| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2019/0031/э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2019-12-21 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | С.Бямбадэлгэр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, хэлмэрч С.Бямбадэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хараад овогт Ганхуягийн Баатархүүд холбогдох эрүүгийн “1811031861046” дугаартай, 186/2019/0031/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 84 дүгээр гудамж 279-Е тоотод оршин суух бүртгэлтэй, Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хуацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Хараад овогт Ганхуягийн Баатархүү /РД:ЧБ83080316/,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9-287 тоотод оршин суух хохирогч С.Галзагдын тусгайлан хамгаалсан байр болох машины гражид нэвтрэн орж дүрдэг цай 70 хайрцаг, савтай кофей 24 ширхэг, 283 хэмжээтэй хивс зэргийг хулгайлан авч бусдад 412.480 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..би хамаатныхаа Галзагд ахын ачааг зөөх гэх мэт бүх хар бор ажлыг нь хийдэг. Миний ажлын хөлсийг эхлээд 60.000 төгрөг гээд дараа нь 120.000 төгрөг болгосон. Хэсэг өгч байгаад дараа нь өгөхгүй болсон. Хэрэг гардаг өдөр би найзтайгаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд Галзагд ахын гэрт очиж цалингаа авах гэхэд гэр нь эзгүй байсан. Тэгээд би ажлын хөлсөө авъя гэж шийдээд зөвшөөрөлгүй гражид нь орж эд зүйл авсан. Миний буруу би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Энэ үйлдэл миний буруу. Би эцэг, эхийн хамт амьдардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил олж хийх хүндрэлтэй. Галзагд ах намайг авч ажиллуулдагт би баярладаг гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Галзагдын....би өөрөө 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орос явсан ба манай дээрх хаяг эзэнгүй байсан. Тэгсэн манай эхнэр Оюунбилэг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр санагдаж байна надруу залгаад Баатархүү гэрээс эд зүйл хулгайлсан гэж хэлсэн. Манай байшингийн гражаас машинд байсан цай, кофе, хивс хулгайлах гэж байгаад баригдсан гэсэн. Г.Б манай гражид байсан эд зүйлсийг захиран зарцуулах эрхгүй гэх мэдүүлэг. /хх-16/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Одбаярын....Манай хашаанд байдаг гражийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж хуучин хивс, кофе 1 сагс, дүрдэг цай 1 сагс зэрэг алдагдсан байсан. Гражны хаалганы цоожийг эвдэж хулгай хийсэн байсан гэх мэдүүлэг. /хх-18/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Энхцэцэгийн:..2018 оны 11 дүгээр сарын 13-ны орой 17 цагийн үед гэртээ байж байгаад байшингийн цонхоор харсан чинь манай хажуу талын эзэнгүй байдаг блокон хашаатай 2 давхар байшинтай айлын хашаа руу 30-40 орчим насны 2 эрэгтэй хүн яваад орсон юм. Тэр хоёр хүн тэр айлын гражийн үүдрүү явж дээд талын цоожийг нь оролдож байгаад доошоо тонгойж харагдсан юм. Ямар нэгэн зүйлээр гражийн хаалганы цоожийг цохиж эвдлэж байгаа харагдсан юм. Тэгээд би хулгайч байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг. /хх-20/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс улсын яллагч:...7-11 дүгээр хуудас хэргийн газрын үзлэг, 13 дугаар хуудас эд зүйл хурааж авсан тэмдэглэл, хохирогч Галзагдын мэдүүлэг, 18 дугаар хуудас Одбаярыг байцаасан тэмдэглэл, 20 дугаар хуудас Энхцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 29-30 дугаар хуудас “Дамно” ХХК-ын хөрөнгийн үнэлгээний тайлан, 49-50 шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс 15-16 дугаар хуудас хохирогч Галзагдын мэдүүлэг, 23 дугаар хуудас Б.Чулуунбатын мэдүүлэг, 73-75 дугаар хуудас хөдөлмөрийн чадвар алдсан тэмдэглэл, хохирогч гомдол саналгүй тухай тусгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9-287 тоотод оршин суух хохирогч С.Галзагдын тусгайлан хамгаалсан байр болох машины гражид нэвтрэн орж дүрдэг цай 70 хайрцаг, савтай кофей 24 ширхэг, 283 хэмжээтэй хивс зэргийг хулгайлан авч бусдад 412.480 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Галзагдын....би өөрөө 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орос явсан ба манай дээрх хаяг эзэнгүй байсан. Тэгсэн манай эхнэр Оюунбилэг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр санагдаж байна надруу залгаад Баатархүү гэрээс эд зүйл хулгайлсан гэж хэлсэн. Манай байшингийн гражаас машинд байсан цай, кофе, хивс хулгайлах гэж байгаад баригдсан гэсэн. Г.Б манай гражид байсан эд зүйлсийг захиран зарцуулах эрхгүй гэх мэдүүлэг. /хх-16/, гэрч О.Одбаярын....Манай хашаанд байдаг гражийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж хуучин хивс, кофе 1 сагс, дүрдэг цай 1 сагс зэрэг алдагдсан байсан. Гражны хаалганы цоожийг эвдэж хулгай хийсэн байсан гэх мэдүүлэг. /хх-18/, гэрч Г.Энхцэцэгийн:..2018 оны 11 дүгээр сарын 13-ны орой 17 цагийн үед гэртээ байж байгаад байшингийн цонхоор харсан чинь манай хажуу талын эзэнгүй байдаг блокон хашаатай 2 давхар байшинтай айлын хашаа руу 30-40 орчим насны 2 эрэгтэй хүн яваад орсон юм. Тэр хоёр хүн тэр айлын гражийн үүдрүү явж дээд талын цоожийг нь оролдож байгаад доошоо тонгойж харагдсан юм. Ямар нэгэн зүйлээр гражийн хаалганы цоожийг цохиж эвдлэж байгаа харагдсан юм. Тэгээд би хулгайч байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг. /хх-20/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Бг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч С.Галзагд нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байх тул шүүгдэгч Г.Бг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдэн ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Галзагдад шүүх хуралдааны тов мэгдсэн боловч оршин суугаа хаягтаа бүртгэлтэй боловч байдаггүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг нь шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах хүсэлтээс татгалзсан болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хараад овогт Ганхуягийн Баатархүүг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ