Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 78

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

 татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би, нэхэмжлэгч Н.Бямбатогоогийн нэхэмжлэлтэй, О.Оргилболдод холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Бямбатогоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Бямбатогоо би 2013 оноос О.Оргилболдтой үерхэж, 2014 оны 9 дүгээр сард жирэмсэн болж 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүү Маргад-Эрдэнийг төрүүлсэн. Хүү маань миний асрамжид эрүүл өсөн торниж байна. Эцэг О.Оргилболдоос хүү Маргад-Эрдэнэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч О.Оргилболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.  Хүү Маргад-Эрдэнийг тэжээн тэтгэхэд туслах, хүүхдийн асрамж болон тэжээн тэтгэх асуудалд харилцан тохиролцсон. Н.Бямбатогтоод тусалж, эцэг хүний үүргээ биелүүлэх болно” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Бямбатогоо 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “О.Оргилболд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүү Маргад-Эрдэнийг тэжээн тэтгэхэд туслах, хүүхдийн асрамж, тэжээн тэтгэх асуудалд харилцан тохиролцсон. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Бямбатогоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бичгээр мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Н.Бямбатогоогийн нэхэмжлэлтэй, О.Оргилболдод холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                          Г.СОЛОНГО