Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 240/2016/0283/и |
Дугаар | 323 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 323
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: “*******” ХХК ******* дүүрэг *******, өөрийн байр-2
Хариуцагч: ******* овогт ******* Өмнөговь Даланзадгад сум 7-р баг, ******* тоот оршин суух /РД:*******/
776,937 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30067489 тоот гэрээ байгуулан 99027683 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iphone багцын үйлчилгээг, мөн гар утас зээлээр худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iphone 5S 16GВ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 776,937 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “ ******* миний бие нэхэмжилсэн үнэ болох 776,937 төгрөгийг төлөх нь үнэн болно. Үнийн дүнд маргаан байхгүй гэжээ.
Үндэслэх нь:
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “******* би ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлд дурьдсан 776,937 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь “*******” ХХК-ийн 776,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* нь 776,937 төгрөгийг нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-нд төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23196 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 11598 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 11598 төгрөгийг тус тус гаргуулж “Мобиком Корпораци”ХХК-нд олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ