Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 44

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Н.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Д.Агар, иргэдийн төлөөлөгч Г.Мягмаржав, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нэргүй, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батмөнхийн Батцолмонд холбогдох эрүүгийн “1811026580857” дугаартай, 186/2019/0019/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 01 дугаар сарын 14-ны өдөр  шүүн хэлэлцэв.                    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, ах, 2 настай хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 10-р байрны 54 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1039 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хорих ял оногдуулж  2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж шийдвэрлэсэн. Боржигон овогт Батмөнхийн Батцолмон /РД:ЖЯ94090117/,

            Холбогдсон хэргийн талаар:

Б.Б нь 2018 оны 09 дүгээр 24-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 2 дугаар орцны жижүүрийн өрөөнд эсэргүүцэл үзүүлэх чадваргүй 7 настай эмэгтэй Борхүүгийн Алтансувдыг унтаж байхад нь хүсэл зоригийн эсрэг гараа бэлэг эрхтэн дотор нь оруулан бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас  мэдүүлсэн мэдүүлэг :

1.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нэргүй:...2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө байсан. Тухай өдөр сайн өдөр байсан учраас би зул асаагаад унтсан. Унтаад удаагүй байхад охин минь уйлахаар нь би яасан болохыг асуухад нэг хүн миний боовоор оролдоод байсан гэж хэлсэн. Манай орцны хаалга чанга хаагддаг. Гэтэл чимээ гараагүй. Тэгэхээр нь би лифт дуудаж үзэхэд лифт 4 давхарт зогссон. Тэгээд би дээш гарахад шүүгдэгч 2 давхарт буланд сууж байсан гэв.

 

Хоёр: Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар  мэдүүлэг  өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.Алтансувдын:...манай эмээ Чингэлтэй дүүргийн 49-р байрны 2 дугаар  орцны жижүүр хийдэг юм тэгээд сая шөнө 04 цагийн үед намайг унтаж байхад танихгүй эрэгтэй хүн миний боожгойгоор оролдоод байсан, тухайн үед миний боожгой руу гараа хийгээд өвтгөөд байсан, тэгэхээр нь би босоод уйлсан чинь тэр хүн гараад орцоор дээшээ зугтаасан. Намайг уйлахад эмээ маань сэрээд эмээ маань надаас яав гэж асуухад би эмээд сая нэг хүн миний боожгойгоор оролдоод гээд хэлсэн чинь эмээ маань нөгөө хүний араас гарсан Тэгээд удалгүй нөгөө хүнийг барьчихаад цагдаа дуудсан. Би тухайн үед эмээгээ байна гэж бодоод эмээ рүүгээ харсан чинь эмээ маань орон дээрээ унтаж байхаар нь өөр хүн байна гэдгийг мэдсэн. Тэр хүн гараа миний боожгой руу хийгээд хуруугаа хийгээд байсан, тэр нь намайг өвтгөсөн. Тухайн эрэгтэй хүнээс архи шиг зүйл үнэртээд байсан гэх мэдүүлэг. /хх-43/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Нэргүйн:...миний бие 2006 оноос хойш Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 49-р байрны 2 дугаар орцонд жижүүрээр ажиллаж байгаа. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд  шилжих шөнө 02 цагийн үед зээ охин Алтансувд, зээ хүү Хаслунд, зээ хүү                Хаш-Эрдэнэ нарын хамтаар унтаж амарсан. Тэгээд шөнийн 04 цагийн үед, гэж санаж байна манай зээ охин Алтансувд уйлсан, тэгэхээр нь би сэрээд гадагшаагаа гартал гадагш гардаг хаалга дугараагүй харин дээшээ лифт 10 давхар луу дуудагдчихсан. Тэгээд лифтээ харж байтал лифт 10 давхараас 4 давхарт буцаад зогсонгуутаа лифтнээс хүн буух чимээ гарсан. Тэгэхээр нь би лифтээ 1 давхарлуу дуудаад, өөрөө орж байгаа чимээ гаргангуутаа 8 давхарлуу лифтээ дараад, тэгээд би чимээ гарахыг чагнаад байж байтал 4 давхарт буусан хүн шууд доошоо буух чимээ гарсан, тэгээд би 1 давхараас дээшээ гүйгээд гартал тэр залуу 2 давхарын айлын буланд нуугдаад зогсож байхаар нь бариад авсан. Тэгтэл тэр залуу тухайн үед архи уучихсан байсан, өөрийгөө би биш гээд сандарсан байдалтай байсан. Чи биш юм бол юундаа сандраад байгаа юм өөр хүн чимээ гарсангүй гэсэн чинь эгчээ та намайг явуулчих би юу хүссэнийг чинь өгье гээд байсан. Тэгтэл нөгөө залуу зугтаах гээд ухасхийх гэхэд нь би түүнийг цамцнаас нь боогоод барьж аваад хөдөлгөөгүй, тэгээд 2 давхарын 1 тоотын айлын залуугийн хаалгыг тогшиж цагдаа дуудаж өгөхийг хүлээгээд түүний гар утсаар цагдаад дуудлага өгөөд удалгүй нөгөө залууг цагдаад өгөөд явуулсан гэх мэдүүлэг. /хх  46-47/,

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11634 тоот актын:

    1. Б.Алтансувдын биед бэлгийн их уруулын шарх гэмтэл тогтоогдлоо.

    2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

    3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.                  5. Б.Алтансувдын охин хальс бүтэн. урагдал гэмтэлгүй байна.

             6. Б.Алтансувдын шинжилгээгээр бэлгийн уруулын орчмын арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ  гэсэн дүгнэлт. /хх-56/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №01/632 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөрийн папилон санд 2018-415 ЧД дугаараар кодлон оруулж, харьцуулсан шинжлэхэд санд хадгалагдаж буй эзэнгүй хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүд болон дардасуудтай тохирохгүй байна. ЧД-ийн КШТ-ийн ахлах шинжээч, цагдаагийн ахмд Г.Гантулга гэсэн дүгнэлт /хх-61/,

 

2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10055 тоот актын:

1. Б.Алтансувдын гэх дотоож, Б.Бгийн гараас авсан гэх арчдас, хумс зэрэгт цус илэрч байна.

2.Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг атосомын ДНХ-ийн D3S1358, TH01, D21S11,D18S51, Рemta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1РO8, Рemta D, Vwa, D8S1179, TРOХ, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.

3.Асуулт №3 болон асуулт4  Б.Бгийн гараас авсан гэх хумсанд хоёр хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрч байна. Холимог давамгай илэрсэн цус нь Б.Бгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ДНХ-ийн шинжээч, ШУ-ны магистер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тэнүүн гэсэн  дүгнэлт. /хх 65-66/,

 

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11602 тоот актын:

1. Б.Алтансувдын цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Рenta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1РOS Рenta D, Vwa, D8S1179, TРOХ, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.

2. Б.Бгийн гэх хумсанд илэрсэн холимог ДНХ-ийн тогтоц нь Б.Алтансувдын гэх цусыг ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. ДНХ-ийн шинжээч, ШУ-ны магистер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тэнүүн гэсэн дүгнэлт. /хх-71/,

 

2.7. Шүүх сэтгэц эмгэг судлалын №980 тоот актын:

1. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. 2018 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн нэгэн өвчнөөр өвчилөөгүй болно.

5.Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6.Б.Б нь СЭМҮТ-ийн хяналтанд байдаг эсэх болон эмчлүүлж байсан эсэх талаар эмнэлгийн ямар нэгэн бичиг баримт үгүй байна.

7.Б.Б эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаарлагагүй байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэргийн эмч/, гишүүн Я.Ганхүү /сэтгэцийн эмч/, илтгэгч С.Байгалмаа /сэтгэцийн эмч/ гэсэн дүгнэлт.            /хх  76-77/,   

 

2.7.Шүүх сэтгэц эмгэг судлалын №937 тоот актын:

1. Насанд хүрээгүй хохирогч Борхүүгийн Алтансувд нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөөгүй байна. Сэтгэл зүйд нь одоогоор ямар нэг өөрчлөлтгүй байна.

2. Насанд хүрээгүй хохирогч Борхүүгийн Алтансувд нь хэргийн талаар зөв тусган ойлгож, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Комиссын дарга Д.Дэжидмаа /тэргүүлэх зэрэгтэй эмч/, гишүүн П.Энхчимэг /сэтгэцийн эмч/ илтгэгч Ц.Орхонсэлэнгэ /сэтгэцийн их эмч/ гэсэн  дүгнэлт. /хх 80-81/,

 

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 3-9 дүгээр  хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 25-29 дүгээр хуудас яллагдагч Б.Бгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 30-34 дүгээр хуудас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нэргүйн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 43 дугаар хуудас насанд хүрээгүй хохирогч Б.Алтансувдын мэдүүлэг, 46-47 дугаар хуудас гэрч Т.Нэргүйгийн мэдүүлэг, 56 дугаар хуудас №11634 дугаартай шинжээчийн дүгнэлт, 75-77 дугаар хуудас шүүх сэтгэц эмгэг судлалын 980 дугаартай дүгнэлт  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Хохирогчийн эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 136 төрсний гэрчилгээний хуулбар, 142 оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт, 141 тодорхойлолт, 145 дугаар хуудас сурагчийн хувийн хэрэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судалъя гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн зүйлчлэлийг өөрчлөх, хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 50-51 хуудас Н.Цэцэгмаагийн мэдүүлэг, 53-54 хуудас Б.Батзолбоогийн мэдүүлэг,  119-122 хуудас хувийн байдлыг тогтоосон  баримтууд,  56-57, 112 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтыг, шинээр яллагдагчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг тус тус шинжлэн судалья гэв.

Дээрхи  хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах  ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

 Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр 24-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 2 дугаар орцны жижүүрийн өрөөнд эсэргүүцэл үзүүлэх чадваргүй 7 настай эмэгтэй Борхүүгийн Алтансувдыг унтаж байхад нь хүсэл зоригийн эсрэг гараа бэлэг эрхтэн дотор нь оруулан, биед нь бэлгийн их уруулын шарх үүсгэж бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Алтансувдын:...манай эмээ Чингэлтэй дүүргийн 49-р байрны 2 дугаар  орцны жижүүр хийдэг юм тэгээд сая шөнө 04 цагийн үед намайг унтаж байхад танихгүй эрэгтэй хүн миний боожгойгоор оролдоод байсан, тухайн үед миний боожгой руу гараа хийгээд өвтгөөд байсан, тэгэхээр нь би босоод уйлсан чинь тэр хүн гараад орцоор дээшээ зугтаасан. Намайг уйлахад эмээ маань сэрээд эмээ маань надаас яав гэж асуухад би эмээд сая нэг хүн миний боожгойгоор оролдоод гээд хэлсэн чинь эмээ маань нөгөө хүний араас гарсан Тэгээд удалгүй нөгөө хүнийг барьчихаад цагдаа дуудсан. Би тухайн үед эмээгээ байна гэж бодоод эмээ рүүгээ харсан чинь эмээ маань орон дээрээ унтаж байхаар нь өөр хүн байна гэдгийг мэдсэн. Тэр хүн гараа миний боожгой руу хийгээд хуруугаа хийгээд байсан, тэр нь намайг өвтгөсөн. Тухайн эрэгтэй хүнээс архи шиг зүйл үнэртээд байсан гэх мэдүүлэг. /хх-43/,  гэрч Т.Нэргүйн:...миний бие 2006 оноос хойш Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 49-р байрны 2 дугаар орцонд жижүүрээр ажиллаж байгаа. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд  шилжих шөнө 02 цагийн үед зээ охин Алтансувд, зээ хүү Хаслунд, зээ хүү Хаш-Эрдэнэ нарын хамтаар унтаж амарсан. Тэгээд шөнийн 04 цагийн үед, гэж санаж байна манай зээ охин Алтансувд уйлсан, тэгэхээр нь би сэрээд гадагшаагаа гартал гадагш гардаг хаалга дугараагүй харин дээшээ лифт 10 давхар луу дуудагдчихсан. Тэгээд лифтээ харж байтал лифт 10 давхараас 4 давхарт буцаад зогсонгуутаа лифтнээс хүн буух чимээ гарсан. Тэгэхээр нь би лифтээ 1 давхарлуу дуудаад, өөрөө орж байгаа чимээ гаргангуутаа 8 давхарлуу лифтээ дараад, тэгээд би чимээ гарахыг чагнаад байж байтал 4 давхарт буусан хүн шууд доошоо буух чимээ гарсан, тэгээд би 1 давхараас дээшээ гүйгээд гартал тэр залуу 2 давхарын айлын буланд нуугдаад зогсож байхаар нь бариад авсан. Тэгтэл тэр залуу тухайн үед архи уучихсан байсан, өөрийгөө би биш гээд сандарсан байдалтай байсан. Чи биш юм бол юундаа сандраад байгаа юм өөр хүн чимээ гарсангүй гэсэн чинь эгчээ та намайг явуулчих би юу хүссэнийг чинь өгье гээд байсан. Тэгтэл нөгөө залуу зугтаах гээд ухасхийх гэхэд нь би түүнийг цамцнаас нь боогоод барьж аваад хөдөлгөөгүй, тэгээд 2 давхарын 1 тоотын айлын залуугийн хаалгыг тогшиж цагдаа дуудаж өгөхийг хүлээгээд түүний гар утсаар цагдаад дуудлага өгөөд удалгүй нөгөө залууг цагдаад өгөөд явуулсан гэх мэдүүлэг. /хх  46-47/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11634 тоот актын: 1. Б.Алтансувдын биед бэлгийн их уруулын шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Б.Алтансувдын охин хальс бүтэн. урагдал гэмтэлгүй байна.                    6. Б.Алтансувдын шинжилгээгээр бэлгийн уруулын орчмын арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ  гэсэн дүгнэлт. /хх-56/, хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото  зургууд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Бг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн  насанд хүрээгүй хохирогч Б.Алтансувдын өмсөж байсан дотоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.Алтансувд болон түүний хууль ёсны төлөөлөгч Т.Нэргүй нараас хохирол  нэхэмжлээгүй,  хохиролтой холбоотой  баримтуудыг хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн 115 /нэг зуун арван таван/ цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Боржигин овогт Батмөнхийн Батцолмонг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн        4-д зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

                       

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 115 /нэг зуун арван тав/ хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцсугай.

 

 5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус   дурьдсугай.

 

 6.  Эрүүгийн  хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн цэцгэн хээтэй дотоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгасугай.

 

 7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

    

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ

 

                                                        ШҮҮГЧ                               Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                        ШҮҮГЧ                               Н.НАРАНТУЯА

 

 

 

 

 

2019-01-30   13 цаг  50 минут