Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж

 

Нэхэмжлэгч: Өмнөговь айгмийн Гурвантэс сум, Тост багийн ******* гэх газарт оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/

 

Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэлд 1981 оноос 1990 онуудад мал маллаж байсан. 1991 оноос 1993 онуудад тэмээ маллаж байсан. 1994 оноос 2000 онуудад нийт 7 жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан тэмдэглэлд оруулсан. 2015 оны 01, 02 дугаар саруудад сайн дураар даатгалд шимтгэл төлсөн. ******* миний бие Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост бригадад 1991 оны 01 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал тэмээчнээр ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэрт гурвалжин тамга дарагдсаны улмаас ажилласан жил маань тооцогдохгүй тэтгэвэрт гарч чадахгүйд хүрээд байна. Иймд ******* миний бие Өмнөговь айгмийн Гурвантэс сумын Тост бригадад 1991 оны 01 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал тэмээчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1974 онд 9 настай 1 дүгээр ангид ороод 1977 онд сургуулиас гарсан. 1981 оноос хөдөлмөрийн дэвтэр нээлгэж 1990 оны 01 дүгээр сарыг хүртэл Соёл нэгдэлд тэмээ маллаж байсан. 1991 оны 01 дүгээр сараас Соёл нэгдэл нь Соёл компани болсон. Үүнээс болоод миний хөдөлмөрийн дэвтрийн тамгын зөрчилтэй болсон. Би одоог хүртэл малаа маллаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост бригадад тэмээчнээр ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1.Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 267 дугаартай “******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Тост бригадад 1991 онд малчнаар ажиллаж байхдаа 1991 оны 4 сард 234 төгрөг, 8 сард 6 төгрөг, 12 сард 3599 төгрөгийн цалин авсан байна. Жич: 1991 оны 04 дүгээр сарын цалинг Н.Дуламын нэр дээр бичигдсэн 90 хоногтой 702 төгрөгийн цалинг 3 хувааж бичсэн болно” гэж бичигдсэн архивын лавлагаа,  

2.Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 25 дугаартай “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн 1991-1994 онуудын даргын тушаал архивт байхгүй болно” гэж бичигдсэн тодорхойлолт,

3.*******ын нэр дээр 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,   

4.Гэрч *******гийн “******* нь сургуульд суугаагүй. Багаасаа эцэг, эхийн хамтаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэл гуравдугаар бригадад тэмээ маллаж байсан. Эцэг нь Н.Дулам, эх нь Лхам гэдэг тэмээчин айл байсан. Түүнийг яг хэдэн онд малчин болсныг сайн санахгүй байна. Багаасаа л малчин болсон хүүхэд байгаа юм. Улмаар тасралтгүй тэмээчнээр ажиллаж байсан. 1991 оны 06 дугаар сард Соёл нэгдэл нь Соёл нэртэй компани болж өөрчлөгдөж нэгдлийнхээ малыг хувьд тарааж өгсөн. Компани нь 4 жил ажиллаад тарж бутрах үед малчид хувийн малаа аваад малчин болж хувиараа малаа маллах болсон. 1994 оноос хойш Оюунбат нь хувиараа малчин болж үүнээс хойш өнөөдрийг хүртэл тус багт малаа маллаж аж төрж байна. Энэ хүн нь тусдаа айл болж гарч байгаагүй болохоор түүний цалин нь эцэг эхийнх нь хамтаар олгогддог байсан байх” гэсэн мэдүүлэг

5.Гэрч *******ын “******* нь Өмнөговь Гурвантэс сумын Соёл нэгдлийн Тост бригадад 1991 оны 01 дүгэээр сараас эхлэн тэмээчнээр ажиллаж эхэлсэн. *******ын аав Дулам нь тус бригадад тэмээчнээр ажилладаг байсан юм. Аавтайгаа хамт тэмээ малладаг байсан. Соёл нэгдэл нь 1993 оны 01 дүгээр сард хувьчлал болж Соёл нэртэй компани болсон юм. ******* нь тус нэгдэл бригадад тасралтгүй одоог болтол тэмээ маллаж байгаа. Соёл нэгдэл нь 1994 оноос үйл ажиллагаагаа эрхлэхээ больсон. Тэгэхээр ******* нь тус газарт 1993 оныг дуустал ажилласан” гэсэн мэдүүлэг,

6.Нэхэмжлэгч *******, гэрч *******, ******* нарын хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбарууд, иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн *******ыг ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт,

7. *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа,

8. *******ын төрсний гэрчилгээний хуулбар,

9. ийн төрсний гэрчилгээний хуулбар,

10. Гэрч, Д.Лхагвасүрэн, , ******* нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг болно.

 

Нэхэмжлэгч *******ын хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас түүний ажилласан хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост бригадад тэмээчнээр ажиллаж байсан болох нь:

 

-Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 267 дугаартай “******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Тост бригадад 1991 онд малчнаар ажиллаж байхдаа 1991 оны 4 сард 234 төгрөг, 8 сард 6 төгрөг, 12 сард 3599 төгрөгийн цалин авсан байна. Жич: 1991 оны 04 дүгээр сарын цалинг Н.Дуламын нэр дээр бичигдсэн 90 хоногтой 702 төгрөгийн цалинг 3 хувааж бичсэн болно” гэж бичигдсэн архивын лавлагаа, 

-*******ын нэр дээр 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,  

-Гэрч *******гийн “******* нь сургуульд суугаагүй. Багаасаа эцэг, эхийн хамтаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэл гуравдугаар бригадад тэмээ маллаж байсан. Эцэг нь Н.Дулам, эх нь Лхам гэдэг тэмээчин айл байсан. Түүнийг яг хэдэн онд малчин болсныг сайн санахгүй байна. Багаасаа л малчин болсон хүүхэд байгаа юм. Улмаар тасралтгүй тэмээчнээр ажиллаж байсан. 1991 оны 06 дугаар сард Соёл нэгдэл нь Соёл нэртэй компани болж өөрчлөгдөж нэгдлийнхээ малыг хувьд тарааж өгсөн. Компани нь 4 жил ажиллаад тарж бутрах үед малчид хувийн малаа аваад малчин болж хувиараа малаа маллах болсон. 1994 оноос хойш Оюунбат нь хувиараа малчин болж үүнээс хойш өнөөдрийг хүртэл тус багт малаа маллаж аж төрж байна. Энэ хүн нь тусдаа айл болж гарч байгаагүй болохоор түүний цалин нь эцэг эхийнх нь хамтаар олгогддог байсан байх” гэсэн мэдүүлэг

-Гэрч *******ын “******* нь Өмнөговь Гурвантэс сумын Соёл нэгдлийн Тост бригадад 1991 оны 01 дүгэээр сараас эхлэн тэмээчнээр ажиллаж эхэлсэн. *******ын аав Дулам нь тус бригадад тэмээчнээр ажилладаг байсан юм. Аавтайгаа хамт тэмээ малладаг байсан. Соёл нэгдэл нь 1993 оны 01 дүгээр сард хувьчлал болж Соёл нэртэй компани болсон юм. ******* нь тус нэгдэл бригадад тасралтгүй одоог болтол тэмээ маллаж байгаа. Соёл нэгдэл нь 1994 оноос үйл ажиллагаагаа эрхлэхээ больсон. Тэгэхээр ******* нь тус газарт 1993 оныг дуустал ажилласан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд *******ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост бригадад тэмээчнээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

Гэрч *******, ******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг сум, нэг нэгдэлд хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ нь тэдний мэдүүлэг болон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэнээр нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Архивын лавлагаанд нэхэмжлэгч *******ыг 1991 оны 1, 2, 3, 5, 6, 7, 9, 10, 11 дүгээр саруудад болон 1992-1993 онуудад цалин авч байсан талаар бичигдээгүй боловч дээрхи хугацаанд ажиллаж байсан болох нь гэрч *******, ******* нарын мэдүүлгээр нотлогддог тул шүүх түүнийг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан гэж тогтоосон болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 267 дугаартай  архивын лавлагаа, *******ын нэр дээр 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.

 

Хэрэгт *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, *******ын төрсний гэрчилгээний хуулбар, ийн төрсний гэрчилгээний хуулбар, гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтууд авагдсан байсан бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралгүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост бригадад тэмээчнээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ