Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 240/2016/0212/и |
Дугаар | 305 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 305
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Өмнөговь айгмийн Баяндалай сум, *******т оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/
Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Сугирсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Баяндалай сумын Мал эмнэлэгт 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 9 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр дээр 1994 оноос хойших ажлаас чөлөөлсөн тогтоол бичигдээгүй, архиваас олдохгүй байгаа тул улсад ажилласан тодорхой хугацаа тооцогдохгүй хохироод байна. Иймд миний 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оныг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмж гаргах тайлбаргүй. Би 1985 оноос 1995 оны хооронд ажилласан байдлаа тогтоолгох гэсэн юм. 1998 онд ажлаас гарсан тушаал олдохгүй байх тул шүүхэд хандах болсон. Би 1985 оноос 1994 оныг дуустал Баяндалай сумын *******ийн эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр ажиллаж байсан. Үүнээс хойш нэгдэл тарж улсын мал эмнэлэгт шилжиж ажилласан. 1993 оноос 1998 онуудад улсын мал эмнэлэгт ажилласан. Одоо шүүхээр би 1994 оны дуустал тогтоолгох хүсэлтэй. Би 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэрт гарах ёстой байтал намайг одоо 4 сарын хугацаанд хохироож байна. Би Нийгмийн даатгалаас 920000 төгрөгийг нэхэмжлэх санаатай байгаа. Би 1994 оныг дуустал тогтоолгоход миний ажилласан жил хүрэх болохоор 1994 оныг дуустал ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* нь 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Баяндалай сумын *******ийн малын эмчээр ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Өмнөговь аймгийн архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 596 дугаартай “******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн нийт үйлдвэрлэлд ажиллаж дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1985 оны 10-12 саруудад 460 төгрөг, 1986 оны 1 сард 460 төгрөг, 3 сард 460 төгрөг, 6-12 саруудад 216-920 төгрөг, 1987 оны 1-2 саруудад 102-460 төгрөг, 5 сард 460 төгрөг, 9-12 саруудад 240-460 төгрөг, 1988 оны 1-9 саруудад 460-510 төгрөг, 11-12 саруудад 978 төгрөг, 1989 оны 1 сард 489 төгрөг, 4 сард 488 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,
2.*******гийн нэр дээр 1975 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
3.Гэрч *******ын “******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян бригадын Малын бага эмчээр 1984 онд ажилд орсон. Мөн тус бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын эмчээр 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Улмаар би 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөд ******* нь тус ажлаа хийгээд үлдэж байсан юм. Үүнээс хойш хэдэн онд ажлаас чөлөөлөгдсөн болохыг нь би мэдэхгүй байна. ******* нь энэ хугацаанд тасралтгүй малын эмчнээр нэг л байгууллагад ажиллаж байсан юм” гэсэн мэдүүлэг
4.Гэрч *******гийн “******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян бригадын Малын бага эмчээр 1986 оны 07 дугаар сард ажилд орсон. Би тус газарт 1993 оны 03 дугаар сарыг хүртэл ажиллаад өөр ажилд шилжиж ажиллах болсон. Намайг тус байгууллагаас гарахад ******* нь малын бага эмчээр ажиллаад үлдэж байсан юм. Яг хэдэн онд түүнийг ажлаас гарсан болохыг нь би сайн мэдэхгүй байна. Бид ямар ч байсан 1986 оны 07 дугаар сараас 1993 оны 03 дугаар сарыг хүртэл тасралтгүй хамт ажилласан” гэсэн мэдүүлэг
5.Гэрч *******н “******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын эмчилгээ тэжээлийн цэгт 1985 оны 07 дугаар сард малын бага эмчээр ажилд орж ажилласан. Улмаар малын бага эмчээр тасралтгүй ажиллаж байгаад 1998 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад Төсвийн мал эмнэлэг нь төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болж ажилчид ажилгүй болоход ******* нь ажлаас гарч байсан юм” гэсэн мэдүүлэг,
6.Нэхэмжлэгч *******, гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн *******г ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт зэрэг болно.
Нэхэмжлэгч *******гийн хөдөлмөрийн дэвтэрт ажилласан байдлыг дутуу бичсэний улмаас түүний ажилласан хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Баяндалай сумын *******ийн малын эмчээр ажиллаж байсан болох нь:
-Өмнөговь аймгийн архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 596 дугаартай “******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн нийт үйлдвэрлэлд ажиллаж дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1985 оны 10-12 саруудад 460 төгрөг, 1986 оны 1 сард 460 төгрөг, 3 сард 460 төгрөг, 6-12 саруудад 216-920 төгрөг, 1987 оны 1-2 саруудад 102-460 төгрөг, 5 сард 460 төгрөг, 9-12 саруудад 240-460 төгрөг, 1988 оны 1-9 саруудад 460-510 төгрөг, 11-12 саруудад 978 төгрөг, 1989 оны 1 сард 489 төгрөг, 4 сард 488 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,
-*******гийн нэр дээр 1975 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Гэрч *******ын “******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян бригадын Малын бага эмчээр 1984 онд ажилд орсон. Мөн тус бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малын эмчээр 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Улмаар би 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөд ******* нь тус ажлаа хийгээд үлдэж байсан юм. Үүнээс хойш хэдэн онд ажлаас чөлөөлөгдсөн болохыг нь би мэдэхгүй байна. ******* нь энэ хугацаанд тасралтгүй малын эмчнээр нэг л байгууллагад ажиллаж байсан юм” гэсэн мэдүүлэг
-Гэрч *******гийн “******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян бригадын Малын бага эмчээр 1986 оны 07 дугаар сард ажилд орсон. Би тус газарт 1993 оны 03 дугаар сарыг хүртэл ажиллаад өөр ажилд шилжиж ажиллах болсон. Намайг тус байгууллагаас гарахад ******* нь малын бага эмчээр ажиллаад үлдэж байсан юм. Яг хэдэн онд түүнийг ажлаас гарсан болохыг нь би сайн мэдэхгүй байна. Бид ямар ч байсан 1986 оны 07 дугаар сараас 1993 оны 03 дугаар сарыг хүртэл тасралтгүй хамт ажилласан” гэсэн мэдүүлэг
-Гэрч *******н “******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын эмчилгээ тэжээлийн цэгт 1985 оны 07 дугаар сард малын бага эмчээр ажилд орж ажилласан. Улмаар малын бага эмчээр тасралтгүй ажиллаж байгаад 1998 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад Төсвийн мал эмнэлэг нь төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болж ажилчид ажилгүй болоход ******* нь ажлаас гарч байсан юм” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд *******г 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Баяндалай сумын *******ийн малын эмчээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Гэрч *******, ******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байх бөгөөд гэрч У.Сундуйгаас түүний оршин суугаа газар болох Баяндалай сумын төвд очиж мэдүүлэг авчээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ нь тэдний мэдүүлгээр нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч *******гийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Архивын лавлагаанд нэхэмжлэгч *******г 1985 оны 7, 8, 9 дүгээр саруудад болон 1990-1994 онуудад цалин авч байсан талаар бичигдээгүй боловч дээрхи хугацаанд ажиллаж байсан болох нь гэрч *******, *******, ******* нарын мэдүүлгээр нотлогддог тул шүүх түүнийг 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан гэж тогтоосон болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймгийн архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 596 дугаартай архивын лавлагаа, *******гийн нэр дээр 1975 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******г 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Баяндалай сумын *******ийн малын эмчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ