Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 0016

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч:И.Ариунсанаа

 шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: М.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Х овогт М З  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806071322158  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт М З, 19  оны 4 дүгээр  сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд   төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойжуулалтын инженер  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 2, эхийн хамт  аймгийн Ц сумын  дугаар баг, Хуурч,  дугаар хэсэг З 4 дүгээр гудамжны 15 тоотод оршин суудаг, хотод С дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,

Холбогдсон хэргийн талаар:

          М.З нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өглөө Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны тоотод Б.Б маргалдаж түүнийг газар авч шидэж унаган толгойгоороо хамар луу нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч М.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Шүүгдэгч М.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 12.00 цагийн орчимд найз эмэгтэй болох Б унтаж байтал найз эмэгтэйн дүү болох Б нь эгч Б цохиод байхаар нь босч ирээд болилдоо гэхэд манайхаас зайл гэсэн. Тэгэхээр нь би зүүн гараараа баруун талых нь хацар дээр нэг удаа цохисон. Намайг цохих гэхээр нь би бултсан. Гэтэл миний өмнөөс хараад инээгээд байхаар нь би тэвэрч аваад шалан дээр унагаасан. Тэгээд хоолны ширээний шургуулган дотор байсан 13 см орчим урттай хутга аваад над руу дайрхаар нь би зурагтан дээр байсан баримал шиг саарал юм барьж автал тэрээр хутгаа хаясан. Тэгээд удаагүй хүмүүс орж ирээд салгасан. Хүмүүс гарсаны дараа дахиад намайг пязда минь гээд сонин сонин юм яриад байхаар нь би чамайг би нохой шиг зодно гэж хэлтэл хутга бариад дайрсан тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гээд хөнжил аваад дарж унагааж байгаад хамар луу нь нэг удаа мөргөсөн гэжээ. /хх-ийн 13/

          Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 12.00 цагийн орчимд гэртээ байж байгаад гал тогооны өрөөний угаалтуур эвдэрсэн байсныг мэдэлгүй ус гоожуултал манай эгч Б над руу уурлаад хогийн савны таглаа шидсэн. Тэгэхээр нь би буцаагаад хогийн савны таглааг нь шидэхэд манай эгч над руу уурлаад бид хоёр маргалдсан. Тэгтэл манай эгчийн найз залуу болох З унтаж байснаа босож ирээд эгчийгээ зоддог ямар янзын пязда бэ гэсэн.  Тэгэхээр нь би эгч бид хоёр маргалдаж байхад чамд ямар хамаатай юм гэсэн.  Тэгээд би эцэг эх нь зөвшөөрөхгүй байхад айлаар хонодог чи хэн бэ гэтэл нөгөө залуу баруун гараараа миний шанаа руу цохисон. Гэтэл эгч өөрөөсөө болж байгаа юм хохичино гэтэл нөгөө залуу намайг тэвэрч аваад шалан дээр шидсэн. Тэгэхээр нь би чамайг хаана ч явсан би зодно гэж хэлээд ширээн дээр байсан хутгыг аваад өөдөөс нь очсон чинь чаддаг юм бол шаа гээд байсан. Тэгэхээр нь би хутгаа хаясан. Гэтэл нөгөө залуу намайг дарж байгаад нүүр лүү мөргөсөн. Миний хамарнаас цус гараад хэвтэж байтал хаалга цохиод нэг хүн орж ирсэн. Бид хоёр дахиад маргалдаж байтал 2 хүн орж ирээд уурлаад цагдаа дуудсан гэжээ. /хх-н 6-11/

          Гэрч Б.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 8 дугаар сарын 29-ний 12.00 цагийн орчимд гэртээ байж байтал манай дүү Б нь гал тогооны эвдэрхий крант онгойлгоод ус асгаад байхаар нь энэрүү ус битгий хийгээрэй эвдэрчихсэн юм байлаа гэхэд манай дүү уурлаад пязда минь цай хийж уумаар байна гэсэн. Тэгээд идэж байсан боорцгоо над руу шидээд байхээр нь би хогны савны таглаа аваад шидсэн. Гэтэл манай дүү над дээр ирээд миний баруун чих рүү гараараа цохиод дахин цээж рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би ёоёо гээд орилсон. Энэ үед манай найз залуу босч ирээд эгчийгээ яагаад ингэж байгаа юм бэ гээд нуруулуу нь цохитол манай дүү хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад манай найз залуу руу дайрсан. Гэтэл манай найз залуу тоглоомон бэлэг дурсгалын зүйл гартаа барьсан чинь манай дүү хутгаа хаясан. Тэгээд хаалга нүдэхээр нь онгойлгоод өгтөл нэг эмэгтэй орж ирээд чимээ шуугиан гаргалаа гэж уурласан. Тэр эмэгтэйг гарсаны дараа нөгөө хоёр дахин маргалдсан. Удаагүй цагдаа ирсэн гэжээ.  /хх-н 17-20/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23/

          Б.Болорхуягийн толгойн компьютер томографийн шинжилгээний баримт /хх-н 26-27/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 10626 тоот дүгнэлт:

         1.Б.Б биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 27/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 28-29/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30-31,46-47/  

           Шүүх сэтгэц эмгэг судлалын 14 тоот дүгнэлт:

1.М.З нь хэрэг үйлдэх үедээ шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр засрал сайжралын байдал сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Дээрх эмгэг нь дотоод шалтгаантай удамших хандлагатай сэтгэцийн эмгэг болно.

2.М.З нь хэрэгт холбогдох үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна. М.Золбоо нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

3.М.З нь өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлах чадвартай  байсан байна.

4.М.З нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-н 48/      

          М.З иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, оршин сууга хаягийн тодорхойлолт /хх-н 33/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 38 /

          М.З Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 39/, прокурорын тогтоол /хх-н 40-41/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 42-43/

          М.З хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 44-45/ зэрэг болно.

           М.З нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өглөө Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны тоотод Б.Б маргалдаж түүнийг газар авч шидэж унаган толгойгоороо хамар луу нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...би эцэг эх нь зөвшөөрөхгүй байхад айлаар хонодог чи хэн бэ гэтэл нөгөө залуу баруун гараараа миний шанаа руу цохисон. Гэтэл эгч өөрөөсөө болж байгаа юм хохичино гэтэл нөгөө залуу намайг тэвэрч аваад шалан дээр шидсэн. Тэгэхээр нь би чамайг хаана ч явсан би зодно гэж хэлээд ширээн дээр байсан хутгыг аваад өөдөөс нь очсон чинь чаддаг юм бол шаа гээд байсан. Тэгэхээр нь би хутгаа хаясан. Гэтэл нөгөө залуу намайг дарж байгаад нүүр лүү мөргөсөн. Миний хамарнаас цус гараад хэвтэж байтал хаалга цохиод нэг хүн орж ирсэн гэсэн мэдүүлэг /хх-н 6-11/

          Гэрч Б.Б    мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... идэж байсан боорцгоо над руу шидээд байхээр нь би хогны савны таглаа аваад шидсэн. Гэтэл манай дүү над дээр ирээд миний баруун чих рүү гараараа цохиод дахин цээж рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би ёо ёо гээд орилсон. Энэ үед манай найз залуу босч ирээд эгчийгээ яагаад ингэж байгаа юм бэ гээд нуруулуу нь цохитол манай дүү хоолны шүүгээн дээр байсан хутгыг аваад манай найз залуу руу дайрсан. Гэтэл манай найз залуу тоглоомон бэлэг дурсгалын зүйл гартаа барьсан чинь манай дүү хутгаа хаясан гэсэн мэдүүлэг/ хх-н 17-20/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 10626 тоот дүгнэлтээр Б.Б биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдсон,  гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 27/

          Шүүгдэгч  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б нь эгч Б цохиод байхаар нь босч ирээд болилдоо гэхэд манайхаас зайл гэсэн. Тэгэхээр нь би зүүн гараараа баруун талых нь хацар дээр нэг удаа цохисон. Намайг цохих гэхээр нь би бултсан. Гэтэл миний өмнөөс хараад инээгээд байхаар нь би тэвэрч аваад шалан дээр унагаасан. Тэгээд хоолны ширээний шургуулган дотор байсан 13 см орчим урттай хутга аваад над руу дайрхаар нь би зурагтан дээр байсан баримал шиг саарал юм барьж автал тэрээр хутгаа хаясан.

би чамайг би нохой шиг зодно гэж хэлтэл хутга бариад дайрсан тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гээд хөнжил аваад дарж унагааж байгаад хамар луу нь нэг удаа мөргөсөн гэсэн  /хх-ийн 13/ мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

М.З нь Б эгчийгээ зодлоо гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. М.З дээрх үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

         Иймд М.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          М,З нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болно.     

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт М З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар М.З 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                    М.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. М.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.З  нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

        7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.З авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН