Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 300

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

Нэхэмжлэгч: Өмнөговь айгмийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: той 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь айгмийн Даланзадгад сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр охин , 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр охин нар төрсөн. Одоо охин 9 настай, охин 1 нас 9 сартай. Хамт амьдарч эхэлсэн цагаас эхлэн байнгын хэрүүл, зодоонтой амьдарч ирсэн. Золбоод олон удаа зодуулж тархи толгойдоо олон удаа гэмтэл авч хамраа хугалуулж байсан. Олон удаа хуулийн байгууллагад хандаж байсан боловч энэ хүн огт засраагүй. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх болсноос цаашид хамт амьдрах боломжгүй байна. Иймд 2007 оны 000353 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. гоос хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй болно гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* миний бие гоос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч д ар гэрийн гачигдал гарсан тул би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

      

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь “******* миний бие гоос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч д ар гэрийн гачигдал гарсан тул би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг

удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч ******* нь гоос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 35100 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч *******д олгосугай.

 

  1. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Р.УРАНЧИМЭГ