Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 87

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Их Усны 1-3 тоотод байрлах Хас банкны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 10-р байрны 30 тоот, түр оршин суух хаяг: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан овоо баг, Их Усны 1-1 тоотод оршин суух Л.Гүндэгмаа, Ж.Эрдэнэчулуун нарт холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 16 885 051,11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Л.Гүндэгмаа нь Хасбанкны Цогтцэций салбараас 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1450001207 Барьцаат зээлийн гэрээгээр 30.000.000 /гучин сая/ төгрөгийг 30 хоногт 2.1 хувийн хүүтэй, Үндсэн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох,

2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1450001807 тоот Барьцаат зээлийн гэрээгээр 10.000.000 /арван сая/ төгрөгийг 30 хоногт 2.4 хувийн хүүтэй, Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр тус тус авч Л.Гүндэгмаагийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай, ГД-000154502, Ү-1114000219 улсын бүртгэлийн дугаартай 100 м.кв талбайтай 2 давхар барилга, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, ГД-0209088, НТД-4604002356 улсын бүртгэлийн дугаартай 1900 м.кв эзэмших эрхийн газар тус тус барьцаалсан.

Зээлдэгч банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4.2, 4.4 дэх заалтуудыг зөрчсөн.

Өнөөдрийн байдлаар Л.Гүндэгмаагийн төлөх ёстой үндсэн зээлийн төлбөр 1450001207 тоот Барьцаат зээлийн гэрээний 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр төлбөл зохих үндсэн зээл 6.541.950,45 төгрөг, хүү 2.546.339 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, 2.395.915 төгрөг нийт 11.484.204,46 төгрөг,

1450001807 тоот Барьцаат зээлийн гэрээний 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр төлбөл зохих үндсэн зээл 3.892.966,66 төгрөг, хүү 1.374.378 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 133.502 төгрөг, нийт 5.400.846,66 төгрөг, хоёр зээлийн нийт төлбөр 16.885.051,11 төгрөг болоод байна.

Иймд зээлдэгч Л.Гүндэгмаагийн зээлийн барьцаанд бариулсан барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах болон наториатад төлсөн зардлыг гаргуулж өгнө үү” гэжээ.   

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд “Хариуцагч Л.Гүндэгмаа нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг төлөх, үлдэгдэл болох 12 885 051,011 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн барагдуулна. Тэмдэгтийн хураамж болон нотариатын төлбөрийг 06 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ.           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хасбанк нь хариуцагч Л.Гүндэгмаа, Ж.Эрдэнэчулуун нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл болох 16 885 051,11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулах талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг төлөх, үлдэгдэл болох 12 885 051,011 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан ба зохигчийн эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 242 375 төгрөгнөөс 121 187.5 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэгдэл 121 187.5 төгрөгийг тус орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас, мөн 121 187.5 төгрөгийг хариуцагч Л.Гүндэгмаа, Ж.Эрдэнэчулуун нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгохоор шийдвэрлэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Хас банкны нэхэмжлэлтэй, Л.Гүндэгмаа, Ж.Эрдэнэчулуун нарт холбогдох зээлийн гэрээний үлдэгдэх гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 242 375 төгрөгнөөс 121 187.5 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэгдэл 121 187.5 төгрөгийг тус орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас, мөн 121 187.5 төгрөгийг хариуцагч Л.Гүндэгмаа, Ж.Эрдэнэчулуун нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай           

 

ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА