Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 84

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3-р баг, Жавхлант оршин суух Авангаа овогт Энэбишчулууны Эрдэнэбулган /РД:КЙ89041571/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,441,833.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төрийн банк ХХК-ийн Өмнөговь салбарын Ханбогд тооцооны төвийн захирал Э.Уранчимэг, Э.Эрдэнэбулган, Б.Батчимэг нарын хооронд байгуулсан 2014.03.05-ны өдрийн №35 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 10.000.000 /арван сая/ төгрөгийг жилийн 22.8 хувийн, сарын 1.9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан.

Э.Эрдэнэбулган, Б.Батчимэг нар нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасны дагуу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой зээлдэгчтэй уулзаж, холбоо барьж байсан хэдий ч зээлийн төлбөрийг хийлгүй банкыг хохироосоор байна.

Нэхэмжлэл гаргах үеийн /2016.04.13-ны өдрийн/ байдлаар зээлийн төлбөрийн үндсэн зээл 3.668.135,30 /гурван сая зургаан зуун жаран найман мянга нэг зуун гучин таван төгрөг гучин мөнгө/ төгрөг, үндсэн хүү 700.661.08 /долоон зуун мянга зургаан зуун жаран нэг төгрөг найман мөнгө/ төгрөг, нийт 4.440.430.4 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин мянга дөрвөн зуун гучин төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг байна.

Зээлдэгч Э.Эрдэнэбулган, Б.Батчимэг нар нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлээ цаг хугацаанд нь төлөхгүй нийт 263 хоног хугацаа хэтрүүлж, Зээлийн гэрээний 3.2.3, 3.2.5-д заасан үүргээ биелүүлэхгүй банкыг хохироосоор байна.

Банкнаас зээлдэгч Э.Эрдэнэбулган, Б.Батчимэг нартай байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.5-д тус тус заасан нөхцөл байдал үүсч зээлдэгч Э.Эрдэнэбулган, Б.Батчимэг нар нь банкнаас авсан зээлийг гэрээнд заасны дагуу төлөхгүй хүндрэл үүсч байгаа тул зээлдэгч Э.Эрдэнэбулган, Б.Батчимэг нартай байгуулсан 35 тоот гэрээг гэрээнд заасны дагуу цуцалж, түүнээс төлөгдөөгүй байгаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 4.440.403.4 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин мянга дөрвөн зуун гурван төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, нотариатын зардал болох 1.430 төгрөг нийт 4.441.833.4 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга найман зуун гучин гурван төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 453 дугаар зүйл, зээлийн гэрээний 3.2.5, 5.2-т заасны дагуу зээлийн үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Э.Эрдэнэбулган нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Эрдэнэбулган миний бие тус банкнаас /Төрийн банк/ 2014 оны 03 сарын 05-нд 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. Тухайн үедээ төлж явсан боловч ажлын байргүй болсоны улмаас төлж чадаагүй. Тус банканд өгөх зээлийн үлдэгдэл 4,441,833.4 төгрөгийг бүрэн төлж барагдуулж хохиролгүй болгоно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь зээлийн гэрээний үлдэгдэл 4,441,833.4 төгрөгийг хариуцагч Э.Эрдэнэбулганаас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч э.Эрдэнэбулган нь “Төрийн банк” ХХК-аас 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Э.Эрдэнэбулган нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийг хохиролгүй болгохоор шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Зээлийн гэрээний үүрэгт 4,441,833 төгрөг гаргуулах тухай “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Э.Эрдэнэбулган хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.020 төгрөгөөс 43.010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас 43.010 төгрөг, хариуцагч Э.Эрдэнэбулганаас 43.010 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                        Г.СОЛОНГО