Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Л.Бнарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лувсанцэрэнгийн Бат-Очирт холбогдох “181103871126” дугаартай, 186/2019/008/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын  сарын 09-ний өдөр шүүн хэлэлцэв.                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Соната сервис ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10-268 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогтой Лувсанцэрэнгийн         Бат-Очир /РД:ХД75020316/,

Холбогдсон хэргийн талаар:

        Л.Бнь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамжны 268 тоотод хамтран амьдрагч А.Лхамын зүүн гарыг усны саваар цохиж  биед нь зүүн шуу, богтос ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                           

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Л.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Лхамын:....2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхөр Л.Бгэртээ орой согтуу такси барьж ирсэн. Би таксины мөнгө өгөөд аргалаад унтуулах гэсэн чинь унтахгүй архины мөнгө нэхээд байсан. Тэгэхээр нь би нэг жижиг архины мөнгө өгөөд тэрийгээ уугаад согтоод унтаад өгөх болов уу гэж бодоод явуулсан чинь архи аваад гэртээ ирсэн. Архиа уусан улам согтоод мөнгө төгрөгний хэрүүл хийгээд намайг доромжлоод байсан. Бат-Очирын цалин нь миний карт руу ордог бөгөөд дандаа цалингаа миний мөнгө аваад ир гэх мэтээр л мөнгө нэхдэг. Гадаа хөлдүү байсан 5 литрийн савтай усыг гэртээ оруулаад гэсгээх гээд үүдэнд тавьсан байсан. Гэтэл Бат-Очир усны бага зэрэг гэсэн хэсгээс нь уугаад надтай хэрэлдэж байгаад нөгөө 5 литрийн савтай усаараа намайг цохих гэхэд хөлдүү усыг зүүн гараараа хаасан тэгэхэд миний зүүн гар гэмтэж хугарсан гэх мэдүүлэг. /хх 16-17/,

2.2. Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1238 тоот актын: 

1. А.Лхамын биед зүүн шуу, богтос ясны далд хугарал, бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт. /хх 27-28/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс улсын яллагч:...шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 16-17 дугаар хуудас хохирогч А.Лхамын мэдүүлэг, 27-28 дугаар хуудас №1268 дугаартай шинжээчийн дүгнэлт, 34-35 дугаар хуудас яллагдагч Л.Бат-Очирын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Шүүгдэгч Л.Бнь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамжны 268 тоотод хамтран амьдрагч А.Лхамын зүүн гарыг усны саваар цохиж  биед нь зүүн шуу, богтос ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч А.Лхамын:....2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай нөхөр Л.Бгэртээ орой согтуу такси барьж ирсэн. Би таксины мөнгө өгөөд аргалаад унтуулах гэсэн чинь унтахгүй архины мөнгө нэхээд байсан. Тэгэхээр нь би нэг жижиг архины мөнгө өгөөд тэрийгээ уугаад согтоод унтаад өгөх болов уу гэж бодоод явуулсан чинь архи аваад гэртээ ирсэн. Архиа уусан улам согтоод мөнгө төгрөгний хэрүүл хийгээд намайг доромжлоод байсан. Бат-Очирын цалин нь миний карт руу ордог бөгөөд дандаа цалингаа миний мөнгө аваад ир гэх мэтээр л мөнгө нэхдэг. Гадаа хөлдүү байсан 5 литрийн савтай усыг гэртээ оруулаад гэсгээх гээд үүдэнд тавьсан байсан. Гэтэл Бат-Очир усны бага зэрэг гэсэн хэсгээс нь уугаад надтай хэрэлдэж байгаад нөгөө 5 литрийн савтай усаараа намайг цохих гэхэд хөлдүү усыг зүүн гараараа хаасан тэгэхэд миний зүүн гар гэмтэж хугарсан гэх мэдүүлэг. /хх 16-17/, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1238 тоот актын: 1.А.Лхамын биед зүүн шуу, богтос ясны далд хугарал, бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт. /хх 27-28/, шүүгдэгч Л.Бат-Очирын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг болон  хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Бат-Очирыг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.       

Хохирогч А.Лхам  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч               Л.Бат-Очироос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг  бусдад учруулсан  хохирлыг  нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Л.Бат-Очирыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тул Л.Бат-Очирыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                         

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Лувсанцэрэнгийн Бат-Очирыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Л.Бат-Очирт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Бнь тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Л.Бат-Очирт сануулсугай.

            5. Хохирогч А.Лхам нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бат-очирт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ