| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2019/0007/э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2019-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Н.П, түүний өмгөөлөгч Н.Сосорбарам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд овогт Нямсүрэнгийн Пүрэв-Очирт холбогдох эрүүгийн “1811032211102” дугаартай, 186/2019/0007/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарьн 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, Үйлдвэр урлалын дээд сургуульд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 15 дугаар хороолол 23-М21 тоотод оршин суух бүртгэлтэй боловч , Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суух иргэний үнэмлэхийн хаягтай, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 792 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Хотгойд овогт Нямсүрэнгийн Пүрэв-Очир /РД:РГ88120113/,
Холбогдсон хэргийн талаар:
Н.П нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Болдтой маргалдаж улмаар нийслэл пивоны шилээр толгойн тус газар нь цохиж биед нь тархи доргилт, дагзны хуйхны шарх, зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Н.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...тухайн өдөр хоёр найзтайгаа явж байхад Болд шууд гарч ирээд бид нарлуу дайрсан. Би Болдыг цохьсон нь миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Болдын:...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би манай эхнэрийн ахынх нь эхнэр болох Олзхүүгийн хамт Дуулга баарнаас гараад 17-ын автобусны буудлын орчимд зогсож байтал 3 залуу таксинаас бууж ирээд манай эгчтэй мэндэлж байснаа нэг өндөр залуу нь тэвэрч авахаар нь би боль манай ахын эхнэр гээд хэлсэн чинь миний толгойг цохидог Пүрэв-Очир гэх залуу хүрч ирсэнээ чи юу юм бэ гээд намайг түлхсэн би эргүүлээд тэр залууг түлхсэн. Тэгээд тэр өндөр залуу буюу Золбаяр намайг дарж авсанаа нэг удаа цээж рүү өшиглөхөөр нь би зүүн хөлнөөс нь татаад бөгсөөр нь газарт суулгасан юм. Тэгээд би дээшээ өнгийгөөд ирэхэд миний толгой руу пивоны шилээр Пүрэв-Очир гэх залуу цохьсон юм. Манай эгч Олзхүүтэй юм ярих гээд байгаа залуучуудын нэг нь болох Пүрэв-Очир гэдэг залуу таксинаас бууж ирэхдээ гартаа Нийслэл нэртэй шилтэй пиво барьсан байсан юм. Пүрэв-Очир гэдэг залуу гартаа барьсан пивоныхоо шилээр миний толгойны зүүн талын дагз хэсэгт нэг удаа цохиж шилээ хагалсан юм гэх мэдүүлэг. /хх 11-12/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Уламбаярын:...цагдаагийн хэлтэс дээр ирээд сонсоод байхад Пүрэв-Очир эгчийг нь тэвэрсэн гээд хамт явж байсан залуу нь уурлаад байсан гэх мэдүүлэг. /хх-18/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Дөлгөөний:..Пивоны шилээр толгой руу цохьсон гэж Болд гэдэг залуу үл таних залууг заасан юм. Толгойгоо хагалуулдаг залуугийн хэлж байгаагаар намайг Н.П гэдэг залуу пивоны шилээр цохьсон гэж мэдүүлсэн юм гэх мэдүүлэг. /хх 23-24/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Олзхүүгийн:..Болд шууд Пүрэв-Очирыг манай ахын эхнэрийг чи яаж таньдаг юм пизда минь гээд цааш нь түлхсэн тэгтэл миний танихгүй Пүрэв-Очирын хамт явж байсан залуу чи яаж байгаа юм бэ гээд хэлсэн чинь Болд тэр залууг газар унагаасан юм. Би тэгээд дундуур нь ороод салгаж байсан чинь Болд миний толгой хагарчихлаа гээд байсан гэх мэдүүлэг. /хх-н 25/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13621 тоот актын:
1. Б.Болдын биед тархи доргилт, дагзны хуйхны шарх, зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт. /хх-29/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 11-12 дугаар хуудас хохирогч Б.Болдын мэдүүлэг, 18 дугаар хуудас гэрч Ч.Уламбаярын мэдүүлэг, 22 дугаар хуудас гэрч Н.Пын мэдүүлэг, 23-24 дүгээр хуудас гэрч П.Дөлгөөний мэдүүлэг, 25 дугаар хуудас гэрч А.Олзхүүгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс нотлох баримтыг өөрөө яриад явна гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.П нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Болдтой маргалдаж улмаар нийслэл пивоны шилээр толгойн тус газар нь цохиж биед нь тархи доргилт, дагзны хуйхны шарх, зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Болдын:...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би манай эхнэрийн ахынх нь эхнэр болох Олзхүүгийн хамт Дуулга баарнаас гараад 17-ын автобусны буудлын орчимд зогсож байтал 3 залуу таксинаас бууж ирээд манай эгчтэй мэндэлж байснаа нэг өндөр залуу нь тэвэрч авахаар нь би боль манай ахын эхнэр гээд хэлсэн чинь миний толгойг цохидог Пүрэв-Очир гэх залуу хүрч ирсэнээ чи юу юм бэ гээд намайг түлхсэн би эргүүлээд тэр залууг түлхсэн. Тэгээд тэр өндөр залуу буюу Золбаяр намайг дарж авсанаа нэг удаа цээж рүү өшиглөхөөр нь би зүүн хөлнөөс нь татаад бөгсөөр нь газарт суулгасан юм. Тэгээд би дээшээ өнгийгөөд ирэхэд миний толгой руу пивоны шилээр Пүрэв-Очир гэх залуу цохьсон юм. Манай эгч Олзхүүтэй юм ярих гээд байгаа залуучуудын нэг нь болох Пүрэв-Очир гэдэг залуу таксинаас бууж ирэхдээ гартаа Нийслэл нэртэй шилтэй пиво барьсан байсан юм. Пүрэв-Очир гэдэг залуу гартаа барьсан пивоныхоо шилээр миний толгойны зүүн талын дагз хэсэгт нэг удаа цохиж шилээ хагалсан юм гэх мэдүүлэг. /хх 11-12/, гэрч Ч.Уламбаярын:...цагдаагийн хэлтэс дээр ирээд сонсоод байхад Пүрэв-Очир эгчийг нь тэвэрсэн гээд хамт явж байсан залуу нь уурлаад байсан гэх мэдүүлэг. /хх-18/, гэрч П.Дөлгөөний:..пивоны шилээр толгой руу цохьсон гэж Болд гэдэг залуу үл таних залууг заасан юм. Толгойгоо хагалуулдаг залуугийн хэлж байгаагаар намайг Н.П гэдэг залуу пивоны шилээр цохьсон гэж мэдүүлсэн юм гэх мэдүүлэг. /хх 23-24/, гэрч А.Олзхүүгийн:..Болд шууд Пүрэв-Очирыг манай ахын эхнэрийг чи яаж таньдаг юм пизда минь гээд цааш нь түлхсэн тэгтэл миний танихгүй Пүрэв-Очирын хамт явж байсан залуу чи яаж байгаа юм бэ гээд хэлсэн чинь Болд тэр залууг газар унагаасан юм. Би тэгээд дундуур нь ороод салгаж байсан чинь Болд миний толгой хагарчихлаа гээд байсан гэх мэдүүлэг. /хх-25/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13621 тоот акт, болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Пыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Болд нь шүүгдэгч Н.П бид хоёр хоорондоо ярилцаж эвлэрсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн хүсэлтийг нотариатоор баталгаажуулж шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нийслэл пивоны шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хотгойд овогт Нямсүрэнгийн Пүрэв-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Пыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Пт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.П нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Н.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлээгүй эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүлйийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нийслэл пивоны шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ