Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 94

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Н.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Э.Бадрал, иргэдийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөлөгч нарын өмгөөлөгч Ч.Атарболд  нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашнар овогт М.С холбогдох эрүүгийн “1811027650895” дугаартай, 186/2019/0044/э индекстэй хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр  шүүн хэлэлцэв.               

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн,1989 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар баг Улаан овоо гэх газар оршин суух хаягтай боловч одоо Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо 81-44 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М.Саранхүү  /РД:ЙЛ89032712/,

            Холбогдсон хэргийн талаар:

М.С нь 2018 оны 08 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд бага насны /2018 оны 08 дугаар сард 12 нас 8 сартай байсан/ Б.Анужинг удаа дараа Чингэлтэй дүүргийн 4, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 27-45 УБС улсын дугаартай “Тоёото Приус” маркийн автомашинд хүчиндэж жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:   Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас  мэдүүлсэн мэдүүлэг :

1.1.  Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би тухайн өдөр таксинд явж байсан. Таксинд явж байгаад л танилцсан. Би эхнэр хүүхэдтэй гэхэд өөрийгөө найз залуутай гэж хэлж байсан. Би насанд хүрээгүй гэж мэдээгүй. Том хүн шиг л юм ярьдаг байсан. Бид нэг уулзаад таксинд байхад надад чамайг хүсч байсан гэж хэлсэн. Өмнө бэлгийн харьцаанд орсон санаа зоволтгүй гэж хэлсэн. Түүнээс хойш дахин 9 дүгээр сард уулзсан. 15 минут л бэлгийн харьцаанд орсон. Цааш яваад дахин нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Дахиад бэлгийн харьцаанд ормоор байна. Би хүсээд байна гэж Анужин хэлж байсан. Би биеэ үнэлмээр байна. Намайг тийм газар хүргээд өг гэж хэлж байсан гэв.

Хоёр: Шүүгдэгч  мэдүүлэг  өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.Анужингийн:...би хааяа зайсанд Отгон эмээгийндээ очдог. Би 2018 оны 08 дугаар сарын эхээр Отгон эмээгийнд оччихоод харихаар гэрээс нь гараад такси барихдаа Болдбаатар гэдэг ахтай танилцаад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 14 дүгээр байранд хүргүүлэх замдаа нэг нэгэндээ гар утасныхаа дугаарыг солилцоод замдаа юм ярьж танилцсан. Тухайн өдөр намайг манай гэрийн гадна хүргэж өгөөд 4500 төгрөг авсан. Би тухайн үед арын суудал дээр сууж байгаад байрныхаа гадна буух гэтэл намайг үнсье гэсэн. Тэгээд би үнсүүлэлгүй гэрлүүгээ орсон. Тэгээд маргааш өдөр нь миний 99137551 дугаарын утасруу 89161789 дугаарын утаснаас Болдбаатар ах залгаад манай байрны гадна байна, гараад ир гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь чамайг яавал гэж гараад ирээ гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад машиных нь хойд талын суудал дээр суугаад бид хоёр хамт машинтай энэ тэрүүгээр явж байгаад Баянбүрдийн замын хойд талд нэг шилэн хар саарал өнгийн барилгын гадаа очсон. Тэр нь буудалтай ресторан байсан. Тэгээд намайг тийшээ оръё гээд байхаар нь би зөвшөөрөөгүй. Тэгсэн чинь Болдбаатар ах хойд талын суудал дээр миний хажууд суугаад миний уруул дээр үнсэж байгаад миний болон өөрийнхөө өмдийг тайлаад бид хоёр машинд бэлгийн харьцаанд орсон. Болдбаатар ахаас гарсан цагаан шингэн нь миний бэлэг эрхтэнээс гараад байсан. Би тухайн үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд бид хоёр хөдлөөд манай байрны хажуугийн өндөр барилгын зогсоол дээр очсон ба Болдбаатар ах дахиад хойд талын суудал дээр суугаад бид хоёр дахин бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед бараг 1 цаг бэлгийн харьцаанд орсон байх гэж бодож байна би болъё гэж хэлээд хувцасаа өмсөөд гэрлүүгээ гүйгээд орсон. Түүнээс хойш бараг 20 гаруй хоногийн дараа дахин надруу Болдбаатар ах залгаад уулзах уу, завтай байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би үгүй уулзахгүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тэр өдөр уулзаагүй. Тэгээд бараг 3 хоногийн дараа дахин надруу залгаад уулзъя би ажлаа тараад явж байна гэж хэлэхээр нь би тантай уулзахгүй та намайг жирэмсэн болгох гээд байгаа биздээ гэж хэлсэн чинь үгүй гээд байсан. Ингээд нилээд хугацаа өнгөрсний дараа намайг дэлгүүр ороод явж байсан чинь намайг дуудаад байрны гаднаас машиндаа суулгасан. Тухайн үед замын түгжрэл ихтэй байсан учраас бид хоёр түгжирч явж байгаад Тэнгис кино театрын хойд талын байрны зогсоол дээр очсон. Тэгээд Болдбаатар ах хойд талын суудал дээр ирж суугаад миний болон өөрийнхөө өмдийг тайлаад бэлэг эрхтэндээ цагаан өнгийн уут шиг юм хийгээд байсан. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд дууссаныхаа дараа би бэлэг эрхтэндээ хийсэн цагаан уутыг нь харсан чинь дотор аймар их цагаан өнгийн зүйл болсон байна. Тэгээд бид хоёр хувцасаа өмсөөд манай байрны зүг явсан. Ингээд Болдбаатар ах бид хоёр 3 удаа бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш огт уулзаагүй. Миний 9 дүгээр сарын тэмдэг ирээгүй удаад байхаар нь би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хойд аав Отгонбатад сарын тэмдэг ирэхгүй байна гэж хэлсэн чинь аав намайг хүнтэй унтсан юм уу гэж асуухаар нь аавдаа таксины жолоочтой унтсан гэж үнэнээ хэлчихсэн. Тэгээд өнөөдөр ээжийн хамт эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд намайг 49 хоногтой жирэмсэн байна гэж хэлсэн. Ингээд ээж Бямбацэцэг нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Надаас хэдэн настай юм бэ гэж асуухаар нь би өөрийгөө 13 настай 7 дугаар ангид сурдаг гэж хэлж байсан гэх мэдүүлэг./ хх 25-27/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Бямбацэцэгийн:...М.Анужин нь миний ганц охин бөгөөд 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын 1-р төрөх эмнэлэгт төрсөн. Охин маань одоо Чингэлтэй дүүргийн 5 дугаар дунд сургуулийн 7 дугаар ангид сурдаг. Би охиноо юугаар ч дутаалгүй хайр халамжинд өсгөсөн, бага байхад нь өдөр болгон сургуульд нь автомашинаар хүргэж өгч, авдаг байж байгаад сүүлийн жилүүдэд сургууль нь ойрхон гээд энэ байрыг түрээслэж амьдарч байгаа. Охин маань бага зэргийн  шазруун зантайгаас биш өөр янз бүрийн зан ааш байхгүй. Одоо би Отгонбат гэж хүнтэй амьдарч байгаа бөгөөд Анужингийн төрсөн аав нь биш. 2018 оны 10 сарын 04-ний өдөр би ажлаа тараад гэртээ иртэл нөхөр Отгонбат Анужин биений юм нь ирэхгүй байна гэж  хэлэхээр нь би Анужингаас яагаад биеийн юм чинь ирэхгүй байна гэж асуухад юм хэлэхгүй байсан бөгөөд таксины жолооч орцны хажууд машин дотроо оролдсон гэж хэлээд уйлаад байхаар нь би надад юм хэлэхгүй юм байна гэж ойлгоод эмнэлэгт очиж ЭХО-д харуулахад охин маань 7 долоо хоногтой жирэмсэн болсон байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх 33-34/,

 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Отгоны:...миний хүү Отгонбат нь Анужингийн хойд аав нь байгаа. Миний охин Эгиймаа нь 2 ихэр хүүхэдтэй. Анужин зайсанд манай охиныд 2018 оны 09 дүгээр сард 4 удаа очиж хүүхдийг нь харж байсан. Эхний удаадаа ирж хүүхэд харахдаа таксинд суугаад ирсэн. Тэгэхдээ надаас орж ирээд мөнгө авч таксиндаа өгчихөөд л орой нь ээж Бямбацэцэгийн хамт явсан. Би яг он cap өдрийг нь сайн санахгүй байна. Дараа нь 2-3 хоногийн дараа ирэхдээ автобусанд сууж ирчихээд үдээс хойш байж байгаад ээж рүүгээ яриад автобусанд суугаад явна гэж байсан. Би тухайн үед санаа зовоод дуудлагын таксинд суугаад яв гэж хэлж байгаад 10,000 төгрөг өгөөд явуулсан.Тэр өдөр Анужин автобусанд суугаад явсан байх гэж бодож байна. Хэзээ таксинд явж  байгаад бусдад хүчиндүүлсэн гэдгийг бол мэдэхгүй байна. Саяхан бас нисэхэд хүүхэд хараад ээж нь ирээд аваад явдаг. Би бол ер нь дуудлагын жолооч дуудаж өгнө л гэдэг гэх мэдүүлэг. /хх 35-36/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Уранчимэгийн:... манай нөхөр яг тодорхой эрхэлсэн ажил байхгүй. Хувиараа машинтайгаа таксинд явдаг. Хүүхдээ хичээлд нь зөөдөг. Шөнөөр таксинд явдаггүй дандаа өдрөөр л явдаг юм. Гадуур таксинд явж байгаад намайг ажил тарахад хүүхэд аваад гэртээ ирдэг. Зан байдлын хувьд төлөв даруу, архи дарс ууддаггүй, найз нөхөд цөөнтэй, гадуур явдаггүй ийм хүн хэрэгт холбогдсон гэхээр гайхаж байна. Бидний дундаас хүүхэд төрөөгүй байгаа ч миний хүүхдийг өөрийн хүүхэд шигээ л хайрладаг. Манай нөхрийн ээж аав нь Өвөрхангай аймгийн Сант суманд хөдөө малчин. Манай нөхөр Өвөрхангай аймгийн Сант сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч бүрэн бус дунд боловсролтой төгссөн. Сургууль төгсөөд цэрэгт яваад цэргээс ирээд ээж аавтайгаа хөдөө мал маллаж байгаад. 2012 онд Улаанбаатар хотод орж ирсэн. Хотод орж ирснээсээ хойш дандаа хувиараа л ажиллаж байсан. Барилга дээр ажиллаж байсан. Ачигч хийж байсан, таксинд явж байсан гэх мэт л ажил xийж байсан. 2015 онд 27-45 УБС улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн машин худалдаж аваад уг машинаар хүүхдээ сургуульд хүргэж өгөөд замдаа хааяа таксинд явдаг байсан гэх мэдүүлэг. /хх-37/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мянгатын:...М.С нь 1989 онд Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн манай бага хүү болон мэндэлсэн. Бага насандаа эхнэр бид хоёр дээр өсөж хүмүүжсэн. 1997 онд Өвөрхангай аймгийн Сант сумын сургуульд орж улмаар  8 жил суралцаж бүрэн бус дунд боловсролтой төгссөн. Үүнээс хойш надтай мал маллаж байгаад 2007 онд цэргийн албанд татагдаж Дорноговь аймгт цэргийн алба хаасан. Цэргээс ирээд надтай 1 жил орчим мал маллаж байгаад Улаанбаатар хотод ирээд эхнэр Уранчимэгтэй танилцаж 2013 онд хурим хийж хамт амьдрах болсон. Эхнэртэйгээ 5 жил хамт амьдарч байгаа. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, архи дарс уугаад байдаггүй байдаг, хүнд тусархуу зантай хүүхэд. Урд нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд орж байгаагүй. Хүүгээ хэрэгт холбогдсон гэхээр гайхаж байна. Миний хүү гэмт хэрэг үйлдэхээр хүүхэд биш гэх мэдүүлэг. /хх-38/,

2.6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Шадавхүүгийн:....Б.Саранхүүгийн аав нь Борын Мянгат, ээж нь Лхамаагийн Наранхүү гэж хүмүүс байдаг. Одоо Өвөрхангай аймгийн Сант суманд амьдардаг Б.Мянгатынх таван хүүтэй бөгөөд Б.Саранхүү айлын бага хүү. Саранхүүгийн том ах М.Цагаанхүү нь Өвөрхангайн Арвайхээрт жолооч хийдэг. Дараагийн нь М.Лхагваа, М.Эрдэнэчулуун хоёр нь Өвөрхангай аймгийн Сант суманд мал малладаг. Ах М.Даваасүрэн нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. М.С 2008, 2009 оны хавьд хот руу шилжиж ирсэн Уранчимэг гэх хүүхэнтэй гэр бүл болж нэг хүүхэдтэй болсон. М.С тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд өнгөрсөн наадмаар би Саранхүүтэй тааралдахад приус 20 маркийн машинтай хувиараа таксинд явж байгаа гэж байсан. Саранхүүгийн аав ээж хоёр нь Өвөрхангай аймгийн Сант суманд байгаа бөгөөд өвөлжилт муутайгаас болоод мал ахуйгаа орхиод наашаа ирсэн гэх мэдүүлэг. /хх-39/,

2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Даваасүрэнгийн:...бид эцэг эхээс тавуулаа бөгөөд М.С нь манай хамгийн бага. Аав Борын Мянгат, ээж Л.Наранхүү нар маань Өвөрхангай аймгийн суманд малчин.  Манай хамгийн том ах М.Цагаанхүү Өвөрхангай аймгийн төвд хот хоорондын тээврийн жолооч хийдэг. Дараагийн ах М.Лхагвасүрэн сумандаа малчин, дүү М.Эрдэнэсүрэн маань сум, аймгийн төвд автомашинтай тээвэрт явдаг. М.С 1989 онд Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн сумын дунд сургуулийг наймдугаар анги төгсөж бүрэн бус дунд бол эзэмшсэн. 2007 оны үед санагдаж байна Дорноговь аймгийн Замын-Үүдийн  Хилийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байсан. Цэргээс халагдаж  ирээд аав, ээжид тусалж мал дээр байсан. 2011 оны үеэс хотруу ажилд шилжиж ирсэн бөгөөд барилгын туслах гэх мэт ойр зуурын ажил хийдэг болсон хотод ирээд удалгүй Уранчимэг гэх эмэгтэйтэй танилцаж гэр бүл болж амьдрах болсон. Тэдний дундаас нэг хүүтэй бөгөөд хүү Цагаанбаатар нь дунд сургуулийн гуравдугаар ангид сурдаг. М.Сгийн зан аашийн хувьд даруухан дуу шуу цөөтэй хүүхэд бөгөөд бага байхдаа гэрээс нэг их гараад байдаггүй хүүхэд байсан. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. М.С сүүлийн 5, 6 жил орчим эхнэрийнхээ Приус-20 маркийн автомашинаар эхнэр, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь зөөхийнхөө хажуугаар нь   халтуур хийдэг байсан. Тэгж явж байгаад л энэ гайтай охинтой тааралдаж  ийм зүйл болсон юм шиг байна гэх мэдүүлэг. /хх-40/,

2.8. Шүүх сэтгэц судлалын үндэсний төвийн №70 тоот актын:

1. М.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. М.С нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна.

3. М.С нь хэрэг хариуцах чадвартай байна.

4. М.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүнтэй цочирон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна.

5. М.Сд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй эмч/, гишүүн Э.Амгалан /ахлах зэрэгтэй эмч/, илтгэгч Б.Энх-Ундрах /сэтгэцийн их эмч/ гэх дүгнэлт. /хх 43-44/, 

2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12124 тоот актын:

    1. 2. Б.Анужин нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй байна.

   3. Б.Анужингийн охин хальс хуучин урагдалтай байна.

   4. Б.Анужин нь 2018 оны 10-р сарны 05-ны өдрийн ЭХО шинжилгээгээр 7-н долоо хоног 2 хоногтой жирэмсэн байна гэжээ.

    5. Б.Анужин нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Шинжээч эмч О.Болормаа гэсэн  дүгнэлт. /хх-46/,

   2.10. Шүүх сэтгэц судлалын үндэсний төвийн №110 тоот актын:

   1. Б.Анужин нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө буюу гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хугацаанд сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх шинж тэмдэг үгүй байна. Б.Анужингийн сэтгэл зүйд нь ямар нэгэн өөрчлөлт орсон гэх шинж тэмдэг үгүй байна.

   2. Б.Анужин нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

   3. Б.Анужин нь болсон хэргийн талаар зөв тусган ойлгож үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Комиссын дарга О.Баатаржавын /ахлах зэрэгтэй эмч/, гишүүн Я.Ганхүү /сэтгэцийн эмч/, илтгэгч Б.Энх-Ундрах /сэтгэцийн их эмч/ гэсэн дүгнэлт.  /хх 49-50/,

2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13895 тоот актын:

1.М.С нь хурьцал үйлдэх чадвартай байна.

2.М.С нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

3.М.Сгийн цус нь О /I/ харъяалалтай. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэсэн дүгнэлт.  /хх-52/,

 

2.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10626 тоот актын:

1. Б.Анужингаас гаргаж авсан 7 хоногтой ураг гэх зүйлийн эдийн ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Ургийн эд цусанд ДНХ-ийн шижилгээ хийсэн тул бүлэг тотоох шаардлагагүй болно.

2. Хохирогч Б.Анужингийн гэх ургийн биологийн эх нь Б.Анужин мөн болох нь ДНХ-ийн шижилгээгээр нотлогдож байна.

3. М.Сд ДНХ-ийн шижилгээ хийж ургийн эдийн ДНХ-йн тогтоцтой харьцуулах шаарлагагүй. Биологийн ухааны доктор , БШЛХЧ-ийн ахлах мэргэжилтэн, Д/Х С.Ганболд гэсэн дүгнэлт. /хх-54/,  

 

2.13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12429 тоот актын:

1.М.Сгээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.

2.Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D18S51, D5S818, D13S317, D7S820, D16S5239, Рenta D, Vwa, D8S1179, TРOХ, FGA локусын аллегиар М.С нь Б.Анужингийн ургийн биологийн эцэг байх боломжтой байна. Эцэг байх магадлал 99.99% байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Пүрэвдулам гэсэн дүгнэлт. /хх-56/,

 

2.14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6743 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн гар утасууд хэвийн ажиллагаатай тул шинжилгээнд тэнцэнэ.

2. 2018 оны 08-р сараас 15-ны өдрийн хооронд шинжилгээнд ирүүлсэн Noкia 2700с загварын гар утсанд 55 удаагийн дуудлага, 2 ширхэг ирсэн зураас, Samsung note-1 загварын гар утсанд 11 утасны дугаартай харьцсан зурвас, 598 удаагийн дуудлагын түүх, 4 ширхэг байна. Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбилэг гэсэн  дүгнэлт. /хх 59-60/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс: хавтаст хэргээс 25 дугаар хуудас хохирогч Анужингийн мэдүүлэг, 31-32 дугаар хуудас Анужингийн мэдүүлэг,  37 дугаар хуудас гэрч Бямбацэцэгийн мэдүүлэг, 36-37 дугаар хуудас гэрч Уранчимэгийн мэдүүлэг, гэрч Мангатын мэдүүлэг, гэрч Шагдархүүгийн мэдүүлэг, гэрч Даваасүрэнгийн мэдүүлэг, 46 дугаар хуудас шүүх сэтгэц судлалын дүгнэлт, М.Сгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 116 дугаар хуудас ял шийтгэлийн лавлагаа, 121-129 дүгээр хуудас гэр бүлийн лавлагаа, Адам эрэгтэйчүүдийн эмнэлгийн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

Дээрхи  хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах  ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч М.С нь 2018 оны 08 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд бага насны /2018 оны 08 дугаар сард 12 нас 8 сартай байсан/ Б.Анужинг удаа дараа Чингэлтэй дүүргийн 4, 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 27-45 УБС улсын дугаартай “Тоёото Приус” маркийн автомашинд хүчиндэж жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн  болох  мөрдөн шалгах ажиллагааны  явцад насанд хүрээгүй хохирогч Б.Анужингийн:...тэгсэн чинь Болдбаатар ах хойд талын суудал дээр миний хажууд суугаад миний уруул дээр үнсэж байгаад миний болон өөрийнхөө өмдийг тайлаад бид хоёр машинд бэлгийн харьцаанд орсон. Болдбаатар ахаас гарсан цагаан шингэн нь миний бэлэг эрхтэнээс гараад байсан. Би тухайн үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд бид хоёр хөдлөөд манай байрны хажуугийн өндөр барилгын зогсоол дээр очсон ба Болдбаатар ах дахиад хойд талын суудал дээр суугаад бид хоёр дахин бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед бараг 1 цаг бэлгийн харьцаанд орсон байх гэж бодож байна би болъё гэж хэлээд хувцасаа өмсөөд гэрлүүгээ гүйгээд орсон. Түүнээс хойш бараг 20 гаруй хоногийн дараа дахин надруу Болдбаатар ах залгаад уулзах уу, завтай байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би үгүй уулзахгүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд тэр өдөр уулзаагүй. Тэгээд бараг 3 хоногийн дараа дахин надруу залгаад уулзъя би ажлаа тараад явж байна гэж хэлэхээр нь би тантай уулзахгүй та намайг жирэмсэн болгох гээд байгаа биздээ гэж хэлсэн чинь үгүй гээд байсан. Ингээд нилээд хугацаа өнгөрсний дараа намайг дэлгүүр ороод явж байсан чинь намайг дуудаад байрны гаднаас машиндаа суулгасан. Тухайн үед замын түгжрэл ихтэй байсан учраас бид хоёр түгжирч явж байгаад Тэнгис кино театрын хойд талын байрны зогсоол дээр очсон. Тэгээд Болдбаатар ах хойд талын суудал дээр ирж суугаад миний болон өөрийнхөө өмдийг тайлаад бэлэг эрхтэндээ цагаан өнгийн уут шиг юм хийгээд байсан. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд дууссаныхаа дараа би бэлэг эрхтэндээ хийсэн цагаан уутыг нь харсан чинь дотор аймар их цагаан өнгийн зүйл болсон байна. Тэгээд бид хоёр хувцасаа өмсөөд манай байрны зүг явсан. Ингээд Болдбаатар ах бид хоёр 3 удаа бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш огт уулзаагүй. Миний 9 дүгээр сарын тэмдэг ирээгүй удаад байхаар нь би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хойд аав Отгонбатад сарын тэмдэг ирэхгүй байна гэж хэлсэн чинь аав намайг хүнтэй унтсан юм уу гэж асуухаар нь аавдаа таксины жолоочтой унтсан гэж үнэнээ хэлчихсэн. Тэгээд өнөөдөр ээжийн хамт эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд намайг 49 хоногтой жирэмсэн байна гэж хэлсэн. Ингээд ээж Бямбацэцэг нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Надаас хэдэн настай юм бэ гэж асуухаар нь би өөрийгөө 13 настай 7 дугаар ангид сурдаг гэж хэлж байсан гэх мэдүүлэг./ хх 25-27/,  гэрч Д.Бямбацэцэгийн:...М.Анужин нь миний ганц охин бөгөөд 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын 1-р төрөх эмнэлэгт төрсөн. Охин маань одоо Чингэлтэй дүүргийн 5 дугаар дунд сургуулийн 7 дугаар ангид сурдаг. Би охиноо юугаар ч дутаалгүй хайр халамжинд өсгөсөн, бага байхад нь өдөр болгон сургуульд нь автомашинаар хүргэж өгч, авдаг байж байгаад сүүлийн жилүүдэд сургууль нь ойрхон гээд энэ байрыг түрээслэж амьдарч байгаа. Охин маань бага зэргийн  шазруун зантайгаас биш өөр янз бүрийн зан ааш байхгүй. Одоо би Отгонбат гэж хүнтэй амьдарч байгаа бөгөөд Анужингийн төрсөн аав нь биш. 2018 оны 10 сарын 04-ний өдөр би ажлаа тараад гэртээ иртэл нөхөр Отгонбат Анужин биений юм нь ирэхгүй байна гэж  хэлэхээр нь би Анужингаас яагаад биеийн юм чинь ирэхгүй байна гэж асуухад юм хэлэхгүй байсан бөгөөд таксины жолооч орцны хажууд машин дотроо оролдсон гэж хэлээд уйлаад байхаар нь би надад юм хэлэхгүй юм байна гэж ойлгоод эмнэлэгт очиж ЭХО-д харуулахад охин маань 7 долоо хоногтой жирэмсэн болсон байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх 33-34/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12429 тоот актын: 1.М.Сгээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D21S11, D18S51, D5S818, D13S317, D7S820, D16S5239, Рenta D, Vwa, D8S1179, TРOХ, FGA локусын аллегиар М.С нь Б.Анужингийн ургийн биологийн эцэг байх боломжтой байна. Эцэг байх магадлал 99.99% байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Пүрэвдулам гэсэн дүгнэлт. /хх-56/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж  бэхжүүлсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Сг бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

              Хохирогч баримтаар 925.600 төгрөг нэхэмжилсэнийг  шүүх үндэслэлтэй байна гэж  үзэж  шүүгдэгчээс 925.600 төгрөгийг гаргуулж хохирогчид  олгохоор  шийдвэрлэсэн ба шүүгдэгч ажлын  тав хоногийн хугацаанд завсарлага авч  хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад учруулсан  хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан  байна гэж  шүүх  үзлээ.

 

              Харин хохирогч сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжилсэнийг  шийдвэрлэх боломжгүй, энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул  шүүх сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй  байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  үзлээ.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн  цагдан хоригдсон хоногийг  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Дашнар овогт Мянгатын Саранхүүг бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч М.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.Сд оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

                       

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Сгийн цагдан хоригдсон 114 /нэг зуун арван дөрөв/ хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцсугай.

 

 5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бадамцэцэгийн сэтгэл санааны хохиролд 50000000 /таван сая/ төгрөг нэхэмжлсэнийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

 6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.  Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

    

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ

 

                                                        ШҮҮГЧ                               Ё.ЦОГТЗАНДАН

 

                                                        ШҮҮГЧ                               Н.НАРАНТУЯА