Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 22

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Оюунбилэг, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, хохирогч Б.Гантунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайхар овогт Халзангийн Саранцэцэгт холбогдох эрүүгийн “1811026001104” дугаартай, 186/2019/0009/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар  сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүн хэлэлцэв.                     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 23-р гудамжны 31-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Тайхар овгийн Халзангийн Саранцэцэг /РД:ФА76101065/,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Яллагдагч Х.С 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 23-18-4 тоотод иргэн Б.Гантунгалагийг нөхөр С.Алтангэрэлтэй хардаж зодсоны улмаас түүний биед  тархи доргилт, баруун хацар, хүзүү, цээж, эрүү, духанд зулгаралт, баруун  шуу, зүүн бугалганд цус хуралт, зүүн гарын эрхийн хуруунд язарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1. Шүүгдэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2.Хохирогч Б.Гантунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би Саранцэцэгийг нөхөртэй нь гэртээ дуудсан. Намайг та ууж идэхээр манай нөхрийг өмөөрч байдаг гэж хэлсэн. Нөхөр нь Саранцэцэгийг чи ууж идэхээрээ бөгс бөөр ярьж байх юм аа гэж хэлсэн чинь л надруу дайраад эхэлсэн. Тэгээд манай гэрээс гарсан байж нөхөртэйгөө миний хамтран амьдрагчтай бааранд суусан байдаг. Би гомдолтой байна гэв

Хоёр: Шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Гантунгалагийн:...2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн үед манай гэрт манай хуурай дүү Алтангэрэл эхнэр Саранцэцэгийн хамт уригдан ирсэн бөгөөд манай гэрт ирээд тарваганы мах болон 0.75 граммын Хараа нэртэй архийг хувааж ууссан. Алтангэрэл, Саранцэцэг нар нь манай гэрт засвар хийх талаар ярилцаад барилгын материал зэрэг зүйлсийн талаар ярьж байгаад хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би Алтангэрэл, Саранцэцэг хоёрыг архи уучихсан байхдаа маргалдаад яахав дээ би байшингаа дараа мөнгөтэй болоод засуулах талаар ярья гэж хэлсэн чинь Саранцэцэг наадах чинь өөрөө солиороод байна гээд нөхрийгөө хэлсэн бөгөөд та дандаа өмөөрдөг та өнгөрсөн жилээс эхлээд манай нөхөртэй унтаж хэвтэж байгаа биздээ гэж доромжилсон. Тэгэхээр нь би чамтай одоо юу ярих вэ чи маргааш эрүүлдээ ирж учраа ол гэж хэлсэн чинь Саранцэцэг намайг янхан авгай минь гэж хэлээд гэрийн түлхүүр болон үнсний сав, шилтэй цайг надруу авч шидээд сууж байснаа бодож ирээд миний баруун зүүн гарнаас базчихаад би тавь гээд тавиулсан чинь миний хоолойноос болон миний нүүр хэсгийг самардаад авсан чинь нөхөр Алтангэрэл нь бие засчихаад гаднаас ирээд эхнэр Саранцэцэгийгээ чи дандаа ууж идэхээрээ бөгс бөөрний хэрүүл хийж байдаг одоо явъя гэж хэлсэн чинь эхнэр нь явахгүй байсан бөгөөд Алтангэрэл нь Саранцэцэгээ 2 удаа гар хавьцаа нь цохьчихоод аваад явсан. Миний биед учирсан баруун хацар, хүзүү, цээж , духны зулгаралтыг Саранцэцэг маажихдаа учруулсан. Харин эрүү болон зүүн гарын эрхий хуруунд язарсан шархыг надруу шилэн үнсний сав шидэхэд эрүүнд оногдоод би зүүн гараараа хаахдаа эрхий хуруугаа гэмтээсэн. Би Саранцэцэгийг гэрээсээ гар гэж хэлэхэд миний баруун шуунаас гараараа базсан, дараа нь зүүн бугалганаас бас гараараа зулгаасан гэх мэдүүлэг. /хх 11-12/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С. Алтангэрэлийн:...2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ихбаяр залгаад манайд жоохон тарваганы хорхог байна ирж идээрэй гэж хэлсэн. Би эхнэр Саранцэцэгийн хамт 20 цагийн орчимд Ихбаяр Гантунгалаг нарын гэрт очоод хорхог идчихээд нэг тал шил архинаас эхнэр бид 2 уусан. 0.75 граммын 2 шил архийг дөрвүүлээ хувааж уугаад ойр зуурын юм яриад, Тунгаа эгчийн гэрийн засварын талаар ярьж байгаад би бие засчихаад ороод ирэхэд Гантунгалаг манай эхнэрт хандаад энэ 2 дахь удаагаа боллоо шүү та намайг 2 дахь удаагаа үсдлээ гэж хэлсэн  гэх мэдүүлэг. /хх 17-18/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ихбаярын:...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би хамтран амьдрагч Б.Гантунгалагийн хамт гэртээ байж байсан. Гантунгалаг найз эмэгтэй болох Саранцэцэг болон түүний нөхөр Алтангэрэл нарыг гэртээ урьж тарваганы мах ид гээд дуудсан. Тэр 2 ажлаа тараад орой 20 цагийн үед манай гэрт ирсэн бөгөөд тарваганы боодог идчихээд манай гэрт 4үүлээ 2 шил 0.75 граммын архи хувааж ууж дуусгачихаад Алтангэрэл гарч бие засах гээд гарсан. Гал тогоонд Гантунгалаг, Саранцэцэгтэй маргалдаад байсан. Би том өрөөнд зурагт үзээд 2 эмэгтэй хүн маргалдаж байхад гээд тоогоогүй. Удалгүй Алтангэрэл орж ирээд салгаарай энэ хоёр хоорондоо хэрэлдчихсэн байна гэсэн. Тэгээд би очтол Алтангэрэл тэр хоёрыг салгачихсан байсан гэх мэдүүлэг. /хх 20-21/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7311 тоот актын:

1. Б.Гантунгалагийн биед тархи доргилт, баруун хацар, хүзүү, цээж, эрүү, духанд зулгаралт, баруун шуу, зүүн бугалганд цус хуралт, зүүн гарын эрхий хуруунд язарсан шарх гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь 2018.09.10-ны өдөр үүссэн байх боломжтой гэж шинжээч эмч С.Чулуунсүх  гэсэн  дүгнэлт. /хх-26/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Хавтас хэргээс улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 11-12 дугаар хуудсанд хохирогч Б.Гантунгалагийн мэдүүлэг, 17-18 дугаар хуудас С.Алтангэрэлийн мэдүүлэг, 20-21 дүгээр хуудас Г.Ихбаярын мэдүүлэг, 26 дугаар хуудас №11163 дугаартай шинжээчийн дүгнэлт, 32-33 дугаар хуудас яллагдагч Х.Сийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв. 

     Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Х.С 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 23-18-4 тоот иргэн Г.Ихбаярын гэрт иргэн Б.Гантунгалагийг нөхөр С.Алтангэрэлтэй хардаж зодсоны улмаас түүний биед  тархи доргилт, баруун хацар, хүзүү, цээж, эрүү, духанд зулгаралт, баруун  шуу, зүүн бугалганд цус хуралт, зүүн гарын эрхийн хуруунд язарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч  Б.Гантунгалагийн:...2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн үед манай гэрт манай хуурай дүү Алтангэрэл эхнэр Саранцэцэгийн хамт уригдан ирсэн бөгөөд манай гэрт ирээд тарваганы мах болон 0.75 граммын Хараа нэртэй архийг хувааж ууссан. Алтангэрэл, Саранцэцэг нар нь манай гэрт засвар хийх талаар ярилцаад барилгын материал зэрэг зүйлсийн талаар ярьж байгаад хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би Алтангэрэл, Саранцэцэг хоёрыг архи уучихсан байхдаа маргалдаад яахав дээ би байшингаа дараа мөнгөтэй болоод засуулах талаар ярья гэж хэлсэн чинь Саранцэцэг наадах чинь өөрөө солиороод байна гээд нөхрийгөө хэлсэн бөгөөд та дандаа өмөөрдөг та өнгөрсөн жилээс эхлээд манай нөхөртэй унтаж хэвтэж байгаа биздээ гэж доромжилсон. Тэгэхээр нь би чамтай одоо юу ярих вэ чи маргааш эрүүлдээ ирж учраа ол гэж хэлсэн чинь Саранцэцэг намайг янхан авгай минь гэж хэлээд гэрийн түлхүүр болон үнсний сав, шилтэй цайг надруу авч шидээд сууж байснаа бодож ирээд миний баруун зүүн гарнаас базчихаад би тавь гээд тавиулсан чинь миний хоолойноос болон миний нүүр хэсгийг самардаад авсан чинь нөхөр Алтангэрэл нь бие засчихаад гаднаас ирээд эхнэр Саранцэцэгийгээ чи дандаа ууж идэхээрээ бөгс бөөрний хэрүүл хийж байдаг одоо явъя гэж хэлсэн чинь эхнэр нь явахгүй байсан бөгөөд Алтангэрэл нь Саранцэцэгээ 2 удаа гар хавьцаа нь цохьчихоод аваад явсан. Миний биед учирсан баруун хацар, хүзүү, цээж , духны зулгаралтыг Саранцэцэг маажихдаа учруулсан. Харин эрүү болон зүүн гарын эрхий хуруунд язарсан шархыг надруу шилэн үнсний сав шидэхэд эрүүнд оногдоод би зүүн гараараа хаахдаа эрхий хуруугаа гэмтээсэн. Би Саранцэцэгийг гэрээсээ гар гэж хэлэхэд миний баруун шуунаас гараараа базсан, дараа нь зүүн бугалганаас бас гараараа зулгаасан гэх мэдүүлэг. /хх 11-12/, гэрч С. Алтангэрэлийн:...2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ихбаяр залгаад манайд жоохон тарваганы хорхог байна ирж идээрэй гэж хэлсэн. Би эхнэр Саранцэцэгийн хамт 20 цагийн орчимд Ихбаяр Гантунгалаг нарын гэрт очоод хорхог идчихээд нэг тал шил архинаас эхнэр бид 2 уусан. 0.75 граммын 2 шил архийг дөрвүүлээ хувааж уугаад ойр зуурын юм яриад, Тунгаа эгчийн гэрийн засварын талаар ярьж байгаад би бие засчихаад ороод ирэхэд Гантунгалаг манай эхнэрт хандаад энэ 2 дахь удаагаа боллоо шүү та намайг 2 дахь удаагаа үсдлээ гэж хэлсэн  гэх мэдүүлэг. /хх 17-18/, гэрч Г.Ихбаярын:...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би хамтран амьдрагч Б.Гантунгалагийн хамт гэртээ байж байсан. Гантунгалаг найз эмэгтэй болох Саранцэцэг болон түүний нөхөр Алтангэрэл нарыг гэртээ урьж тарваганы мах ид гээд дуудсан. Тэр 2 ажлаа тараад орой 20 цагийн үед манай гэрт ирсэн бөгөөд тарваганы боодог идчихээд манай гэрт 4үүлээ 2 шил 0.75 граммын архи хувааж ууж дуусгачихаад Алтангэрэл гарч бие засах гээд гарсан. Гал тогоонд Гантунгалаг, Саранцэцэгтэй маргалдаад байсан. Би том өрөөнд зурагт үзээд 2 эмэгтэй хүн маргалдаж байхад гээд тоогоогүй. Удалгүй Алтангэрэл орж ирээд салгаарай энэ хоёр хоорондоо хэрэлдчихсэн байна гэсэн. Тэгээд би очтол Алтангэрэл тэр хоёрыг салгачихсан байсан гэх мэдүүлэг. /хх 20-21/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7311 тоот дүгнэлт болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Гантунгалаг нь хохиролд 500.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар баримт  хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс 500.000 төгрөгийг гаргаж хохирогчид олгох  боломжгүй байна гэж  шүүх  шийдвэрлэлээ. Харин  хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасны  дагуу жич нэхэмжлэх эрхтэй  болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайхар овогт Халзангийн Саранцэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Сийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Ст оногдуулсан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Б.Гантунгалаг нь нотлох баримтаа бүрдүүлж цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ст  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ