Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 79

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Н.З, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхийн Гөрөөчин овогт Нэмэхбаярын Зоригтбаатарт холбогдох эрүүгийн “1711004370989” дугаартай, 186/2019/0055/э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүн  хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 17 дугаар гудамж 15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 328 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 cap баривчлах ял,

  • 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 121 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181 3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял,
  • 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
  • 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 770 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Зүүн Хөхийн Гөрөөчин овгийн Нэмэхбаярын Зоригтбаатар /РД:ХД84031213/,

            Холбогдсон хэргийн талаар:

Н.З нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мастер кузов засварт” хууль бусаар, нууцаар, нэвтрэн орж “Кен” брендийн өнгөлгөөний дрилл 2 ширхэгийг хулгайлсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:   Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1.    Шүүгдэгч Н.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2017 онд орой Нарантуулаас гараад явж байгаа хуурай ахынхаа гэрт очиж хонох гээд явж байхад нэг гражны хаалга нээлттэй байсан, тэгээд ороод л  дрийл аваад  гарч яваад цагдаад баригдсан гэв. 

          Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Агар-Эрдэнийн:...миний бие Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын шинэ автобусны буудал дээр байдаг Мастер кузов засвар нэртэй засварыг 2016 оноос хойш түрээсээр ажиллуулж байгаа юм. 2017 оны 08 дугаар сарын 10-ны едөр ажлаа хийж байгаад эхнэрийн хамт ажлаасаа хаалга үүдээ цоожлоод гарсан. Ингээд тэр өдөртөө Гачуурт руу баз хүргэн Түвшинжаргалынд очиж хонохоор явсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2017 оны 08 дугаар сарын 11-ний едөр 09 цагийн орчим миний 80707014 гэсэн дугаарлуу манай засварын газрын хажууд залгаа үйл ажиллагаа явуулдаг авто сервесийн газрын эзэн нь болох Санжаа гэж залуу залгаж танай грашид чинь хулгай орсон байна. Хурдан ажил дээрээ ирээ гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-18/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс шүүгдэгчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 32 дугаар хуудас эд зүйл хүлээж авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Н.З нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мастер кузов засварт” хууль бусаар, нууцаар, нэвтрэн орж “Кен” брендийн өнгөлгөөний дрилл 2 ширхэгийг хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч  А.Агар-Эрдэнийн:...миний бие Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын шинэ автобусны буудал дээр байдаг Мастер кузов засвар нэртэй засварыг 2016 оноос хойш түрээсээр ажиллуулж байгаа юм. 2017 оны 08 дугаар сарын 10-ны едөр ажлаа хийж байгаад эхнэрийн хамт ажлаасаа хаалга үүдээ цоожлоод гарсан. Ингээд тэр өдөртөө Гачуурт руу баз хүргэн Түвшинжаргалынд очиж хонохоор явсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2017 оны 08 дугаар сарын 11-ний едөр 09 цагийн орчим миний 80707014 гэсэн дугаарлуу манай засварын газрын хажууд залгаа үйл ажиллагаа явуулдаг авто сервесийн газрын эзэн нь болох Санжаа гэж залуу залгаж танай грашид чинь хулгай орсон байна. Хурдан ажил дээрээ ирээ гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-18/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Зын  гэрчээр мэдүүлсэн  мэдүүлэг /хх-21/, эд зүйлийн үнэлгээ /хх-31/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-33/, зэрэг  хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Зыг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар  авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

              Хохирогч А.Агар-Эрдэнэ нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байх тул шүүгдэгч Н.Зыг бусдад  учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж  шүүх  үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

              Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэн ирүүлээгүй, эд мөрийн  баримт хураагдаагүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, шүүдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож  шийдвэрлэв.          

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Хөхийн Гөрөөчин овогт Нэмэхбаярын Зоригтбаатарыг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар  авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч  Н.Зыг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Н.Зт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус   дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Зын цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг түүний  ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцсугай.

 

6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ