Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2023/00053

 

2023 05 25 207/МА2023/00053

 

 

СББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Д.Б-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ........................... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: СББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 57.180.975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, Э.С, М.М, Б.У /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.М, Ж.С, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч СББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

СББСБ ХХК нь /хуулийн этгээдийн нэрийг Э ББСБ" ХХК байсныг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр СББСБ ХХК болгон өөрчилсөн/ иргэн Д.Б-тэй 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ..................... дугаар 3ээлийн гэрээ байгуулж 8 000 000 /найман сая/ төгрөгийг, мөн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ..................... дугаартай Зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн хэдий ч иргэн Д.Б- өнөөдрийг хүртэл таван жил орчмын хугацаанд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул шүүхийн журмаар хариуцагчаас гэрээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 1. Нэхэмжлэгч СББСБ" ХХК нь иргэн Д.Б-тэй 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ..................... дугаар зээлийн гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийг бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүгэй зээлсэн. Мөн Зээлийн гэрээний 2.5 дугаар заалтын дагуу зээлийн гэрээг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй бол үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон болно. Бидний зүгээс гэрээнд заасан хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийг хүлээлгэн өгсөн /зээлийн 1% шимтгэл 80.000 төгрөгийг суутган 7.920.000 төгрөгийг шилжүүлсэн/ хэдий ч зээлдэгч Д.Б- нь зээлийн гэрээний хавсралт болох "Зээл төлөх хуваарь-т заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс тус оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хугацаанд төлөх ёстой үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 946.849,32 төгрөг, нийт 8.946.849,32 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй. Хариуцагч Д.Б- нь үндсэн зээлийн төлбөрөөс 1.658.005 төгрөгийг төлж барагдуулсан ба хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зээлийн төлөлт хийсэн байдаг ба түүнээс хойш үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлт хийгдэлгүй хугацаа хэтэрч өдийг хүрлээ. Бидний зүгээс зээлдэгчид үүрэг гүйцэтгэх шаардлагатай нэмэлт хугацаа буюу гэрээ байгуулагдсанаас хойш төлбөрөө төлөх боломжит 60 орчим сарын хугацаа олгож, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар утас, мессеж болон харилцаа холбооны цахим хэрэгсэл ашиглан 2018 оноос хойш хандан зээлээ төлөхийг шаардаж, улмаар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байсан тул 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Гэрээний үүргээ биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд шүүхэд хандах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Харамсалтай нь хариуцагч өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлсэнгүй. Иймд зээлдүүлэгчийн зүгээс Д.Б-тэй 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан ..................... дугаар зээлийн гэрээний 2.5, 3.1.1, 4.2.1-д тус тус заасны дагуу зээлийн гэрээний төлбөрийг шаардах эрхтэй тул хариуцагчаас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6 341 994.72 төгрөг, үндсэн зээлийн хүү 13 757 430.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.868.357,49 төгрөг нийт 23.067.864,86 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах үндэслэлтэй байна. 2. Хариуцагч Д.Б-тэй манай байгууллага дахин 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ..................... дугаартай Зээлийн гэрээ байгуулан, 15.000.000 төгрөгийг бизнесийн зорилгоор, 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Мөн Зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу зээлийн гэрээг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй бол үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон болно. Бидний зүгээс зээлийг шилжүүлэх үүргээ 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр биелүүлсэн. Ингэхдээ 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Д-ын Б-т зээл олгов гүйлгээний утгатай 9.000.000 төгрөгийг шилжүүлж, мөн тус өдөр Д.Б- Ц.Б нарт зээл олгов гүйлгээний утгатайгаар 12.780.000 төгрөг шилжүүлсэн, ба үүнээс 6.000.000 төгрөгийг нь зээлдэгч Д.Б- авсан бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс гэрээ байгуулсан өдрөө хариуцагчид 15.000.000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч Д.Б- нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 4.213.937 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтийг гэрээнд заасны дагуу төлсөнгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн тооцооллоор буюу 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10.786.062,75 төгрөг, үндсэн зээлийн хүү 20 524 182.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 802 865.50 төгрөг, нийт 34.113.110,63 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Дээрх гэрээний тухайд талууд тохиролцож гэрээний хугацааг дахин сунгасан зүйлгүй бөгөөд хариуцагч одоог хүртэл зээлийн гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсээр байгаа тул 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ..................... дугаартай Зээлийн гэрээний 2.5, 3.1.1, 4.2.1-д тус тус заасны дагуу хариуцагчаас энэхүү зээлийн гэрээний үүрэгт 34.113.110,63 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Иймд зээлдэгч Д.Б-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ..................... дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23.067.864,86 төгрөгийг, мөн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ..................... дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34.113.110,63  нийт 57.180.975 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2. Хариуцагч Д.Б-тэй манай байгууллага дахин 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ..................... дугаартай Зээлийн гэрээ байгуулан, 15.000.000 төгрөгийг бизнесийн зорилгоор, 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Мөн Зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу зээлийн гэрээг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй бол үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон болно. Бидний зүгээс зээлийг шилжүүлэх үүргээ 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр биелүүлсэн. Ингэхдээ 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Д-ын Б-т зээл олгов гүйлгээний утгатай 9.000.000 төгрөгийг шилжүүлж, мөн тус өдөр Д.Б- Ц.Б нарт зээл олгов гүйлгээний утгатайгаар 12.780.000 төгрөг шилжүүлсэн ба үүнээс 6.000.000 төгрөгийг нь зээлдэгч Д.Б- авсан бөгөөд зээлдүүлэгчийн зүгээс гэрээ байгуулсан өдрөө хариуцагчид 15.000.000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Гэтэл зээлдэгч Д.Б- нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 4.213.937 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтийг гэрээнд заасны дагуу төлсөнгүй. Нэхэмжлэл гаргах өдрийн тооцооллоор буюу 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10.786.062,75 төгрөг, үндсэн зээлийн хүү 20.524.182,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.802.865,50 төгрөг нийт 34.113.110,63 төгрөгийг зээлдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Дээрх гэрээний тухайд талууд тохиролцож гэрээний хугацааг дахин сунгасан зүйлгүй бөгөөд хариуцагч одоог хүртэл зээлийн гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсээр байгаа тул 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ..................... дугаартай Зээлийн гэрээний 2.5, 3.1.1, 4.2.1-д тус тус заасны дагуу хариуцагчаас энэхүү зээлийн гэрээний үүрэгт 34.113.110,63 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Иймд зээлдэгч Д.Б-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ..................... дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23.067.864,86 төгрөгийг, мөн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ..................... дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34.113.110,63 нийт 57.180.975 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б-т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба нэхэмжлэлийг 2023.03.06-ны өдөр гардан аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 1. СББСБ ХХК нь Д.Б-т 8.000.000 төгрөг зээлдүүлээгүй, зээл олгоогүй шилжүүлээгүй атлаа нэхэмжилсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2. Үндсэн зээл гэж 8.000.000 төгрөг шилжүүлээгүй атлаа хүү тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хүү тооцооллын хүснэгтээ нэхэмжлэлдээ хавсаргаагүй, шүүхээс гардуулаагүй тул энэ талаарх тооцоололтой танилцсаны үндсэн дээр хариу тайлбар гаргах боломжтой байна. 3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа 2018.01.28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 8.000.000 төгрөгийг зээл олгох ёстойгоос шимтгэл суутган авсан, ийнхүү 7.920.000 төгрөг шилжүүлсэн гээд үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 946.849,32 төгрөгийг 2018.04.28-нд төлөх ёстой байсан мэтээр нэхэмжлэлийн үндэслэлээ гаргасан нь үндэслэлгүй байна. 4. Зээл, зээлийн хүү, нэмэдүүлсэн хүү гэж 2018.04.09-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг ойлгохгүй байгаа тул одоо нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд С ББСБ ХХК-ийн 2018 оны 04 сарын 09-ны өдрийн гэх гэрээний үүрэг гэж шаардаж буй 34.113.110 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ........................... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Б-ээс 57 180 975 төгрөг гаргуулах С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 854.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03-р сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар СББСБ ХХК-ийн хариуцагчаас Зээлийн гэрээний үүрэг нийт 57.180.975 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий, иргэн Д-ын Б-т холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны бодит үйл баримтыг буруу үнэлж, дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шүүхийн шийдвэрийн үндсэн зарчмыг ноцтой зөрчиж, буруу дүгнэлт хийн, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар ........................... шийдвэрийг 2023 оны 04-р сарын 14-ний өдөр шүүхээс гардан авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангуулахаар энэхүү гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаж байна. 1. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу дүгнэж, нотлох баримтаас зөрүүтэй үнэлсэн тухай: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулийн дугаар зүйлийн 75.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна, 75.2.-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: 75.2.1.-дгэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 76 дугаар зүйлийн Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. 76.2.-т Хуульд өөрөөр заазаагуй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэжээ. Талуудын хоорондох эрх зүйн харилцаа нь гэрээний үүрэгтэй холбоотой тодруулбал зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой тул хөөн гэжээ. хэлэлцэх тусгай хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлнэ. Зээл олгох эрх бүхий байгууллагаас олгосон зээл хугацаатай байх тул уг хугацаа өнгөрмөгч зээлдүүлэгчид шаардах эрх үүсэх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт хамаарна. Тиймээс гэрээний талууд гэрээний хугацааг сунгах эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна." гэх бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй, үг үсгийн алдаатай дүгнэлтийг хийсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах буюу гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг тасалдуулахад хүргэсэн нөхцөл байдал болохоос өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр дахин шинээр тоолох талаар зохицуулсан. Тодруулбал, тус зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. гэж заасан бөгөөд хариуцагч Д.Б- 2018 оны 01-р сарын 08-ны өдрийн ..................... зээлийн гэрээний үүрэг2018 оны 04-р сарын 28-ны өдөр дуусах ёстой байсан хугацаа болон мөн оны 04-р сарын 09-ний өдрийн ЗГ- 20180023 зээлийн гэрээний үүрэг дуусах ёстой байсан хугацаа болох 2018 оны 07-р сарын 09-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагчтай харилцаа холбооны цахим хэрэгслээр холбогдон хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч, үүний баталгаа болгон 8,000,000 төгрөгийн ..................... зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2018 оны 07-р сарын 09-ний өдөр 1.083.641,66 төгрөг, 08-р сарын 03-ны өдөр 571.729,23 төгрөг төлсөн бол ..................... зээлийн гэрээний 15.000.000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрөөс нийт 4.213.937 төгрөгийг 2019 оны 03-р сарын 06-ны өдөр төлсөн нь талаарх баримт нь хэрэгт авагдсан. Мөн хэрэгт авагдсан баримтад нэхэмжпэгч нь ..................... зээлийн гэрээний төлөлттэй холбоотойгоор хариуцагчид үндсэн зээл 10.786.062,78 төгрөг, хүү 18.127.016,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.802.865,50 төгрөг, нийт 31.715.945,1 төгрөгийг төлөх ёстой талаар 2022 оны 09-р сарын 06-ны өдөр хэлэхэд хариуцагч Дараа долоо хоногт хийе ах нь гэх хариу 2022 оны 09-р сарын 20-ны өдөр өгсөн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөлд бүрэн хамаарахаар байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Мөн дээрх хоёр зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарыг хүртэл Монгол Улсад Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал дэгдэж, Засгийн газар, Улсын онцгой комиссоос бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн удаа дараагийн шийдвэрүүдийг жил дамнан гаргасан. Монгол Улсын Засгийн Газар болон Улсын Онцгой Комиссоос бэлэн байдлын зэрэг шилжүүлэх, сунгахтай холбогдон гаргасан шийдвэрийн жагсаалтыг нягтлан шүүж үзвэл дараахбайдлаар өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлыг зэрэг тогтоосон байна. Үүнд: Өндөржүүлсэн бэлэн байдалд байсан хоног 440 хоног, бүх нийтийн бэлэн байдалд байсан хоног 75 хоног, нийт хөл хорио тогтоосон хоног 515 хоног. Дээрх хугацаанд бүх төрлийн банк болон эрх бүхий этгээдийн зээлийн үйл ажиллагааны төлөлт Монгол Улсын Засгийн газар болон Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрүүдээр тус тус хойшилсон бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан Дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно: гэж, мөн зүйлийн 78.1.1-д үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд; гэсэн хэсэгт тус тус хамаарахыг дурдах нь зөв байна. Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.3 дахь хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна. гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай /2021/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй талаар тодорхой заасан бөгөөд хариуцагчийн үүрэг гүйцэтгэхэд баримтлах нарийвчилсан хугацааг мөн зааж өгсөн бөгөөд хариуцагч Д.Б-ийн үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн үндэслэлээр нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Харамсалтай нь шүүх хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж, хөөн хэлэлцэх хугацаа хуульд заасан журмын дагуу тасалдсан, мөн түр зогссон байхад өнгөц дүгнэлт хийж, түүндээ үндэслэсэн шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой үйлдэл боллоо. 2. Шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус, мөнгө өгсөн нь нотлогдохгүй гэж буруу дүгнэлт хийсэн тухай. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ....Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан байна гэсэн хэдий ч нэхэмжлэгч "СББСБ" /"Э ББСБ"ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан эсэх, мөн ..................... дугаар зээлийн гэрээний дагуу 15.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь нотлогдохгүй байх тул гэрээнүүдийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэх боломжгүй байна." гэх байдлаар агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт хийсэн. Шийдвэрт дурдагдсан ...хэлцлийн шаардлагыг хангасан байна, гэрээнүүдийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэх боломжгүй байна гэх дүгнэлтүүдийг хэрхэн ойлгох нь зохигчид ойлгомжгүй, мөн шүүгч өөрийн дүгнэлтийг үгүйсгэсэн шинжтэй бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагч Д.Б-ийн төлөөлөгч М.Г Хариуцагч Д.Б- 7.920.000 төгрөгийг авсан талаар тайлбарласаар байтал хариуцагчид мөнгө шилжүүлсэн нь нотлогдохкүй гэж үзсэн нь энэхүү шийдвэрийг ойлгомжгүй, хоёрдмол утгатай, үндэслэлгүй болохыг илтгэж байна. Түүнчлэн, Иргэний хуульд зааснаар хэлцлийн хэлбэр гэдгийг хүсэл зоригийг илэрхийлэх арга гэж ойлгох ба хэлцлийг бичгээр хийнэ гэдэг нь үгээр илэрхийлсэн хүсэл зоригийг баримт бичгийн хэлбэрт оруулахыг ойлгоно. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэж заасан бөгөөд 42.2-т заасан гарын үсэг зурснаар гэдэгт хэлцэлд оролцогчдын хэн алины хүсэл зоригийг тусгасан нэгдсэн нэг баримтын агуулгыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилгоор хэлцэл хийж буй эсхүл эрх бүхий этгээд өөрийн нэр болон бусад тодорхой тэмдэглэлийг уг баримтад тусгахыг ойлгоно. Хэргийн материалын 7-10 дахь талд авагдсан 2018 оны 04-р сарын 09-ний өдрийн ..................... дугаарт Зээлийн гэрээнд хариуцагч Д.Б- гарын үсгээ зурсан байгаа нь гэрээг байгуулагдсан гэж үзэх бөгөөд Шүүхийн шийдвэрт хэлцлийн шаардлага хангасан" гэсэн атлаа хариуцагчид мөнгийг шилжүүлсэн нь нотлогдохгүй байгаа тул гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзсэнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн хэргийн материалд авагдсан нотлох баримт болох талуудын хооронд харьцаж байсан зурвас болон 2018 оны 04-р сарын 09-ний өдрийн ..................... дугаар зээлийн гэрээний зээлийн төлөлтийн санхүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулганы баримтад хариуцагч нь нийт 15.000.000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрөөс нийт 4.213.937 төгрөгийг 2019 оны 03-р сарын 06-ны өдөр төлсөн нь нотлогддог. Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэв шүүх шаардлагатай гэж үзвэл шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Б.Т-ын гар утсанд үзлэг хийх боломжтой талаар тайлбарлаж энэ талаар шүүхэд мэдээлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ... эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасны дагуу шаардлагатай тохиолдолд нотлох баримтыг нягтлан үзэх, тодруулах шаардлагатай энэхүү ажиллагааг хийж боломжтой байсан. Энэ нь талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, /лмаар хариуцагч гэрээний дагуу мөнгийг өөрийн бодит эзэмшилд шилжүүлсэн авч, түүний дагуу тодорхой төлөлтийг хийсэн нь баримтаар нотлогдсоныг илтгэнэ. Харамсалтай нь шүүх энэ мэтчилэн маргааны үйл баримтыг бүрэн илэрхийлэх нотлох баримт, үйл явдлыгбүрэн шинжлэн судалж, шийдвэрээ гаргаагүй нь шүүхийн шийдвэрийн үндсэн зарчим болох шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөнийг илтгэнэ. 3. Шүүх нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөлтэй эсэх нь нотлогдохгүй талаар үндэслэлгүй хийсэн тухай. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт СББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн хэдий ч шүүхийг уг дүгнэлт нь хэрэгт авагдсан баримттай зөрчилдсөн буюу шүүх нотлох баримтыг илтэд буруу үнэлж дүгнэсэн. Тодруулбал, хэргийн материалын 14 дэх талд авагдсан нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэл хэсэгт 6492-Зээлийн үйл ажиллагаа, 6499-Цахим төлбөр, тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, 66190-Гадаад валютын арилжаа гэж тус тус заасан буюу нэхэмжлэгчийн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болохыг шууд илтгэдэг. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт тус тус зааснаар ББСБ нь өөрийн хөрөнгө буюу дүрмийн сантай байх бөгөөд дүрмийн сан нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд Э ББСБ ХХК нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар 2018-2019 онуудын хуримтлагдсан ашгаар буюу нийт 440.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэх ба хувьцаа эзэмшигчдийн нийт ноогдох хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар Дүрмийн сангийн доод хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо тогтоох бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу дүрмийн санг өөрчилж, нэмэгдүүлж, хорогдуулна гэж заасны дагуу 2020 оны 04-р сарын 15-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр СББСБ ХХК нь болгон нэрээ өөрчлөх шийдвэр гарсан байдаг. 2020 оны 06 сарын 10-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооны Дугаар 200 тушаалын дагуу оноосон нэр өөрчлөх зөвшөөрлийг авсан бөгөөд тус байгууллага зөвхөн ББСБ-ын зээлийн болон бусад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөнийг бүртгэж, тушаал гаргадаг. ИХШХШТХ-н 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыгтал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу хэргийн материалын 11-15 дахь талд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /гэрчилгээний эхний нүүрэнд тусгай зөвшөөрлийн мэдээлэл тусгагдсан байдаг/-д нотлох баримтыг шинжлэн судлуулсан атал бодитоор харьцуулан узээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарсан дахин нэг шаптгаан бөсөөд энэхүү шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгохгүйгээр энэхүү алдааг залруулах боломжгүй байна. Шүүхийн шийдвэр нь хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх ёстой хэдий ч шүүх нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлт хийсэн нь хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөнийг харуулж байна. Иймд дээрх үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 2023 оны 04-р сарын 14-ний өдрийн ........................... шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Гомдолд Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шүүхийн шийдвэрийг 2023 оны 04-р сарын 14-ний өдөр хүлээн авсан баримт зэргийг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч СББСБ ХХК нь хариуцагч Д.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 57.180.975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд СББСБ ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Эф Эс Өү ББСБ ХХК байсныг хуулийн этгээдийн нэршлийг өөрчилж СББСБ ХХК болсон, Эф Эс Өү ББСБ ХХК байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Д.Б-тэй .................. дугаартай зээлийн гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ..................... дугаартай зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй тус тус зээлсэн, хариуцагч Д.Б- нь 15.000.000 төгрөгийг бодитой шилжүүлж аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Шүүх нэхэмжлэгч СББСБ ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан эсэх, зээлийн гэрээний дагуу 15.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдохгүй байх тул гэрээнүүдийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэх боломжгүй, талуудын хоорондох эрх зүйн харилцаа нь гэрээний үүрэгтэй холбоотой тул хөөн хэлэлцэх тусгай хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон тасалдсан талаар нотлох баримт ирүүлээгүй, уг хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Зохигчид давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн талаар эвлэрэн хэлэлцэж 28.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож байгаа нь хуулинд харшлахгүй тул зохигчдын эвлэрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ........................... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч СББСБ ХХК-д хариуцагч Д.Б- нь 28.000.000 төгрөг төлөхөөр эвлэрэн хэлэлцсэнийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444.154,88 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ С.У