Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Ц.Майбаяр, шүүгдэгч, хохирогч Л.С, Ц.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Лхагвасүрэнгийн Солонгод, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн     1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Баюуд овогт Цэдэвсүрэнгийн Даваадулам нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн “1811024050004” дугаартай, 186/2019/098/э индекстэй хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсен, эмэгтэй, 29 настай, халх, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, "Эфекс" ХХК-д сурталчилгааны албаны дүрс бичлэг хариуцсан ахлах ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороо. 3 дугаар хороолол, 28 дугаар байрны 43 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Боржигон овогт Л.Солонго /РД:УХ89071409/,

            Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улбаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 24 настай, халх, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, "Таван толгой" ХК-д операторчин ажилтай, ам бүл 5, эх, ах эгч. дүүгийн хамт, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 19 дүгээр байрны 16 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Баюуд овогт Ц.Д /РД:УИ94051606/

 Холбогдсон хэргийн талаар;

         Л.С нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Үйлдвэр” барааны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.Нямдулам, Ц.Даваадулам нартай маргалдаж улмаар Ц.Д-ын  биед баруун гуянд зулгаралт, цус хуралт, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Ц.Нямдуламын биед зүүн хөлний эрхийн  хурууны 1 дүгээр шивнүүрийн түвшинд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан,

        Ц.Давуулам нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-нд шилжих шөнө   “Үйлдвэр” барааны гадна иргэн Л.С харилцан зодолдож  улмаар түүний биед тархи доргилт, хамар ясны  хугарал, баруун зовхи хүзүүнд  зулгаралт, баруун тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн  эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн  няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

 1.1.  Шүүгдэгч, хохирогч Л.С нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 1.2.Шүүгдэгч, хохирогч Ц.Д нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.Нямдуламын:..03:30 цагийн орчим гарцгаагаад гадаа байх үед Солонго намайг дуудаад согтуурхаж намайг "овоо болчихжээ. хэдэн халтар найзуудыгаа авч ирчихээд" гэх мэтээр хэл амаар дайрч доромжлоод хүзүүдэж дараад миний толгойруу хуруугаараа тоншоод байсан. Тэр үед манай дүү Даваадулам ирээд "юу болоод байгаа юм бэ" гэхэд тавьсан  "юу ч болоогуй байна" гээд байсан ба би дүүгээ явж бай, юу ч болоогүй ээ гэж хэлэхэд дүү яваад өгсөн. Тэгтэл намайг дахин харанхуй булан руу татаад намайг хана руу түлхэж,би нуруугаараа хана мөргөөд "чи яагаад байгаа юм бэ" гэхэд нүүрлүү тулж ирээд өсгийтэй гутлаараа миний хөл дээр гишгэсэн. Солонго миний хөл дээр гишгээд би орилоход дүү Даваадулам хүрч ирээд "одоо арай давраад байгаа юм би шүү" гээд тэр хоёр буланд очоод нэгнийгээ үснээс зулгаалцаад газар унацгаасан. Гадаа харанхуй байсан учраас сайн харагдахгүй байсан ба тэр хоёр газар хэвтсэн
чигээрээ Даваадулам Солонгыг үснээс нь зулгаагаад доош нь дарсан байсан ба
хөлнөөс хазаад байна шүү дээ, аваачээ гээд орилж байсан. би Солонготой учир зүйгээ олсон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 33-35/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.Д:.. Эгч Нямдулам, Солонго хоёр түрүүлээд гараад явчихсан байсан ба гадаа гарахад харанхуй буланд эгч Нямдуламыг Солонго нь хүзүүдээд доош нь дарчихсан, маргалдсан байдалтай байж байсан. Тэгээд би очоод "юу болоод байгаа юм бэ" гэхэд тэр хоёр салаад Нямдулам "юуч болоогүй цаашаа явж бай" гэхээр нь Даваа, Мандал хоёрын хамт цаашаа яваад хашааны дэргэд ирэхэд эгч Нямдулам "ёо ёо" гээд чангаар орилоод "Солонго чи яагаад байгаа юм бэ" гэхээр нь би очоод "чи арай даварч байгаа юм биш үү. яагаад байгаа юм бэ" гэхэд миний өөдөөс ямар нэгэн юм хэлж доромжлохоор нь би өөдөөс нь ойртоод очиход намайг түлхсэн ба би мөн өөдөөс нь түлхсэн.Тэгээд бид хоёр үснээсээ зулгаалцаад газар унасан ба бид хоёр ноцолдоод миний дээр гараад нүүр маажих гэхээр нь би үснээс нь зулгаагаад доош нь дарахад миний зүүн талын гуянаас хазаж базсан, мөн баруун талын гуянаас мөн базсан.Тэгээд би энэ чинь хазаад байна шүү дээ гэж орилоход Мандал, Даваа нар хажууд ирцгээсэн  байсан. Би Солонготой учир зүйгээ олсон. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 27-29/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Л.С...пиво ууцгааж байгаад гадаа 04 цагийн баарнаас гарцгаасан. Гадаа үүдэнд нь Нямдуламтай юм ярилцаад бага зэргийн маргаан болоод байж байсан. Гэтэл Нямдуламын дүү Даваадулам хүрч ирээд чи манай эгчийг юу гээд байгаа юм гэх шиг болоод надруу дайрч хэвлий хэсэгт өшиглөж газарт унагаасан. Тэгээд үснээс зулгаагаад толгой нүүр орчимд нилээд хэдэн удаа цохиж зодсон. Тэр үед хамт явсан эрэгтэй хүмүүс нь салгасан. Миний биед тархи хөдөлж хуйх хавдаж, үс нэлээд унасан, баруун нүд болон хүзүүний баруун хэсэгт маажигдаж, хамар хугарсан...би тухайн үед томографын зураг авахуулж, хамрын үзлэгт л орсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 23-26/

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Эрдэмтмандалын:..03 цаг өнгөрөөгөөд гарцгаасан ба явах гээд юм ярилцаад зогсож байсан ба Даваа, Даваадулам, Бадамдорж, Доржсамбуу бид нар Нямдулам, Солонго хоёроос жаахан зайтай зогсоод нөгөө хоёр буланд юм яриад зогсож байсан. Тэгтэл орилолдоод, зууралдаад байх шиг байхаар нь бид нар бөөнөөрөө очсон ба би жоохон хоцроод очиход Даваадулам манай эгчийг яаж байнаа гээд Солонготой үснээсээ зулгаалцаад газарт унасан ба Даваадулам нь доод тал руугаа үснээс нь зулгаагаад боолгочихсон байсан ба бид нар салгаж байх үед Даваадулам хөлнөөс хазаад байна шүү дээ гэхээр нь хөлийг нь татаж холдуулаад хоёр тийш нь болгох гэхэд Даваадуламын гар нь Солонгын үсэнд зууралдчихаад салахгүй байхаар нь би орооцолдсон хэсгийг нь салгаад хоёр тийш нь болгосон гэх мэдүүлэг. /хх 38-39/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Л.Бадамдоржийн:...03 цагийн орчим байх гарсан. Тэгээд дүү бид хоёр хүмүүсийг хүргэж өгөхөөр болоод хүмүүсийг хуваарилаад ярилцаж байтал тэнд байсан эгч дүү хоёрын эгч нь найзтайгаа бид нараас жаахан зайтай харанхуй буланд юм ярилцаж байснаа орилоод энэ чинь ёстой тэнэг гичий байна гээд бид нарлуу дөхөд ирэхэд дүү нь болох эмэгтэй нь зөрж гүйж очоод найзтай нь үсдэлцэж аваад орилолдоод эхлэхээр нь бид нар очоод би тэр найзыг нь хойноос нь татаад хоёр тийш салгахад өсгийтэй гутал нь тайлагдчихсан, цүнх нь унаад юмнууд нь тарчихсан байхаар нь би гутлыг нь өмсүүлээд цүнхэнд нь эд зүйлсийг нь хийж өгөөд байж байтал нөгөө хоёр хоорондоо хэрэлдэж байгаад дахин үсдэлцэж аваад газар унасан. Тэгээд салгах гэтэл хоёулаа газар уначихаад нэгнийгээ үснээс зулгаагаад тавихгүй байсан бөгөөд арай гэж салгаад би шууд найз эмэгтэйг нь хойноос нь тэврээд тэр мухараас гараад замын хажуу тал руу очсон ба миний араас цүнх болон гутлыг нь дүү Доржсамбуу бариад хүрч ирсэн гэх мэдүүлэг. /хх 40-41/,

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10497 тоот актын:

1. Л.Солонгын биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун зовхи, хүзүүнд зулгаралт, баруун тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал.хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Номинцэцэг  гэсэн дүгнэлт. /хх-45/,

2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10706 тоот актын:

1. Ц.Нямдуламын биед зүүн хөлийн хурууны 1-р шивнүүрийн түвшинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Ахлах зэргийн шинжээч эмч Н.Туяа гэсэн  дүгнэлт. /хх-47/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс улсын яллагч:...шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 10-12 дугаар хуудас гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл, 20 дугаар хуудас камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 23-29, 33-35 дугаар хуудас хохирогч Ц.Даваадулам, Ц.Нямдулам, Л.Солонго нарын мэдүүлэг, 38-41 дүгээр  хуудас гэрч Г.Эрдэмтмандал, Л.Бадамдорж нарын мэдүүлэг, 43-47 дугаар хуудас №10624, 10497, 10706 дугаартай шинжээчийн дүгнэлт, 57-60 дугаар хуудас яллагдагч Л.С, Ц.Днарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Л.Солонго нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Үйлдвэр” барааны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.Нямдулам, Ц.Даваадулам нартай маргалдаж улмаар Ц.Даваадуламын  биед баруун гуянд зулгаралт, цус хуралт, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Ц.Нямдуламын биед зүүн хөлний эрхийн  хурууны 1 дүгээр шивнүүрийн түвшинд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан,

Шүүгдэгч Ц.Давуулам нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 26-нд шилжих шөнө   “Үйлдвэр” барааны гадна иргэн Л.Солонготой харилцан зодолдож  улмаар түүний биед тархи доргилт, хамар ясны  хугарал, баруун зовхи хүзүүнд  зулгаралт, баруун тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн  эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн  няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэрч Г.Эрдэмтмандалын:..03 цаг өнгөрөөгөөд гарцгаасан ба явах гээд юм ярилцаад зогсож байсан ба Даваа, Даваадулам, Бадамдорж, Доржсамбуу бид нар Нямдулам, Солонго хоёроос жаахан зайтай зогсоод нөгөө хоёр буланд юм яриад зогсож байсан. Тэгтэл орилолдоод, зууралдаад байх шиг байхаар нь бид нар бөөнөөрөө очсон ба би жоохон хоцроод очиход Даваадулам манай эгчийг яаж байнаа гээд Солонготой үснээсээ зулгаалцаад газарт унасан ба Даваадулам нь доод тал руугаа үснээс нь зулгаагаад боолгочихсон байсан ба бид нар салгаж байх үед Даваадулам хөлнөөс хазаад байна шүү дээ гэхээр нь хөлийг нь татаж холдуулаад хоёр тийш нь болгох гэхэд Даваадуламын гар нь Солонгын үсэнд зууралдчихаад салахгүй байхаар нь би орооцолдсон хэсгийг нь салгаад хоёр тийш нь болгосон гэх мэдүүлэг. /хх 38-39/, гэрч Л.Бадамдоржийн:...03 цагийн орчим байх гарсан. Тэгээд дүү бид хоёр хүмүүсийг хүргэж өгөхөөр болоод хүмүүсийг хуваарилаад ярилцаж байтал тэнд байсан эгч дүү хоёрын эгч нь найзтайгаа бид нараас жаахан зайтай харанхуй буланд юм ярилцаж байснаа орилоод энэ чинь ёстой тэнэг гичий байна гээд бид нарлуу дөхөд ирэхэд дүү нь болох эмэгтэй нь зөрж гүйж очоод найзтай нь үсдэлцэж аваад орилолдоод эхлэхээр нь бид нар очоод би тэр найзыг нь хойноос нь татаад хоёр тийш салгахад өсгийтэй гутал нь тайлагдчихсан, цүнх нь унаад юмнууд нь тарчихсан байхаар нь би гутлыг нь өмсүүлээд цүнхэнд нь эд зүйлсийг нь хийж өгөөд байж байтал нөгөө хоёр хоорондоо хэрэлдэж байгаад дахин үсдэлцэж аваад газар унасан. Тэгээд салгах гэтэл хоёулаа газар уначихаад нэгнийгээ үснээс зулгаагаад тавихгүй байсан бөгөөд арай гэж салгаад би шууд найз эмэгтэйг нь хойноос нь тэврээд тэр мухараас гараад замын хажуу тал руу очсон ба миний араас цүнх болон гутлыг нь дүү Доржсамбуу бариад хүрч ирсэн гэх мэдүүлэг. /хх 40-41/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 10497, 10706, 10624 дугаартай  дүгнэлтүүд, шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын  хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлгүүд  болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан  Боржигон овогт Лхагвасүрэнгийн Солонгод, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Баюуд овогт Цэдэвсүрэнгийн Даваадулам нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Солонгыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Даваадуламыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Боржигон овогт Лхагвасүрэнгийн Солонгыг 500 нэгж буюу 500.000 төгрөг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Баюуд овогт Цэдэвсүрэнгийн Даваадуламыг 450 нэгж буюу 450.000  төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нарын гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 7 хоногийн хугацаанд төлөх тухай хүсэлт, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, хохирогч Л.С, Ц.Днар нь бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Лхагвасүрэнгийн Солонгыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Баюуд овогт Цэдэвсүрэнгийн Даваадуламыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Л.Солонгыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянган/ төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Даваадуламыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.С, Ц.Днарт оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.С, Ц.Днь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Л.С, Ц.Днар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СД-ийг  хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С, Ц.Днарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ