Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2023/00041

 

2023 04 20 207/МА2023/00041

 

 

Г.Н, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.Г, .С нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .......................... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Н, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Г, .С нарт холбогдох,

Өмчлөгчөөр тогтоолгох, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч И.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч И.С, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б, Б.Б /цахим/, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н, Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

О аймаг Б сум З Дийн 5-р гудамж ... тоотод байрлах улсын бүртгэлийн ...................... дугаартай 61 м2 талбайтай ....................... дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г.Н миний бие 2015 онд залилах гэмт хэрэгт буруутгагдан хоригдож байсан бөгөөд О аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12-ны ...........дугаар шийтгэх тогтоол болон О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.18-ны өдрийн 2018\ДШМ\57 дугаар магадлалаар цагаатгагдсан юм. 2015 оны 10 сараас эхлэн Цагдаа, Прокурорын байгууллагаас намайг буруутай гэж үзэж байсан тул гэмт хэргийн улмаас хохирсон хохиролд О аймаг Б сум З Дийн 5-р гудамж ... тоотод байрлах Улсын бүртгэлийн ...................... дугаартай 61 м2 талбайтай ....................... дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшинг А.З-ийн хохиролд тооцож, түүний эхнэр М.Сгийн нэр дээр шилжүүлж өгсөн. Гэвч 2 шатны шүүх Г.Н намайг цаатгаж, хохирол төлөх үүргээс чөлөөлсөн учир Г.Н миний бие хохирол төлөх үүрэг дуусгавар болсон. Шүүхээс Г.Гын төлөх хохиролд тооцогдож шийдвэрлэгдсэн. Иймд Г.Н би өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг М.Сгийн өмчлөлөөс буцаан шаардаж байна. Манайх 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн байшиндаа амьдарч байгаа бөгөөд 2015 онд Улсын бүртгэлд бүртгүүлж байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-нд И.Сгийн өмчлөлд худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн учир О аймаг Б сум З Дийн 5-р гудамж ... тоотод байрлах Улсын бүртгэлийн ...................... дугаартай 61 м2 талбайтай ....................... дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай хашаа байшингийн өмчлөх эрхийг буцаан гаргуулж, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч И.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.Н нь тус шүүхэд иргэн И.С надад холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Н нь А.З болон түүний эхнэр И.С миний өмнө үүрэг хүлээсэн байгаа тухайд: Г.Н нь миний нөхөр А.З-аас их хэмжээний мөнгө янз бүрийн шалтгаан хэлж өөрлүүгээ шилжүүлэн авсан. Улмаар түүний энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж гэмт хэргийн шинжтэй гэж үзэн 2017.08.16-ны өдрийн ... тоот дугаартай О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нг Залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Мөн миний нөхөр А.Зд учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч 2014.10.16-ны өдөр Нгийн өмгөөлөгч болон Нгийн нөхөр Б.Б нар ирээд З ахад учруулсан 82 750 000 төгрөгт газар, хашаа байшингаа өгье. Эхнэрээ хорих ял эдлүүлмээргүй байна. Хохиролгүй гэж хэлж өгөөч. Бид нар хохирлоо төлөөгүй нь үнэн шүү гэсэн утгатай бичиг бичиж өгсөн. Улмаар нөхөр бид хоёр хүнийг шоронд явуулаад яахав, шоронд суучихвал өгсөн мөнгөө төлүүлэх боломжгүй болно гэж зөвшилцөөд хашаа байшинг нь миний нэр лүү шилжүүлж аваад хохиролоо тооцож хашаа байшин авсан, хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдолгүй, ялаас чөлөөлж өгнө үү гэсэн тайлбар гаргаж шүүхэд өгсөн. Улмаар бидний бичиж өгсөн бичгийг үндэслээд давж заалдах шатны шүүхээс Нд холбогдох хэргийг цагаатгасан. Дээрх нөхцөл байдлуудын улмаас би маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч болсон. Би үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй. Н болон түүний нөхөр Буянбат нар өөрсдийнх нь хэрэг бүтэж, ял шийтгэлээс мултарсны дараа нөхөрт маань хохирол барагдуулж өгсөн хашаа байшингаа шаардаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл юм. Одоо ч хохирлоо барагдуулж дуусаагүй, үүрэг дуусгавар болоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Н, Б.Б нар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

О аймаг Б сум Д баг З Дийн 5 дугаар гудамж ... тоотод байрлах 800 м2 талбайтай ....................... бүртгэлийн болон ................... тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар болон ....................... улсын дугаарт бүртгэгдсэн 64 м2 талбайтай хувийн сууц, газрыг Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус хувийн сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай. Нэхэмжлэлийн үндэслэл: Б.Б миний бие И.Сд үл хөдлөх эд хөрөнгө худалдах зорилго байгаагүй бөгөөд эхнэр Г.Н 2015 онд залилах гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байх үед З С нарын шахалт шаардлагаар хууль зөрчиж шилжүүлсэн гэхдээ И.Сгаас нэг ч төгрөг аваагүй. Тухайн үед Улсын бүртгэлийн байгууллагад хандаж байсан. Манайх 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн байшиндаа амьдарч байгаа бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 24-нд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэр бүлийн хэрэгцээний газар болон хувийн орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .......................... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Б, И.С нарын хооронд О аймаг Б сум З Дийн 5-р гудамж ... тоотод байрлах улсын бүртгэлийн ...................... дугаартай 64 м2 талбай бүхий ....................... дугаарт бүртгүүлсэн хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авахаар байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг хашаа байшингийн өмчлөгчөөр Г.Н, Б.Б нарыг тогтоож, хариуцагч Г.Гд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч И.Сгаас улсын тэмдэгтийн хураамжаар 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Н, Б.Б нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч И.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Т.На, И.С иарын хооронд эрх, уургийи харилцаа үүсээгүй, нөгөөтэйгуүр Г.Нд холбогдох эруүгийн хэргийг цагаатгасаи, гэм буруугүй иь тогтоосон тул эрүүгийн хэрггши хохиролд тооцон И. Сгнин өмчлелд шилжуулсэн үл хөдлөх херөнгөө буцаая шаардсан нэхэмжлэгчийя шаардлага уядэслэлтэи гэж узэв гэж дүгнэн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: хариуцагч Сгийн хууль ёсны нөхөр А.З болон Г.Н нарын хооронд үүрэг үүссэн байсан. Тодруулбал: А.З нь анх Г.Нд газар буюу үл хөдлөх хөрөнгө авах хүсэл зоригтой байгаагаа илэрхийлж нийт 120,500,000 /хавтаст хэрэгт мөнгө ишлжүүлсэн баримтууд авагдсая байгаа/ төгрөгийг шилжүүлсэн. Г.Н нь А.З-аас авсан мөнгөнийхөө хариуд газар өгөхөөр тохиролцсон. Гэвч газар өгөх боломжгүй болж үүний оронд өөрийн амьдардаг, нөхрийнхөө нэр дээрх хашаа байшин буюу өөр үл хөдлөх хөргийг И.Сд нэр шилжүүлж өгсөн. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс дүгнэлгүй шууд Г.Н И.С нарын хооронд шууд эрх, үүрэг үүсээгүй гэж дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Г.Н нь эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй гэж цагаатгагдсан ч Цагаатгагдах үндэслэл нь Згийн шилжүүлсэн мөнгөндөө үл хөдпөх хөрөнгө шилжүүлэн авсан учир хохиролгүй болсон тухай тайлбар байсан. З маргаан бүхий хашаа байшинг гэр бүлийнхээ өмчлөлд шилжүүлж аваагүй байсан бол хохирол гомдол саналгүй боллоо, өгсөн мөнгөнийхөө оронд үл хөдлөх хөрөнгө авлаа гэж тайлбар гаргахгүй байсан. Энэ нөхцөл байдлаа ч шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл А.Зболон Г.Нгийн хооронд Иргэний хуулийн 8.1.1-т заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн юм. Мөн А.З нь газар авах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлж түүнд 120,500,000 төгрөг шилжүүлж, Г.Н нь хүлээн авсан нь Згийн хүсэл зоргийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 хэсэгт заасан Хүсэл зоригийг илэрхийлэл хүчин төгөлдөр болох нөхцөл байдал үүссэн, талуудын хооронд Иргэний хуулийн 39, 126-р зүйлүүдэд тус тус заасан хэлцэл байгуулагдсан, гэрээ байгуулсанд тооцох нөхцөл байдал үүссэнийг харуулж байна. Мөн шүүхийн шийдвэрт Нгийн нөхөр Б.Б болон И.С нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Иргэн А.З нь л үл хөдлөх хөрөнгөтэй болох хүсэл зоригоо илэрхийлж 120,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг хүсэл зоригийг Н хүлээн авч мөнгийг нь хүлээн авсан. Энэ нь З болон Н нарын аль алинд нь Худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байсныг илэрхийлж байна. Иргэний хуулийн 56.1.2-т дурдсан шиг өөр хэлцлийг халхавчлах зорилго байгаагүй юм. Нэхэмжлэгч Н нь Згаас авсан 120,500,000 төгрөгөө Г-д шилжүүлсэн, би залилах гэмт үйлдээгүй, Г- залилах гэмт хэрэгт буруутгагдсан гэж тайлбарласан боловч хэрэгт Нгаас Г-д мөнгө шилжүүлеэн талаар баримт авагдаагүй, эрүүгийн хэрэгт Г-ын Нгаас авсан мөнгө нь миний зээлсэн мөнгө байсан юм, түүнийгээ буцааж авсан, 120,500,000 төгрөг аваагүй гэсэн мэдүүлэг өгснийг нотлох баримтыг шинжлэн судлуулах үед судлуулсныг шүүгч шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй. Мөн З нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Нд өгсөн 120,500,000 төгрөг, Г-д өгсөн 100,000,000 төгрөгийнхөө төлбөрт маргаан бүхий хашаа байшинг авсан талаар тайлбар бичиж өгсөн. /хавтаст хэрэгт авагдсаи байгаа/ Маргаан бүхий хашаа байшин нь Згаас авсан Нгийн эсвэл Г-ын авсан мөнгөний алиных нь төлбөрт төлөгдсөнийг болохыг дүгнэхгүйгээр шууд Згийн эхнэр Сг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Г.Н, Б.Б нар нь хариуцагч Г.Г, И.С нарт холбогдуулан Өмчлөгчөөр тогтоолгох, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Б, И.С нарын хооронд О аймаг Б сум З Дийн 5-р гудамж ... тоотод байрлах улсын бүртгэлийн ...................... дугаартай 64 м2 талбай бүхий ....................... дугаарт бүртгүүлсэн хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авахаар байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг хашаа байшингийн өмчлөгчөөр Г.Н, Б.Б нарыг тогтоож, хариуцагч Г.Гд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... дугаар зүйлийн 1....4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

О аймгийн Прокурорын газраас нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Г.Г нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн О аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ...........дугаар шийтгэх тогтоолоор Г.Нд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хариуцагч Г.Гыг бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 10.000.000 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаар магадлалаар хариуцагч Г.Гд оногдуулсан торгох ялыг 9.175. 000 төгрөг болгон өөрчилжээ.

Нэхэмжлэгч Г.Н эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцдаа нөхөр Б.Бын нэр дээр бүртгэлтэй байсан О аймаг Б сумын З Дийн 5 дугаар гудамж ... тоотод байрлах Улсын бүртгэлийн ................... дугаартай 64 м2 талбайтай ....................... дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай байшин, хашааг худалдах худалдан авах гэрээгээр түүний эхнэр И.Сгийн нэр дээр шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

О аймаг Б сумын З Дийн 5 дугаар гудамж ... тоотод байрлах Улсын бүртгэлийн ................... дугаартай 64 м2 талбайтай ....................... дугаарт бүртгүүлсэн хувийн орон сууцны зориулалттай байшин, хашааг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Б.Баас хариуцагч И.Сгийн нэр дээр шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан , хүчин төгөлдөр гэрээ байна.

Талуудын хооронд хийгдсэн хэлцлийн үндсэн дээр хашаа, байшингийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1.-д заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Б.Б, И.С нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Г.Гд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон болно.

Хариуцагч И.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гомдлыг хүлээн авах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Н, Б.Б нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч И.Сгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 140.400 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .......................... дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Н, Б.Б нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч И.Сгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 140.400 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...........дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б-