Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 07

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн захирал *******,

Хариуцагч: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргад хариуцагдах, 

Гуравдагч этгээд: ******* ХХК-ийн захирал *******

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” ******* тоот захирамж, мөн Засаг даргын захирамжид зааснаас өөр байршилд ******* ХХК-д олгосон тоот газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, *******, гуравдагч этгээд *******, гэрч *******, нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “… Энхбат миний бие ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2013-12-27-ны өдрийн Зарим шатахуун түгээх станцыг худалдах 06 тоот тогтоолын дагуу Дэлгэрцогт сумын төвд байрлах хуучин НИК-ийн эзэмшилд байсан шатахуун түгээх станцыг 2014.07.04-ний өдөр 6.0 сая төгрөгөөр худалдан авсан билээ. Гэтэл ХХК нь манай эзэмшлийн газрын дэргэд зам хаан бууж тодорхой хуулиудын заалтыг зөрчиж байх тул дараах үндэслэлүүдээр сумын Засаг даргын 2012 оны ******* тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Жилийн төлөвлөгөө нь иргэн ААНБайгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь төв замын зүүн талд байрлах “”-нд газрыг олгосон боловч замын баруун талд байрлалаа өөрчлөн “” цохио хэмээх газар буюу хүн эмнэлгийн урд шатахуун түгээх станцаа байгуулсан нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол” газар эзэмших асуудлыг хүчингүй болгохоор заасан байдаг. Гэтэл ХХК нь 2004 онд гаргуулсан захирамжаа 2012 онд хүчингүй болгуулж үйл ажиллагаагаа хүчингүй болгосон газар дээр явуулж байсан нь дээрхи хуулийн заалттай зөрчилдөж байна.

2. ХХК-ийн удирдлагууд манай худалдаж авсан хуучин НИК-ийн шатахуун түгээх станцын улсын комисс хүлээн авсан анхны акт, нотлох баримтууд, газрын гэрчилгээ зэргийг устгасан, архивт ямар нэг материал үлдээгээгүй байгаа нь хуйвалдааны шинжтэй байна.

3.Аймгийн Засаг даргын 2014-12-16-ны өдрийн 1/1664 тоот өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичигт ХХК нь хуулийн дагуу газраа эзэмшиж байгаа ба кадастрын зурагт одооны газарт байгаа объект барихаар заагдсан тул зургийн дагуу тус газартаа барилга, байгууламжаа барьсан байна. Иймд сумын Засаг даргын 2012 оны ******* тоот захирамжийг хүчингүй болгох боломжгүй байна” гэжээ. Нутгийн иргэд “ цохио” нэртэй гэдгийг баталсаар байхад ийм байдлаар хариу өгсөнд харамсч байна.

4.Шударга өрсөлдөөний тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.4-т “Бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах…” 7.1.10-т “өрсөлдөгчөө өөртөө нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулахыг шаардах” гэж заасныг зөрчин шахах, маргаан үүсгэх, замыг хааж дээрх хуулийн заалтуудыг зөрчин өөрийн давуу байдлаа ашиглаж байгааг харгалзан дахин нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийг ханган хуулийн хүрээнд шийдвэрлэж, 2012 оны ******* тоот сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “… Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012  оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгож, үүний улмаас зам хаасан үйлдлийг таслан зогсоож, захирамжгүй газрын гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр орон нутгийн хүмүүстэйгээ эв зүйгээ олъё гээд эвлэрлийн гэрээ байгуулж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлсэн. Миний хувьд одоо би эвлэрэх боломжгүй хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

Ингээд зам тээврийн яамнаас замаас гарц гаргахаар зөвшөөрөл авахаар очиход 3 метр өндөр далантай газраас гарц гаргах боломжгүй, энэ нь хууль зөрчсөн гэсэн хариуг өгсөн. Уг нь шүүгчийн захирамжаар үл хөдлөх цэгээс аваад гийн газрын дундаас гарц гаргахаар тохирсон байсан. ******* ХХК нь засаг даргын захирамжтай газраа бууж үйл ажиллагаагаа явуулаагүй. гэдэг нэршилтэй газар сумын зүүн хойно байдаг. Газрын гэрчилгээн дээрх газрын нэр, захирамж дээрх нэр 2 адилхан байх ёстой. Гэтэл өөр байгаад нь би гайхаад байгаа юм. Захирамж дээр гэж бичсэн байхад гэрчилгээн дээр эмнэлгийн урд гэж өөрөөр бичигдсэн байдаг. Кадастрын зургийг нь сүүлд 2 удаа хийлгэсэн. Захирамж, газрын гэрчилгээ хоёр нь ижил гэсэн нэртэй байсан бол надад яриад байх зүйл байхгүй

Манай газар эмнэлгийн хажууд байдаг ба манай гарцыг хааснаар би үйл ажиллагаагаа явуулж чадахгүй иргэний  хэргийн шүүх дээр 24.000.000 төгрөгийн төлбөртэй дуудагдаад явж байна. Өнөөдөр манай колонкийн саванд 4 тонн түлш, 2 тонн  бензин хадгалаатай бий. Гарц хаагдсанаар  манайхаар үйлчлүүлдэг хүн байхгүй болсон. НИК компани нь 1991 онд анх байгуулагдаж 1999 оны 6 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор 8 дугаартай захирамжаар 3.5 га газрын гэрчилгээг авсан байсан. Хуучин гэрчилгээгээр 3,5 га газар гэх юм бол манай газар дээр ******* ХХК буучихаад байгаа юм. Гэрчилгээний эх хувь нь байхгүй. Дараа нь Засаг дарга Баатарсүрэн 2 га газар болгосон.

Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай албан бичигт 1969 оны Монгол Улсын газрын 1:100.000 масштабтай байр зүйн зурагт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын зүүн талаар тавигдсан улсын чанартай авто замын зүүн хойд уулыг “Алтанзагас”, түүнээс урагш , Амардалай гэж хариу өгсөн. Улсын мэргэжлийн хяналтын байцаагч 2016 оны 8 дугаар сарын 27-нд дүгнэлт бичихдээ 095602 дугаартай индекстэй, индексгүй газрын гэрчилгээ манай архивт байна. Намайг шаардлагатай гэвэл манай архиваас үзэж болно гэж хэлж байсан.

 Би нотлох баримттай зүйл ярьж шалгуулахын төлөө 2 жил явж байна. 2014 онд төв замаас өөрийн колонк руугаа зам татах талаар холбогдох байгууллагад нь хандаагүй. Надад тийм боломж байсан. Би бичиг баримтаа бүрдүүлчихээд зам татах асуудлаа хөөцөлдөх байсан. Энэ захирамжийг хүчингүй болгосноор би өөрөө гарцаа гаргаад шатахууны гүйлгээгээ хийгээд өр зээлээ барагдуулна. ямар ч хуулийг зөрчөөгүй гэж байгаа боловч Зам тээврийн яамнаас зөвшөөрөл аваагүй юм билээ. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна ...” гэв.  

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Анх Дэлгэрцогт сумын Засаг даргын 2004.10.19-ний өдрийн 81 тоот захирамжаар “*******” ХХК-д шатахуун түгээх станцын үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар 1 га газрыг эзэмшүүлсэн. Уг захирамж гарснаар “*******” ХХК нь “” ХХК-ний гэрээт борлуулагчаар шатахуун түгээх станцын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл эрхлэн явуулж байгаа болно. Дээрх Засаг даргын захирамж гарснаас хойш буюу 2010.10.21-ний өдрийн 12 тоот сумын ИТХ-ын тогтоолоор сумын төвийн лагерь хорооллуудыг нэр бүхий 9 хэсэгт хуваарилж нэр олгосон. Үүний дараа Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012.11.20-ний өдрийн ******* тоот захирамжаар “*******” ХХК-д шатахуун түгээх станцын зориулалтаар “”-нд 0,5 га газрыг  эзэмшүүлсэн. Энэ захирамжаараа урьд нь гарсан 2004.10.19-ний өдрийн 81 тоот захирамжийг хүчингүй болгосон байна. “” гэдэг хэсэгт нь болохоор одоогийн замын баруун, зүүн хэсэг, Хүн эмнэлгийн салбар байрлаж байгаа хэсэг тэр чигээрээ хамаарагддаг юм. *******ын хэлээд байгаагаар замын зүүн, баруун тал гэж зааглахгүй. Тийм болохоор “*******” ХХК нь хуулиар олгогдсон өөрийн эзэмшил газар дээрээ тэмдэгжүүлэлт тавьж, 2014.09.07-ноос 2014.11.07-ны хооронд шинээр сав суулга, тоног төхөөрөмж байрлуулж үйл ажиллагаагаа хууль зүйн дагуу эрхэлж байгаа.

Нэхэмжлэгч “*******” ХХК-нд “”-нд газар олгосныг хүлээн зөвшөөрч байгаагаа нэхэмжлэлдээ дурьдсан байгаа. Харин түүний хэлээд байгаа “ цохио” хэмээх газар нь ИТХ-ын 2010.10.21-ний өдрийн 12 тоот тогтоолоор сумын төвийн лагерь хороололд хуваарилалт хийж олгосон нэрэнд байхгүй. Нэхэмжлэгч нь “*******” ХХК-ийг 2004 онд гаргуулсан захирамжаа 2012 онд хүчингүй болгуулж, үйл ажиллагаагаа хүчингүй болгосон газар дээр явуулж байна гэжээ. Гэтэл “*******” ХХК нь 2012.11.20-ний ******* тоот захирамжаар “”-нд 0,5 га газар эзэмшүүлээд урд нь гаргасан байсан 2004.10.19-ний өдрийн 81 тоот захирамжийг хүчингүй болгосон. Ийм учраас “*******” ХХК-ний шатахуун түгээх станцын үйл ажиллагаа нь хэвээр үргэлжилж байгаа болно. Харин “*******” ХХК-ыг 2004 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд албан ёсоор буюу хууль зүйн дагуу тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж байгааг Татварын албанд сар, улирал, жил бүр ААН-ийн орлогын албан татвараа төлж, тайлан блансаа гаргаж өгч байсан болон Аудитын албанаас шалгалт хийж үнэлэлт, дүгнэлт гаргаж байсан гэх мэт бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно” гэжээ.

Хариуцагчийн эрх залгамжлагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Дэлгэрцогт сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна. “” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэхүү хэрэг нь өмнөх засаг даргын үед үүссэн хэдий ч хуулийн дагуу миний бие уг нэхэмжлэлд хариу тайлбар хийж байна. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2010 оны 10-р сарын 21-ний өдрийн 12 тоот тогтоолоор сумын төвийн лагерь хорооллыг 9 хэсэгт хувааж нэрлэсэн байна. Үүний дараа 2012 оны 11-р сарын 20-ны өдрийн ******* тоот захирамжаар “*******” ХХК-д ШТС-ын зориулалтаар эмнэлгийн урд талд 0,5 га газрыг эзэмшүүлсэн гэсэн нь одоогийн байгаа газар нь “” мөн болохыг харуулж байна. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2016 оны 12-р сарын 05-ны өдрийн 06 дугаарт “” ХХК-ны нэхэмжлэлтэй шинээр илэрсэн нөхцөл байдлын тухай тэмдэглэлд сумын Засаг дарга , ЗДТГ-ын дарга Ю.Дашдаваа хоёр хуйвалдаж захирамж гаргасан байсан гэж мэдүүлсэн нь гүтгэлгийн шинжтэй зүйл гэж , Ю.Дашдаваа мэдүүлсэн баримт байна. Иймд энэхүү гэрчилгээ хүчинтэй гэж ойлгож байна. Хэргийн материалтай танилцахад “*******” ХХК нь нэхэмжлэгч буюу “” ХХК-аас газрын болон үйл ажиллагаагаа түрүүлж эхэлсэн гэдэг нь газрын гэрчилгээ буюу бичиг баримтаас харагдаж байна гэж ойлгож байна.

Иймд дээрх тайлбар болон нэхэмжлэгчийн гаргасан шаардлагуудыг харгалзан үзэж ХХК-ийн захирал *******ын гаргасан Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11-р сарын 20-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг сумын Засаг даргаар ажиллаж байсан тэй нэгэн адил хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Энэхүү нэхэмжлэлийн шаардлага гурван Засаг даргаар дамжсан гэж би хувьдаа ойлгож байгаа. Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус сумын Засаг даргын ажлыг аваад 3 сар болж байна. 2010 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Дэлгэрцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор сумын төвийн лагерыг тодорхой хэсэгт хуваасан. Энэ дээр гэдэг нэрээр сумын төвийн лагерь орсон. Харин замын зүүн, баруун талд гэсэн нэрээр ороогүй байсан. Мөн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20 тоот тогтоолоор  зураглалыг албан ёсоор гаргасан. Энэ нь хэрэгт бий. Энэ зураглал дээр сумын зүүн баруун талыг хоёуланг нь гэж нэрлэсэн. Өмнө нь ажиллаж байсан сумын засаг дарга Баатарсүрэнгийн хариу тайлбарыг дэмжиж, санал нэгтэй, байр суурь ижил  байгаа гэдгээ илэрхийлсэн.

Иймд Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот захирамж нь хуульд нийцсэн ....” гэв.

Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... 2013 оны 02 дугаар сарын 04-ны өдөр өмнө нь ажиллаж байсан газрын даамал газрын гэрчилгээ олгожээ. Гэсэн хэдий ч хууль зүйн дагуу миний бие уг нэхэмжлэлд хариу тайлбарыг хийж байна. гэсэн нэгж талбарын дугаартай “*******” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургаас харахад “” ХХК-ийн газартай давхцаагүй байна. Уг гэрчилгээ нь хуулийн дагуу Засаг даргын захирамжаар олгогдсон учир гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй” гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Кадастрын зургаас харахад газрыг давхардуулж олгоогүй байсан. Энэ талаарх тайлбараа өгсөн. Газар эзэмших  эрхийн гэрчилгээ нь үнэт цаас учраас гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй” гэв.  

Гуравдагч этгээд ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “… Тус компанийн оршин буй газар нь /хуучин/ үер усны аман дээр машин эргэх зай талбай багатай бороо хуртай жил ус буухад зөвхөн шатахуун хадгалах савны амнаас бусад нь усанд автан хойд жалгаар үерийн ус тэр аяараа явдаг учраас 2012 онд анх Сумын Засаг дарга болон газрын албанд байршлаа солих өргөдөл гаргаж, тэр үеийн Засаг дарга дэмжин 2012 оны 11-р сарын 20-ны өдөр шинээр газар олгох захирамжийг гаргаж өгсөн юм. Миний бие хууль, дүрэм журмын дагуу өнгөрсөн 2 жилийн хугацаанд стандартын дагуу шинэ шатахуун түгээх станц байгуулахаар зориглон кадастрын зураг, барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, газар эзэмших эрхийн гэрчилгээ, аймгийн Барилга, хот, байгуулалтын газраас барилга байгууламж барих зөвшөөрөл, Онцгой байдлын газраас зөвшөөрөл, Мэргэжлийн хяналтын газраас стандарт хэм хэмжээг шалгуулан газрын үнэлгээнд 450000 төгрөгийг тушааж одоогийн байгаа газраа авч 2014 оны 9-р сараас эхлэн барилга байгууламжаа барьж 2014 оны 11-р сарын 7-ны өдөр аймгийн комиссоор орж цаашид үйл ажиллагаа явуулж болно гэсэн эрхээ авсан. 2012 онд анх газрын зөвшөөрөл өгснөөс хойш 2 жилийн дотор энэ газартаа барилга байгууламжаа барьсан тул ямар нэгэн хуулийн заалт зөрчөөгүй болно. 2003 оноос хойш тасралтгүй ажиллахдаа татвар хураамжаа хуулийн дагуу хугацаанд нь төлж жил болгон стандартын шалгалтанд орж ирлээ.

Мөн орон нутгийнхаа иргэдэд хямд үнэтэй, чанар стандарт хангасан шатахуунаар үйлчилж байна. Манайх анх байгуулагдахдаа “” ХХК-тай шатахуунаа зээлийн гэрээгээр одоог хүртэл авч найдвартай хамтран ажилласныг минь компаний захиргаа үнэлж, өөрийн компанийн нормын хувцас, логог үнэгүй суурилуулан өгч ажилд минь туслалцаа үзүүлсээр ирсэн. Гэтэл ХХК нь манай эзэмшлийн газрын хажууд зам хааж буусан нь хууль зөрчиж байна гэж бичжээ. Хуучин НИК-ын харъяа шатахуун түгээх станц татан буугдаад 10 гаруй жил болсон ба үйл ажиллагаа явуулаагүй сум орон нутагт хураагдсан хүчингүй болсон газрыг гэнэт хэн нэгэн гарч ирээд тогтмол үйл ажиллагаа явуулдаг бүхий л шат дараалсан зөвшөөрөлтэй манай эзэмшлийн газрын захирамжийг хүчингүй болгох гээд яваад байгаа ******* гэдэг хүнд ямар хууль үйлчилж байгааг ойлгохгүй байна.

******* гэгч 2014 оны 8-9-р сард НИК-ийн туурийг авсан гэж дуулдсан. Энэ ХХК нь зөвхөн эм болон хүнсний бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагааны зөвшөөрөлтэй Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст харъяалагддаг. Шатахуун түгээх станц ажиллуулах зөвшөөрөл аваагүй, Газрын тосны газраас явуулсан аттестачлалд ороод эрх аваагүй. Дундговь аймгийн татварын хэлтэст шилжиж ирсэн гэж яриад яваа мөртлөө шилжиж ирээгүй хаана харъяалалтай ямар үйл ажиллагаа хийж яваа нь тодорхойгүй, тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн зарах зөвшөөрөлгүй мөртлөө ХХК-аас шатахуун авчирч борлуулалт хийгээд 3-4 сар болж байгаа мөртлөө татвар огт төлдөггүй. Иймд ******* захиралтай ХХК-ний одоогийн эзэмшил газар нь Дэлгэрцогт сумын төв зам дагуу олгогдож байгаа газраас 0,2 га газрыг сэргээн авсан ба энэ газар нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалт бүхий газар бөгөөд газрын үнэ төлж авах байсныг шууд захирамж гаргуулан газрын даамал тэй хуйвалдан газрын үнэ төлөлгүйгээр гэрчилгээг гаргуулсан тул энэ явдлыг тодруулах шаардлагатай гэж үзэж байна.

Мөн 2012 оны 11-р сарын 20-ны захирамжид “” гэдэг газар ******* ХХК-д газар олгох зөвшөөрлийг гаргасан байхад 2014 оны 09-р сарын 08-ны А/69 захирамжаар ХХК-д гэрчилгээг шинэчлэн олгохыг сумын газрын даамлаар ажиллаж байсан д үүрэг болгосныг нь ХХК-д газрыг давхцуулан олгосон байгааг нягтлах шаардлагатай байна. Иймд би нд 0,5 га газрыг зохих журмын дагуу зөвшөөрөл авч ажил төрлөө хийж байгаа гэж өөрийнхөө тайлбарыг гаргаж шүүгч танд хүргүүллээ” гэжээ.

Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ ... Нэхэмжлэгч ******* нь манай компанийг өөрийн замыг хааж буугаад надад хохирол учруулсан гэж яриад байх юм. Би 10 гаруй жил Дэлгэрцогт суманд колонкийн үйл ажиллагаа явуулж энэ газартаа 2-3 жилийн өмнө ирсэн байхад надаас сүүлд ирсэн энэ хүн миний газрын гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаад байгаа юм. Энэ хүн өөрийн бензинээ ах дүү нартайгаа нийлж архидаад арай л колонкоо шатаачихгүйгээр дуусгачихсан. Би үер усны аман дээр үйл ажиллагаа явуулдаг байсан учраас холбогдох баримтаа бүрдүүлж өгөөд одоо байгаа газрыг авсан. ХХК  манайд шатахуун түгээх газрынхаа логогоо өгсний хамгийн эхнийхийг нь манай компани авсан болно. Манайх ХХК-ийн байнгын найдвартай үйлчлүүлэгч  учраас одоо болтол логог нь үнэ төлбөргүй ашигладаг. Манай компанид энэ газрыг өөрөө ирж хэмжиж өгсөн. Тухайн үед буюу 2012 онд манайх энэ газрыг авахад дэд бүтэц байхгүй хоосон тал газар байсан ба би 380 шугам татаж өдий хүргэсэн. Би хог шороог нь цэвэрлэн 7 удаа том машинаар зөөсөн.

2012 оноос хойш Газрын тухай хуульд зааснаар хугацаа дуусахаас нь өмнө колонкоо барьж дуусгасан. Нэхэмжлэгч намайг газар авснаас 2 жилийн дараа Ник ХХК-ийн колонкийг худалдаж авчихаад одоо намайг холдуулж ажил хийнэ гэж байгааг гайхаж байна. Энэ хүн үнэхээр энэ орон нутагт үйл ажиллагаа явуулъя гэж бодож байгаа юм бол надтай адил ойртож нүүж ирээд ажиллах боломжтой. Намайг 2 кадастр хийлгэсэн гэж байна. Гэтэл энэ хүн намайг удаа дараа шалгуулсан учраас би өмнөх газрын даамлаас авсан байсан 1 га газраа багасгаад ахиж 0.5 га газраар кадастрын зураг хийлгэсэн юм. Би өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан болохоор  надад газрын гэрчилгээ байдаг. Мөн шинэ газрын гэрчилгээ байгаа ба хуучин газрын гэрчилгээг хүчингүй болгосон баримт нь хэрэгт бий. Үүнийг ******* манайхыг 2 газрын гэрчилгээтэй гэж хүний толгой эргүүлээд байгаа юм. 2014 онд манай шатахуун түгээх газрын дээд удирдлага холбогдох байгууллагаас нь зөвшөөрлийг авч  бид өөрсдийн зардлаар төв замаас сайжруулсан зам татсан. Энэхүү барилгын ажилд 100 сая төгрөгний зардал гарсан.  Хоёр даланд 60 сая төгрөг зарцуулсан ...” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “” ХХК-ийн захирал ******* нь  Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” ******* тоот захирамжийг хүчингүй болгуулахыг хүсч 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч ******* нь Засаг даргын захирамжид зааснаас өөр байршилд “*******” ХХК-д олгосон дугаартай газрын гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, мөн хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд байрлах НИК-ийн харъяа шатахуун түгээх станцыг худалдах шийдвэрийг 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргаж улмаар “” ХХК-ийн захирал *******  нь 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 6 сая төгрөгөөр худалдан авч Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн “Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэх тухай” А/69 тоот захирамжаар 0,2 га газрыг эзэмшсэн байна.

Гуравдагч этгээд “*******” ХХК нь Дэлгэрцогт сумын Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 81 тоот захирамжаар шатахуун түгээх зориулалтаар 1 га газрыг эзэмшиж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаад 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдөр уг газрын байршлаа өөрчилж солиулах тухай хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтэд үндэслэн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” ******* тоот захирамжаар хүн эмнэлгийн урд нд 0,5 га газрыг  эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл /1-р хх-н 1-2-р хуудас, 2-р хх-н 91, 92-р хуудас/ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  “... ******* ХХК нь Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” ******* тоот захирамжаар газрыг эзэмшихдээ газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж манай колонкийн замыг хааж буусан. Мөн Засаг даргын захирамжид зааснаас өөр байршилд буюу Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төвийн урд талд шатахуун түгээх станцын зориулалтаар дугаартай газрын гэрчилгээ олгосон байна. Үүний улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж хохирол амсч байна. Уг захирамжийг хүчингүй болгосноор би өөрөө гарцаа гаргаад шатахууны гүйлгээгээ хийж өр зээлээ барагдуулна ...” гэж тайлбарлах хэдий ч тус сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот захирамжаар “*******” ХХК-д шатахуун түгээх станцын зориулалтаар шинээр эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ. Учир нь:   

1/ Нэхэмжлэгчийн  “... ******* ХХК нь төв засмал замаас манай колонк руу орох гарах замыг хааж буусан... ” гэх маргааны тухайд:

Шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгч *******ын “...  2014 онд төв замаас өөрийн колонк руугаа зам татах талаар холбогдох байгууллагад нь хандаагүй. Надад тийм боломж байсан. Би бичиг баримтаа бүрдүүлчихээд зам татах асуудлаа хөөцөлдөх байсан ...” гэх,   гуравдагч этгээд гийн “... 2012 онд манайх энэ газрыг авахад дэд бүтэц байхгүй хоосон тал газар байсан ба би 380 шугам татаж өдий хүргэсэн. ... 2014 онд манай шатахуун түгээх газрын дээд удирдлага холбогдох байгууллагаас нь зөвшөөрлийг авч  бид өөрсдийн зардлаар төв замаас өөрийн колонк руу чиглэсэн сайжруулсан зам татсан...”  гэх тайлбараас үзэхэд 2012 онд “*******” ХХК-д анх шинээр  газар олгох үед нь Улаанбаатар хотыг Дундговь аймагтай холбосон хатуу хучилттай зам ашиглалтад ороогүй /1-р хх-н 218-р хуудас/, мөн төв шороон замаас хэн аль нэгнийх нь газар луу чиглэсэн сайжруулсан зам татагдаагүй байсан байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ад тухайн цаг үе буюу 2014 онд хатуу хучилттай төв замаас  колонк руугаа чиглэсэн замыг татах зөвшөөрлийг холбогдох байгууллагаас нь авах талаар хандах боломж нь байхад хандаагүй атлаа энэхүү асуудлаа шийдвэрлэсэн “*******” ХХК-ийг буруутгаж колонк руу орох гарах замыг хааж буусан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. 

2/ Нэхэмжлэгчийн “... НИК ХХК урьд нь 3,5 га газрыг эзэмшдэг байсан. Хуучин гэрчилгээгээр нь газрыг 3,5 га газар гэх юм бол ******* ХХК нь манай эзэмшлийн газар дээр буучихаад байна. Иймд газрын давхцалтай ... гэх маргааны тухайд:

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн “Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэх тухай” А/69 тоот захирамжаар ******* нь НИК-ийн шатахуун түгээх байгууламж бүхий 0,2 га газрыг эзэмшсэн байна.  

Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 11 тоот шүүгчийн захирамжаар ******* ХХК болон ХХК-нуудын эзэмшил бүхий газар нь өөр хоорондоо давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон байх бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр ******* ХХК-ийн газар нь ХХК-ийн 0,2 га газрын хил заагтай ямар нэгэн давхцал байхгүй гэж дүгнэгджээ.  

            Нэхэмжлэгч ******* нь 0,2 га газрыг сумын засаг даргын захирамжаар эзэмшдэг болон газрын хэмжээний талаар маргаан гаргаагүй байх тул *******ыг НИК ХХК-ийн урьд өмнө нь эзэмшиж байсан гэх  3,5 га газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх  боломжгүй байна. Иймээс түүний шүүх хуралдаан дээр гаргасан “... хуучин гэрчилгээгээр нь газрыг 3,5 га газар гэх юм бол ******* ХХК нь манай эзэмшлийн газартай давхцалтай...” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.  

3/ Нэхэмжлэгчийн “... ******* ХХК нь засаг даргын захирамжтай газраа бууж үйл ажиллагаагаа явуулаагүй. гэдэг нэршилтэй газар сумын зүүн хойно байдаг. Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай албан бичигт 1969 оны Монгол Улсын газрын 1:100.000 масштабтай байр зүйн зурагт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын зүүн талаар тавигдсан улсын чанартай авто замын зүүн хойд уулыг “Алтанзагас”, түүнээс урагш , Амардалай гэж хариу өгсөн...” гэх маргааны тухайд:

Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1713 тоот албан бичигт “... Дээрх захирамжид заагдсан хэмээх газрыг судлан үзэхэд Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын архивт байрлах 1969 онд хийгдсэн Монгол орны 1:100000-ны масштабтай байр зүйн зурагт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын зүүн талаар тавигдсан улсын чанартай авто замын зүүн хойд уулыг Алтанзагас уул, түүнээс урагш ... гэсэн нэрэлбэртэйгээр зурагт тэмдэглэгдсэн байх ба хэмээх газрыг аль орчмын хэсэг гэдгийг тодорхойлох боломжгүй...” гэж, мөн тус газраас ирүүлсэн 1:100000 масштабтай байр зүйн зургаас үзэхэд төв замын зүүн талд “Хадан хушуу” гэдэг нэртэй худаг тэмдэглэгдсэн байх боловч энэ нь төв засмал замын зөвхөн зүүн хэсэгт хамааралтай гэж үзэх үндэслэл биш юм.  

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 12 тоот тогтоолоор сумын төвийн лагерь хорооллуудыг нэр бүхий хэсэгт хуваан нэр олгож сумын төвийн 3-р багийг гэж нэрлэсэн байх ба энэхүү 3-р багт хамаарах хүн эмнэлгийн урд нд “*******” ХХК нь шатахуун түгээх станцаа барьж үйл ажиллагаагаа явуулсан нь хуулийг зөрчөөгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” ******* тоот захирамж, Засаг даргын захирамжид зааснаас өөр байршилд “*******” ХХК-д олгосон дугаартай газрын гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 60 дугаар зүйлийн 60.2, дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн захирал *******ын “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” ******* тоот захирамж, мөн Засаг даргын захирамжид зааснаас өөр байршилд ******* ХХК-д олгосон тоот газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч *******, *******, гуравдагч этгээд ******* нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ