| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/00864/э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 17.2.2., 17.2.3.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж, иргэдийн төлөөлөгч Д.Мөнгөн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Баярмаагийн Гүррагчаад холбогдох эрүүгийн “18110265108856” дугаартай, 186/2018/0864/э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сары 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 37 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хамтран амьдрагчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уул 7 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягтай боловч Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-646 тоотод түр оршин суух хаягтай,
урьд 1997 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
1999 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
2004 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
2009 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,
2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн Халх овогтой Баярмаагийн Гүррагчаа /РД:ЖЯ81043075/,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Тахилтын 4 дүгээр гудамжны 152 тоотод "Бидний дэлгүүр" нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж, архи. тамхи, бэлэн 500.000 төгрөг, гар утсыг 10 настай Я.Санжааноровт хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолон дээрэмдэж, 779.000 төгрөгний хохирол учруулсан,
- 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 34 дүгээр гудамж, 524 тоотод оршин суух иргэн С.Мөнгөнтуяагийн монгол гэрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч Нокиа маркийн гар утас, хар өнгийн сим картгүй жи мобайлын гар утас. шаргал өнгийн бөгж, гинж, ээмэг, бугуйвч, 4 киллограмм орчим бууз, хонины цул мах, энгэрийн зүүлт, асаагуур, 15 граммын цул мөнгө, үзэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 154.300 төгрөгийн
2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 41 дүгээр гудамжны 682 тоотод оршин суух иргэн А.Болормаагийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, гар утас. цахилгаан хөрөө, уртсгагч залгуур, зурагтын хүлээн авагч, костюм зэрэг эд хөрөнгө хулгайлж 299.200 төгрөгийн хохирол учруулсан нийт бусдад 5.010.460 төгрөгийн хохирол учруулсан буюу энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Г хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн боловч айлд хүүхэд айлгаж эд зүйлийг нь булааж аваагүй. Мөнгөнтуяагийн гэрээс, Даваажаргалын гэрээс эд зүйл хулгайлсан. Уламбаярын гэрээс эд зүйл авсан, Сарангаравын гэрээс эд зүйл авсан. Болормаагийн гэрээс эд зүйл авсан. Уранчимэгийн гэрээс хулгай хийсэн зүйл байхгүй гэв
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Бадамцэрэнгийн:... 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр миний ажиллуулдаг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 152 тоотод байх "Бидний дэлгүүр"-т намайг байхгүй байх үед манай дэлгүүрийн гадна талын бүргэд хаалгыг ломоор хөшиж дотогш нэвтрэн орж миний хүү болох 10 настай Санжааноровыг айлгаж I Рпопе-4 загварын гар утсыг булаан авч манай дэлгүүр дотроос "Соёрхол" гэх нэртэй 1 шил 0,75, 1,75 литрийн хэмжээтэй архи, Чингис гэх нэртэй 0,75 литртэй хоёр ширхэг архи, давидол гэх тамхинаас 20 орчим хайрцаг, 500.000 гаруй мянган төгрөг хулгайлсан. Манай хүү Санжааноровыг зодож, цохиогүй, зүгээр гарт нь байсан гар утсыг нь булаан авч дүүгээ аваад арын өрөөндөө ор гэж хэлсэн гэсэн. Манай хүү тухайн үед дэлгүүр дотроо тухайн үед дүү болох 10 сартай Содномдоржийг хараад байж байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас 36-37/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Я.Санжааноровын:....Дэлгүүрт байж байхад өдөр 2 цагийн үед манай ээж надад куртик, хичээлийн хэрэгсэл авах гээд явсан. Би дүү Содномдоржийг хараад үлдсэн. Би дүүгээ аваад дэлгүүрийн компьютер дээр Вайнкравт хүүхэлдэй үзээд сууж байхад ээж 16 цагийн үед утсаар ярихад би дүү Содномдоржоог унтаад сэрлээ гэж хэлчихээд Содномдоржид ундаа уулгаад, печень өгөөд байж байхад гаднаас хүн 2 удаа хаалга онгойлгох гэж үзсэн. Хоёр удаа төмрөөр хөшсөн. Би ээж үү, аав уу гэж асуухад юм хэлээгүй. Хоёр дахь удаагаа хаалга хөшөөд лом харагдаад байхаар нь 102 дугаарлуу залгахаар бэлдээд байж байхад манай төмөр хаалгыг хөшөөд манай ээжээс өндөргүй хар царайтай саарал цамц хар куртиктэй эрэгтэй хүн орж ирсэн. Орж ирэхдээ гадна төмөр хаалгыг хөшөөд дотор вакум хаалгыг өшиглөөд ороод ирсэн. Би тэр үед 102 луу залгаад компьютерийн ард сууж байхад тэр ах надруу ирээд миний гарнаас гар утас булааж аваад намайг арын өрөөндөө ор гээд загнасан. Би дүүгээ аваад арын өрөөнд орсон гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас 39-40/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Мөнгөнтуяагийн:...Би 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчимд 1 настай охиныхоо хамтаар гэрээсээ гараад гадуур явж байгаад орой 21 цагийн үед гэртээ ирээд монгол гэрийнхээ хаалгыг онгойлгоод ороход гэр доторх эд зүйлийг эмх замбараагүй болгосон хулгай орсон шинжтэй байхаар нь эхлээд ээж дүү нартаа утсаар мэдэгдэж манай дүү С.Хүрэлбаатар манай гэрт удалгүй ирж цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаагийн ажилтнууд ирээд уулзаж мэдүүлэг аваад явсан болно. Манай гэрээс зурагтын доод тавиураас гоёлын дуураймал бүрмэл шаргал өнгийн бөгж, гинж, ээмэг, бугуйвч болон жижиг хар өнгийн сим картгүй жи мобайлын гар утас, мөн хоёр сим карт хийж болдог, саарал өнгийн нокиа маркийн гар утас, хөргөгчнөөс хонины махаар хийсэн байсан 4 киллограмм орчим бууз, хонины цул мах 4-5 киллограмм, харин авдар дотроос шигтгээтэй шинэ үзэг, цагаан мөнгө 15 грамм орчим алдагдсан байсан. Сүүлд алдсан эд зүйлээ нягталж үзэхэд шаргал өнгийн газгүй асаагуур, хуурамч сувдан эмэгтэй хүний бугуйвч, хувцсанд зүүдэг гоёлын зүүлт зэрэг эд зүйл байхгүй байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас 76-79/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д .Уранчимэгийн:...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай гэрт манай хүү Билгүүн үлдсэн. Манай хүү гэртээ байж байгаад өдөр 12 цагийн үед унтаад орой сэрсэн байсан. Унтаж байх үедээ амьдардаг монгол гэрийнхээ үүдний амбаар гэрийн хаалгаа цоожлоогүй байсан. Тэгээд би орой 18 цагийн үед гэртээ нөхөр хүүхдийнхээ хамтаар ирсэн. Гэртээ ирэхэд анзаарагдах зүйл байгаагүй хэвийн байсан. Орой нь манай нөхөр уурхай руугаа явах гээд үүдний амбаарт орхисон гутлаа өмсөх гэхэд байхгүй болсон байсан. Гэрт үлдсэн хүү Билгүүнээс асуухад унтаж байсан мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд эд зүйлээ бүртгээд үзэхэд гэрээс бол эд зүйлс алдагдаагүй. Харин гэрийн үүдний амбаарт тавьсан байсан манай нөхрийн гутал, манай хүүхдийн дугуйт тавцан байхгүй байсан гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас 68/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Даваажавын:...Би 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад гэр бүлийн хүний хамт гэрээсээ гарч ажилдаа яваад орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гадна хашааны жижиг хаалга онгорхой хашаагаар яваад ороход манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Ингээд гэрийн хаалгаа онгойлгоод харахад гэрийн хойморт байсан зурагт алга болсон байхаар нь гэртээ оролгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаагийн алба хаагч нар ирсэн. Манай гэрээс 32 инчийн Би Эс Би маркийн лед зурагт, удирдлагын хамт, манай оюутан дүүгийн хэрэглэж байсан Ай Фоне-4 маркийн шаргал өнгийн кейстэй хар өнгийн гар утас, мөн хуучин хэрэглэж байсан дэлгэж онгойдог арьсан хүрэн өнгийн түрийвч түүн дотор бэлнээр 15.000 төгрөг, англи хэлний сургалтын эрхийн бичиг зэрэг эд зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас 113-117/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Уламбаярын:...миний бие 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 10 цагийн орчим гэрээсээ гарч ажилдаа явж 11 цагийн үед хороололд байх өөрийн аав болох Адилбишийн гэрт очиж манай эхнэр Золжаргал, аавын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 7-53 тоотод байх манай гэрт 16 цагийн орчим бичиг баримт авахаар иртэл байшингийн хойд талын вакум цонх онгорхой гэрийн эд зүйлийг эмх цэгцгүй болгосон байдалтай гэрээс хоёр ширхэг хөөрөг, мах бусад эд зүйл хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас 154-159/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Сарангаравын:...Би 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад хорооллын эцэст дүүгээ буулгачихаад хүүгээ 16 дугаар сургуульд бэлтгэлд нь хүргэж өгсөн. Тэгээд 14 цаг өнгөрч байхад гэртээ очиход манай хашааны том хаалга онгорхой байсан. Би том охиноо хаалгаа дутуу хаачихсан юм байх гэж бодоод гэртээ орсон. Гэртээ ороход манай хөргөгчинд байсан махнуудыг гаргаад тавьчихсан байсан. Цаад талын өрөөнд ороход манай ханын шүүгээний хаалга нь онгорхой дотор нь байсан 4 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Унтлагын өрөөнд ороход хувцасны шкаф дотор байсан бүх зүйлсийг гаргаад хаячихсан байсан. Би гэрээсээ гараад цагдаа дуудсан. Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, нөхрийн хөөрөг, охины мөнгөн ээмэг 2 хос, хүүхдийн монетон ээмэг 1 хос, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний монетон кольцо бөгж 1 ширхэг, манай хүүхдийн цүнхтэй хувцаснууд, хөргөгчинд байсан 10 киллограмм хонины мах, манай хүүхдийн түрийвчинд байсан 50.000 төгрөг зэрэг эд зүйл алга болсон байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас 193-199/,
2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Болормаагийн:...Би 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан ба хамгийн сүүлд манай хүү Баясгалан 09 цагийн үед хичээлдээ явсан байсан. Орой хамгийн түрүүнд 17 цаг өнгөрч байхад хүү гэртээ ирэхэд байшингийн хаалгыг эвдсэн цоожийг нь газар унагаасан байсан гэсэн. Манайхаас хүүгийн өмсдөг байсан костьюм, дамартай уртсгагч залгуур, телевизийн суваг хүлээн авагч 16 суваг гардаг, хүүгийн хэрэглэж байсан ай фоне-5 загварын хар өнгөтэй гар утас, жижиг хөрөө угаалгын машины хуучин мотор зэрэг эд зүйл алдагдсан байсан. Уртсгагч залгуур дээр нь миний 99792279 гэсэн дугаар бичээстэй байгаа гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас 221-222/,
2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5229 тоот актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн 2,3 дугаартай мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай гарын мөр адилтгалын шижилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэж буй 2,3 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй гарын мөр дардсуудтай тохирохгүй. Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Золзаяа гэсэн дүгнэлт. / 1 дүгээр хавтас, хуудас 71/,
2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5230 тоот актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хороо Яргайтын 41-811 тоотод хулгай орж зурагт алдагдсан хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гэх 2 гэж дугаарласан хэсэг дээрх 1 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин бусад 1,3,4 гэж дугаарласан хэсэг дээрх 5 ширхэг гарын мөр адилтгалын шижилгээнд тэнцэхгүй.
2. Шижилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцсэн 2 гэж дугаарласан хэсэг дээрх 1 ширхэг гарын мөр нь папилон санд бүртгэгдсэн гарын хээний дардас болон гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Х.Бат-Эрдэнэ гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас 109/,
2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5260 тоот актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Бадамсайханы илрүүлж бэхжүүлсэн 1,3,5,6,7 дугаартай 5 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2,4 дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцсэн 1,3,5 6, 7 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн 1,3,5,6,7 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардсууд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэгргийн гарын мөрүүдтэй тохирохгүй. Ахлах шинжээч, цагдагийн ахмад Э.Сүхболд гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас 148/,
2.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5314 тоот актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн шинжээч, цагдаагийн ахмад Бүжинлхамын ирлүүлж бэхжүүлсэн 1,3 дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2,4 дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.
2.Шинжилгээнд тэнцсэн 1,3 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй. Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.Сүхболд гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас 198/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 3-11, 18-21, 63-65, 98-101, 137-142, 174-186 /, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-17/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 26-27/, эд зүйлийн үнэлгээ /хх 35/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5229 дугаартай дүгнэлт /хх 71-73, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 83-85/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Тахилтын 4 дүгээр гудамжны 152 тоотод "Бидний дэлгүүр" нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж, архи. тамхи, бэлэн 500.000 төгрөг, гар утсыг 10 настай Я.Санжааноровт хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолон дээрэмдэж, 779.000 төгрөгний хохирол учруулсан,
- 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 34 дүгээр гудамж, 524 тоотод оршин суух иргэн С.Мөнгөнтуяагийн монгол гэрийн хаалгыг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч Нокиа маркийн гар утас, хар өнгийн сим картгүй жи мобайлын гар утас. шаргал өнгийн бөгж, гинж, ээмэг, бугуйвч, 4 киллограмм орчим бууз, хонины цул мах, энгэрийн зүүлт, асаагуур, 15 граммын цул мөнгө, үзэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 154.300 төгрөгийн
2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 41 дүгээр гудамжны 682 тоотод оршин суух иргэн А.Болормаагийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, гар утас. цахилгаан хөрөө, уртсгагч залгуур, зурагтын хүлээн авагч, костюм зэрэг эд хөрөнгө хулгайлж 299.200 төгрөгийн хохирол учруулсан нийт бусдад 5.010.460 төгрөгийн хохирол учруулсан буюу энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Бадамцэрэнгийн:... 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр миний ажиллуулдаг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 152 тоотод байх "Бидний дэлгүүр"-т намайг байхгүй байх үед манай дэлгүүрийн гадна талын бүргэд хаалгыг ломоор хөшиж дотогш нэвтрэн орж миний хүү болох 10 настай Санжааноровыг айлгаж I Рпопе-4 загварын гар утсыг булаан авч манай дэлгүүр дотроос "Соёрхол" гэх нэртэй 1 шил 0,75, 1,75 литрийн хэмжээтэй архи, Чингис гэх нэртэй 0,75 литртэй хоёр ширхэг архи, давидол гэх тамхинаас 20 орчим хайрцаг, 500.000 гаруй мянган төгрөг хулгайлсан. Манай хүү Санжааноровыг зодож, цохиогүй, зүгээр гарт нь байсан гар утсыг нь булаан авч дүүгээ аваад арын өрөөндөө ор гэж хэлсэн гэсэн. Манай хүү тухайн үед дэлгүүр дотроо тухайн үед дүү болох 10 сартай Содномдоржийг хараад байж байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас 36-37/, насанд хүрээгүй хохирогч Я.Санжааноровын:....дэлгүүрт байж байхад өдөр 2 цагийн үед манай ээж надад куртик, хичээлийн хэрэгсэл авах гээд явсан. Би дүү Содномдоржийг хараад үлдсэн. Би дүүгээ аваад дэлгүүрийн компьютер дээр Вайнкравт хүүхэлдэй үзээд сууж байхад ээж 16 цагийн үед утсаар ярихад би дүү Содномдоржоог унтаад сэрлээ гэж хэлчихээд Содномдоржид ундаа уулгаад, печень өгөөд байж байхад гаднаас хүн 2 удаа хаалга онгойлгох гэж үзсэн. Хоёр удаа төмрөөр хөшсөн. Би ээж үү, аав уу гэж асуухад юм хэлээгүй. Хоёр дахь удаагаа хаалга хөшөөд лом харагдаад байхаар нь 102 дугаарлуу залгахаар бэлдээд байж байхад манай төмөр хаалгыг хөшөөд манай ээжээс өндөргүй хар царайтай саарал цамц хар куртиктэй эрэгтэй хүн орж ирсэн. Орж ирэхдээ гадна төмөр хаалгыг хөшөөд дотор вакум хаалгыг өшиглөөд ороод ирсэн. Би тэр үед 102 луу залгаад компьютерийн ард сууж байхад тэр ах надруу ирээд миний гарнаас гар утас булааж аваад намайг арын өрөөндөө ор гээд загнасан. Би дүүгээ аваад арын өрөөнд орсон гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас 39-40/, хохирогч С.Мөнгөнтуяагийн:...Би 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчимд 1 настай охиныхоо хамтаар гэрээсээ гараад гадуур явж байгаад орой 21 цагийн үед гэртээ ирээд монгол гэрийнхээ хаалгыг онгойлгоод ороход гэр доторх эд зүйлийг эмх замбараагүй болгосон хулгай орсон шинжтэй байхаар нь эхлээд ээж дүү нартаа утсаар мэдэгдэж манай дүү С.Хүрэлбаатар манай гэрт удалгүй ирж цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаагийн ажилтнууд ирээд уулзаж мэдүүлэг аваад явсан болно…..гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас 76-79/, хохирогч Д .Уранчимэгийн:...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай гэрт манай хүү Билгүүн үлдсэн. Манай хүү гэртээ байж байгаад өдөр 12 цагийн үед унтаад орой сэрсэн байсан. Унтаж байх үедээ амьдардаг монгол гэрийнхээ үүдний амбаар гэрийн хаалгаа цоожлоогүй байсан. Тэгээд би орой 18 цагийн үед гэртээ нөхөр хүүхдийнхээ хамтаар ирсэн. Гэртээ ирэхэд анзаарагдах зүйл байгаагүй хэвийн байсан. Орой нь манай нөхөр уурхай руугаа явах гээд үүдний амбаарт орхисон гутлаа өмсөх гэхэд байхгүй болсон байсан. Гэрт үлдсэн хүү Билгүүнээс асуухад унтаж байсан мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд эд зүйлээ бүртгээд үзэхэд гэрээс бол эд зүйлс алдагдаагүй. Харин гэрийн үүдний амбаарт тавьсан байсан манай нөхрийн гутал, манай хүүхдийн дугуйт тавцан байхгүй байсан гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас 68/, хохирогч Л.Даваажавын:...Би 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад гэр бүлийн хүний хамт гэрээсээ гарч ажилдаа яваад орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гадна хашааны жижиг хаалга онгорхой хашаагаар яваад ороход манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Ингээд гэрийн хаалгаа онгойлгоод харахад гэрийн хойморт байсан зурагт алга болсон байхаар нь гэртээ оролгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаагийн алба хаагч нар ирсэн. Манай гэрээс 32 инчийн Би Эс Би маркийн лед зурагт, удирдлагын хамт, манай оюутан дүүгийн хэрэглэж байсан Ай Фоне-4 маркийн шаргал өнгийн кейстэй хар өнгийн гар утас, мөн хуучин хэрэглэж байсан дэлгэж онгойдог арьсан хүрэн өнгийн түрийвч түүн дотор бэлнээр 15.000 төгрөг, англи хэлний сургалтын эрхийн бичиг зэрэг эд зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас 113-117/, хохирогч А.Уламбаярын:...миний бие 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 10 цагийн орчим гэрээсээ гарч ажилдаа явж 11 цагийн үед хороололд байх өөрийн аав болох Адилбишийн гэрт очиж манай эхнэр Золжаргал, аавын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 7-53 тоотод байх манай гэрт 16 цагийн орчим бичиг баримт авахаар иртэл байшингийн хойд талын вакум цонх онгорхой гэрийн эд зүйлийг эмх цэгцгүй болгосон байдалтай гэрээс хоёр ширхэг хөөрөг, мах бусад эд зүйл хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас 154-159/, хохирогч Ц.Сарангаравын:...Би 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад хорооллын эцэст дүүгээ буулгачихаад хүүгээ 16 дугаар сургуульд бэлтгэлд нь хүргэж өгсөн. Тэгээд 14 цаг өнгөрч байхад гэртээ очиход манай хашааны том хаалга онгорхой байсан. Би том охиноо хаалгаа дутуу хаачихсан юм байх гэж бодоод гэртээ орсон. Гэртээ ороход манай хөргөгчинд байсан махнуудыг гаргаад тавьчихсан байсан. Цаад талын өрөөнд ороход манай ханын шүүгээний хаалга нь онгорхой дотор нь байсан 4 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. Унтлагын өрөөнд ороход хувцасны шкаф дотор байсан бүх зүйлсийг гаргаад хаячихсан байсан. Би гэрээсээ гараад цагдаа дуудсан. Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, нөхрийн хөөрөг, охины мөнгөн ээмэг 2 хос, хүүхдийн монетон ээмэг 1 хос, эмэгтэй хүний алтан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний монетон кольцо бөгж 1 ширхэг, манай хүүхдийн цүнхтэй хувцаснууд, хөргөгчинд байсан 10 киллограмм хонины мах, манай хүүхдийн түрийвчинд байсан 50.000 төгрөг зэрэг эд зүйл алга болсон байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас 193-199/, хохирогч А.Болормаагийн:...Би 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан ба хамгийн сүүлд манай хүү Баясгалан 09 цагийн үед хичээлдээ явсан байсан. Орой хамгийн түрүүнд 17 цаг өнгөрч байхад хүү гэртээ ирэхэд байшингийн хаалгыг эвдсэн цоожийг нь газар унагаасан байсан гэсэн. Манайхаас хүүгийн өмсдөг байсан костьюм, дамартай уртсгагч залгуур, телевизийн суваг хүлээн авагч 16 суваг гардаг, хүүгийн хэрэглэж байсан ай фоне-5 загварын хар өнгөтэй гар утас, жижиг хөрөө угаалгын машины хуучин мотор зэрэг эд зүйл алдагдсан байсан. Уртсгагч залгуур дээр нь миний 99792279 гэсэн дугаар бичээстэй байгаа гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас 221-222/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ггийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Б.Ггийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Гг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолон дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нар шүүх хуралдаанд оролцоогүй боловч хохирол төлбөрийг барагдуулж өгөх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж хүсэлтүүдийг гаргасан байх тул шүүгдэгч Б.Ггаас 2.526.800 төгрөгийг гаргуулж хохирогч С.Бадамцэрэнд 659.000 төгрөгийг, хохирогч С.Мөнгөнтуяад 58.800 төгрөгийг, хохирогч Д.Уранчимэгт 88.000 төгрөгийг, хохирогч Л.Даваажавд 25.000 төгрөгийг , хохирогч А.Уламбаярт 35.000 төгрөгийг, хохирогч Ц.Сарангаравт 1.399.000 төгрөгийг, хохирогч А.Болормаад 262.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ
Шүүгдэгч Б.Ггийн нэр дээр эд хөрөнгө битүүмжлэгдэн ирүүлээгүй, цагдан хоригдсон 115 / нэг зуун арван тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, 1.2 м урттай труба төмөр 1 ширхэг, шаргал өнгийн ажлын бээлий 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халх овогт Баярмаагийн Гүррагчааг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэр буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4-д зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ггийн цагдан хоригдсон 115 /нэг зуун арван таван/ хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.2 м урттай труба төмөр 1 ширхэг, шаргал өнгийн ажлын бээлий 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Б.Ггаас 2.526.800 төгрөгийг гаргуулж хохирогч С.Бадамцэрэнд 659.000 төгрөгийг, хохирогч С.Мөнгөнтуяад 58.800 төгрөгийг, хохирогч Д.Уранчимэгт 88.000 төгрөгийг, хохирогч Л.Даваажавд 25.000 төгрөгийг , хохирогч А.Уламбаярт 35.000 төгрөгийг, хохирогч Ц.Сарангаравт 1.399.000 төгрөгийг, хохирогч А.Болормаад 262.000 төгрөгийг тус тус олгосугай.
9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН
ШҮҮГЧ Б.ХАЛИУН