Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Т.Эрдэнэбат, өсвөр насны шүүгдэгч О.Анхбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Отгонзул, өсвөр насны шүүгдэгч Г.Гансэлэм, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ганцоож, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид, өсвөр насны шүүгдэгч Б.Батманлай, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ууганцацрал, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Оргилын Анхбаяр, Сартуул овогт Батсайханы Батманлай, Олхи овогт Ганцоожийн Гансэлэм нарт холбогдох эрүүгийн “1811000000975” дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт: 

  Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, дунд боловсролтой, Нийслэлийн Баянзүрх 97 дугаар сургуулийн 9А ангид сурдаг, ам бүл 5, ээж дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа-2 хорооллын 1010-11 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын залуучуудын төвд амьдарч байгаа, ял шийтгэлгүй, Сартуул овогт Батсайханы Батманлай /РД: УХ02290637/,

Монгол Улсын иргэн, 2004 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, дунд боловсролтой, Нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн 8Б ангид сурдаг, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 3 дугаар байрны 84 тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Оргилын Анхбаяр /РД: УЖ04292010/,

Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймагт төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хүнсний технологийн дээд сургуулийн 1 дүгээр курсэд сурдаг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 51 дүгээр байр 19 тоотод оршин суух бүртгэлтэй, Олхи овогт Ганцоожийн Гансэлэм /РД: ПЮ03302077/,

            Холбогдсон хэргийн талаар:

 Өсвөр насны шүүгдэгч Б.Батманлай, О.Анхбаяр нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн задгайд оршин суух хохирогч Д.Баярсайханы зуслангийн байшинд нэвтрэн орж эд зүйл авч 1.830.100 төгрөгний хохирол учруулсан,  

Өсвөр насны шүүгдэгч  Б.Батманлай, О.Анхбаяр,  Г.Гансэлэм нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн задгайд оршин суух хохирогч Б.Өнөржаргалын зуслангийн байшинд нэвтрэн орж эд зүйл авч 280.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Өсвөр насны шүүгдэгч О.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Шарга морьтод айлд ороод хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна гэв.

1.2. Өсвөр насны шүүгдэгч Г.Гансэлэм шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Өнөржаргал гэх айлд ороод гитар, дуран мөнгөн аяга авсан. Өөр айлд ороогүй гэв

1.3. Өсвөр насны шүүгдэгч Б.Батманлай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Бид Чингэлтэй дүүргийн шарга морьтод байшинд нууцаар орж гитар, мөнгөн аяга, гар утас зэрэг эд зүйл аваад талыг нь зараад үлдсэнг нь хохирогч нарт хүлээлгэн өгсөн Баярсайхан, Өнөржаргал нарын гэрт орж хулгайн хэрэг үйлдсэн гэв.

Хоёр: Өсвөр насны шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Баярсайханы:..2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед ирэхэд манай зуслангийн байшингийн үүдний хэсгийн хаалга онгорхой байсан. Тэгээд байшиндаа ороод харахад үүдний коридорын гэрэл асаалттай, гал тогооны өрөөний шүүгээнүүд бүгдээрээ онгорхой, бусад өрөөний эд зүйлсийг эмх замбараагүй болгочихсон, шүүгээнүүд бүгдийг нь онгойлгож доторх зүйлсийг нь гаргаж шидэлсэн асгасан байдалтай болгоод орхисон байсан. Эд зүйлсээ бүртгэж үзэхэд хоёр давхарын хойд талын унтлагын өрөө дотроос эд зүйлс алдагдсан байгаа харагдсан гэх мэдүүлэг. /хх-20/,

             2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Өнөржаргалын:..Манай байшин доторх хөнжил, гудас, эд зүйлсийг онгичсон байдалтай байсан гэсэн. Эд гэсэн. Манай байшингаас хар өнгийн арьсан ууттай хар өнгийн гитар, холыг хардаг хоёр нүдний дуран, ширээн дээрээс мөнгөн аяга, алдагдсан байсан гэх мэдүүлэг. /хх-93/,

  2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Цэцэгбадамын:..2018 оны 09 дүгээр сард өдрийг нь тодорхой санахгүй байна өглөө 2 эрэгтэй хүүхэд орж ирээд хямд бараа үзэх үү гэсэн. Би тэр өдөр үсчин Халиунаагийн хамт байсан юм. Бид 2 үзье гэхэд үдээс хойш 15 цагийн үед хар өнгийн цүнхтэй юм бариад орж ирсэн. Авчирсан бараа нь элгэн алчуурууд, эрэгтэй эмэгтэй хүний майк болон бусад зүйл харагдаж байсан гэх мэдүүлэг. /хх 29-30/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5880 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн №3 дугаарын 1 ширхэг гарын мөр, Мягмаржавын Энхсайхан гэх хүний гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн №1, 2, 4 дугаарын 3 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр Мягмаржавын Энхсайхан гэх хүний гарын хэний дардас санд байх эзэн холбогдогч нь тогтоогдохгүй эзэнгүй хэргийн гарын мөрүүд болон санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна. Ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.Нарантунгалаг гэсэн  дүгнэлт. /хх-32/,

               Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

      3.1.Хавтас хэргээс улсын яллагч:..8-12 дугаар хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 15 дугаар хуудас эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 16-17 дугаар хуудас эд зүйл баримт бичиг эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 18 дугаар хуудас эд зүйлийн үнэлгээ, 20 дугаар хуудас хохирогч Д.Баярсайханы мэдүүлэг, 29-30 дугаар хуудас гэрч Ц.Цэцэгбадамын мэдүүлэг,        88-89 дүгээр хуудас эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 91 дүгээр хуудас эд зүйлийн үнэлгээ, 93 дугаар хуудас хохирогч Б.Өнөржаргалын мэдүүлэг  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

     Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид:..хавтаст хэргээс 15, 17, 22 дугаар хуудас эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 28 дугаар хуудас гэрч Отгонзулын мэдүүлэг, 44 дүгээр хуудас гэрчээс О.Анхбаярыг байцаасан тэмдэглэл, 47 дугаар хуудас Г.Гансэлэмийн төрсний лавлагаа, 48 дугаар хуудас ял шалгах хуудас, Г.Гансэлэмийн сургуулийн тодорхойлолт, 51-52 дугаар хуудас ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй лавлагаа, 53 дугаар  хуудас Г.Гансэлэмийн нас тоолсон тэмдэглэл, 55 дугаар хуудас О.Анхбаярын төрсний гэрчилгээ, 56 дугаар хуудас ял шалгах хууда, 57-58 дугаар хуудас зөрчлийн лавлгаа, 59 дугээр хуудас нас тоолсон лавлагаа, 88-90 дүгээр  хуудас эд зүйл хүлээлгэх өгсөн тэмдэглэл, 91 дүгээр хуудас эд зүйлийн үнэлгээ, 110 дугаар хуудас Г.Гансэлэмээс дахин асуусан тэмдэглэл, 112 дугаар хууда  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон:...хавтаст хэргээс Б.Батманлайгийн мэдүүлэг, 13 дугаар хуудас хохирогч Баярсайханы мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн мэдүүлэг, 26 дугаар хуудас Б.Батманлайгийн эгчээс мэдүүлэг авсан. Б.Батманлайн эгчийн мэдүүлэг 66-68 дугаар  хуудас төрсний гэрчилгээ, 68 дугаар хуудас нөхцөл байдлын үнэлгээ, 85-86 дугаар хуудас фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт нотлох баримт судлая гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Өсвөр насны шүүгдэгч Б.Батманлай, О.Анхбаяр нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн задгайд оршин суух хохирогч Д.Баярсайханы зуслангийн байшинд нэвтрэн орж эд зүйл авч 1.830.100 төгрөгний хохирол учруулсан,  

Өсвөр насны шүүгдэгч  Б.Батманлай, О.Анхбаяр,  Г.Гансэлэм нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн задгайд оршин суух хохирогч Б.Өнөржаргалын зуслангийн байшинд нэвтрэн орж эд зүйл авч 280.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь хохирогч Д.Баярсайханы:..2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед ирэхэд манай зуслангийн байшингийн үүдний хэсгийн хаалга онгорхой байсан. Тэгээд байшиндаа ороод харахад үүдний коридорын гэрэл асаалттай, гал тогооны өрөөний шүүгээнүүд бүгдээрээ онгорхой, бусад өрөөний эд зүйлсийг эмх замбараагүй болгочихсон, шүүгээнүүд бүгдийг нь онгойлгож доторх зүйлсийг нь гаргаж шидэлсэн асгасан байдалтай болгоод орхисон байсан. Эд зүйлсээ бүртгэж үзэхэд хоёр давхарын хойд талын унтлагын өрөө дотроос эд зүйлс алдагдсан байгаа харагдсан гэх мэдүүлэг. /хх-20/, хохирогч Б.Өнөржаргалын:..Манай байшин доторх хөнжил, гудас, эд зүйлсийг онгичсон байдалтай байсан гэсэн. Эд гэсэн. Манай байшингаас хар өнгийн арьсан ууттай хар өнгийн гитар, холыг хардаг хоёр нүдний дуран, ширээн дээрээс мөнгөн аяга, алдагдсан байсан гэх мэдүүлэг. /хх-93/, гэрч  Ц.Цэцэгбадамын:..2018 оны 09 дүгээр сард өдрийг нь тодорхой санахгүй байна өглөө 2 эрэгтэй хүүхэд орж ирээд хямд бараа үзэх үү гэсэн. Би тэр өдөр үсчин Халиунаагийн хамт байсан юм. Бид 2 үзье гэхэд үдээс хойш 15 цагийн үед хар өнгийн цүнхтэй юм бариад орж ирсэн. Авчирсан бараа нь элгэн алчуурууд, эрэгтэй эмэгтэй хүний майк болон бусад зүйл харагдаж байсан гэх мэдүүлэг. /хх 29-30/, болон эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл  хүлээлгэн өгсөн  тэмдэглэл, эд зүйлийн  үнэлгээ, хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото  зургууд  болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Батманлай, О.Анхбаяр, Г.Гансэлэм нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалтай  орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Баярсайхан, Б.Өнөржаргал нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж бичгээр хүсэлт  өгсөн байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Батманлай, О.Анхбаяр, Г.Гансэлэм нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршиг болон хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн,  шүүгдэгч нарын  хувийн байдал зэргийг тус тус харгалзан тэдгээрт ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Сартуул овогт Батсайханы Батманлай, Боржигон овогт Оргилын Анхбаяр, Олхи овогт Ганцоожийн Гансэлэм нарыг бүлэглэн хүн байнга амьдрах  зориулалтай  орон байранд нэвтэрч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-д  зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Батманлай, О.Анхбаяр нарыг 1 /нэг/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Г.Гансэлэмийг 1  (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч  Б.Батманлай, О.Анхбаяр, Г.Гансэлэм нарт  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

             4. Өсвөр насны шүүгдэгч Б.Батманлай, О.Анхбаяр, Г.Гансэлэм нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар  1/ нэг/ жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд хөдөлмөрлөх, зан үйлээ засах, амьдрах зөв арга барилд сургах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хугацаанд хараа хяналтандаа байлган хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Д.Отгонзул,  Б.Ганцоож,  Б.Ууганцацрал нар болон  харьяа дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  тус тус даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тайлбарласугай. 

6. Өсвөр насны шүүгдэгч Б.Батманлай, О.Анхбаяр, Г.Гансэлэм нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй,  эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Батманлай, О.Анхбаяр, Г.Гансэлэм нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ