Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2023/00040

 

2023 05 04 207/МА2023/00040

 

 

Х.Ж-ы хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ........................... дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч Х.Ж-ы хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хүсэлт гаргагч Х.Ж-ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Ж-, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Ж- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Х.Ж- нь О аймгийн Ж САА-н Худалдаа бэлтгэлийн ангид 1987-1993 он хүртэл ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл архиваас миний ажилласан жил гарч ирэхгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ........................... дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6. дахь хэсэгт заасныг баримтлан Б овгийн Х-ын Ж /регистрийн дугаар .................../-г 1985 оны 5 дугаар сарын 01-нээс 1993 оны 6 дугаар сарын 18 хүртэл хүртэл Э хотын Ж хорооны Худалдаа бэлтгэлийн ангид тракторчинаар ажиллаж байсныг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэхь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Х.Ж- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Х.Ж- нь О аймгийн Ж сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэлийн ангид 1987-1993 он хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Э хотын Ж хорооны Худалдаа бэлтгэлийн ангид тракторчноор ажиллаж байсныг тогтоосон. Одоо тэтгэвэрт гарах гэтэл О аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхийн шийдвэр, хөдөлмөрийн дэвтрийн бичилт зөрүүтэй байх тул тогтоох боломжгүй байна гэсэн. Иймд 1987-1993 он хүртэл О аймгийн Ж сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэлийн ангид тракторчнаар ажиллаж байсан гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Хүсэлт гаргагч Х.Ж- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6. дахь хэсэгт заасныг баримтлан Б овгийн Х-ын Ж /регистрийн дугаар .................../-г 1985 оны 5 дугаар сарын 01-нээс 1993 оны 6 дугаар сарын 18 хүртэл хүртэл Э хотын Ж хорооны Худалдаа бэлтгэлийн ангид тракторчинаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Хүсэлт гаргагч Х.Ж- нь О аймгийн Ж САА-н Худалдаа бэлтгэлийн ангид 1987-1993 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байхад шүүх 1985 оны 5 дугаар сарын 01-нээс 1993 оны 6 дугаар сарын 18 хүртэл хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоожээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хүсэлт гаргагч Х.Ж-ыг 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 1993 оны 6 дугаар сарын 18 хүртэл хүртэл Э хотын Ж хорооны Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслах, манаач, тракторчинаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүсэлт гаргагч Х.Ж- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ........................... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6. дахь хэсэгт заасныг баримтлан Б овгийн Х-ын Ж /регистрийн дугаар .................../-г 1985 оны 5 дугаар сарын 01-нээс 1993 оны 6 дугаар сарын 18 хүртэл хүртэл Э хотын Ж хорооны Худалдаа бэлтгэлийн ангид тракторчинаар ажиллаж байсныг тогтоосугай ... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар Х.Ж-ыг 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 18 ны өдрийг хүртэл Э хотын Ж хорооны Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслах, манаач, тракторчинаар ажиллаж байсныг тогтоосугай ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хүсэлт гаргагч Х.Ж- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б