| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2019/0073/э |
| Дугаар | 80 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Э.Знарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайжууд овогт Э.Золзаяад холбогдох эрүүгийн “1811034780048” дугаартай, 186/2019/0073/э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 22-ны өдөр говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, соёл судлаач мэргэжилтэй, Мандал даатгалын газарт цагийн ажилтай, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт Сонигонхайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 27 дугаар гудамжны 4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Тайжууд овоггой Э. Золзаяа /РД:ДЮ95022247/,
Холбогдсон хэргийн талаар:
Э.Знь 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сараас 07-ны өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвд “Баян ач ундрага” ХХК-ийн мобикомын гэрээт салбарт худалдагчаар ажиллах хугацаандаа буюу итгэмжлэн хариуцуулсан 4.471.180 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Э.Знь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Тунгалагийн:.. Би 2016 оны 09 сараас хойш Мобикомтой хамтарч ажиллаж байгаа манай Хүчит шонхорын гэрээт салбарын ажилтан Э.Знь 2017 оны 12 сараас эхлэн манай салбарт борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан. Би Мобикомын салбараас авсан нэгжийн картууд болон гар утас, сим зэргийг баримтаар аваад Э.Золзаяад авчирч өгдөг байсан. Э.Золзаяад өгөхдөө бол ямар нэгэн мобикомоос өөрөө авсан баримтаараа өгөөд тоолоод аваарай гээд итгээд өгдөг байсан. Э.Золзаяад мобикомын программ ашиглах 2 эрх байдаг байсан. Нэг эрх нь миний эрх, нөгөө эрх нь Э.Золзаяагийн эрх байсан. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тооллого хийхэд 1.400.000 төгрөгний нэгж дутсан ...12 дугаар сарын 07-ны өдөр дахин тооллого хийхэд 3.411.200 төгрөгний бараа дутсан. ...7 хоногийн өмнө тооллого хийхэд 1.400.000 төгрөгний нэгж дутсан. Нийт 4.471.180 төгрөгний дутагдал гаргаж байгууллагын хөрөнгө бараа завшсан гэх мэдүүлэг. /хх 13-14/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Сүхбатын:..Э.Знадад хэлэхдээ 15 хоноод 400.000 гаран мянган төгрөг авдаг гэж ярьсан цалингаа ээж аав хоёртоо өгдөг байсан, сарын дундуур 1 удаа сарын сүүлээр 1 удаа гэж сарын цалингаа хоёр хувааж авдаг ...зарсан картынхаа мөнгийг цалин гээд гэртээ аваачиж өгөөд 4 сая гаран төгрөгний барааны өрөнд орсон гэж өөрөө надад хэлсэн гэх мэдүүлэг. /хх-17/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Гэрэлцэцэгийн:....би мобикомын гэрээт салбарт борлуулалтын ажилтнаар ажилладаг бөгөөд манай найз Золзаяа нь Дэнжийн 1000 салбарт борлуулалтын ажилтнаар мөн ажилладаг. 2018 оны 11 сарын сүүлээр яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, Золзаяа надруу залгаад найздаа нэгжээ тоолуулчихаач ээ би нэгж дутаачихсан, тоолуулчихаад маргааш нь буцаагаад эргүүлээд өгнө гэж хэлээд аваад явсан гэх мэдүүлэг. /хх-20/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..хавтаст хэргээс 13-14 дүгээр хуудас хохирогч Н.Тулгаагийн мэдүүлэг, 17 дугаар хуудас гэрч Ж.Сүхбатын мэдүүлэг, 20 дугаар хуудас гэрч Г.Гэрэлцэцэгийн мэдүүлэг, 21 дүгээр хуудас гэрч Х.Нэргүйгийн мэдүүлэг, 4-6 дугаар хуудас тооллого хийсэн баримт, 43-44 дүгээр хуудас Э.Золзаяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Э.Знь 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 12 дугаар сараас 07-ны өдөр хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт “Хүчит шонхор” худалдааны төвд дотор байрладаг “Баян ач ундрага” ХХК-ийн мобикомын гэрээт салбарт худалдагчаар ажиллах хугацаандаа буюу итгэмжлэн хариуцуулсан 4.471.180 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Тунгалагийн:..Э.Золзаяад мобикомын программ ашиглах 2 эрх байдаг байсан. Нэг эрх нь миний эрх, нөгөө эрх нь Э.Золзаяагийн эрх байсан. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тооллого хийхэд 1.400.000 төгрөгний нэгж дутсан ...12 дугаар сарын 07-ны өдөр дахин тооллого хийхэд 3.411.200 төгрөгний бараа дутсан. ...7 хоногийн өмнө тооллого хийхэд 1.400.000 төгрөгний нэгж дутсан. Нийт 4.471.180 төгрөгний дутагдал гаргаж байгууллагын хөрөнгө бараа завшсан гэх мэдүүлэг. /хх 13-14/, гэрч Ж.Сүхбатын:..Э.Знадад хэлэхдээ 15 хоноод 400.000 гаран мянган төгрөг авдаг гэж ярьсан цалингаа ээж аав хоёртоо өгдөг байсан, сарын дундуур 1 удаа сарын сүүлээр 1 удаа гэж сарын цалингаа хоёр хувааж авдаг ...зарсан картынхаа мөнгийг цалин гээд гэртээ аваачиж өгөөд 4 сая гаран төгрөгний барааны өрөнд орсон гэж өөрөө надад хэлсэн гэх мэдүүлэг. /хх-17/, гэрч Г.Гэрэлцэцэгийн:...би мобикомын гэрээт салбарт борлуулалтын ажилтнаар ажилладаг бөгөөд манай найз Золзаяа нь Дэнжийн 1000 салбарт борлуулалтын ажилтнаар мөн ажилладаг. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, Золзаяа надруу залгаад найздаа нэгжээ тоолуулчихаач ээ би нэгж дутаачихсан, тоолуулчихаад маргааш нь буцаагаад эргүүлээд өгнө гэж хэлээд аваад явсан гэх мэдүүлэг. /хх-20/, тооллого хийсэн баримт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Золзаяагийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Золзаяаг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж ял оногдуулах нь зүйтэй байна. Харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Н.Тунгалаг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Знь улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Золзаяаг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтээ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овогт Энхтайваны Золзаяаг бусдын итгэмжлэн хариуцуулсан бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Золзаяаг 2.700 /хоёр мянган долоон/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Золзаяад оногдуулсан торгох ялыг 8 /найман/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Золзаяаг нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.Знь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Золзаяад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ