Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 88

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би

            Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах Төрийн банкны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р баг, Цагаан овоо, Их Ус-3-17 тоотод оршин суух Мэргэн овогт Төрмөнхийн Саранчимэг /РД:КМ90032064/-д холбогдох зээлийн үлдэгдэл 972 153.92 /есөн зуун далан хоёр мянга нэг зуун тавин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төрийн банк ХХК-ний Өмнөговь салбарын харьяа Цогтцэций тооцооны төв, зээлдэгч Т.Саранчимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Шинэхүү нарын хооронд 2013 оны 01.14-ний өдрийн №10/2013 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж 4.408.446 /дөрвөн сая дөрвөн зуун найман мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөгийг жилийн 25.2/хорин тав аравны хоёр/ хувийн, сарын 2.1 /хоёр аравны нэг/ хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан зээл авсан.

Т.Саранчимэг, Б.Шинэхүү нар нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасны дагуу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу ьөлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой мэдэгдлүүдийг удаа дараа хүргэж, зээлдэгчтэй уулзаж, холбоо барьж байсан хэдий ч зээлийн төлбөрийг хийлгүй банкийг хохироосоор байна.

Нэхэмжлэл гаргах үеийн /2016.04.13-ны өдрийн/ байдлаар зээлийн төлбөр Үндсэн зээл 804.332.43 /найман зуун дөрвөн мянга гурван зуун гучин хоёр төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөг, үндсэн хүү 144.929.75 /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун хорин есөн төгрөг далан таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.491.74 /хорин мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг, нотариатын хураамж 2.400 /хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг, нийт 972.153.92 /есөн зуун далан хоёр мянга нэг зуун тавин гурван төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг байна.

Зээлдэгч Т.Саранчимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Шинэхүү нар нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж цаг хугацаанд нь төлөхгүй нийт 254 хоног хэтрүүлж, Зээлийн гэрээний 3.2.3-т заасан үүргээ биелүүлэхгүй банкыг хохироосоор байна.

Банкнаас авсан зээлийг гэрээнд заасны дагуу төлөхгүй хүндрэл үүсч байгаа тул зээлдэгч Т.Саранчимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Шинэхүү нартай байгуулсан 10/2013 тоот гэрээг гэрээнд заасны дагуу цуцалж, түүнээс төлөгдөөгүй байгаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр нийт 972.153.92 /есөн зуун далан хоёр мянга нэг зуун тавин гурван төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 453 дугаар зүйл, зээлийн гэрээний 3.2.3, 5.1, 5.1.1, 5.1.2-т заасны дагуу зээлийн үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк хариуцагч Т.Саранчимэгт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 972 153.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч Т.Саранчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 793000 төгрөгийг төлж барагдуулан үлдэгдэл 170000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тайлбараа бичгээр ирүүлсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27 882 /хорин долоон мянга найман зуун наян хоёр/ төгрөгний тавин хувь болох 13 941  /арван гурван мянга есөн зуун дөчин нэг/-н төгрөгийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төрийн сангийн 211000020815 тоот данснаас, 13 941  /арван гурван мянга есөн зуун дөчин нэг/-н төгрөгийг хариуцагч Т.Саранчимэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгохоор шийдвэрлэв.             

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 , 75 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Төрийн банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Саранчимэгт холбогдох 972 153.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27 882 /хорин долоон мянга найман зуун наян хоёр/ төгрөгний тавин хувь болох 13 941  /арван гурван мянга есөн зуун дөчин нэг/-н төгрөгийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төрийн сангийн 211000020815 тоот данснаас, 13 941  /арван гурван мянга есөн зуун дөчин нэг/-н төгрөгийг хариуцагч Т.Саранчимэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай           

 

 

ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА