Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Ц.Батбямба, өсвөр насны шүүгдэгч Б.Батхаан, түүний хууль ёсны төлөөлөгч С.Чулуунцэцэг, өсвөр насны шүүгдэгч С.Өсөхбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч С.Чимэдбалжир, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Бямбажавын Батхаан, Хатиган овогт              Саруул-Эрдэнийн Өсөхбаяр нарт холбогдох эрүүгийн “1811030351050” дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн 2004 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 14 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 72 дугаар сургуулийн 9 дүгээр ангид сурдаг, ам бүл 6, өвөө, эмээ, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 51-589 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Их Монгол овогт Бямбажавын Батхаан               /РД:УЦ-04221531/,

Монгол улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 23-323 тоотод оршин суух бүртгэлтэй,  урьд ял шийтгэлгүй, Хатиган овогт Саруул-Эрдэнийн Өсөхбаяр /РД:УЦ-02271212/

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, С.Ө нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 51-589 тоотод үйл ажиллагаа явуулдаг Хайлааст-16 хадгаламж зээлийн хоршооны гэрт нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор сейфийг таслагчаар эвдэж 30.000 төгрөг, мөн сейфнээс бэлэн 310.230  төгрөг мөн ширээн дээр байсан 680.000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн “Делл” маркийн 1 ширхэг суурийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 1.020.236 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ                                              

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Өсвөр насны шүүгдэгч Б.Батхаан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2.Өсвөр насны шүүгдэгч С.Өсөхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Өсвөр насны шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Хандсүрэнгийн:...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагийн орчим ажил дээрээ очоод суудаг сандал татаад суух гэхэд гэрт байсан сейф хөшигдөж, хөрөөдөгдсөн байсан. Ингээд би ажлынхаа бүх зүйлийг тойруулаад харахад нягтлан бодогчийн ширээн дээр байсан иж бүрэн компьютер алдагдсан байсан. Энэ болсон асуудлын талаар тус хадгаламж зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга Г.Сүрэнхорлоо болон нягтлан бодогч нарт мэдэгдээд бид нар хоорондоо ярилцаж байгаад цагдаа дуудаж асуудлыг шийдүүлье гэж хандсан. Гэрийн баруун талд байсан ширээн дээрээс нягтлан бодогчийн “Делл” маркийн иж бүрэн суурин компьютер, сейфийг хөрөөдөн, хөшиж онгойлгон дотор байсан улаан өнгийн хайрцагтай гишүүдийн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 305.000 төгрөг зэрэг эд зүйлс алдсан байсан. Сейфний цоожны нүүрэн хэсэгт хөрөөдөгдөн эвдрэл гэмтэл үүссэнийг сэжигтний ар гэрийн хүмүүс засварлаж өгсөн. Би алдагдсан иж бурэн компьютероо авсан Мөн биет 305.000 төгрөг ар гэрээс нь надад төлсөн. Хэрэв сейфний эвдрэл гэмтэлд үнэлгээ тогтоож гарвал, гарсан үнийн дүнг би нэхэмжлэхгүй. Манай хадгаламж зээлийн хоршоонд учирсан бүх хохирлыг нөхөн төлж барагдуулсан учир надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 32-33/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.Намхайжанцангийн:....манай хүүхдүүд хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн, харин тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ "Хайлааст-16" нэртэй хадгаламж зээлийн хоршоо руу манай гэрт байсан түлхүүрийг аваад, гэрийн цоожинд тааруулан орж, улмаар миний багажинд байсан таслагч гар дриллийг авч, сейфийг эвдсэн байсан. Надад ямар нэгэн хүсэлт байхгүй. Учирсан хохирлыг өөрсдийн хүүхдүүдээс нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг. /хх 35-36/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Сүрэнхорлоогийн:...хоршооны захирал Хандсүрэн надруу залгаад хоршоонд хулгай орсон байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би хоршоон дээр яваад ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Тэгсэн хоршооны суурин, компьютер, захирлын сейфэнд байсан мөнгө алдсан байсан. Хоршооны түлхүүр 4 ширхэг нь Хандсүрэн, Чулуунцэцэг, Цагаан мөн надад байдаг гэх мэдүүлэг.  /хх-37/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Чулуунцэцэгийн:...өнөөдөр 14 цагийн орчим Хандсүрэн захирал хоршоон дээр ирсэн. Тэгээд би өөрт байдаг түлхүүрээрээ хоршооны цоожийг онгойлгоод орсон, намайг цоож онгойлгоход ямар нэг эвдрэл гэмтэл үүсээгүй байсан. Захирал нөхрийнхөө хамт орж ирээд сандал дээр суух гэснээ хүүе ээ сейф хөрөөдөөд онгойлгосон байна шүү дээ гэсэн, тэгээд Цагаанаа компьютероо аваад явсан юм байхдаа компьютер нь алга байна гэж хэлээд Цагаанаа руу залгаад асуутал авч яваагүй байсан. Тэгээд бид нар хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. Манай том охины хүү Батхаан, мөн том хүүгийн хүү Өсөхбаяр гэдэг хоёр хүүхдийг сэжиглэж байна. Цоож, цүү нь огт эвдрээгүй байхыг бодоход энэ хоёр хүүхэд миний түлхүүрийг нууцаар авч ороод всан байж магадгүй тул энэ хоёр хүүхдийг шалгуулмаар байна гэх мэдүүлэг. /хх-38/,

 

 2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №06/698 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1,5,6 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2.Шинжилгээний шаардлага хангах 6 дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь Бямбажав овогтой Батхаан гэх зүүн гарын алганы хээний дардсаар үүсгэгдсэн байна.

3.Бямбажав овогтой Батхаан нь урьд папилон санд MN0000ЧД00144 дугаараар нэг удаа бүртгэгдсэн байна. Шинжээч эмч Б.Болор-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх 48-49/,

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №06/6987 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн Бадарч овогтой Одгэрэл, Сономжав овогтой Чулуунцэцэг, Жамбаа овогтой Цагаан, Долгор овогтой Хандсүрэн, Ганжуур овогтой Сүрэнхорлоо нарын гэх гарын хээний дардас нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээний шаардлага хангах Бадарч овогтой Одгэрэл, Сономжав овогтой Чулуунцэцэг, Жамбаа овогтой Цагаан, Долгор овогтой Хандсүрэн, Ганжуур овогтой Сүрэнхорлоо нарын гэх гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй гарын мөрүүд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3.Жамбаа овогтой Цагаан нь урьд папилон санд 2701447 дугаараа 2000 онд тайлбар Монгол банкнаас утас хулгайлсан, оргож  болзошгүй гэж 1 удаа бүртгэгдсэн байна. Криминалстикийн шинжээч, цадаагийн дэслэгч Б.Болор-Эрдэнэ гэсэн дүгнэлт. /хх  61-62/,

               Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..хавтаст хэргээс  9-15 дугаар хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 24-25, 28-29 дүгээр  хуудас түрээсийн гэрээ, Хайлааст-16  хадгаламж зээлийн хоршооны 2018 оны 10 дугаар сарын кассын тайлан, 65-66, 69-70 дугаар хуудас “Дамно” ХХК-ийн үнэлгээ, тайлан, 48-49 дүгээр хуудас шинжээчийн дүгнэлт, 32-33 дугаар хуудас хохирогч Д.Хандсүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 33 дугаар  хуудас мэдүүлэг, 36, 38 дугаар хуудас хууль ёсны төлөөлөгч Чулуунчимэгийн мэдүүлэг, 43-44 дүгээр хуудас, 45 дугаар хуудас 48, 80 дугаар хуудас  84 дугаар хуудас Б.Батхааны мэдүүлэг,         89-90 дүгээр  хуудас С.Өсөхбаярын мэдүүлэг, ял шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, С.Ө нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 51-589 тоотод үйл ажиллагаа явуулдаг Хайлааст-16 хадгаламж зээлийн хоршооны гэрт нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор сейфийг таслагчаар эвдэж 30.000 төгрөг, мөн сейфнээс бэлэн 310.230  төгрөг мөн ширээн дээр байсан 680.000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн “Делл” маркийн 1 ширхэг суурийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлан авч нийт 1.020.236 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь хохирогч Д.Хандсүрэнгийн:...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цагийн орчим ажил дээрээ очоод суудаг сандал татаад суух гэхэд гэрт байсан сейф хөшигдөж, хөрөөдөгдсөн байсан. Ингээд би ажлынхаа бүх зүйлийг тойруулаад харахад нягтлан бодогчийн ширээн дээр байсан иж бүрэн компьютер алдагдсан байсан. Энэ болсон асуудлын талаар тус хадгаламж зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга Г.Сүрэнхорлоо болон нягтлан бодогч нарт мэдэгдээд бид нар хоорондоо ярилцаж байгаад цагдаа дуудаж асуудлыг шийдүүлье гэж хандсан. Гэрийн баруун талд байсан ширээн дээрээс нягтлан бодогчийн “Делл” маркийн иж бүрэн суурин компьютер, сейфийг хөрөөдөн, хөшиж онгойлгон дотор байсан улаан өнгийн хайрцагтай гишүүдийн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 305.000 төгрөг зэрэг эд зүйлс алдсан байсан. Сейфний цоожны нүүрэн хэсэгт хөрөөдөгдөн эвдрэл гэмтэл үүссэнийг сэжигтний ар гэрийн хүмүүс засварлаж өгсөн. Би алдагдсан иж бурэн компьютероо авсан Мөн биет 305.000 төгрөг ар гэрээс нь надад төлсөн. Хэрэв сейфний эвдрэл гэмтэлд үнэлгээ тогтоож гарвал, гарсан үнийн дүнг би нэхэмжлэхгүй. Манай хадгаламж зээлийн хоршоонд учирсан бүх хохирлыг нөхөн төлж барагдуулсан учир надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 32-33/, иргэний нэхэмжлэгч С.Намхайжанцангийн:....манай хүүхдүүд хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн, харин тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ "Хайлааст-16" нэртэй хадгаламж зээлийн хоршоо руу манай гэрт байсан түлхүүрийг аваад, гэрийн цоожинд тааруулан орж, улмаар миний багажинд байсан таслагч гар дриллийг авч, сейфийг эвдсэн байсан. Надад ямар нэгэн хүсэлт байхгүй. Учирсан хохирлыг өөрсдийн хүүхдүүдээс нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг. /хх 35-36/, гэрч Г.Сүрэнхорлоогийн:...хоршооны захирал Хандсүрэн надруу залгаад хоршоонд хулгай орсон байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би хоршоон дээр яваад ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Тэгсэн хоршооны суурин, компьютер, захирлын сейфэнд байсан мөнгө алдсан байсан. Хоршооны түлхүүр 4 ширхэг нь Хандсүрэн, Чулуунцэцэг, Цагаан мөн надад байдаг гэх мэдүүлэг.  /хх-37/, гэрч С.Чулуунцэцэгийн:...өнөөдөр 14 цагийн орчим Хандсүрэн захирал хоршоон дээр ирсэн. Тэгээд би өөрт байдаг түлхүүрээрээ хоршооны цоожийг онгойлгоод орсон, намайг цоож онгойлгоход ямар нэг эвдрэл гэмтэл үүсээгүй байсан. Захирал нөхрийнхөө хамт орж ирээд сандал дээр суух гэснээ хүүе ээ сейф хөрөөдөөд онгойлгосон байна шүү дээ гэсэн, тэгээд Цагаанаа компьютероо аваад явсан юм байхдаа компьютер нь алга байна гэж хэлээд Цагаанаа руу залгаад асуутал авч яваагүй байсан. Тэгээд бид нар хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. Манай том охины хүү Батхаан, мөн том хүүгийн хүү Өсөхбаяр гэдэг хоёр хүүхдийг сэжиглэж байна. Цоож, цүү нь огт эвдрээгүй байхыг бодоход энэ хоёр хүүхэд миний түлхүүрийг нууцаар авч ороод авсан байж магадгүй тул энэ хоёр хүүхдийг шалгуулмаар байна гэх мэдүүлэг. /хх-38/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №06/698 тоот актын: ...шинжилгээний шаардлага хангах 6 дугаараар бүртгэгдсэн гарын мөр нь Бямбажав овогтой Батхаан гэх зүүн гарын алганы хээний дардсаар үүсгэгдсэн байна. Бямбажав овогтой Батхаан нь урьд папилон санд MN0000ЧД00144 дугаараар нэг удаа бүртгэгдсэн байна. Шинжээч эмч Б.Болор-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх 48-49/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд,  хөрөнгийн  үнэлгээний тайлан, шүүгдэгч нарын  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд  болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Б, С.Ө нарыг  бүлэглэн хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалтай  тусгайлан хамгаалсан байранд учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Хандсүрэн, иргэний нэхэмжлэгч С.Намхайнжанцан нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх мэдүүлэг өгсөн байх тул өсвөр насны шүүгдэгч  Б.Б, С.Ө нарыг  бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан  байна гэж шүүх үзлээ.

 Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршиг болон хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нарын  хувийн байдал зэргийг тус тус харгалзан тэдгээрт ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Их Монгол овогт Бямбажавын Батхаан, Хатиган овогт Саруул-Эрдэнийн Өсөхбаяр нарыг бүлэглэн хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалтай тусгайлан хамгаалсан байранд учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч   хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1, 2.4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Өсөхбаярыг  1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар  хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч  Б.Батхааныг  1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Батхаанд  оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг, өсвөр насны шүүгдэгч С.Өсөхбаярт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих  ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

             4. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, С.Ө нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар  1/ нэг/ жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хөдөлмөрлөх, зан үйлээ засах, амьдрах зөв арга барилд сургах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хугацаанд хараа хяналтандаа байлган хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч С.Чулуунцэцэг, С.Чимэдбалжир нарт болон  харьяа дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б, С.Ө нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тайлбарласугай. 

6. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, С.Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн        1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн залгууртай, хүрэн өнгийн гар таслагч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Б, С.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ