Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 21

 

           

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч  Б.Мөнгөншагай, шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Э.У холбогдох эрүүгийн “1803002030260” дугаартай, 186/2018/0599/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүн  хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1978 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ххххх тоотод оршин суух  бүртгэлтэй Э.У,

            Холбогдсон хэргийн талаар:

Э.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 06 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “ЭБО” төвийн зүүн талын замд 61-62 УБЯ улсын дугаартай Тоёота приус маркийн суудлын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а/-д “Согтууруулах ундаа ..хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 15.1-н а/-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Оюунбатыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэг:   Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

         1.1.Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2018 оны 3 дугаар сарын 9-ны орой манай хамаатнууд спорт зааланд гэр бүлийн тэмцээн зохион байгуулж эрчүүд архи ууж байсан. Би тус архинаас 2 хундага уусан. Маргааш нь 3 дугаар сарын 10-ны өдөр 5 цагт одонтой ээжүүдийн баярт орох болоод мөнгө урьдчилж төлсөн байсан. Түүнд зориулж палаж өмсөж үзэх гээд явж байсан. Гэнэт л машин дээрээс юм унаад ирэх шиг болсон. Тэгээд гараад харахад хүн дайрсан байсан. Би тийм ч их хурдтай яваагүй. Осол гараад шууд хурдаа сааруулж замаа чөлөөлж зогссон. Хэргийн газрын үзлэгт хамрагдсан гэв.

 

          Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Аийн:...талийгаач Дорлигжав овогтой Оюунбат нь миний төрсөн эцэг, эцэг эхээс хоёулаа. Ээж Жаргалсайхан, дүү Соёлмаа нар намайг уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон. 2018 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн орчим ээж Жаргалсайхан надруу залгаж аав чинь зам тээврийн осолд орсон гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ, аав чинь гэмтлийн эмнэлэг дээр байгаа гэж байна гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлэгрүү очиход нэр хаяг нь тодорхойгүй хүн сэхээний тасагт байгаа гэж хэлэхэд нь уг тасагруу ороход миний аав осолд орсон сэхээний тасагт эмчилгээ хийлгэж байсан. Осолд орсны маргааш орой нь буюу 2018 оны 03 дугаар сарын 11-нд тархины хагалгаанд орсон, тэгээд ухаангүй байсаар байгаад 2018 оны 03 сарын 14-ны өдрийн 11 цаг 40 минутанд нас барсан. Аавын буяны ажилд нийт 5,019,450 төгрөг болсон. Аав Нарантуул хоёр худалдааны төв дээр тэрэгчин хийдэг байсан осол гарах үед гэрээсээ ажилруугаа алхаж явдаг байсан гэх мэдүүлэг. /хх-30/,

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Уын гэрчээр мэдүүлсэн:..2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 23 цагаас хойш 5 буудалд байрлах спорт зааланд найз Дарханбаатар, Ганболд, Мягмарсүрэн нарын гэр бүлийн хамт зааланд тоглоод 2018 оны 03 дугаар сарын 10-ны өглөөний 05  цаг 45 минутын орчим заалнаас гарч явсан. Заалны гадаа миний өөрийн эзэмшлийн Тоёота приүс маркийн 61-62 УБЯ улсын дугаартай автомашиныг жолоодон гэрлүүгээ харихаар ертөнцийн зүгээр хойноос урд зүгрүү Хайлааст руу эргэх гэрэл дохио өнгөрөөд 1 дүгээр эгнээгээр нилээн явж байтал урдаас хурц гэрэлтэй машин өнгөрсөн үүний дараа гэнэт түс гэх чимээ  гарсан юу болсоныг мэдээгүй, машинаа зогсоолгүй чигээрээ яваад шатахуун түгээх станц руу орж зогссон ямар станц орсоныг мэдээгүй, тэгээд машинаа үлдээж түс хийх чимээ гарсан газарлуу очтол эрэгтэй хүн замын боржуур дээр хэвтэж байсан. Хажууд нь өөр хүн байгаагүй, үүнээс хойш нэг машин ирсэн би хүн алчихлаа гэж хэлээд 103 болон 102-луу 99097623 дугаараас дуудлага өгсөн  гэх мэдүүлэг. /хх-45/,

 

2.3.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Төмөрбаатарын:...2018 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 06 цагийн орчим би өөрийн эзэмшлийн Тоёота приүс маркийн 10-48 улсын дугаартай автомашиныг жолоодон Дарь-эхээс 25 дугаар эмийн санруу 2 зорчигч хүргэж өгөхөөр 7-н буудлын замаар уруудан ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү 2-р  эгнээгээр явж байхад миний урд талд 1-р эгнээнд улаан, хүрэн өнгийн Тоёота приүс маркийн автомашин явж байсан. Эсрэг урсгалаас ирж явсан автомашины гэрэл хурц байсан би шууд 2-р эгнээнээс 1-р эгнээ рүү шилжиж ортол миний урд талд явж байсан улаан, хүрэн өнгийн Тоёота приүс маркийн автомашинд явган зорчигч мөргүүлээд шидэгдэж газар унаж харагдсан. Тэгээд хөдөлгөөнөө үргэлжлүүлж явтал улаан хүрэн өнгийн Тоёота приүс маркийн автомашин зогсолгүй чигээрээ явчихаар нь араас нь гүйцэт түрүүлж зэрэгцэж очоод дуут дохио өгөхөд уг машин МТ шатахуун түгээх станц руу зэрэгцэж орсон. Тэгээд тоёота приүс автомашинаас эмэгтэй хүн гарч ирээд би хүн алчихлаа гээд хойш гүйсэн. Би доошоо уруудаад явтал машинд сууж явсан 2 зорчигч ахаа буцаад явъя иргэний үүргээ биелүүлье гэж хэлэхэд нь осол болсон талаар цагдаагийн байгууллага руу би мэдэгдсэн нөгөө эмэгтэй уйлаад яваад байсан гэх мэдүүлэг.      /хх-47/,

 

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Хосбаярын:...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 цаг 20 минутын орчим би 25 дугаар эмийн сангийн орчимоос найз охин Золжаргал, Янжиндулам нарын хамт Тоёота приүс маркийн саарал өнгийн автомашинд гар өргөн суугаад  Дарь-эхээр яваад  дамбадаржаа орж Янжиндуламыг гэрт нь буулгаад уг машиндаа суун Дамбадаржаагаас 25 эмийн сан руу орохоор 7 буудлын замаар ертөнцийн зүгээр хойноос урд зүгрүү явж байтал миний сууж явсан автомашины жолооч ах урд талын машин хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Намайг МТ шатахуун түгээх станцруу эргээд очиход нэг эмэгтэй хүн дайраад алчихлаа гээд байсан би та тайван бай гэж хэлээд энэ эмэгтэйг дагуулаад мөргөсөн хүн дээр очиход  50 орчим насны, эрэгтэй хүн, замын боржуур дээр доошоо харсан байрлалтай хэвтэж байсан. Өмсөж явсан нэг гутал нь сугарсан байсан, эрэгтэйгийн амнаас уур гараад, амьсгалж байсан гэх мэдүүлэг. /хх-51/,

 

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Түвшинбаярын:....Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Элит 25-10 тоотод оршин суугч Энхтуяагийн Урантогос нь 4 хүүхдийн хамт өрх толгойлон оршин суудаг. Намайг 2017онд ажилд орох үед Э.У нь хорооны судалгаанд хамрагдсан, 4 охинтой, том охин оюутан, 3 охин ерөнхий боловсролын сургуульд сурдаг, амьдарч байгаа байр нь цэргийн ангийн байр, хувьчлагдаагүй, зан аашын талаар бол мэдэхгүй, гэмт хэрэгт урьд нь холбогдож байгаагүй гэх мэдүүлэг: \хх-53/,

 

2.6.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч К.Баатарын:..2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд 5 буудалд байрлах "Лаазар" спорт зааланд Мийгаа, Ганболд, Дарханбаатар бид нар гэр бүлийн хамт, мөн Урантогос бид нар спорт зааланд теннис тоглосон. Тэнд бүгд ярьж суугаад 2018 оны 03 дугаар сарын 10-ны 05 цаг өнгөрч байхад тарсан, би найз залуу нь болно гэх мэдүүлэг.       /хх-56/,

 

            2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3562 тоот актын:

       1. Д.Оюунбатын биед баруун чамархайн яс, зулай яс, суурь яс, баруун, зүүн  нүдний ухархайн дээд, доод, дотор хана, баруун хоншоор, хацар яс, хацар яс, хатуу тагнай, хамар яс, зүүн тахилзуур ясны далд хугарал,  тархины баруун бөмбөлөгийн зулайн хэсгийн хатуу халисан дээрх цусан хураа, тархины зүүн бөмбөлөгийн талын суурийн зангилаа, чамархай, зулайн эд дэх няцрал, цус хуралт, тархины таславч хоорондын аалзан хальсан доорхи цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, эрүү, зүүн шилбэ, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

       2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн чиглэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

       3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

       5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн дүгнэлт.           /хх-72/,

     2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 687 тоот актын:

        1. Талийгаачид толгой мөчдийн хавсарсан гэмтэл:...баруун чамархай, зулай дагз ясны шугаман хугарал, дух, баруун зулай, дагзны аалзан бүрхүүл доорх цус харвалт, багана тархины хатуу бүрхүүл доорхи цусан хураа, хоёр тал бөмбөлөгийн цагаан эд доторх голомтлог цус хуралт, баруун хацрын нумны хугарал, баруун дээд зовхины цус хуралт, зүүн шилбэний доод 1/3-ын далд хугарал тогтоогдлоо.

    2. Дээрхи гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, мохоо зүйлээр буюу цохигдох, мөргөх, доргих үүсчээ.

    3. Шинжилгээгээр үхэлд хүргэсэн өвчин үгүй байна.

    4. Талийгаач нь дух, зулай, дагзны аалзан бүрхүүл доорх цус харвалт, хоёр тал бөмбөлөгийн цагаан эд доторх голомтлог цус хуралтын улмаас тархины комд орж нас баржээ.

    5. Шинжилгээ хийх үед нас бараад 24-с дээш цаг болжээ.

    6. Цус нь 2-р бүлэг байна.

    7. Эмнэлэгт 4 хоног эмчлэгдсэн тул этилийн спирт тогтоогдсонгүй гэх шинжээч эмч Ц.Ганболд гэсэн  дүгнэлт. /хх-78/,

          2.9. Замын цагдаагийн алба шинжээчийн 221 тоот актын:

    1. Toyota prius маркийн 61-62 УБЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

     а\ "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

     а\"тээврийн хэрэгслээ нэн даруу зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх"

     б\"Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх"

     в\"Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

       2. Явган зорчигч Д. Оюунбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна Цагдаагийн ахмад, техникийн шинжээч Н.Шинэбаатар гэсэн  дүгнэлт. /хх 96-97/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Улсын яллагч: хавтаст хэргээс гэрч хохирогч нарын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хуудас зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 3-9 дүгээр хуудас хэмжилтийн бүдүүвч гэрэл зураг, 15 дугаар хуудас согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл, 16 дугаар хуудас тээврийн хэрэгслийн гаднах байдлыг шалгасан тэмдэглэл, 46-48, 144 дүгээр хуудас гэрч Т.Төмөрбаатарын мэдүүлэг, 49-51 дүгээр хуудас 136-137 дугаар хуудас гэрч М.Жаргалсайханы мэдүүлэг, 138-139 дүгээр  хуудас гэрч О.Соёлмаагийн мэдүүлэг, 140-141 дүгээр хуудас гэрч А.Цэндсүрэнгийн мэдүүлэг, 142 дугаар хуудас гэрч Б.Одмаагийн мэдүүлэг, 72 дугаар хуудас №3562 дугаартай шинжээчийн дүгнэлт, 76 дугаар хуудас №687 дугаартай шинжээчийн дүгнэлт, 179-180 дугаар хуудас №369 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр барагдуулсан тухай 4 хуудас баримт, 1 дүгээр хавтас хэргийн 3 дугаар хуудас осол болсон бүдүүвч зураг, 47 дугаар хуудас гэрч Төмөрбаатарын мэдүүлэг, 52 дугаар хуудас гэрч Түвшинбаярын мэдүүлэг, 56 дугаар хуудас гэрч Баатарын мэдүүлэг, 61 дүгээр хуудас гэрч Дарханбаатарын мэдүүлэг, 121 дүгээр хуудас засаг даргын тодорхойлолт, 122 дугаар хуудас ажлын газрын тодорхойлолт, 128 дугаар хуудас хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа, 127 дугаар хуудас гар утасны дэлгэрэнгүй лавлагаа, 147-148 дугаар хуудас хохирол төлбөр төлсөн баримт, 154 дүгээр хуудас прокурорын дүгнэлт, 159 дүгээр хуудас шийтгэврийн хуудас, 163 дугаар хуудас хохирогч талаас гаргасан хүсэлт, 169 дүгээр хуудас хүсэлт, 171, 172 дугаар хуудас Э.Урагтогос зээл авсан баримт, дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан баримт, 230-247 дугаар хуудас Э.Уын тухай тодорхойлолт баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

 Шүүгдэгч Э.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 06 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “ЭБО” төвийн зүүн талын замд 61-62 УБЯ улсын дугаартай “Тоёота приус” маркийн суудлын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а/-д “Согтууруулах ундаа ..хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 15.1-н а/-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Оюунбатыг мөргөж улмаар түүний амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Аийн:....Дорлигжав овогтой Оюунбат нь миний төрсөн эцэг, эцэг эхээс хоёулаа. Ээж Жаргалсайхан, дүү Соёлмаа нар намайг уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон. 2018 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн орчим ээж Жаргалсайхан надруу залгаж аав чинь зам тээврийн осолд орсон гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ, аав чинь гэмтлийн эмнэлэг дээр байгаа гэж байна гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлэгрүү очиход нэр хаяг нь тодорхойгүй хүн сэхээний тасагт байгаа гэж хэлэхэд нь уг тасагруу ороход миний аав осолд орсон сэхээний тасагт эмчилгээ хийлгэж байсан. Осолд орсны маргааш орой нь буюу 2018 оны 03 дугаар сарын 11-нд тархины хагалгаанд орсон, тэгээд ухаангүй байсаар байгаад 2018 оны 03 сарын 14-ны өдрийн 11 цаг 40 минутанд нас барсан. Аавын буяны ажилд нийт 5,019,450 төгрөг болсон. Аав Нарантуул хоёр худалдааны төв дээр тэрэгчин хийдэг байсан осол гарах үед гэрээсээ ажилруугаа алхаж явдаг байсан гэх мэдүүлэг. /хх-30/, Э.Уын гэрчээр мэдүүлэхдээ..2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 23 цагаас хойш 5 буудалд байрлах спорт зааланд найз Дарханбаатар, Ганболд, Мягмарсүрэн нарын гэр бүлийн хамт зааланд тоглоод 2018 оны 03 дугаар сарын 10-ны өглөөний 05  цаг 45 минутын орчим заалнаас гарч явсан. Заалны гадаа миний өөрийн эзэмшлийн Тоёота приүс маркийн 61-62 УБЯ улсын дугаартай автомашиныг жолоодон гэрлүүгээ харихаар ертөнцийн зүгээр хойноос урд зүгрүү Хайлааст руу эргэх гэрэл дохио өнгөрөөд 1 дүгээр эгнээгээр нилээн явж байтал урдаас хурц гэрэлтэй машин өнгөрсөн үүний дараа гэнэт түс гэх чимээ  гарсан юу болсоныг мэдээгүй, машинаа зогсоолгүй чигээрээ яваад шатахуун түгээх станц руу орж зогссон ямар станц орсоныг мэдээгүй, тэгээд машинаа үлдээж түс хийх чимээ гарсан газарлуу очтол эрэгтэй хүн замын боржуур дээр хэвтэж байсан. Хажууд нь өөр хүн байгаагүй, үүнээс хойш нэг машин ирсэн би хүн алчихлаа гэж хэлээд 103 болон 102-луу 99097623 дугаараас дуудлага өгсөн  гэх мэдүүлэг. /хх-45/, гэрч Төмөрбаатарын:...2018 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 06 цагийн орчим би өөрийн эзэмшлийн Тоёота приүс маркийн 10-48 улсын дугаартай автомашиныг жолоодон Дарь-эхээс 25 дугаар эмийн санруу 2 зорчигч хүргэж өгөхөөр 7-н буудлын замаар уруудан ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү 2-р  эгнээгээр явж байхад миний урд талд 1-р эгнээнд улаан, хүрэн өнгийн Тоёота приүс маркийн автомашин явж байсан. Эсрэг урсгалаас ирж явсан автомашины гэрэл хурц байсан би шууд 2-р эгнээнээс 1-р эгнээ рүү шилжиж ортол миний урд талд явж байсан улаан, хүрэн өнгийн Тоёота приүс маркийн автомашинд явган зорчигч мөргүүлээд шидэгдэж газар унаж харагдсан. Тэгээд хөдөлгөөнөө үргэлжлүүлж явтал улаан хүрэн өнгийн Тоёота приүс маркийн автомашин зогсолгүй чигээрээ явчихаар нь араас нь гүйцэт түрүүлж зэрэгцэж очоод дуут дохио өгөхөд уг машин МТ шатахуун түгээх станц руу зэрэгцэж орсон. Тэгээд тоёота приүс автомашинаас эмэгтэй хүн гарч ирээд би хүн алчихлаа гээд хойш гүйсэн....гэх мэдүүлэг. /хх-47/, гэрч Э.Хосбаярын:...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 цаг 20 минутын орчим.....миний сууж явсан автомашины жолооч ах урд талын машин хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Намайг МТ шатахуун түгээх станцруу эргээд очиход нэг эмэгтэй хүн дайраад алчихлаа гээд байсан би та тайван бай гэж хэлээд энэ эмэгтэйг дагуулаад мөргөсөн хүн дээр очиход  50 орчим насны, эрэгтэй хүн, замын боржуур дээр доошоо харсан байрлалтай хэвтэж байсан. Өмсөж явсан нэг гутал нь сугарсан байсан, эрэгтэйгийн амнаас уур гараад, амьсгалж байсан гэх мэдүүлэг. /хх-51/, гэрч К.Баатарын:..2018 оны 03 дугаар сарын 09-ний орой 22 цагийн орчимд 5 буудалд байрлах "Лаазар" спорт зааланд Мийгаа, Ганболд, Дарханбаатар бид нар гэр бүлийн хамт, мөн Урантогос бид нар спорт зааланд теннис тоглосон. Тэнд бүгд ярьж суугаад 2018 оны 03 дугаар сарын 10-ны 05 цаг өнгөрч байхад тарсан, би найз залуу нь болно гэх мэдүүлэг. /хх-56/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3562 тоот актын:...1.Д.Оюунбатын биед баруун чамархайн яс, зулай яс, суурь яс, баруун, зүүн  нүдний ухархайн дээд, доод, дотор хана, баруун хоншоор, хацар яс, хацар яс, хатуу тагнай, хамар яс, зүүн тахилзуур ясны далд хугарал,  тархины баруун бөмбөлөгийн зулайн хэсгийн хатуу халисан дээрх цусан хураа, тархины зүүн бөмбөлөгийн талын суурийн зангилаа, чамархай, зулайн эд дэх няцрал, цус хуралт, тархины таславч хоорондын аалзан хальсан доорхи цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, эрүү, зүүн шилбэ, өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн чиглэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн  дүгнэлт /хх-72/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 687 тоот актын: 1.Талийгаачид толгой мөчдийн хавсарсан гэмтэл:...баруун чамархай, зулай дагз ясны шугаман хугарал, дух, баруун зулай, дагзны аалзан бүрхүүл доорх цус харвалт, багана тархины хатуу бүрхүүл доорхи цусан хураа, хоёр тал бөмбөлөгийн цагаан эд доторх голомтлог цус хуралт, баруун хацрын нумны хугарал, баруун дээд зовхины цус хуралт, зүүн шилбэний доод 1/3-ын далд хугарал тогтоогдлоо.  2. Дээрхи гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, мохоо зүйлээр буюу цохигдох, мөргөх, доргих үүсчээ. 3. Шинжилгээгээр үхэлд хүргэсэн өвчин үгүй байна.  4. Талийгаач нь дух, зулай, дагзны аалзан бүрхүүл доорх цус харвалт, хоёр тал бөмбөлөгийн цагаан эд доторх голомтлог цус хуралтын улмаас тархины комд орж нас баржээ.....шинжээч эмч Ц.Ганболд гэсэн  дүгнэлт. /хх-78/,  Замын цагдаагийн алба шинжээчийн 221 тоот актын:   1. Toyota prius маркийн 61-62 УБЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:  а\ "Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

     а\"тээврийн хэрэгслээ нэн даруу зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх"    б\"Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх"  в\"Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Д. Оюунбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна Цагдаагийн ахмад, техникийн шинжээч Н.Шинэбаатар гэсэн  дүгнэлт. /хх 96-97/, болон  шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт  гэм буруугаа  хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн. 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Уыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А гомдол, санал,  нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүгдэгч  хохирогчид нийт 17.100.000 төгрөгийг төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийн бусдад  учруулсан  хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна  гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийг шүүх хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байна гэж  үзлээ.

              Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуустал хадгалах, шүүгдэгч Э.Уын эзэмшлийн №513864 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан  Цагдаагийн Ерөнхий газрын харьяа  лицензийн төвд хүргүүлэх, шүүгдэгч Э.Уын төрсөн хүүхдүүд болох А.Э, нарын асран хамгаалагчийг тогтоохыг  Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Э.Уыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4.1-д зааснаар шүүгдэгч  Э.Уыг тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг нь 5 /таван/ жил хүртэл хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Э.Ут оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

 

4. Шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус   дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн №513864 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан  Цагдаагийн Ерөнхий газрын харьяа  лицензийн төвд хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг             СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

 

7. Шүүгдэгч Э.Уын төрсөн хүүхдүүд болох А.Э, асран хамгаалагчийг тогтоохыг  Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.         

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ