Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2023/00056

 

2023 06 05 207/МА2023/00056

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч М.А, О.А нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ......................... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.А, О.А нарт холбогдох,

Зээлийн төлбөр 10.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч М.А, О.А нарын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагч О.А, М.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

О.А миний төрсөн охин Ц.А-тай хамт ажилладаг байсан найзууд байсан учир охиноор маань дамжуулж надтай 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр утсаар яриад сарын сүүлчийн тооцоо хийх гэсэн юм 10.000.000 төгрөг зээлдүүлээч гэснээр би итгээд ямар нэгэн гэрээ хийлгүй түүний өгсөн Х банкин дахь М.Аийн .................... дугаартай данс өгснөөр уг дансанд нь нийт 10.000.000 төгрөг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тооцоо хийхгүй хохироосоор байна. Б.Б- би О.Агийн өгсөн дансанд дараах мөнгөнүүдийг хийсэн. Үүнд: 5.350.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 4.650.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг дансанд нь хийсэн. Хэд хоног өнгөрсөн ч мөнгөө төлөхгүй болохоор нь мөнгөө нэхсэн чинь зээлийг чинь нэг сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй тооцож өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Нэгэнт бичгээр гэрээ хийгээгүй учир хүү авах эрхээ алдаж байгаа учраас би өгсөн мөнгөө буцааж шаардаж байна.О.Аг би О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд өгсөн боловч миний дансанд мөнгө ороогүй нөхрийн дансанд мөнгө нь орсон хамт дуудахгүй яасан юм бэ гэж байсан учир нөхрийг нь хамтран хариуцагчаар татаж байна. Мөн О.А надаас авсан мөнгөө цааш нь өөр хүнд өгсөн гэдэг боловч би мөнгөө О.Ад болон түүний нөхрийн дансанд хийсэн учраас М.А, О.А нараас гаргуулж авах болно. Иймд О.А, М.А нараас 10.000.000 төгрөг гаргуулан Б.Б- надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Б- нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 17.000.000 төгрөгийг М.А, О.А нарт зээлдүүлсэн. Үүнээс 8.783.000 төгрөгийг буцаан авсан. Хариуцагч нар нь өмнө нь 7.000.000 төгрөгийг хүүтэй зээлж авсан. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлдүүлсэн 10.000.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч мөнгийг шилжүүлэн өгсөн. Энэ нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Хариуцагч нар нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зээлж авсан мөнгийг Бд өгсөн гэж тайлбарлаж нотлох баримт гаргаж өгсөн. Бг гэрчээр асуухад уг мөнгийг эргүүлэн төлсөн талаараа хэлсэн. Б нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Б-аас нийт 63.999.000 төгрөгийг зээлж авсан. 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр анх мөнгө зээлж 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зээлсэн мөнгийг төлж эхэлсэн ба одоо 13.216.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Хариуцагч нарын Б-аас авсан мөнгийг Бд өгөх эсэх нь хариуцагч нарын асуудал. Х банкнаас 300 хуудас дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байна. Тухайн дансны хуулга нь хэрэгт ач холбогдолгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Б-ын охин А, А нар нь хамт ажилладаг. Аэд 17.000.000+1.500.000 төгрөгийг зээлдүүлсэн. Авсан мөнгөнөөсөө 283.000 төгрөгийг илүү төлсөн байна. Мөнгийг хүүтэйгээр зээлдүүлсэн. Бичгээр гэрээ байгуулаагүй учир хүү авах эрхийг алдсан. А, А нар нь хамт ажилладаг байсан учир зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Б нь Б-ын дансанд өөрийн зээлж авсан мөнгийг л төлж байсан. Түүнээс биш М.А, О.А нараас авсан мөнгийг төлөөгүй. 63.999.000 төгрөг авчхаад эргүүлэн төлж байсан. А-аас Бд зээлсэн мөнгийг бүгд Б-ын шилжүүлсэн мөнгө байсан. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг Б-ын дансанд орсон байна. Б нь нийт 53.782.000 төгрөгийг төлсөн байна. А-ийн дансанд 16.800.000 төгрөг орсон гэж бичиж өгсөн. Хариуцагч нар нь тодорхой бус зүйл ярьж байна. Шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Яагаад шүүхэд худал мэдүүлэг өгч байгаа юм бэ. Б нь мөнгө Б-аас мөнгө авч байсан. Хариуцагч нарын тайлбарлаж байгаа нь үнэн байсан бол Аийн дансанд яагаад мөнгө орсон бэ? энэ мөнгийг юу гэж тайлбарлах вэ. А нь өөрийн эхнэрийн дансанд мөнгийг шилжүүлсэн. Түүний эхнэр А нь мөнгийг өөр хүн рүү шилжүүлсэн. Б үнэхээр мөнгө зээлж авсан юм бол яагаад бүтэн сар болоход мөнгийг төлөөгүй вэ, Б нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б-аас мөнгө зээлж, 20221 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зээлсэн мөнгөө төлж эхэлсэн. Үнэхээр тэр мөнгийг өөр хүнд өгсөн юм бол А, А нар нь яагаад төлөлт хийгээд байгаа юм бэ. Эндээс А, А нар нь Б-ын өмнө ямар үүрэг хүлээсний улмаас мөнгө төлж байгаа вэ гэдэг асуудал яригдана гэжээ.

Хариуцагч О.А, М.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 10.000.000 төгрөгийг М.А миний дансанд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б.Б-аас 3.000.000 төгрөг, 2.350.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөг, 1.650.000 төгрөг тус тус хийсэн нь үнэн. Энэ нь дансны хуулгаар тодорхой харагдана. Манай эхнэр О.Агийн ажиллаж байсан Талст гэр ахуйн барааны дэлгүүрийн эзэн Д.Бд мөнгөний хэрэг болчхоод мөнгө олж өгөөч гээд гуйгаад байхаар нь би хамт ажилладаг Ц.А-д хэлэхэд ээжээсээ мөнгө зээлж авч өгсөн юм. Энэ мөнгийг анхнаасаа би болон манай эхнэр зээлдэх зорилгогүй байсан тул тэр дариудаа Д.Бгийн данс руу тус тус шилжүүлсэн байдаг. Тухайн үед би өөрийнхөө дансанд аваад Д.Бгийн дансанд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5.350.000 төгрөгийг, эхнэр О.Агийн дансанд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөг, 1.650.000 төгрөгийг шилжүүлсэн болно. Манай эхнэр О.А нь мөн тэр дариудаа 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дэлгүүрийн эзэн Д.Бгийн данс руу 3.000.000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 9 эрдэнэ зах-ын эзэн Б.Б-ийн данс руу 1.354.000 төгрөг түрээсийн зардалд шилжүүлсэн байдаг. Энэ түрээсийн зардал дотор нөхрийн маань Д.Б-д өгөөрэй гэсэн 1.650.000 төгрөг дээр дэлгүүрийн орлогоосоо 704.000 төгрөгийг нэмээд түрээс рүү хий гэж Д.Б хэлсэн тул Б.Б-ийн данс руу шилжүүлсэн юм. Ингээд Д.Б нь Б.Б-ын данс руу зээлсэн мөнгөний хүү гэж сар бүр мөнгө төлдөг байсан гэсэн тул эдгээр хүмүүсийн хооронд зээлийн харилцаа үүссэн нь тэд нарын дансны хуулгаас тодорхой харагдана гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зохигчдын хооронд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б-аас М.Аийн Х банкны .................... тоот данс руу 3.000.000 төгрөг, 2.350.000 төгрөг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөг, 1.650.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Уг мөнгийг Б нь О.Аг мөнгө зээлээд аваад өгөөч гэсэн хүсэлтийн дагуу О.А нь өөрийн нөхөр болох М.Аэд хэлж улмаар М.А нь хамт ажиллаж байсан Ад хэлж уг мөнгийг зээлж авахаар болсон байна. М.А нь Б-аас авсан 10.000.000 төгрөгийг Б болон О.А нарын данс руу хувааж хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгуудаар нотлогдож байна. Уг мөнгийг Бгийн хүсэлтийн дагуу Талс тооцоо, орлого гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. Ингэснээр Б нь банкнаас орлогоо нотолж зээл авах болзлыг хангах боломжтой болох байсан. Хариуцагч талаас Бг гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцуулах, машины талаар лавлагаа гаргуулах зэрэг хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгт хамааралгүй гэж үзэж уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Мэтгэлцээний явцад Бг гуравдагч этгээдээр оролцуулснаар хэн, хэдэн төгрөгийг, хэнд төлсөн талаар тодруулах боломжтой байсан байна. Б нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн ба уг мэдүүлэгт М.А, О.А нараар дамжуулан Б-аас мөнгө зээлж авсан нь үнэн. Харин зээлсэн мөнгийг буцаан төлөхдөө Б-ын данс руу өөрийн нэр, утасны дугаарыг бичиж шилжүүлсэн. 10.000.000 төгрөгийг 2022 онд төлж дууссан. Гүйлгээний утга дээр А, А нарын нэрийн бичээгүйгээс ийм зүйл боллоо гэж мэдүүлсэн. Гэрч Бгийн мэдүүлгээр уг 10.000.000 төгрөг төлөгдөж дууссан болох нь тогтоогдож байна. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбарт Б нь Б-аас 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Х банкны ..................... дугаартай дансаар 40.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 11.999.000 төгрөгийг тус тус авсан. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 13.000.000 төгрөгийг А-ийн данснаас Бгийн данс руу шилжүүлсэн гэж бичсэн байсан. А нь Бтай хэрхэн харилцаж, хэдэн төгрөг шилжүүлсэн нь энэ хэрэгт огт хамааралгүй. А нь энэ хэрэгт зохигчийн байр суурьнаас оролцоогүй. Б нь Б-аас 51.999.000 төгрөгийг авсан байх ба буцааж 53.782.000 төгрөгийг төлсөн байна. Энэ нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. О.А, М.А нарын данснаас 6.333.000 төгрөгийг Б-ын данс руу шилжүүлсэн. Б нь Б-ын данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримтыг гэрчийн мэдүүлэгтэй хамт хэрэгт өгсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т ...хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Уг шаардлагагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Б Б-, Б- Алтансүр нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байх тул Б- нь хүү авах эрхээ алдаж байна. Иймд Б-ын данс руу шилжүүлсэн 6.333.000 төгрөг, Бгийн Б-т илүү төлсөн 2.000.000 орчим төгрөг зэргийг үндсэн зээл болох 10.000.000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хүүтэй мөнгө байнга зээлдэг хүн болох нь харагдаж байна. Гэхдээ зохих зөвшөөрөлгүйгээр хүүтэйгээр мөнгө зээлж байгаа нь хууль зөрчсөн асуудал болж байна. Нэхэмжлэгчид хүү авах эрх үүсээгүй буюу хүү авах эрхээ алдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ........................... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч О.А, М.А нараас 6.217.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.783.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.А, М.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 78.672 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгоолгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.А, М.А нар давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагад 2021 оны 06 сарын 30-нд 5.350.000 төгрөг, 2021 оны 07 сарын 01-нд 4.650.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг хариуцагч нарт өгсөн энэ мөнгөө нэхэмжилж байгаа талаар тодорхой дурдсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж 13.000.000 төгрөгийн хэмжээнд дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм. Тодруулбал анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дах тал 7. дугаартай хэсэгт ...2020.12.22-нд Б-аас Агийн Х банкны ........................... тоот дансаар 3.000.000 төгрөг, 2021.03.31-нд А-аас О.Ад 2.000.000 төгрөг, 2021.04.03-нд А-ийн .................... дансанд 500.000 төгрөг, 2021.04.03-нд бэлэн 1.500.000 төгрөг Б-аас 2020.12.22-наас 2021 оны 07 сарын хооронд нийт 13.000.000 төгрөгийг дансаараа хүлээн авсан байна гэжээ. Нэхэмжлэгч дээр дурдсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлээгүй байтал анхан шатны шүүх нийт 13.000.000 төгрөгийг зээлж авсан байна үүнээс /8 дахь хэсэгт/ хариуцагч нар Б-д ...2021.01.22-нд 150.000 төгрөг, 2021.02.23-нд 150.000 төгрөг, 2021.03.21-нд 150.000 төгрөг, /4 сарын 01-нд М-аас Ад 2.000.000 төгрөг шилжүүлснийг хасч тооцох/ 2021.06.03-нд 300.000 төгрөг...гэж мөн нэхэмжлэлиин шаардлагаас хальж зохигчдын маргаагүй нэхэмжлээгүй мөнгөний харилцаанд үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж 2021 оны 06 сарын 30, 2021 оны 07 сарын 01-ний өдөрт зээлсэн нийт 10.000.000 төгрөгөө нэхэмжилж байгаад дүгнэлт хийхгүй урьдны харилцаанд хамааралтай 3.000.000 төгрөгийг өөрөө тооцож оруулсан нь шийдвэрт нөлөөлсөн. Зүй нь анхан шатны шүүх Б.Б-ын нэхэмжилж буй 10.000.000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн төлбөр 6.333.000 төгрөгийг хасч тооцох ёстой байтал 13.000.000 төгрөгөөс хассан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Гэрч Б.Бгийн мэдүүлэгт Б.Б-аас авсан 10.000.000 төгрөгөө төлөөд дууссан талаар мэдүүлэг өгч, энэ талаарх баримтаа шүүхэд өгөөд байхад анхан шатны шүүх нотлох баримтанд зохих дүгнэлтийг хийхгүйгээр зөвхөн Б.Б-, М.А, О.А нарын төлсөн төлбөрөөр дүгнэлтээ гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 27-ны өдрийн ...... дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч О.А, М.А нараас зээлийн төлбөрт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгч Б.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр М.Аийн дансанд 3.000.000 төгрөг, 2.350.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөг, 1.650.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, хариуцагч О.А нь Д.Бгийн Талст дэлгүүрт ажиллаж байсан. Д.Б нь О.Агаар дамжуулж Б.Б-аас 10.000.000 төгрөг зээлүүлж авсан. Д.Б болон хариуцагч О.А, М.А нар нь нэхэмжлэгч Б.Б-ын данс руу тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлж байсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282.3.-т заасныг баримтлан хариуцагч О.А, М.А нараас 6.217.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хариуцагч М.Аийн дансанд шилжүүлсэн 10.000.000 төгрөгөө хариуцагч М.А, О.А нараас гаргуулахаар нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж 13.000.000 төгрөгөөс тооцож шийдвэрлэсэн нь буруу, нэхэмжлэгчийн шаардсан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх тухай зарчмыг зөрчжээ.

Хариуцагч О.А, М.А нар нь нэхэмжлэгч Б.Б-ын дансанд нийт 7.283.000 төгрөгийг хүүтэй нь тооцож шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны баримтаар тогтоогдсон байх ба өөрсдийнх нь төлсөн гэж хүлээн зөвшөөрч байгаа 6.333.000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэв.

Иймд хариуцагч О.А, М.А нарын нэхэмжлэгч Б.Б-т буцаан төлсөн гэх 6.333.000 төгрөгийг 10.000.000 төгрөгөөс хасч тооцож 3.667.000 төгрөг төлүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ......................... дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...6.217.000 төгрөг гэснийг ...3.667.000 төгрөг гэж, ...3.783.000 төгрөг гэснийг ...6.333.000 төгрөг гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд ...О.А, М.А нараас улсын тэмдэгтийн хураамжинд 73.66 төгрөг... гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114.422 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ С.У