Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 240/2016/0247/и |
Дугаар | 334 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 334
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороолол ******* ******* тоотод оршин суугч *******ын ******* /РД:*******/
508,243 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дугаар сарын 26-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20109794 тоот гэрээ байгуулан 99108095 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy S4 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдэлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 100,000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 508,243 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргуулж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
*******ын Өмнөговь салбарын захирал ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээс татгалзсан ????: *******ын дараа төлбөрт 99108095 дугаартай 20109794 гэрээний дугаартай ******* овогтой ******* /*******/ нь үлдэгдэл төлбөр болох 458,250 төгрөгийг 2016-05-29ны өдөр төлж барагдуулсан болно гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний “******* овогтой ******* /КЮ:80010758/ үлдэгдэл төлбөр болох 485,250 төгрөгийг 2016-05-26ны өдөр төлж барагдуулсан болно”гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг
удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь С.*******эс зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 508,243 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,897 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсврийн орлогоос 2275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-нд олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ