Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2016/00100/И |
Дугаар | 91 |
Огноо | 2016-06-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2-р баг, Гавилууд, гоёотын 11 гудамжны 3 тоотод оршин суух Хиад Боржигин овогт Доржсүрэнгийн Цогбаяр /РД:КЮ60052611/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цогбаяр, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цогбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Цогбаяр миний бие 1986 онын 08 дугаар сараас 1995 оны 02 сар хүртэл Усны аж ахуйн барилга угсралтын конторт анх ажилд орсон. Энэ хугацааны ажилд орсон, гарсан тушаал аймгийн төв архивт байдаггүй. Энэ талаарх баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1987 оны 03 дугаар сараас 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл Усны аж ахуйн конторт Авто краны жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Цогбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1987 оны 03 дугаар сараас 1995 оны 02 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл усны аж ахиун конторт ажиллаж байснаа тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ¹144 тоот тодорхойлолт, Өмнөговь аймгийн Архивын
тасгийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №30 тоот лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №431 тоот лавлагаа, 1989 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын контороос нэхэмжлэгч Д.Цогбаярт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Ихбаяр, Д.Банди нарын өгсөн тайлбар болон тэдгээрийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цогбаяр нь 1987 оны 03 дугаар сараас 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн усны аж ахуйн конторт Автокраны жолооч, машинчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Цогбаяр нь 1987 оны 03 дугаар сараас 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн усны аж ахуйн конторт Автокраны жолооч, машинчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №431 тоот лавлагаа, 1989 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын контороос нэхэмжлэгч Д.Цогбаярт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Х.Ихбаяр, Д.Банди нарын өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангаж нэхэмжлэгч Д.Цогбаярыг 1987 оны 03 дугаар сараас 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн усны аж ахуйн конторт Автокраны жолооч, машинчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй.
Гэрч Х.Ихбаяр, Д.Банди нар нь тухайн үед нэхэмжлэгч Д.Цогбаяртай нэг нэгдэл, байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу авагдсан, Өмнөговь аймгийн Архивын тасгийн лавлагаа нь зохих байгууллага албан тушаалтны тамга, тэмдэг гарын үсгээр баталгаажсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хиад Боржигин овогтой Доржсүрэнгийн Цогбаярыг 1987 оны 03 дугаар сараас 1995 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн усны аж ахуйн конторт Автокраны жолооч, машинчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА