Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 240/2016/0230/и |
Дугаар | 326 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* /РД: *******/,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч , нарийн бичгийн дарга О.Мөнхбаяр нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тай 2012 оноос хамтран амьдарч байгаад 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин төрсөн. 2015 оноос хойш бид хоёр тусдаа амьдарч байгаа. Хамт амьдарч байх хугацаандаа анхаарал халамж муу, гэр орондоо сүүлийн үед ирэхээ байсан. Иймд хариуцагч ас охин эд тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. бид хоёр эд хөрөнгийн маргаангүй болно. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан болно гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******тай 2012 онд танилцаж 2 жил хамтран амьдарч 2014 онд охинтой болсон. Улмаар 2015 оны 02 дугаар сараас тусдаа амьдрах болсон. Хамт амьдарч байх хугацаандаа болон одоо ч гэсэн миний бие энэ амьдралаа бүтэн авч үлдэхийн тулд хичээж ирсэн. *******ын хувьд ааш, авир ихтэй хэдий ч би түүнээс салах тухай нэг удаа ч хэлж байгаагүй. Хамт амьдарч байх хугацаанд ******* нь намайг өөрийн гэрээс 3 удаа хөөж, тууж ааш авир гаргаж байсан бөгөөд 4 дэх удаагийн хөөлтөн дээр би явсан болно. Би хүүхэдтэйгээ хамт амьдармаар байгаа хэдий ч ******* нь одоог хүртэл намайг хүлээж авахгүйгээр үл барам шүүхэд нэхэмжлэл гарган өгсөн байна. Би *******аас арга буюу тусдаа амьдрах хугацаанд үргэлж өөрийн охиноо эргэж тойрч, хэрэгцээтэй зүйлээр нь хангаж ирсэн бөгөөд одоо ч эргэж тойрч байгаа болно. Миний хувьд *******ын ааш араншинг засагдах болов уу гэж 2 жил гаран тусдаа амьдрахдаа хүлээсэн боловч засагдсан зүйлгүй яг хэвээр байгаа. Хэрэв намайг хүүхэдтэй минь хамт амьдруулахгүй, надаас салахыг хүсч байвал миний бие хүүхдээ бүтэн нэртэй амьдрахыг хүсч байна. Миний хувьд салах бодол огтхон ч байхгүй. Охинтойгоо гурвуулаа элэг бүтэн амьдрах хүсэлтэй байна. Хэрэв ******* татгалзвал би охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байна. Хүүхэддээ хадгаламж нээлгэн охиныхоо ирээдүйн сайн сайхны төлөө эцэг хүний үүргийг бүрэн дүүрэн биелүүлэх чадвар надад бийг хуулийн өмнө хүлээж чадна. Иймд миний энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хүүхдийн эцэг мөн. Одоо манай хүүхэд 1 ой 8 сартай. Энэ хүн ажил хийдэг байж хүүхэддээ мөнгө, төгрөг өгдөггүй юм. Хүүхдээ д өгнө гэсэн ойлголт байхгүй гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний хүүхэд мөн учраас тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, охин ийн төрсний гэрчилгээний хуулбар, “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь ас охин эд тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргахгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд *******, нар нь 2012 оноос хамтран амьдарч, энэ хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин төрсөн, эцэг нь мөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогддог бөгөөд зохигчид хүүхдийн эцгийн талаар маргахгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Иймд нь хүүхдээ тэжээн тэтгэх буюу тэтгэлэг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч ас хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ыг улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ас улсын тэмдэгтийн хураамжид 28209 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ