| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0883/э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2018-12-25 |
| Зүйл хэсэг | 12.1.2.2., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч С.Энх-Амар, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг, шүүгдэгч О.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ноён цорос овогт Санжаагийн Энх-Амар, Тайж овогт Отгонмөнхийн Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн “1811019930651” дугаартай, 186/2018/0883/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Шунхлай ШТС-д автоматжуулалтын ажилтай гэх, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 32-318 тоотод оршин суух иргэний үнэмлэхийн хаягтай, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, Ноён цорос овогт Санжаагийн Энх-Амар /РД:ПЮ97042638/,
Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Ноён пиццад ажилладаг гэх, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаа амины орон сууцны гудамжны 51 тоотод оршин суух иргэний үнэмлэхийн хаягтай, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Тайж овогт Отгонмөнхийн Отгонбаяр /РД: УИ95091532/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Отгонбаяр, С.Энх-Амар нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 15-ны шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд салхитын задгай тоот хаягт байх 5 ханатай монгол гэрт хохирогч Б.Нандинцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг :
1.1.Шүүгдэгч С.Энх-Амар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Бид 2 бааранд ууж байгаад Нандинцэцэгтэй танилцаад нэг ширээн дээр суусан. Тэгээд бид хоорондоо ярилцаж архи уусан Нандинцэцэг өөрөө хамт явъя гэж хэлсэн. Отгонбаярын гэр рүү хамт явъя гээд явсан. Би найзындаа очиж нэг хоёр пиво ууна гэж хэлсэн гэв.
1.2.Шүүгдэгч О.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүлэхдээ:..Тухайн өдөр 6 буудлын караокид 2 пиво уусан Нандинцэцэг нэг найзтайгаа сууж байсан. Энх-Амар араас явъя гээд дагуулаад явсан. Нандинцэцэг нь гэрт очоод байж байгаад чи явахгүй юм уу гэж надаас асуусан. Би хоёр хүн учраа олж байхад би байгаад яах вэ гэж бодоод явсан. Тэгээд яваад 7 буудалд явж байхад найз Хонгорзул нь надруу залгасан. Би танай найз үлдсэн гэж хэлсэн. Тэгээд ахынд очоод унтаж байхад Энх-Амар залгаад анд хаана байгаан хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар эрүү үүссэн байсан гэв.
Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Нандинцэцэгийн:...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед найз Мөнхзултай 17-гийн автобусны буудал дээр уулзаад дэлгүүрээр хүнсний зүйл цуглуулж яваад харих замдаа хоёулаа ганц ганц пиво уучихаад явья гэж ярилцаад ойрхон газар гээд 17-гийн автобусны буудлын хойно байдаг "17 NITH CLUB” гэсэн бааранд 23 цагийн үед орсон. Тэгээд бааранд ороод бид хоёр нэг нэг жимстэй пиво авч ууж бас бүжиглэсэн. Тэгээд бид хоёр ширээн дээрээ сууж байсан чинь баарны зөөгч бид хоёрт 2 пиво авчирч өгсөн бид хоёр уухгүй хэн өгсөн юм гэж зөөгчөөс асуухад тэр хүн өгч байна гэж хэлээд тавьчихаад яваад өгсөн. Тэгээд бид хоёр тэр пивонаас нь уугаагүй дахиад бүжиглэсэн. Тэгээд ширээн дээр очоод суух гэтэл бид хоёрын сууж байсан ширээн дээр хоёр залуу ирээд суучихсан байсан тэгээд бид хоёр юм хэлээгүй. Тэр хоёр пиво аягалж өгөөд тулгая гэсэн бид хоёр за яахав гээд тулгасан болсон тэгээд пивонаас нь амсаж тавиад суусан. Тэгээд намайг бүжиглэж байхад өндөр бор залуу /Отгонбаяр/ нь гараас татаад гараад ир юм хэлэх гэсэн гээд татаж чангаагаад байсан би гараагүй. Тэгээд тэр хоёр залуу баарнаас гарч 10-аад орчим минут болоод эргэж орж ирсэн, эргэж орж ирээд бид хоёрын ширээн дээр ахиад суусан. Тэгэхээр бид хоёр цүнхээ аваад баарнаас гарсан баарнаас гараад эсрэг талаас нь такси барих гээд зам хөндлөн гарч байтал тэр хоёр залуу араас гүйгээд ирсэн. Тэгээд бид хоёроос танайх хаана байдаг юм гэж асуусан бид хоёр одоо гэрлүүгээ явах гэж байна гэж хэлсэн. Зулаа манайх ойрхон байдаг гэсэн би болохоор манайх Чингэлтэйд байдаг гэж хэлсэн. Тэр хоёр залуу манайх 6-н буудалд байдаг гэж хэлсэн тэгээд удалгүй нэг такси ирээд зогссон бид хоёр таксинд суутал тэр хоёр залуу дагаад таксинд суусан нэг зүгрүү юм чинь цуг явчихья гэж хэлсэн. Манай найз охин Зулааг гэрийнх нь гадаа буулгаад бид гурав тэр таксиндаа цааш явсан. Тухайн үед би өөрийгөө гэрлүүгээ такси бариад явж байна л гэж бодож байтал 7-н буудал дээр очиход нэг л сонин болчихсон нэг залуу нь АТМ-ээс мөнгө авна гээд 7-н буудал дээр таксиг зогсоосон би тэр үед гэнэт айгаад буух гэтэл тэр хоёр залуу намайг буулгалгүй таксины жолоочийг та чигээрээ яваад бай гэж хэлээд ард нь сууж байсан залуу намайг тас тэвэрчихсэн миний утсыг булааж аваад хэнтэйгээ ярих гээд байгаа пизда минь гэсэн. Би айгаад уйлсан таксины жолоочоос ахаа намайг энд буулгачихаач гэсэн чинь жолооч нь би мэдэхгүй, би таксины л жолооч гээд байсан. Намайг уулархаг газар хашаагүй бараг зэлүүд шахуу газар ноорхой гэрлүү аваачсан. Таксинаас миний ам таглаад хүчээр чирээд буулгасан. Гэрлүү авч ороод намайг Отгонбаяр гэх залуу алгадсан тэгээд миний өмд хувцасыг хүчээр тайлсан би маш их эсэргүүцсэн боловч дийлэхгүй байсан. Тэр хоёр залуу намайг ээлжлээд хүчирхийлсэн, нэг залуу нь дэлгүүр орно гээд гарсан хойгуур нь би гарч зугтаад баригдаад эргээд гэрлүү нь чирүүлээд явсан. Тэр залуу эхлээд цагдаа нарт баригдсан залуу байсан. Тэр залуу ахиж намайг тэр гэрээс гаргаагүй тэгээд тэр хоёр залуу намайг гэрийн гаднаас цоожлоод хэсэг алга болсон. Тэгээд удалгүй гаднаас эхлээд цагдаа нарт баригдсан залуу нь орж ирээд намайг дахиад хүчирхийлсэн. Тэгээд байж байтал гаднаас хүмүүс орж ирсэн. Тэр үед би цагдаа гэж бодоогүй бас найз нь ороод ирлээ гэж бодоод аймаар айсан цагдаа байхыг хараад хувцасаа аваад цагдаа руу гүйгээд очсон. Тэр хоёр залуу намайг хүчирхийлж байхдаа бэлгэвч хэрэглээгүй, хэн хэн нь дур тавиагүй, хоорондоо намайг булаацалдаад байсан, би бас эсэргүүцээд нэг босоод нэг хэвтээд байсан болохоор тэр хоёр тавьж чадаагүй. Тэгээд гэрлүү ороход Отгонбаяр надруу Нандиагийн найз залгаад цагдаад хэлнэ гээд байна гэж хэлсэн чинь Энх-Амар тэр ямар хамаатай юм бэ гэж хэлээд тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад гэрээс гарч миний араас түгжсэн. Модон орон дээр хэвтүүлээд миний шортыг татаж ураад тайлж Отгонбаяр нэг удаа хурьцал үйлдсэн, араас Энх-Амар хэсэг хугацааны дараа орж ирээд Отгонбаярыг одоо болно гэж түлхэж холдуулаад надтай хурьцал үйлдсэн мөн тэр Отгонбаяр би согтуу болохоор тавихгүй байна гээд маш удаан үргэлжилсэн энэ хооронд босож зугтаад гэрийн гаднаас баригдаад буцаж гэрт оруулан мөн хурьцал үйлдсэн тэрбээр тавьж чадахгүй байгаа бололтой 2-3 удаа оролдож хурьцал үйлдсэн. Мөн С.Энх-Амар нь миний шулуун гэдсээр хийх гэж оролдсон би маш их эсэргүүцэж янз бүр болсон гэх мэдүүлэг. /хх 11-12/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Батсанаагийн:...17-ийн автобусны буудлаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй 4 залуу авсан. Тэгээд 17-ийн замын урд талруу нэг эмэгтэйг нь буулгаад цааш 7 буудал руу яваад тэндээс нэг эрэгтэй нь ХААН банкны АТМ-ээс мөнгө авна гээд явсан юм. Тэгээд АТМ дээр очоод мөнгө байхгүй байна Салхит орж АМТ-ээс мөнгө авна гээд намайг дээшээ өгс гэсэн юм. Салхитаас дээшээ өгсөж байгаад нэг гудамж руу ороод мөнгө гаргаж өгөнгүүтээ буух гэхэд тэр эмэгтэй намайг энэ хоёр эрэгтэйг би танихгүй надад туслаачээ гээд хэлсэн. Би харанхуй гудамж руу ороод 2 эрэгтэй хүн байсан болохоор айгаад цагдааруу залгаад хүлээгээд л байсан. Тэгээд цагдаа ирэхээр нь би тэр айлыг зааж өгөөд хүмүүсийг нь зааж олж өгсөн. Цагаан цамцтай залуу нь нөгөө залуугаа чи энд буугаад үлдчих ээ би энэ охиныг хүргэж өгчихөөд эргэж ирээд чамайг авья гэж хэлсэн чинь нөгөө залуу нь би хаана үлддэг юм бэ гээд машинаас буугаагүй. Тэгээд хөдлөж яваад Салхитын уулзвар дээр очсон, тэгсэн чинь нөгөө охин орилоод ахаа би бууя, би наадах хоёртой чинь сая танилцсан юм би наадах хоёрыг чинь танихгүй ээ, сая намайг хүргээд өгье гэж гуйсан юм аа, тэгэхээр нь би суусан юм аа ахаа намайг яаж ийж байгаад буулгачихаач ээ, туслаач ээ гэж гуйсан. Би тэр эмэгтэйд чи шөнө 2 цагт яах гэж танихгүй хоёр залуутай нэг машинд суусан юм бэ, та нарын асуудал надад хамаагүй би зүгээр таксины жолооч гэж хэлсэн. Би тухайн үед бас тэр хоёр залуугаас айсан гэх мэдүүлэг. /хх 120-121/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Ганбаатарын:... 2018 оны 07 сарын 15-ны шөнө 03:50 минутанд Согоот-10-аас Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо 117-р сургуулийн орчим дээд салхитын задгайд 2 том биетэй залуу 1 охиныг аваад орчихлоо гэх дуудлага мэдээллийг хүлээн авч 04:05 минутанд очиж дуудлага өгөгч Н.Батсанаатай уулзаж охиныг авч орсон айлыг заалгахад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо дээд салхитын 9-р гудамжины задгайд байх гэрт очиж шалгахад үүд нь гаднаасаа даруулгатай цоожоор цоожлогдсон байсанг татаж уяаг нь тасдаж дотогшоо орж зүүн талд нь эрээн модон орон дээр хүн хэвтэж байхыг шалгаж хөнжлийг сөхөхөд Б.Нандинцэцэг гэх эмэгтэй авраарай энэ хүн намайг хүчээр авчирч хүчиндсэн ална гэж ам таглаад байсан гэсээр орноос доод хэсгээрээ нүцгэн босож ирсэн хөнжпийг сөхөхөд С.Энх-Амар гэх залуу бүх биеэрээ нүцгэн хэвтэж байсан. Би Б.Нандинцэцэгтэй ярилцахад энэ хоёулаа байсан намайг ээлжлэн хүчиндээд нэг нь гараад гэрийн гаднаас цоожлоод явсан, энэ залуу намайг саяны 13 настай охин шиг болгон эндээс явуулахгүй гэж хэлсэн. Тэгээд намайг хүчирхийлсэн нуруу цээж рүү цохьсон гэх мэт зүйлийг ярьсан гэх мэдүүлэг. /хх-21/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Энхзулын:...тэгээд удаагүй бид хоёр бүжиглэж байхад тэр хоёр залуу өөрсдийнхөө ширээн дээр байсан архи пиво аваад бид хоёрын ширээн дээр ирээд суучихсан байсан. Бид хоёр тэр хоёр залуугаас ер нь бол зай бариад нээх нүүр өгөөгүй, цагаан цамцтай залуу нь манай найз Нандиагийн араас бааранд дотор байнгын л дагаад яваад байсан. Тэгээд баарнаас гараад зам хөндлөн гарч такси барих гээд зогсож байтал нөгөө хоёр залуу араас дагаад гүйгээд гараад ирсэн Цагаан цамцтай залуу нь манайх 6-н буудал руу байдаг та хоёрыг дөхүүлээд өгье гэж хэлээд бид дөрөв нэг таксинд суусан, манай гэр ойрхон байдаг тул намайг гэрт эхлээд буулгаж өгөөд Нандиаг хүргэж өгнө гээд такситайгаа явсан. Тэгээд би гэртээ ороод байж байтал 10 гаран минутын дараа Нандиа надруу залгаад эд нар чинь намайг буулгахгүй байна шүү дээ, хойшоо лагерь луу аваад явчихлаа шүү дээ. ахаа бууя л даа, намайг буулгачих л даа гэж хэлээд л утас нь тасарчихсан тэгээд буцаагаад утасруу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Бааранд шар цамцтай залуу нь надруу нэгж утаснаасаа шилжүүлж өгч байсанг гэнэт санаж нэгж шилжүүлсэн дугаар луу нь залгаад та нар миний найзыг яасан бэ гэсэн чинь эхлээд би мэдэхгүй гээд байсан, тэгэхээр би та нарыг цагдаад өгнө та хоёр л авч явсан биз дээ гэсэн чинь танай найзыг 7 буудалд буулгасан гэж хэлсэн тул би таксигаа эргүүлээд 7 буудалруу явсан. Мөн тэр залуутай утсаар зөндөө их хэрүүл хийсэн. Тэгээд Нандиаг хайж шөнө 04 цаг хүртэл гадуур явж хайгаад олдохгүй болохоор нь гэртээ ирсэн арга ядаад цагдаад хэлдэг юм билүү гээд байж байтал Нандиа надруу хүний дугаараас залгаад би 17-н цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байна, нөгөө хоёр залуу чинь намайг яг алах гэж байна шүү дээ, хойшоо авч яваад таксины ах цагдаа дуудаж өгсөн тулдаа найз нь амьд гарлаа гэж хэлээд за за хүний утсаар ярьж байна гээд салгасан. Яг юу болсон яасан гэсэн чинь Нандиа тэр хоёр залуу хойшоо яваад нээх хүн амьтан байхгүй газар нэг гэрт аваачсан, тэгээд миний хоолойг боож нэг нь хүчиндсэн гэсэн, мөн Нандиаг гэр дотор араас нь түгжээд гэрийнхээ ар талд гараад одоо нэгэнт ийм юм болчихсон юм чинь энийг алчихая эсвэл алаад хотоос гаргаад хаячихая гээд яриад байсан гэж Нандиа надад хэлсэн гэх мэдүүлэг. /хх-26/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Бөхбатын:....2018 оны 07 дугаар сарын 15-ны шөнийн 03 цагийн орчимд "Хоёр залуу нэг охиныг хүчээр аваад буучихлаа" гэсэн дуудлага ирсэн дуудлагын дагуу таксины жолооч гэх хүнтэй утсаар холбогдож дээд салхитын зам дээр тосож уулзаад охиныг авч буусан гэх газрыг заалган нэг гэрийн гадаа очсон. Гэрийн гаднаас сонсоход нэг эмэгтэй хүн уйлаад нэг согтуу нөхөр агсарч байгаа бололтой дуугарч байгаа чимээ гарсан тухайн гэрийн хаалгыг даруулга төмрөөр дарж. цоож зүүчихсэн мөн гэрийн дотроос уяагаар татаад уячихсан байсан. Нэг ёсондоо гадна дотор талаас түгжсэн байдалтай байсан. Гэрэл тусгаад харахад зүүн талын модон орон дээр Нандинцэцэг дээгүурээ хувцастай доогуураа нүцгэн, хажууд нь Энх-Амар шалдан согтуу байсан ба бидний тавьсан шаардлага биелүүлэхгүй нилээд хэрүүл маргаан болж байж авч гарсан. Нандинцэцэг хэлэхдээ дахин нэг хүн байх ёстой одоогоор алга байна гэж байсан. Гэрэл тусгасан Нандинцэцэг туслаарай гэж байсан. Энх-Амар нилээд согтуу хувцсыг нь өмсгөхгүйгээр нүцгэн гавалж саатуулах байранд хүргэсэн. Хохирогч их айсан уйлсан цочролд орсон шинжтэй байсан ба түүнээс архи согтууруулах ундаа үнэртээгүй гэх мэдүүлэг. /хх-150/,
2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8728 тоот актын:
1.2.3. Б.Нандинцэцэгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
4.Б.Нандинцэцэг нь урд нь бэлгийн харьцаанд орсон байна.
5.6.Б.Нандинцэцэгийн охин хальс нь хуучин үлдэцтэй буюу төрж байсан байна.
7.8.9. Б.Нандинцэцэг нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна.
10.11.12. Б.Нандинцэцэгийн үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй байна. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэсэн дүгнэлт ./хх-40/,
2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8802 тоот актын:
1. О.Отгонбаярын биед тогтоогдсонгүй.
2. АВ /IY/ бүлгийн цустай байна.
3. Дох, тэмбүү өвчингүй байна. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэх дүгнэлт. /хх-н 41/,
2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8738 тоот актын:
1. С.Энх-Амарын биед зүүн мөр, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
6. С.Энх-Амар нь В/III/-р бүлгийн харъяалалтай байна.
7. С.Энх-Амар нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Даваасүрэн гэсэн дүгнэлт. /хх-42/,
2.8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7474 тоот актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн 2 ширхэг задалсан бэлгэвчинд дээр нь бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. ДНХ-ийн шинжээч, БШУ-ны магистер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантуяа гэсэн дүгнэлт. /хх-43/,
2.9. Шүүх сэтгэц эмгэг судлалын №921тоот актын:
1. Баярсайханы Нандинцэцэг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Б.Нандинцэцэг нь гэмт хэрэгт өртөх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдах чадвартай байсан байна.
3. Б.Нандинцэцэг нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Нандинцэцэгийн тэмбүү өвчин нь тархи мэдрэл сэтгэцэд нь нөлөөлсөн гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй эмч/, гишүүн Э.Амгалан /ахлах зэрэгтэй эмч/, илтгэгч С.Байгалмаа / сэтгэцийн их эмч/ гэсэн дүгнэлт. /хх 157-159/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-6/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4715, 4714, 5462 дугаартай дүгнэлт /хх 27-29/, төрөлтийн түүх /хх 31-40/, шүүх сэтгэц эмгэг судлалын 448 дугаартай дүгнэлт /хх-41/, Б.Буяндэлгэрийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, хувийн байдлыг тогтоосон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч О.Отгонбаяр, С.Энх-Амар нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 15-ны шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо дээд салхитын задгай тоот хаягт байх монгол гэрт хохирогч Б.Нандинцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь :
- хохирогч Б.Нандинцэцэгийн:...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед найз Мөнхзултай 17-гийн автобусны буудал дээр уулзаад дэлгүүрээр хүнсний зүйл цуглуулж яваад харих замдаа хоёулаа ганц ганц пиво уучихаад явья гэж ярилцаад ойрхон газар гээд 17-гийн автобусны буудлын хойно байдаг "17 NITH CLUB” гэсэн бааранд 23 цагийн үед орсон. Тэгээд бааранд ороод бид хоёр нэг нэг жимстэй пиво авч ууж бас бүжиглэсэн. Тэгээд бид хоёр ширээн дээрээ сууж байсан чинь баарны зөөгч бид хоёрт 2 пиво авчирч өгсөн бид хоёр уухгүй хэн өгсөн юм гэж зөөгчөөс асуухад тэр хүн өгч байна гэж хэлээд тавьчихаад яваад өгсөн. Тэгээд бид хоёр тэр пивонаас нь уугаагүй дахиад бүжиглэсэн. Тэгээд ширээн дээр очоод суух гэтэл бид хоёрын сууж байсан ширээн дээр хоёр залуу ирээд суучихсан байсан тэгээд бид хоёр юм хэлээгүй. Тэр хоёр пиво аягалж өгөөд тулгая гэсэн бид хоёр за яахав гээд тулгасан болсон тэгээд пивонаас нь амсаж тавиад суусан…..манай найз охин Зулааг гэрийнх нь гадаа буулгаад бид гурав тэр такситайгаа цааш явсан.... таксинаас миний ам таглаад хүчээр чирээд буулгасан, гэрлүү авч ороод намайг Отгонбаяр гэх залуу алгадсан тэгээд миний өмд хувцасыг хүчээр тайлсан би маш их эсэргүүцсэн боловч дийлэхгүй байсан. Тэр хоёр залуу намайг ээлжлээд хүчирхийлсэн, нэг залуу нь дэлгүүр орно гээд гарсан хойгуур нь би гарч зугтаад баригдаад эргээд гэрлүү нь чирүүлээд явсан. Тэр залуу эхлээд цагдаа нарт баригдсан залуу байсан. Тэр залуу ахиж намайг тэр гэрээс гаргаагүй тэгээд тэр хоёр залуу намайг гэрийн гаднаас цоожлоод хэсэг алга болсон. Тэгээд удалгүй гаднаас эхлээд цагдаа нарт баригдсан залуу нь орж ирээд намайг дахиад хүчирхийлсэн…. тэрбээр тавьж чадахгүй байгаа бололтой 2-3 удаа оролдож хурьцал үйлдсэн. Мөн С.Энх-Амар нь миний шулуун гэдсээр хийх гэж оролдсон би маш их эсэргүүцэж янз бүр болсон гэх мэдүүлэг. /хх 11-12/,
- гэрч Н.Батсанаагийн:...17-ийн автобусны буудлаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй 4 залуу авсан. Тэгээд 17-ийн замын урд талруу нэг эмэгтэйг нь буулгаад цааш 7 буудал руу яваад тэндээс нэг эрэгтэй нь ХААН банкны АТМ-ээс мөнгө авна гээд явсан юм. Тэгээд АТМ дээр очоод мөнгө байхгүй байна Салхит орж АМТ-ээс мөнгө авна гээд намайг дээшээ өгс гэсэн юм. Салхитаас дээшээ өгсөж байгаад нэг гудамж руу ороод мөнгө гаргаж өгөнгүүтээ буух гэхэд тэр эмэгтэй намайг энэ хоёр эрэгтэйг би танихгүй надад туслаачээ гээд хэлсэн. Би харанхуй гудамж руу ороод 2 эрэгтэй хүн байсан болохоор айгаад цагдааруу залгаад хүлээгээд л байсан. Тэгээд цагдаа ирэхээр нь би тэр айлыг зааж өгөөд хүмүүсийг нь зааж олж өгсөн. Цагаан цамцтай залуу нь нөгөө залуугаа чи энд буугаад үлдчих ээ би энэ охиныг хүргэж өгчихөөд эргэж ирээд чамайг авья гэж хэлсэн чинь нөгөө залуу нь би хаана үлддэг юм бэ гээд машинаас буугаагүй. Тэгээд хөдлөж яваад Салхитын уулзвар дээр очсон, тэгсэн чинь нөгөө охин орилоод ахаа би бууя, би наадах хоёртой чинь сая танилцсан юм би наадах хоёрыг чинь танихгүй ээ, сая намайг хүргээд өгье гэж гуйсан юм аа, тэгэхээр нь би суусан юм аа ахаа намайг яаж ийж байгаад буулгачихаач ээ, туслаач ээ гэж гуйсан. Би тэр эмэгтэйд чи шөнө 2 цагт яах гэж танихгүй хоёр залуутай нэг машинд суусан юм бэ, та нарын асуудал надад хамаагүй би зүгээр таксины жолооч гэж хэлсэн. Би тухайн үед бас тэр хоёр залуугаас айсан гэх мэдүүлэг. /хх 120-121/,
- гэрч Ц.Ганбаатарын:... 2018 оны 07 сарын 15-ны шөнө 03:50 минутанд Согоот-10-аас Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо 117-р сургуулийн орчим дээд салхитын задгайд 2 том биетэй залуу 1 охиныг аваад орчихлоо гэх дуудлага мэдээллийг хүлээн авч 04:05 минутанд очиж дуудлага өгөгч Н.Батсанаатай уулзаж охиныг авч орсон айлыг заалгахад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо дээд салхитын 9-р гудамжины задгайд байх гэрт очиж шалгахад үүд нь гаднаасаа даруулгатай цоожоор цоожлогдсон байсанг татаж уяаг нь тасдаж дотогшоо орж зүүн талд нь эрээн модон орон дээр хүн хэвтэж байхыг шалгаж хөнжлийг сөхөхөд Б.Нандинцэцэг гэх эмэгтэй авраарай энэ хүн намайг хүчээр авчирч хүчиндсэн ална гэж ам таглаад байсан гэсээр орноос доод хэсгээрээ нүцгэн босож ирсэн хөнжпийг сөхөхөд С.Энх-Амар гэх залуу бүх биеэрээ нүцгэн хэвтэж байсан. Би Б.Нандинцэцэгтэй ярилцахад энэ хоёулаа байсан намайг ээлжлэн хүчиндээд нэг нь гараад гэрийн гаднаас цоожлоод явсан, энэ залуу намайг саяны 13 настай охин шиг болгон эндээс явуулахгүй гэж хэлсэн. Тэгээд намайг хүчирхийлсэн нуруу цээж рүү цохьсон гэх мэт зүйлийг ярьсан гэх мэдүүлэг. /хх-21/,
- гэрч О.Энхзулын:...манай гэр ойрхон байдаг тул намайг гэрт эхлээд буулгаж өгөөд Нандиаг хүргэж өгнө гээд такситайгаа явсан. Тэгээд би гэртээ ороод байж байтал 10 гаран минутын дараа Нандиа надруу залгаад эд нар чинь намайг буулгахгүй байна шүү дээ, хойшоо лагерь луу аваад явчихлаа шүү дээ. ахаа бууя л даа, намайг буулгачих л даа гэж хэлээд л утас нь тасарчихсан….Нандиа надруу хүний дугаараас залгаад би 17-н цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байна, нөгөө хоёр залуу чинь намайг яг алах гэж байна шүү дээ, хойшоо авч яваад таксины ах цагдаа дуудаж өгсөн тулдаа найз нь амьд гарлаа гэж хэлээд за за хүний утсаар ярьж байна гээд салгасан....гэх мэдүүлэг. /хх-26/,
- гэрч М.Бөхбатын:....2018 оны 07 дугаар сарын 15-ны шөнийн 03 цагийн орчимд "Хоёр залуу нэг охиныг хүчээр аваад буучихлаа" гэсэн дуудлага ирсэн дуудлагын дагуу таксины жолооч гэх хүнтэй утсаар холбогдож дээд салхитын зам дээр тосож уулзаад охиныг авч буусан гэх газрыг заалган нэг гэрийн гадаа очсон. Гэрийн гаднаас сонсоход нэг эмэгтэй хүн уйлаад нэг согтуу нөхөр агсарч байгаа бололтой дуугарч байгаа чимээ гарсан тухайн гэрийн хаалгыг даруулга төмрөөр дарж. цоож зүүчихсэн мөн гэрийн дотроос уяагаар татаад уячихсан байсан. Нэг ёсондоо гадна дотор талаас түгжсэн байдалтай байсан. Гэрэл тусгаад харахад зүүн талын модон орон дээр Нандинцэцэг дээгүурээ хувцастай доогуураа нүцгэн, хажууд нь Энх-Амар шалдан согтуу байсан ба бидний тавьсан шаардлага биелүүлэхгүй нилээд хэрүүл маргаан болж байж авч гарсан. Нандинцэцэг хэлэхдээ дахин нэг хүн байх ёстой одоогоор алга байна гэж байсан. Гэрэл тусгасан Нандинцэцэг туслаарай гэж байсан. Энх-Амар нилээд согтуу хувцсыг нь өмсгөхгүйгээр нүцгэн гавалж саатуулах байранд хүргэсэн. Хохирогч их айсан уйлсан цочролд орсон шинжтэй байсан ба түүнээс архи согтууруулах ундаа үнэртээгүй гэх мэдүүлэг. /хх-150/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 3-8/, болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Э, О.О нарыг бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Нандинцэцэгт шүүх хуралдааны тов удаа дараа мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцоогүй, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж хэргийн материалтай танилцахдаа “би сэтгэл санааны гомдолтой байна, бусдаар бие хаа зүгээр сэтгэл санаа хэцүү байна, тухайн үеийн нөхцөл байдлаасаа шалтгаална” гэсэн хүсэлтийг бичиж өгсөн нь хохирогч хохирол нэхэмжилсэн эсэх нь тодорхойгүй, хохирлын талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүх хохирлыг шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.
Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ноён цорос овогт Санжаагийн Энх-Амар, Тайж овогт Отгонмөнхийн Отгонбаяр нарыг бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч С.Э, О.О нарыг тус бүр 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч С.Э, О.О нарт оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Э, О.О нарын цагдан хоригдсон 165 /нэг зуун жаран таван/ хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч хохирол нэхэжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э, О.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
2019.01.09

2019-01-08 18 цаг 30 минут