Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 331

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

Нэхэмжлэгч: “*******” ХХК Улаанбатар хот Сүхбаатар дүүрэг, *******, төв байр.

Хариуцагч: ******* овогт ******* Даланзадгад сумын *******, ******* тоотод оршин суух /РД:*******/

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэг 5,089,341.25 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь зээлийн гэрээ байгуулж 8000000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Гэтэл зээлдэгч ******* нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл хүүний төлөлтийг тогтоосон хугацаанд төлөлгүй 2015 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлөлтийг хийгээгүй өнөөг хүрээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт өнөөдрийн байдлаар үндсэн зээл 4,386,240.21 /дөрвөн сая гурван зуун наян зургаан мянга хоёр зуун дөчин төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 684,113.95 /зургаан зуун наян дөрвөн мянга нэг зуун арван гурван төгрөг ерэн таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,987.09 / арван найман мянга есөн зуун наян долоон төгрөг есөн мөнгө/ төгрөг нийт 5,089,341.25 /таван сая наян есөн мянга гурван зуун дөчин нэгэн төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг зээлдэгч *******оос нэхэмжилж байна.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр *******наас 8000000 төгрөгийг 36 сарын хугацаатай 18 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн болно. 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3017-2013/226 тоот цалингийн зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн нийт 5,089,341.25 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй төлж барагдуулна” гэжээ.

Үндэслэх нь:

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “Миний бие 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр *******наас 8000000 төгрөгийг 36 сарын хугацаатай 18 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн болно. 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3017-2013/226 тоот цалингийн зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн нийт 5,089,341.25 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй төлж барагдуулна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* нь ******* ХХК-ны нэхэмжилсэн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 5089341.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 5,089,341.25 төгрөгийг нэхэмжлэгч “*******”-нд төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дах хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,379.46 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжинд 48,189.7 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 48,189.7 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХХК-нд олгосугай.

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Р.УРАНЧИМЭГ