Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2023/00055

 

2023 06 05 207/МА2023/00055

 

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч С.Д, Б.А

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн .................. дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Д, Б.А нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15.378.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ж.Б-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б-, нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн орчим манай гэрт С.Д, Б.А, З.О нар ирж уулзаж мөнгө зээлсэн. Ингэхдээ 18.000.000 төгрөгийг О-ийн данс руу, 2.500.000 төгрөгийг С.Дгийн данс руу шилжүүлж авч зээл чөлөөлүүлсэн. Ингээд нийт 20.500.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С.Д нь нөхрийн цалингийн зээл 12.000.000 төгрөг гарсан. Дээрхи мөнгөнөөс 10.200.000 төгрөгийг нь тус зээлээс Хуулъя гэж гэрт 10.200.000 төгрөгийг бэлэн мөнгөөр авчирч өгсөн. 20.500.000 төгрөгийг С.Д нь зээл хааж байгаад дахин зээл авах гэсэн юм гэж хэлж авсан. Зээл хаахад уг мөнгийг өдрийн 540.000 төгрөгийн хүүтэй Ха шүү гэж тохиролцож авсан. С.Дгийн зээл нь 1 өдрийн дотор гараагүй 4 хоног болсон. 20.500.000 төгрөгөө 23.035.000 төгрөг болгож төлөхөөр байсан боловч 10.200.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгч 12.835.000 төгрөг үлдлээ гэж С.Д нь гарын үсэг зурж тохиролцоод гараад явсан. Мөн 2021 онд С.Д нь хот руу явж зээл хөөцөлдөх гэсэн юм мөнгө хэрэгтэй боллоо гэхээр нь өөрийнхөө ээмэг, бөгж, гинжийг ломбарданд тавьж 600.000 төгрөг бэлэн мөнгөөр өгсөн, мөн 495.000 төгрөг дансаар, ажил явдал гарсан гэж 950.000 төгрөг дансаар, 500.000 төгрөг дансаар тус тус шилжүүлж авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, цагдаагийн байгууллагаар яваад залилан биш иргэний маргаан гэж үзсэн. С.Д нь анх мөнгө зээлж авахдаа З.О эгчийн хашаа, байшингийн гэрчилгээг барьцаанд нь тавьж мөнгө гуйж ирсэн. Мөн өөрийн нөхөр А-ын цалингийн зээлийг хаалгуулахын тулд 18.000.000 төгрөгийг О-ийн дансаар шилжүүлж авсан. О- нь энэ 2 хүнийг танил гэж танилцуулж байсан учраас итгээд мөнгө өгсөн боловч өнөөдрийг хүртэл мөнгийг минь өгөхгүй намайг хохироож байна. Энэ хүмүүстэй 2 жил цагдаагийн байгууллагаар явж маргалдсан ч ямар нэгэн амжилтанд хүрээгүй. Миний эрүүл мэндийн байдал муудаж хагалгаанд орохоор болсон. Иймд С.Д болон Д.А- нараас 15.378.300 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү... Би зээл Ха гэж зар оруулсны дагуу Д болон О- нар надтай холбоо барьсан. Энэ хүн удахгүй 7 хоноод мөнгөө өгнө гэж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр О-, Д, А- нар надтай ирж уулзаж 18.000.000 төгрөгийг О-ийн дансаар шилжүүлсэн авсан. О-ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авсан учир тэр хүний данс руу мөнгийг хийсэн. 18.000.000 төгрөгийг өдрийн 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Одоог хүртэл огт хүү төлөөгүй. Маргааш нь Д нь өөрийнхөө данс руу 2.500.000 төгрөг зээлж авсан. Тэгээд өөрөө 20.500.000 төгрөгийн зээл боллоо гэж байсан. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бэлнээр 10.200.000 төгрөгийг авч ирж өгсөн. Энэ хүнийг явсны дараа тэр мөнгийг өөрийнхөө данс руу орлогоор хийсэн. Хариуцагч намайг мөнгө хайгаад өг гэсэн тэгэхээр нь өөрийнхөө ээмэг бөгжийг 600.000 төгрөгийн барьцаанд 2020 оны 10 дугаар сарын эхээр тавьсан. Б гэх хүнээс 1.200.000 төгрөгийг өөрийнхөө данс руу авч үлдсэн мөнгийг нь төв Х банкны урд Дгийн данс руу шилжүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын эхээр энэ хүний данс руу 1.450.000 төгрөг шилжүүлсэн. Анх нэхэмжилсэн 15.378.300 төгрөгөөс Бт өгсөн мөнгө болох 2.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүй.13.378.300 төгрөгөөс 10.300.000 төгрөгийн үндсэн төлбөр, С ломбардны 343.300 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 695.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 950.000 төгрөг зэргийг нэхэмжилж, улсын тэмдэгтийн хураамж болон 18.000.000 төгрөгийг өдрийн хүү болох 540.000 төгрөг, 2.500.000 төгрөгийн өдрийн хүү болох 125.000 төгрөг, нийт 13.530.300 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би түүнээс цалингийн зээлээ хаахаар нэг ч төгрөг аваагүй. 2020 оны 09 дүгээр сарын 30-нд Х банк надад 30.000.000 төгрөгийн цалингийн зээл олгож тэр зээлнээсээ Х банкинд үлдсэн 14.457.707 төгрөгийн зээлээ хаасан гэжээ.

Хариуцагч С.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ж.Б-тай зээл Ха гэсэн зарын дагуу ярьж нөхөр Б.А, О- нарын хамт очиж уулзсан. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Х банкнаас 15.000.000 төгрөг авч Ж.Б-ын гэрт нь очиж 18.000.000 төгрөгийн 4 хоногийн 3 хувийн хүү бодож 2.160.000 төгрөг, 2.500.000 төгрөгийн өдрийн 4 хувийн хүүгээр 375.000 төгрөгийг тус тус хүүнд төлөөд үлдсэн мөнгөнөөс 10.500.000 төгрөг Хуулая гэхэд 300.000 төгрөгийг өөрөө авч хэрэглэж байя гээд 10.200.000 төгрөгийг Хуулсан. Тэгээд миний бие 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хагалгаанд орсон, мөн ковид-19 цар тахалын өвчин маш хүндээр өвдсөн тул үлдэгдлээ өгч чадаагүй. 2020 оны 09 дүгээр сараас эхлэн Х банкнаас зээл авахаар хөөцөлдсөн. Зээл авахын тулд батлан даагчаа салгах хэрэгтэй байсан. Тэгэхээр нь би О- болон нөхөртэйгөө хамт Б- дээр очсон. Тэгээд О-ийн данс руу 18.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Харин барьцаанд нь О-ийн хашаа байшингийн гэрчилгээг өгсөн. Анх зээлж авсан 18.000.000 төгрөгөөс 2.000.000 гаруй төгрөгөөр нь О- зээлээ төлж өөрийн хашаа байшингийн гэрчилгээг авч ирсэн. О- надад 15.800.000 төгрөгийг өгсөн. Маргааш нь Х банк дээр очоод зээлээ хаах гэтэл 2.500.000 төгрөг дутсан. Тэгэхээр нь Ж.Б-аас 2.500.000 төгрөгийг нэмж зээлж авсан. Тэгээд зээлээ хаагаад дахиад зээл авах гэтэл надад зээл өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь Х банкнаас зээл авахаар болсон. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээл авсан. Нийт 20.500.000 төгрөгийн зээл авсан. Өөрийнхөө зээл гарахаар нь би 2.160.000 төгрөгийг хүүд өгсөн. 2.500.000 төгрөгийг өдрийн 5 хувийн хүүтэй 3 хоногоор тооцож 375.000 төгрөгийг өгөхөөр тохирсон. 10.200.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс тооцож Хуулсан. 3-ны өдөр Ө аймаг руу явсан. 8.300.000 төгрөг үлдсэн гээд гарсан. Ж.Б- надад өдрийн мөнгө гаргадаг хүн байна, та авах уу гэхээр нь би мөнгө зээлэхгүй гэсэн. Б лоунжид байнга дууддаг байсан. С ломбарднаас би мөнгө аваагүй, надтай өдөржингөө байж байгаад хүний зээл чөлөөлөх гэж байгаа гээд хүнтэй хэрүүл хийж байсан. Надтай хамт С ломбард руу орсон. Би тэр мөнгийг аваагүй. Надаас У хот руу явах хэрэгтэй байна гээд нөгөө 300.000 төгрөгөө авсан. Тэгэхэд над руу 495.000 төгрөг явуулсан. Тэгэхээр нь би өөрийнхөө 300.000 төгрөгийг аваад зөрүү 195.000 төгрөгийг өгөх юм байна тиймүү гэж хэлсэн. 950.000 төгрөг миний данс уу орж ирсэн. Над руу Мөнхцэцэг гэх хүн залгаж та хоёрын зээлийг чөлөөлсөн, би мөнгөө авъя гэсэн. Би Б-д хүүнд 2.540.000 төгрөгийг төлсөн, надаас 300.000 төгрөг авсан. 10.200.000 төгрөгийг үндсэн зээлээс Хуулах гэж өгсөн. Нийт 13.040.000 төгрөгийг төлсөн. Одоо 7.445.000 төгрөгийг төлнө гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн .................. дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч С.Дгаас 8.840.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6.538.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Б-ын хариуцагч Б.Ат холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид 234.850 төгрөг төлөх хугацааг хойшлуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Ж.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 119.562 төгрөг, хариуцагч С.Дгаас улсын тэмдэгтийн хураамж 156.390 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн .................. дугаартай шүүхийн шийдвэрээр Ж.Б-ын нэхэмжлэлтэй, С.Дд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 15.378.300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсэг болох хариуцагч С.Дгаас 8.840.000 төгрөг гаргуулж, 6.538.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Ж.Б- надаас С.Д нь зээл чөлөөлүүлэхээр 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 18.000.000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 2.500.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 495.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 950.000 төгрөг нийт 21.945.000 төгрөгийг авсан. Үүнээсээ 10.200.000 төгрөг болон О-т өгсөн 2.000.000 төгрөг нийт 12.200.000 төгрөгийг төлсөн. Энэ талаар С.Д маргадаггүй, өөрийн тайлбараар авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, тайлбар өгдөг. Гэтэл Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нийт зээлсэн 20.500.000 төгрөг, хүү 540.000 төгрөг нийт 21.040.000 төгрөг гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 6.538.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагчийн тайлбар болон нотлох баримтаар тогтоогдсон 495.000 төгрөг болон 950.000 төгрөгийг талаар дүгнэлт өгөөгүй, хэрэгсэхгүй болгосон ойлгомжгүй байна. Түүнчлэн С.Д нь миний өмчлөлийн монетон бөгж, ээмэг, гинжийг С ломбарданд 643.300 төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг авсан. Энэ талаар хэрэгт авагдсан миний Х банкны дансны хуулгаар нотлогдоно. Гэтэл нотлох баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн .................. дугаартай шийдвэрээр үндэслэлгүйгээр 2.088.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байх тул дээрх шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч С.Д, Б.А нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 15.378.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч С.Дгаас 8.840.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6.538.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Б-ын хариуцагч Б.Ат холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч С.Дд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 18.000.000 төгрөгийг, өдрийн 3 хувийн хүүтэй, 1 өдрийн хугацаатай зээлэхээр тохиролцож гэрээ байгуулж, мөнгийг нь З.Оийн дансаар шилжүүлжээ.

2020 оны 09 дүгээр сарын 29-ний 2.500.000 төгрөгийг С.Дгийн Х банкны 5120123565 дугаар дансаар шилжүүлсэн, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болно.

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч С.Дд 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 495.000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны 950.000 төгрөгийг түүний Х банкны 5120123565 дугаар дансаар шилжүүлсэн, хариуцагч С.Д нь нэхэмжлэгч Ж.Б-д 10.200.000 төгрөгийг буцааж төлсөн, нэхэмжлэгч Ж.Б- нь дээрх 18.000.000 төгрөгийн 2.000.000 төгрөгийг З.Оээс гаргуулахаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж шийдвэрлүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч С.Дгийн нийт зээлсэн 21.945.000 төгрөг, 18.000.000 сая төгрөгийн 1 өдрийн хүү 3 хувийн хүү 540.000 төгрөг, нийт 22.485.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Б-д төлөх үүрэгтэйгээс З.Оийн төлөхөөр тохиролцсон 2.000.000 төгрөг, хариуцагчаас Ж.Б-д төлсөн 10.200.000 төгрөгийг Хч, үлдэх 10.285.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.093.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Д.А-т холбогдуулан гаргасан зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Ж.Б- шүүхэд ...шийдвэрээр үндэслэлгүйгээр 2.088.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байх тул дээрх шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэсэн утгатай давж заалдсан гомдол гаргасан боловч С ломбардны 343.300 төгрөгийн талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Б-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 48.370 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн .................. дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч С.Дгаас 8.840.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6.538.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Б-ын хариуцагч Б.Ат холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.,-д зааснаар хариуцагч С.Дгаас 10.285.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.093.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Б-ын хариуцагч Б.Ат холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид 234.850 төгрөг төлөх хугацааг хойшлуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Ж.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 119.562 төгрөг, хариуцагч С.Дгаас улсын тэмдэгтийн хураамж 156.390 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 234.850 төгрөг, хариуцагч С.Дгаас улсын тэмдэгтийн хураамж 179.510 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 48.370 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б