Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 92

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 43 тоот “Капитал банк” ХХК-ийн Өмнөговь аймаг Цогтцэций салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Цагаан-Овоо майл гудамж 2-2 тоотод оршин суух Хиргүүд бөө овогт Цэцэгдолгорын Одгэрэл /РД:КЮ90112091/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,752,437 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус банк нь Цэцэгдолгор овогтой Одгэрэлтэй 2013 оны 07 сарын 31-ний өдөр №2005000009 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 6,000,000.00 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймгийн Даланзадгад сум 4-р баг Дундсайхан 8-25 тоотод байрлах 1849 м.кв талбайтай газар хашааны хамт, Өмнөговь аймгийн Даланзадгад сум 4-р баг Дундсайхан 8-25 тоотод байрлах 53.7 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай барилга барьцаалсан. Гэрээний дагуух хэсэгчилсэн графикт төлөлтийн хугацаа 2016 оны 05 сарын 11-ний өдөр дууссан боловч Цэцэгдолгор овогтой Одгэрэл нь өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо барагдуулаагүй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 1.753.166.42 төгрөг, үндсэн хүү 2,667,828.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,605.11 төгрөг төлсөн. Одоогоор 4,246,833.58 төгрөгийн үндсэн зээл, 1,204,482.76 төгрөгийн үндсэн зээлийн хүү, 301,120.69 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийтдээ 5,752,437 /төвөн сая долоон зуун тавин хоёр мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийн зээл хүүг төлөх шаардлага тавьсан боловч төлөхгүй байсаар өдийг хүрлээ.

Иймд Цэцэгдолгор овогтой Одгэрэлийн орлого, эд хөрөнгөөс үндсэн зээл 4,246,833.58 төгрөгийн үндсэн зээл, 1,204,482.76 төгрөгийн үндсэн зээлийн хүү, 301,120.69 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийтдээ 5,752,437 /төвөн сая долоон зуун тавин хоёр мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийн хохиролыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Одгэрэл нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Цэцэгдолгор овогтой Одгэрэл миний бие нь 2013 оны 07 сарын 31-ний өдөр капитал банкнаас гэрээ байгуулж дундсайхан 8-25 тоотод байрлах хашаа байшинг барьцаалан зээл авсан нь үнэн болно.

Энэхүү зээл нь 2016 оны 05 сарын 11-ний өдөр дуусах ёстой байсан ч 2 жил дараалан ажил зогсолт болж зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй нь үнэн болно. Капитал банкнаас нэхэмжилсэн үндсэн зээл 4,246,833.58, үндсэн зээлийн хүү 1,204,482.76, нэмэгдүүлсэн хүү 301,120.69 нийт 5,752,437 төгрөгийн зээлийг төлж барагдуулах нь үнэн болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь зээлийн гэрээний үлдэгдэл 5,752,437  төгрөгийг хариуцагч Ц.Одгэрэлээс гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Одгэрэл нь “Капитал банк” ХХК-аас 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөгийг авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Ц.Одгэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийг хохиролгүй болгохоор шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Зээлийн гэрээний үүрэгт 5,752,437 төгрөг гаргуулах тухай “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Ц.Одгэрэл хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,988 төгрөгөөс 53.494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000020815 тоот данснаас 53,494 төгрөг, хариуцагч Ц.Одгэрэлээс 53,494 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                        Г.СОЛОНГО