Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2023/00039

 

2023 05 04 207/МА2023/00039

 

 

Э.Э, Б.А нарын нэхэмжлэлтэй,

С ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ............... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.Э, Б.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК-д холбогдох,

Машин механизмын түрээсийн гэрээний үүрэгт 45.675.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч............................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........................................., нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тохиролцож Машин, механизмын түрээсийн гэрээ-г бичгээр байгуулсан юм. Уг гэрээгээр нэхэмжлэгч Э.Э нь өөрийн эзэмшлийн ..... УР улсын дугаартай ..................... маркын механизм, Нэхэмжлэгчийн төрсөн ээж Б-ийн А-ын эзэмшил .... УР улсын дугаартай ....................... маркын механизмуудыг 1 сарын 35.000.000 төгрөгөөр түрээслэх, түрээслүүлэхээр тохиролцсон. Хариуцагч нь 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зөвхөн .... УР улсын дугаартай ....................... маркын механизмыг оператор /жолооч/-ын хамт гэрээний 1.3-д заасан Д аймгийн Б сумын М ТӨҮГ-ын нефтийн үйлдвэрийн ..... км хатуу хучилттай автозамын газар шороо, цементээр бэхжүүлсэн суурийн материал зөөх болон бусад ажил гүйцэтгэх ажил дээр нийт 2 сар 12 хоногийн хугацаанд түрээслэн ажиллуулсан. Харин .....УР улсын дугаартай ..................... маркын механизмыг түрээсийн гэрээний дагуу түрээслэн ажиллуулаагүй. Ингээд гэрээний үүргийн дагуу .... УР улсын дугаартай ....................... маркын механизмыг жолоочийн хамт 02 сар 12 хоногийн хугацаанд түрээслэн ажиллуулсан төлбөрийн үлдэгдэл 41 675 000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Хариуцагч С ХХК нь 2021 оны 7 сараас хойш шалтаг хэлж гэрээгээр тохиролцсоны дагуу механизмуудыг түрээслэн ажиллуулах үүргээ биелүүлэхгүй үйл ажиллагаа нь явахгүй байсан тул нэхэмжлэгчээс хариуцагч талд амаар мэдэгдэж арга буюу 2021 оны 8 дугаар сарын 28-ний өдөр .... УР улсын дугаартай ....................... маркын механизмыг жолоочийн хамт өөрөө 4 сая төгрөгийн зардал гаргаж татаж авсан ба уг шалтгаанаар гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгчээс 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гэрээний дагуу .... УР улсын дугаартай ....................... маркын механизмыг түрээслэн ажиллуулсны төлбөрийн үлдэгдэл болох 41,675,000 төгрөгийг төлөхийг шаардахад хариуцагч нь өнөөдрийг хүртэл амаараа элдэв шалтаг хэлж төлөхөөс зайлсхийж ирсэн тул шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр ийнхүү нэхэмжлэлээ гаргаж байгаа болно. Иймд талуудын хооронд байгуулсан Машин, механизмын түрээсийн гэрээ-ний үүрэгт 41 675 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үүгэжээ.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Тус шүүх дээр Б овогтой Э-ын Э- нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох Машин, механизмын түрээсийн гэрээний үүрэгт 45,675,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа болно. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тохиролцож машин, механизмын түрээсийн гэрээ-г бичгээр байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч Э- өөрийн эзэмшлийн .....УР улсын дугаартай ..................... маркын мехаяизм, мөн нэхэмжлэгч Э.Э- төрсөн ээж болох Б-ийн А- миний эзэмшлийн .... УР улсын дугаартай ....................... маркын механизмуудыг тус бүр 1 сарын 35.000.000 төгрөгөөр түрээслэх, түрээслүүлэхээр тохиролцсон болно. Хариуцагч нь 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зөвхөн .... УР улсын дугаартай ....................... маркын механизмыг оператор /жолооч/-ын хамт гэрээний 1.3-д заасан Д аймгийн Б сумын М ТӨҮГ-ын нефтийн үйлдвэрийн ..... км хатуу хучилттай автозамын газар, шороо, цементээр бэхжүүлсэн суурийн материал зөөх болон бусад ажил гүйцэтгэх ажил нийт 2 сар 12 хоногийн хугацаанд түрээслэн ажиллуулсан. Харин .....УР улсын дугаартай ..................... маркын механизмыг түрээсийн гэрээний дагуу түрээслэн ажиллуулаагүй. Ингээд гэрээний үүргийн дагуу .... УР улсын дугаартай ....................... маркын механизмыг жолоочийн хамт 02 сар 12 хоногийн хугацаанд түрээслэн ажиллуулсан төлбөрийн үлдэгдэл 45,675,000 төгрөгийг одоо болтол хариуцагч нь төлөхгүй зайлсхийж ирсэн. Хариуцагч С ХХК нь 2021 оны 7 дугаар сараас хойш шалтаг хэлж гэрээгээр тохиролцсоны дагуу механизмуудыг түрээслэн ажиллуулах үүргээ биелүүлэхгүй үйл ажиллагаа нь явахгүй байсан тул нэхэмжлэгч талаас хариуцагч талд амаар мэдэгдэж арга буюу 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр .... УР улсын дугаартай ....................... маркын механизмыг жолоочийн хамт өөрөө 4 сая төгрөгийн зардал гаргаж татаж авсан ба уг шалтгаанаар гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгчээс 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гэрээний дагуу .... УР улсын дугаартай ....................... маркын механизмыг түрээслэн ажиллуулсаны төлбөрийн үлдэгдэл болох 45,675,000 төгрөгийг төлөхийг шаардахад хариуцагч нь өнөөдрийг хүртэл амаараа элдэв шалтаг хэлж төлөхөөс зайлсхийж ирсэн тул нэхэмжлэгч талаас шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлээ гаргаж, иргэний хэрэг үүссэний дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээнд Э.Э гарын үсэг зурж иргэний эрх зүйн харилцаанд оролцсонч уг гэрээгээр түрээслүүлсэн .... УР улсын дугаартай ....................... маркын механизм нь Б-ийн А- миний хууль ёсны эзэмшлийн машин учир тус гэрээний дагуу төлөх ёстой 45,675,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч Э.Э хамт хамтран шаардах эрхтэй тул уг иргэний хэрэгт Чингис овогтой Б-ийн А- /Утас: ..................../ /Хаяг: Ур хот, Х дүүрэг ........... хороо, Э ...... тоот/ намайг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг үндэслэн хамтран нэхэмжлэгчээр оролцуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгч Э-ын Э- зүгээс 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд хариуцагч С ХХК (РД: ...........)-д холбогдуулан Талуудын хооронд байгуулсан Машин, механизмын түрээсийн гэрээ-ний үүрэгт 41 675 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч Э.Э нь өөрийн эзэмшлийн .....УР улсын дугаартай ..................... маркын механизм, Нэхэмжлэгчийн төрсөн ээж Б-ийн А-ын эзэмшил .... УР улсын дугаартай .......................... маркын механизмуудыг 1 сарын 35.000.000 төгрөгөөр түрээслэх, түрээслүүлэхээр мөн 3 ба түүнээс доош сараар ажилласан тохиолдолд түрээслэгч тал ирэх буцах зардлыг бүрэн хариуцахаар тохиролцсон. Хариуцагч С ХХК нь 2021 оны 7 сараас хойш шалтаг хэлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгчээс хариуцагч талд амаар мэдэгдэж арга буюу 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр .... УР улсын дугаартай .......................... маркын механизмыг жолоочийн хамт өөрөө 4 сая төгрөгийн зардал гаргаж Д аймгаас Ур хотод авчирсан. Иймд дээрх тээвэрлэлтийн зардлыг нэмж нийт 45 675 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр машин механизм түрээслүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр .....УР улсын дугаартай ..................... маркын механизм, .... УР улсын дугаартай .......................... маркын маркын машинуудыг сар бүр 35.000.000 төгрөгөөр түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Д аймгийн Бт сумын М ТӨҮГ-ын нефтийн үйлдвэрийн ..... км хатуу хучилттай автозамын газар шороо, цементээр бэхжүүлсэн суурийн материал зөөх болон бусад ажил гүйцэтгэх ажил дээр 2 сарын хугацаатай түрээслэн ажиллуулсан. .......................... маркийн машиныг 2 сарын хугацаанд түрээслэн ажиллуулсан мөнгийг одоо болтол төлөөгүй. Үйл ажиллагаа явагдахгүй байсан тул .......................... маркийн машиныг жолоочийн хамт татан авч гэрээ дуусгавар болсон. Түрээсийн төлбөр 45.675.000 төгрөгийг төлөхийг шаардахад амаараа янз бүрийн шалтаг тоочиж өгөөгүй тул хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Э.Э- нэхэмжлэлтэй Машин механизмын түрээсийн гэрээний үүрэгт 41,675,000 төгрөгийг С ХХК-иас гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжилсэн түрээсийн гэрээний төлбөрт 41,675,000 нэмэлт зардал 4,000,000 төгрөг, нийт 45,675,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Татгалзсан үндэслэлтэй холбоотой нэмэлт тайлбараа шүүх хуралдаан дээр гаргана гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

Э.Э- нэхэмжлэлтэй холбогдуулах дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани ГХХК-тай Д аймаг А сумын нутагт байрлах газрын тос боловсруулах үйлдвэрийн ..... км хатуу хучилттай авто зам барих ......................... тоот гэрээг 2021 оны 3-р сарын 26-ны өдөр байгуулан ажиллаж байна. Авто замын ажил ажлын тоо хэмжээ ажлын график төлөвлөгөө хүн хүч машин механизмын төлөвлөгөөг зөвлөх компани болон хяналтийн баг ерөнхий захиалагчийн гаргасан графикийн дагуу гүйцэтгэн хийж хянуулж батлуулдаг. Төлөвлөсний дагуу сар өдрөөр ажлаа өдөр тутам хийсэн ажлын рекуст буюу тооцооны хуудсан дээр гарын үсэг зуруулж батлуулдаг. Батлагдсан рекустээр сар өдөр бүр тооцоо хийж ажлын гүйцэтгэл санхүүжилт авч ажилладаг. Төлөвлөсөн ажлыг батлагдсан график төлөвлөгөө, дагуу хөндлөн огтлолын зураг техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгээгүй бол ерөнхий гүйцэтгэгч захиалагчтай хийсэн гэрээний дагуу алданги торгууль төлдөг график зөрчсөн ажлаа гүйцэтгээгүй нөхцөлд гэрээ цуцладаг. Экскэватор ажиллаагүй нөхцөлд бүх машин механизм зогсдог Ж-нь автогрейдер индүү самосвал ковш усны машин гэх мэт

1. Иргэн Э.Этэй гэрээ хийж ........................ маркийн экскаватор түрээслэж 4 дүгээр сарын 10-нд Ур хотоос гарч 4 дүгээр сарын 11-нээс 4 дүгээр сарын 18 хүртэл /карантинд давагдашгүй хүчин зүйлийн улмаас тусгаарлагдсан/ 4 дүгээр сарын 19-нд сул зогсож 4 дүгээр сарын 20-30 хүртэл 9 хоног ажиллаж 4 дүгээр сарын 26-нд агаарын сааталтай зогсож 4 дүгээр сард 10 хоног ажиллаж 2 хоног зогссон төлбөр 13,300,000 төлсөн хуулга хавсаргав

2. 5 дугаар сард 213 цаг буюу 21 хоног ажиллаж 9 хоног операторгүй зогссон.

3. 6 дугаар сард 203,5 цаг буюу 22 хоног ажиллаж 4 хоног операторгүй зогсож 2 хоног засвар хийсэн.

2020 оны 5 дугаар сард 18.036 мЗ ухмал хийж графикт төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй бөгөөд 5, 6 дугаар сард 43 өдөр ажиллаж нийт 55,656.2 мЗ ухмалын ажил хийсэн 55,656.2 мЗ ажилласан 43 хоногт хуваахад өдөрт 1294,3 мЗ ачиж байсан. өдөрт 1294,3 мЗ х тасалсан 13 хоногоор үржүүлээд = 16,825.9 мЗ газар шорооны ажил хийгдээгүй компани алдагдалд орсон. 16825,9 мЗ х гэрээний үнэ 8000 = нийт 134,607,200 төгрөгийн алдагдал хүлээсэн. Э-тэй байгуулсан гэрээний 5,4г 5,8 6,8 зэрэг зүйл заалтыг шууд зөрчсөн учир манайх төлбөрийг төлөх боломжгүй харин алдагдлаа түрээслэгч талаас нэхэмжлэх болно. Давагдашгүй хүчин зүйл болон сул зогссон, засвар хийсэн өдрүүдийн төлбөрийг тооцсон гэвч алдагдал нь төлөх түрээсийн төлбөрөөс өндөр гарсан тул манай компани гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-г-д заасны дагуу төлбөр төлөхөөс татгалзсан юм. Мөн цаашид алдагдлаа Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.8-д заасны дагуу нэхэмжлэх болно. Тайлбар татгалзлаа нотлохын тулд дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгч байна.

1. 2021 оны авто замын барилгын ажлын ерөнхий төлөвлөгөөний дагуу ухмал ухаж зайлуулах ажил 4 дүгээр сарын 15-наас эхлэж 5 дугаар сарын 30-нд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байсан. Төлөвлөгөө хавсаргав.

2. Хийгдэх далан ухмалын ажлын тоо хэмжээ 2021 оны 5 дугаар сарын 23-ны байдлаар пикет урт метр мЗ-ээр хэмжилтийн инженерүүд гаргаж өгч графикийн дагуу хийгддэг. Хэмжилт хавсаргав.

3. Хийгдсэн ажлын батлагдсан С 2020 оны 5 дугаар сарын 01-31 хүртэл 18,036 мЗ ухмалын хийгдсэн гүйцэтгэл 78 992 000 төгрөг,

С 2020 оны 6 дугаар сарын 01-31 хүртэл 37 620 20 мЗ ухмалын хийгдсэн гүйцэтгэл 300 961 600 төгрөг 5, 6 дугаар сарын Кхавсаргав.

4. G ХХК-ийн Г банкны .................. тоот данснаас С ХХК-ийн А банкны А тоот төгрөгийн дансанд батлагдсан С дагуу мөнгө шилжсэн нотлох баримт болох төгрөгийн дансны хуулга хавсаргав гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөрөхгүй байгаа. Эрх зүйн чадамжгүй этгээд гэрээ байгуулсан. М нь эрх зүйн чадамжгүй этгээд байж гэрээ байгуулан иргэн Х, О нарын данс руу мөнгөн төлбөрийг шилжүүлсэн байна. Эрхээ хэтрүүлсэн. Иргэн Э.Э, А- энэ төлбөрийг аваагүй учраас эрх зүйн чадамжгүй болж байгаа юм. С ХХК бол хариуцагч компани биш. М компанитай холбоотой асуудлыг буруугаар ашиглаж ийм байдал үүссэн учраас Д.Б ойлгоод энэ асуудлыг хүлээгээд эцэслэн шийдвэрлье гэсэн байр суурьтай байгаа. С ХХК О аймаг Б суманд бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй тухай баримтыг гаргаж өгсөн. С ХХК нь Ур хот Х дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа. Э.Э Э-, А- нарын нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэгдвэл ашигтай. Хариуцагч нь С ХХК биш юм. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ............... дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас түрээсийн гэрээний төлбөр 41.675.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э, Б.А нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366.325 төгрөг, 78,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 445.275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э, Б.А нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Э.Ээс гаргасан нэхэмжлэлд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Иргэний хэрэг үүсгэж, хариуцагчаар С ХХК-ийг тогтоож, нэхэмжпэлийн хувийг хариуцагч бус төлөөлөх эрхгүй этгээд болох иргэн Н.Мд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гардуулан өгсөн байна. /XX-ийн 38-рт/ Тэгтэл С ХХК-ийг иргэн Н.М нь хэрхэн яаж төлөөлж байгаа нь тодорхойгүй бөгөөд хавтаст хэрэгт үүнтэй холбоотой ямар нэг баримт байхгүй бөгөөд С ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан үйлдэл нь ч хуулийг ноцтой зөрчсөн болохыг анхан шатны шүүхэд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэргийг өгч тодорхой үндэслэн тайлбарласан ч анхан шатны шүүх ямар нэг дүгнэлтийг огт хийгээгүй орхигдуулсан. Нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Машин механизмын түрээсийн гэрээ-гээр иргэн Э.Э өөрийн өмчлөлийн .....УР улсын дугаартай техник болон иргэн Б.А-ын өмчлөлийн ....УР улсын дугаартай техникүүдийг түрээслүүлэх гэрээг байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд Анхан шатны шүүхийн дүгнэж байгаагаар үндэслэх хэсгийн 7 дугаар талд ... Зохигчдын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зөвхөн ....УР улсын дугаартай Н маркын механизмыг оператор /жолооч/-ын хамт Д аймгийн Б сумын М ТӨҮГ-ын нефтийн үйлдвэрийн ..... км хатуу хучилттай автозамын газар шороо, цементээр бэхжүүлсэн суурийн материал зөөх болон бусад ажил гүйцэтгэх ажил дээр 2 cap 12 хоногийн хугацаанд түрээслэн ажиллуулсан байна. гэж дүгнэсэн атлаа техникийн эзэмшигч Б.А-аас Э.Эд зөвшөөрөл олгосон эсэх талаар ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл Э.Э нь өөрийн өмчлөлийн техникийг бус Б.А-ын техникийг ашиглуулан түрээслүүлж гэрээнд хамаарал байхгүй Б.Хаар төлбөрийг дамжуулан авсан байгаад ч дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх техникийн эзэмшигч Б.Ааас Э.Эд хэрхэн яаж зөвшөөрөл олгосон, зөвшөөрөл олгосон гэж үзэх бол тус зөвшөөрөлд шүүхэд хандаж мөнгөн хөрөнгө нэхэмжлэх эрхийг олгоогүй. Нэхэмжлэгч Э.Э анх нэхэмжлэл гаргахдаа Б.Аын өмнөөс шүүхэд нэхэмжпэл гаргах эрхгүй байсан ба энэ эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан хэлцэлд төлөөлөх эрх, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох эрхүүдийг хэрхэн хэрэгжиж байгаад шүүхээс огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч С ХХК-аас түрээсийн гэрээний төлбөр 41,675,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э, Б.А нарт олгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй тодорхой бус болсон. Учир нь иргэн Б.Аын өмчлөлийн ....УР улсын дугаартай техникийн түрээсийн төлбөр болох 41.675.000 төгрөгөөс Э.Э хэдий хэмжээний хэсгийг, өмчлөгч Б.А хэдий хэмжээний хэсгийг авах, эсвэл ижил тэнцүү хэмжээгээр авах эсэх нь ойлгомжгүй шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх боломжгүй ба шүүхийн шийдвэрээр олгосон мөнгөн хөрөнгийг хэн аль нь авах нь тодорхой бус байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжпэгч талаас гэрээний үүрэгт 41.675.000 төгрөг шаардаж байгаад нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зардал гэж 4.000.000 төгрөг-өөр нэмэгдүүлснийг шүүх хүлээн авсан. Тус нэмэгдүүлсэн шаардлагын хувийг мөн л хариуцагчийг хуулийн дагуу бүрэн төлөөлөх эрхгүй иргэн Б.Гантогтохд гардуулан өгсөн нь хуулийг ноцтой зөрчиж байна. Хариуцагч талаас шүүхийн хэлэлцүүлгийн явцад яагаад тус компанийг Б.М төлөөлөх үйлдэл хийсэн, нэхэмжлэгч нар хэдий хэмжээний ажил үйлчилгээг явуулсан болохыг тогтоолгох баримт гаргуулан авах зайлшгүй шаардлага гарч талуудын ижил тэгш харилцан мэтгэлцэх бололцоог олгож шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9- т заасан эрхээ хэрэгжүүлж өгөхийг хүссэн ба энэ хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй. Анхан шүүхийн шийдвэрийн Монгол Улсын нэрийн өмнөөс болон тодорхойлох хэсэгт Машин, механизмын түрээсийн гэрээний үүрэгт 45,675,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлага гаргасан гэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1-рт Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас түрээсийн гэрээний төлбөр 41,675,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э, Б.А нарт олгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжпэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн шаардлага болох 4.000.000 төгрөгийг хэрхэн яаж хасч шийдвэрлэсэн нь ойлгомжгүй тодорхойгүй байна. /ХХ-ийн 72-рт/ Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-рт Улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хассан хангагдаагүй хэсэгт төлсөн 78,950 төгрөгийг, анх төлсөн 366,325 төгрөг нийт 445.275 төгрөгийг С ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Э.Э, Б.А- нарт олгож шийдвэрлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж шууд биелэгдэх зарчимтай байхад тус шүүхийн шийдвэр нь хуульд нийцэхгүй байгаа нь шүүгчийн мэргэшлийн ур чадварын алдаа юу эсвэл хувийн ашиг сонирхолын зөрчил байсан эсэхэд дүгнэлт хийлгүүлэхээр тус шийдвэрийн хамтаар хариуцагч Д.Баас Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан болохыг дурьдаж байна. Иймд О аимаг дахь сум дундын иргэнии хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ............... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. /Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ур хотоос биечлэн оролцох тул товыг ............... дугаарын утсаар урьдчилан мэдэгдэж өгнө үү/. Улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн баримтыг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхисноос шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.Э, Б.А нь хариуцагч С ХХК-д холбогдуулан машин механизмын түрээсийн гэрээний үүрэгт 41.675.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн түрээслэсэн техник хэрэгслээ авчрахад гарсан зардалд 4.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба хариуцагч С ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд С ХХК, Э.Э нарын хооронд машин механизмын түрээсийн гэрээ байгуулагдаж V маркийн машин механизмуудыг тус бүрийг 1 сарын 35.000.000 төгрөгөөр түрээслэхээр урьдчилгаанд 20.000.000 төгрөгийг олгохоор тохиролцсон бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зөвхөн ..... УР улсын дугаартай Н маркийн механизмыг оператор /жолооч/-ын хамт Д аймгийн Бт сумын М ТӨҮГ-ын нефтийн үйлдвэрийн ..... км хатуу хучилттай автозамын газар шороо, цементээр бэхжүүлсэн суурийг материал зөөх болон бусад ажил үүргийг 2 сар 12 хоног гүйцэтгэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан үндэслэлээ иргэн Э.Этэй гэрээ хийж Н экскаваторыг түрээсэлж 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд карантинд тусгаарлагдаж агаарын саатал зэргээс шалтгаалж ажиллаагүй, 5.6 дугаар сард операторгүй сул зогссон зэргээс болж алдагдал хүлээсэн гэрээний зохих заалтууд зөрчигдсөнөөс төлбөрийг төлөх боломжгүй гэсэн тайлбарт үндэслэн маргажээ.

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-т зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн хооронд гэрээ байгуулсан ..... УР улсын дугаартай Н маркийн механизмыг жолоочийн хамт 02 сар 12 хоногийн хугацаанд түрээслэн ажиллуулсан гэсэн дүгнэлт хийж гэрээний төлбөр 41.675.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Э.Э, Б.А нарт олгохоор шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 4.000.000 төгрөгийг шийдвэрлээгүй орхисон зэрэг алдаа гаргасан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 278 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5.-д түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасны дагуу талуудын хооронд хариуцагч тал ажил үүргээ гүйцэтгэхийн тулд нэхэмжлэгчээс түүний өмчлөлийн техник хэрэгслийг жолоочийн хамт 2 сарын хугацаанд хөлслөн ажиллуулж зохих үнийг төлөхөөр тохиролцсон нь тогтоогдсон. Хөлслүүлэгч болох нэхэмжлэгч тал хөлслөгч буюу хариуцагчийн эзэмшил ашиглалтанд тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээнэ.

Хариуцагч нь эд хөрөнгө хөлсөлсний хөлс 41.675.000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Харин нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шаардсан нэмэгдүүлсэн 4.000.000 төгрөгийн зардал гаргаж Д аймгаас машин механизмаа жолоочийн хамт авчрахад гарсан гэх зардлын баримт хангалтгүй зөвхөн бэлэн мөнгөний зарлагын баримт, Б-ын 4.000.000 төгрөг авсан гэсэн тодорхойлолтоор хариуцагчаас 4.000.000 төгрөг гаргуулах боломжгүй тул 4.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч 4.000.000 төгрөгийн зардал гаргасан шаардлагаа нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байгаа тайлбар татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

Хариуцагч С ХХК-ийн өмгөөлөгчийн Э.Э нь түрээсийн гэрээ байгуулахдаа машин механизмаа түрээслүүлэх талаар нэхэмжлэгч Б.Ааас итгэмжлэл болон шүүхэд төлөөлөх эрхийг аваагүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн учраас хэрэгт авагдсан түрээсийн гэрээг үнэлээгүй.

Иймд түрээсийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч Б.Ааас зөвшөөрөл авах эсэх нь шаардлагагүй бөгөөд Б.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр оролцохоор хүсэлт гаргаж шүүх хамтран нэхэмжлэгчээр оролцуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ............... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2., 289.1.5., 287 дугаар зүйлийн 287.1.-д зааснаар хариуцагч С ХХК-иас төлбөр 41.675.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э, Б.А нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336.325 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ С.У