| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2019/0037/э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2019-02-11 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч А.Нацагдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сарлагтан овогт Хадаагийн Сарангэрэлд холбогдох эрүүгийн “17110007001165” дугаартай, 186/2019/0037/э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 24-ний Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүүхдийн их эмч мэргэжилтэй, Альфа инженеринг ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруул тэнгэр хотхон 47-110 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Сарлагтан овогт Хадаагийн Сарангэрэл /РД:НБ71052405/,
Холбогдсон хэргийн талаар;
Х.С нь Батлан хамгаалах яамны Энхийг сахиулах ажиллагааны тендерт оролцож хамтран ажиллая гэж Б.Мөнгөнтуулаас 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 2018 оны 08 дугаар сарын 21-нийг хүртлэх хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рrace Tower төвд байрлах Хаан банкнаас 5011010953 дугаарын данс руу нийт 70.030.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Х.С нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Мөнгөнтуулын:..2014 оны 4 дүгээр сард Х.С нь надтай уулзахдаа өрнөөс өрний хооронд олсон хэдэн төгрөгөө хүүнд төлөөд хэцүү байна та надад туслаач би Батлан хамгаалах яамны энхийг сахиулах ажиллагааны тендерт оролцох гэж байгаа сахуугийн эсрэг вакцин нийлүүлэх гэж байгаа, бүх бичиг баримт нь бүрэн тендерт оролцоход үнийн дүнгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний мөнгө нийлүүлэх шаардлагатай үүнийг өөрийнх нь "Доктор айболит" ХХК-ны дансанд байршуулах хэрэгтэй байна та энэ мөнгийг надад олж өгөөч тендерийн мөнгө 3 сарын дотор ороод ирнэ ашгаас танд хувь өгнө гэсэн. Тэгээд надад тендерт оролцож байгаа тухай бүх бичиг баримтуудаа үзүүлсэн 2 тендерийн матөриал тухайн үед надад үзүүлж байсан нэг нь вакцин нийлүүлэх тухай, нөгөөх нь тоног төхөөрөмж нийлүүлэх тухай материал байсан. 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сарангэрэлийн Хаан банкны 5011010953 тоот дансанд 8 сая төгрөгийг, 2014 оны 04 дүгээр сарын 21-нд 430. 000 төгрөгийг, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 5.600.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн. 2014 оны 07 сарын эхээр ирж уулзахдаа "Эс Эн Эн Жи"' ХХК-ны нэр дээр тендерт ялсан, сахуугийн вакцин нийлүүлэх зөвшөөрөл авчирч үзүүлсэн ба "Доктор айболит" ХХК-ны нэр дээр урьд нь вакцин нийлүүлж байсан болохоор "Эс Эн Эн Жи" ХХК-ны нэр дээр тендерт оролцсон гэсэн. Тийм учраас энэ компанийн нэрээр оролцохоор боллоо уг компани нь манай компанийн охин компани байгаа юм захиалагчаас урьдчилгаа мөнгө өгөхөөргүй болчихлоо эхний ээлжинд өөрсдөө мөнгөө гаргаж бараагаа авахаар болсон та надад 50 сая төгрөг зээлээч гэсэн. Би түүнд одоо надад өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн боловч нэгэнт та энэ асуудалд оролцчихсон, бүх зүйлийг эхнээс нь мэдэж байгаа юм чинь мөнгө зээлээд ч болтугай олоод өгөөч дүү нь гомдоохгүй шүү дээ эртнээс таньдаг эгчийгээ хуурахгүй надад итгэж болно нэгэнт ялчихсан тендер шүү дээ энхийг сахиулахаар батлан хамгаалахаас явж байгаа алба хаагч нар нь сахуу татрангийн вакцинаа онгоцоор явах үедээ авч явах ёстой гэсэн явахаас нь өмнө бараагаа яаралтай авч өгөхгүй бол би өөрөө асуудалд орж торгууль төлөх болчихоод байна, вакцинаа нийлүүллээ л бол мөнгө нь батлан хамгаалах яамнаас 1 сарын дотор миний дансруу ороод ирнэ гэсэн. Одоог хүртэл мөнгөө өгөхгүй байна гэх мэдүүлэг. /хх 31-33/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ж.Туулын:.. 2014 оны хавар 4 сард Х.С нь манай гэрт ирээд эм нийлүүлэхэд оролцох гэж байгаа, мөнгө төгрөгний хэрэг гараад байна. Та 2 туслаач гэсэн. Тухайн үед манай хүн надаа яах уу гэж асуухад нь бид 2 ярилцаж байгаад за за ядарч явж байхад нь туслая гээд Сарангэрэлд туслахаар болсон. Гэхдээ би нарийн ширийн асуудалд нь оролцоогүй, манай эхнэр л Сарангэрэлтэй уулзаж байсан. Сарангэрэлийн нь тендерт оролцохын тулд барьцаа мөнгө шаардлагатай, тэр мөнгийг л эхнэр бид 2-оос авмаар байна, гэж анх ярьж байсан. Манай эхнэр намайг Сараагийн данс руу мөнгө шилжүүлээдэх гээд 3 удаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Рeace mall худалдааны төвийн 1 давхарт байрлах Хаан банкны салбараас 2014 оны 04 дүгээр сарын едөр 8,000,000 төгрөг, 2014 оны 04 сарын 21-ний өдөр 430,000 төгрөг, 2014 оны 24-ний өдөр 5,600,000 төгрөг нийт 14,030,000 төгрөгийг өөрийнхөө нэрээр Сарангэрэлийн 50110953 дугаарын дансанд шилжүүлсэн. Үүнээс гадна Сарангэрэл өчнөөн мөнгө манай эхнэрээс авсан. Тэр мөнгийг манай эхнэр өөрийнхөө нэрээр Сарангэрэлрүү шилжүүлж байсан. 2014 оны 07 дугар сарын үед Сарангэрэл манай эхнэрээс эм, тариаг хилээр оруулж ирэх болон гаалийн зардалд хэрэглэх мөнгө хэрэгтэй байна гээд "Пи Си молл" худалдааны төвийн 3 давхарт байрлах Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54-р байрны 306 тоот хаягт байршилтай гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр бичигдсэн байдаг/ 69.98 м/кв талбайг барьцаалан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах ВЭМА банк бус санхүүгийн байгууллагаас 50 сая төгрөгийн зээлийг авахуулж мөнгө авсан. Энэ талаар тухайн үед эхнэр маань надад хэлж байсан. Сарангэрэлийг эртнээс таньж, мэддэг учир эхнэр бид 2 түүний ярьж хэлж байгаад итгэсэн, тендерийн мөнгө төгрөг ороод ирэхээрээ өгчихнө л гэж яриад байсан. Зээл авахуулснаас хойш Сарангэрэл нь тендерийнх нь мөнгө дансаар орж ирэх гэж байна гээд манай эхнэрийг хэд хэдэн удаа банкруу дагуулж явж байсан. 2014 оныхоо намар нь манай эхнэр дам дамаа хүнээс асууж сураглаж байгаад Сарангэрэлийн оролцсон тендер нь үнэн эсэх, мөнгө төгрөг нь орж ирсэн эсэхийг асуухад Батлан хамгаалах яамны тендерт ялж оролцсон нь үнэн боловч аль хэдийн мөнгө нь Сарангэрэлийн дансруу орсон болохыг мэдсэн. Ингээд Сарангэрэл гэдэг эмэгтэй, бидний мөнгийг авч хэрэглээд дансанд нь мөнгө орж ирээгүй байна гэж худал хэлж залилсан болохыг мэдсэн. Түүнээс хойш Сарангэрэлээс манай эхнэр 3 жил мөнгө төгрөгөө нэхэж явж байна. Өнөөдөр, маргааш өгнө, тийм ч мөнгө эндээс тэндээс орж ирнэ гэж аргацаасаар өнөөдрийг хүрсэн. Манай эхнэр Сарангэрэлд ББСБ-аас авч өгсөн 50 сая төгрөгийг төлөхгүй болохоор банкны зээл авч үүнийг төлсөн байсан. Гэхдээ би энэ талаар сайн мэдэхгүй байна, эхнэрт бичиг баримт нь байгаа. Сарангэрэл нь эхнэр бид 2-ын мөнгийг өгөхгүй гэж бол хэлдэггүй, өгнөө гээд элдэв янзын бичиг хийж өгдөг боловч янз бүрийн зүйл яриад л аргацаагаад, оршин суугаа газрын хаягаа өөрчилсөн, сүүлийн үед утсаар ярихаа больсон. Сураг сонсоход бас нэг хүнээс мөнгө зээлж авчихаад өгөхгүй зугтаад байгаа гэсэн. Гэрийнх нь хаягийг эхнэр, бид 2 мэдэхгүй. Харин 99101534 дугаарын холбоо барих утастай гэх мэдүүлэг. /хх 34-35/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс шүүгдэгчийн өмгөөлөгч:..шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс тусгайлан судлах баримтгүй гэв.
Улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 10-13 дугаар хуудас гэмт хэргийн талаарх гомдол санал, 31-33 дугаар хуудас хохирогч Б.Мөнхтуулын мэдүүлэг, 34-35 дугаар хуудас гэрч Ж.Туулын мэдүүлэг, 34-35 дугаар хуудас ХААН банкны мөнгөн шилжүүлэг хийсэн баримт, 42-43 дугаар хуудас яллагдагч Х.Сийн мэдүүлэг, 40-41 дүгээр хуудас таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Х.С нь Батлан хамгаалах яамны Энхийг сахиулах ажиллагааны тендерт оролцож хамтран ажиллая гэж Б.Мөнгөнтуулаас 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 2018 оны 08 дугаар сарын 21-нийг хүртлэх хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рrace Tower” төвд байрлах Хаан банкнаас 5011010953 дугаарын данс руу нийт 70.030.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Мөнгөнтуулын:..2014 оны 4 дүгээр сард Х.С нь надтай уулзахдаа өрнөөс өрний хооронд олсон хэдэн төгрөгөө хүүнд төлөөд хэцүү байна та надад туслаач би Батлан хамгаалах яамны энхийг сахиулах ажиллагааны тендерт оролцох гэж байгаа сахуугийн эсрэг вакцин нийлүүлэх гэж байгаа, бүх бичиг баримт нь бүрэн тендерт оролцоход үнийн дүнгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний мөнгө нийлүүлэх шаардлагатай үүнийг өөрийнх нь "Доктор айболит" ХХК-ны дансанд байршуулах хэрэгтэй байна та энэ мөнгийг надад олж өгөөч тендерийн мөнгө 3 сарын дотор ороод ирнэ ашгаас танд хувь өгнө гэсэн. Тэгээд надад тендерт оролцож байгаа тухай бүх бичиг баримтуудаа үзүүлсэн 2 тендерийн матөриал тухайн үед надад үзүүлж байсан нэг нь вакцин нийлүүлэх тухай, нөгөөх нь тоног төхөөрөмж нийлүүлэх тухай материал байсан. 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сарангэрэлийн Хаан банкны 5011010953 тоот дансанд 8 сая төгрөгийг, 2014 оны 04 дүгээр сарын 21-нд 430. 000 төгрөгийг, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 5.600.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн. 2014 оны 07 сарын эхээр ирж уулзахдаа "Эс Эн Эн Жи"' ХХК-ны нэр дээр тендерт ялсан, сахуугийн вакцин нийлүүлэх зөвшөөрөл авчирч үзүүлсэн ба "Доктор айболит" ХХК-ны нэр дээр урьд нь вакцин нийлүүлж байсан болохоор "Эс Эн Эн Жи" ХХК-ны нэр дээр тендерт оролцсон гэсэн. Тийм учраас энэ компанийн нэрээр оролцохоор боллоо уг компани нь манай компанийн охин компани байгаа юм захиалагчаас урьдчилгаа мөнгө өгөхөөргүй болчихлоо эхний ээлжинд өөрсдөө мөнгөө гаргаж бараагаа авахаар болсон та надад 50 сая төгрөг зээлээч гэсэн. Би түүнд одоо надад өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн боловч нэгэнт та энэ асуудалд оролцчихсон, бүх зүйлийг эхнээс нь мэдэж байгаа юм чинь мөнгө зээлээд ч болтугай олоод өгөөч дүү нь гомдоохгүй шүү дээ эртнээс таньдаг эгчийгээ хуурахгүй надад итгэж болно нэгэнт ялчихсан тендер шүү дээ энхийг сахиулахаар батлан хамгаалахаас явж байгаа алба хаагч нар нь сахуу татрангийн вакцинаа онгоцоор явах үедээ авч явах ёстой гэсэн явахаас нь өмнө бараагаа яаралтай авч өгөхгүй бол би өөрөө асуудалд орж торгууль төлөх болчихоод байна, вакцинаа нийлүүллээ л бол мөнгө нь батлан хамгаалах яамнаас 1 сарын дотор миний дансруу ороод ирнэ гэсэн. Одоог хүртэл мөнгөө өгөхгүй байна гэх мэдүүлэг. /хх 31-33/, гэрч Ж.Туулын:.. 2014 оны хавар 4 сард Х.С нь манай гэрт ирээд эм нийлүүлэхэд оролцох гэж байгаа, мөнгө төгрөгний хэрэг гараад байна. Та 2 туслаач гэсэн. Тухайн үед манай хүн надаа яах уу гэж асуухад нь бид 2 ярилцаж байгаад за за ядарч явж байхад нь туслая гээд Сарангэрэлд туслахаар болсон. Гэхдээ би нарийн ширийн асуудалд нь оролцоогүй, манай эхнэр л Сарангэрэлтэй уулзаж байсан. Сарангэрэлийн нь тендерт оролцохын тулд барьцаа мөнгө шаардлагатай, тэр мөнгийг л эхнэр бид 2-оос авмаар байна, гэж анх ярьж байсан. Манай эхнэр намайг Сараагийн данс руу мөнгө шилжүүлээдэх гээд 3 удаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Рeace mall худалдааны төвийн 1 давхарт байрлах Хаан банкны салбараас 2014 оны 04 дүгээр сарын едөр 8,000,000 төгрөг, 2014 оны 04 сарын 21-ний өдөр 430,000 төгрөг, 2014 оны 24-ний өдөр 5,600,000 төгрөг нийт 14,030,000 төгрөгийг өөрийнхөө нэрээр Сарангэрэлийн 50110953 дугаарын дансанд шилжүүлсэн. Үүнээс гадна Сарангэрэл өчнөөн мөнгө манай эхнэрээс авсан. Тэр мөнгийг манай эхнэр өөрийнхөө нэрээр Сарангэрэлрүү шилжүүлж байсан. 2014 оны 07 дугар сарын үед Сарангэрэл манай эхнэрээс эм, тариаг хилээр оруулж ирэх болон гаалийн зардалд хэрэглэх мөнгө хэрэгтэй байна гээд "Пи Си молл" худалдааны төвийн 3 давхарт байрлах Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54-р байрны 306 тоот хаягт байршилтай гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр бичигдсэн байдаг/ 69.98 м/кв талбайг барьцаалан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах ВЭМА банк бус санхүүгийн байгууллагаас 50 сая төгрөгийн зээлийг авахуулж мөнгө авсан...гэх мэдүүлэг./хх 34-35/, Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Сийг бусдын эд хөрөнгийг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Мөнгөнтуул нь шүүгдэгч Х.Сээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаа зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сарлагтан овогт Хадаагийн Сарангэрэлийг бусдын эд хөрөнгийг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Х.Сийг 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Сд оногдуулсан торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Саранагэрэл нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Саранэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ