Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3-р баг,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум, 1-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД:*******/

 

 Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум, 1-р баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн /РД: *******/

 

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 19280304.07 төгрөг гаргуулах, нотариатын үйлчилгээний төлбөр 10930 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч , , нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч *******к ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн , нар нь Өмнөговь салбарын харъяа Мандал-Овоо тооцооны төвөөс анх 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 631 тоот зээлийн гэрээ байгуулж 20000000 /Хорин сая/ төгрөгийн бизнесийн зээлийг нарийн боовны цехэд тоног төхөөрөмж авах, бизнесээ өргөжүүлэх зориулалтаар жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Өмнөговь аймаг Мандал-Овоо сумын төв Дуган тээг 1-7-5 тоотод байрлах 132 м.кв талбай бүхий хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг газрын хамт барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 4757741,10 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 4488270,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9111,57 төгрөг нийт 9255123,42 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөлгүй 415 хоног хугацаа хэтэрч байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардаж улмаар 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрүүдэд тус тус зээл төлөх мэдэгдлийг өгч зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймээс банк Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсгийг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 631 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

2. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тасалбар болгон дараах хэмжээний төлбөрийг гаргуулах:

1/ Үндсэн зээлийн үлдэгдэл 15242258,90 төгрөг

2/ Зээлийн хүүгийн төлбөр 3790187,71 төгрөг

3/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 247857,46 төгрөг

Нийт 19280304,07 төгрөг

3. Нотариатын үйлчилгээний төлбөр 10930 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

4. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах,

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, түүний банк дахь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээг авч өгнө үү.

Жич: Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: Банкны хувьд үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ буюу зээлийн төлбөрийг бүрэн хариуцна гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гарын үсэг зуруулдаг. Зээлийн гэрээний үр дагаврыг зээлдэгч болон хамтран зээлдэгч хоёулаа хариуцан төлөх шаардлагатай байгаа. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан байдаг. Тэгэхээр ын хэлж буй тайлбарын хувьд нь эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: Нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн *******кны нэхэмжлэлийн дагуу би тус нэхэмжлэлийн нийт зээлийн төлбөр 19280304.07 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10930 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хэлбэрээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би Мандал-Овоо суманд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр *******кны Өмнөговь салбарын харъяа Мандал-Овоо тооцооны төвөөс 20,0 сая төгрөгний бизнесийн зээл аваад сумын төв дэх үйлчилгээний зориулалттай барилгаа, газрын хамт барьцаалуулан намайг өөрөө хүсээгүй байхад ямарч эрсдэлгүй ирээд гарын үсэг зураад өг гэж шаардсан. Мөн Мандал-Овоо тооцооны төвийн эрхлэгч Батбаяр ирээд гарын үсэг зур танд ямарч асуудал үүсэхгүй гэж гуйгаад, шаардаад надаар гарын үсэг зуруулсан. Үүнийг нотолж болно. Учир нь Мөнхбаатарын өөр бас нэг дүү болох Жанчивдорж хамтран зээлдэгч гэж зурах гэж байхад Батдэлгэр болиулж надаар зуруулсан. *******кны ажилчид ч ийм нөлөөтэй байдаг гэдгийг тайлбарлаж өгөөгүй, би ч өөрөө мэдэхгүй, тэгээд ч өөрөө зээлтэй хүнээр хамтран зуруулах нь *******кны ажилчдын буруу юм биш үү. Батбаяр би өөрөө *******кинд зээлтэй, одоогоор цаг хугацаанд нь төлж байгаа хүн. ын 20,0 сая төгрөгний зээлээс би нэг ч төгрөг аваагүй, ямарч хамаагүй, үүнийг өөрөө нотолно. аас нэг ч төгрөг аваагүй учраас энэ хүний зээлнээс төлөлцөх боломж бололцоо надад үнэндээ  байхгүй байна. Яагаад гэвэл аас нэг ч төгрөг аваагүй, би өөрөө зээлээ арай ядан төлж байна. /Хувь хүн байтугай улс орон хямарч байхад/. Нэхэмжлэлийн шаардлагад байгаа шаардлагуудыг уг зээлийн эзэн болох биеэрээ өөрөө бүрэн хариуцах болно гэжээ. 

 

 Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ах *******кинд урьд нь зээлтэй байсан юм. Миний гуйлтаар миний авсан зээл дээр гарын үсэг зурсан. Өөр хэлэх тайлбар байхгүй гэв.

 

Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Өмнө нь *******кинд зээлтэй хүнийг өөр зээл дээр гарын үсэг зуруулж болдог юм уу? Миний хувьд энэ хэргийн хариуцагчаас нэрээ хасуулах хүсэлтэй байна гэв.

Үндэслэх нь:

 

*******к ХХК нь , нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 19280304.07 төгрөг гаргуулах, гэрээг хугацаанаас өмнө цуцлах, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 10930 төгрөг, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрнө, хариуцагч би төлөх үндэслэлгүй гэж маргана.

 

Хариуцагч нь *******к ХХК-тай зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 20000000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөөгүй нөхцөлд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Мандал-Овоо сумын төвд байрлах *******-5 тоотод байрлах 132 м.кв талбай бүхий хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг газрын хамт барьцаалуулжээ.  болох нь зохигчдын тайлбар, 631 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт: ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хэмжээний хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу хариуцагч нь зээлийн мөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүүний мөнгийг буцаан төлөх үүрэгтэй.

 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч болон үүрэг гүйцэтгүүлэгч нь ...барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэжээ

Харин хариуцагч нь уг зээлээс нэгч төгрөг аваагүй бүгдийг нь авсан тул төлөх ёстой гэдэг тайлбарыг гаргадаг хэдий ч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хамтран үүрэг гүйцэтгэхээр тохиролцон *******ктай 631 тоот гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт: Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэжээ. нь *******ктай үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулахдаа өөрийнх нь хүлээх үүрэг нь тодорхой бус байх тул үүргийн гүйцэтгэл болох 19280304.07 төгрөгний зээл, 10930 төгрөгний хохирлыг тэнцүү хувааж , нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

.  

Нэхэмжлэгч *******к нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар ...үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулахыг үүрэг гүйцэтгэгчээс тус тус шаардах эрхтэй байна.

  

Иймд Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч аас 9645617.03 төгрөг, аас 9645617.03 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар ззүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч аас 9645617.03 төгрөг, хариуцагч аас 9645617.03 төгрөг гаргуулан *******к ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь 19291237.07 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Мандал-Овоо сумын төвд байрлах *******-5 тоотод байрлах 132 м.кв талбай бүхий хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, газрын үнээс нэхэмжлэгч Хаан Банк ХХК-ны шаардлагыг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******к ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 259406 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 129703 төгрөг, аас 129703 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******к ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Р. УРАНЧИМЭГ