| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0012/э |
| Дугаар | 0017 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ш.Хосбаяр
шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Намжилцогт
шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1802004790272 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт О Б, 19 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, -н 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн дүгээр хороо дүгээр хороолол дугаар байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,
Холбогдсон хэргийн талаар:
О.Б нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын дугаартай тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутны хамт 26.44 грамм жинтэй өвс нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг руу замын унаанд сууж яваад өнгөрч машинаас бууж үлдээд замын хажуу талд ургаж хатсан байдалтай байсан Каннабис ургамлаас гялгар уутанд бага зэргийг өөрөө хэрэглэж үзэхээр түүж аваад Улаанбаатар хот руу явах замын унаанд гар өргөж суугаад буцаж ирсэн. Түүсэн гэх өвсөө өөрийнхөө ягаан өнгийн нэг үүргэвчтэй цүнхэнд хадгалж байгаад түүнээсээ нэг удаа хэрэглэсэн харин өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой найз Б гэрийнхээ гадаа уулзаж түүний машинд орж суугаад өвснөөсөө бэлэн тамхины доторхи тамхийг нь гаргаж байгаад өвс гэх зүйлээсээ хийж татаж хэрэглээд офицерийн ойролцоо явж байгаад цагдаад баригдсан. Б өвс түүсэн талаараа хэлсэн. Би өвс гэх нэршилтэй мансууруулах бодисын талаар интернетээс олж мэдээд түүнийг Дархан, Сэлэнгэ явах замд ургадаг талаар сонсож мэдээд хэрэглэж үзмээр санагдаад түүсэн юм гэжээ. /хх-н 56/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-10/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-19/
О.Б гэх гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 21-24/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс №11163 дугаартай дүгнэлтээр НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон хураан авсан гялгар уутны хамт 25.9 грамм жинтэй өвч гэх нэршилтэй бор өнгийн хатсан өвсийг эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ. /хх-н 25-26
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Он Бай 2016 оны өвөл танилцаж байсан ба танилцаад үерхээд 2 жил орчим болж байна. Сүүлийн жил гараны өмнөөс манай аав ээжтэй танилцаж манай гэрээр ирэн очдог болсон. Сүүлийн 4-5 сарын хугацаанд манай гэрт хамт амьдарч байгаа. Б нь эмээ А болон дүү Ө нарын хамт амьдардаг юм. Аав ээжийнхээ талаар надад яриад байдаггүй юм. Багаасаа эмээтэйгээ өссөн гэж ярьдаг. Б Монгол улсын Үндэсний ир сургуульд сурч байгаад 4 дүгээр курсээсээ чөлөө авчихсан байгаа. Би Б хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байсан талаар мэдэхгүй. Цагдаагийн байгууллагаас над руу залгаж хэлэх үед л би мэдсэн. Б Б гэдэг залуутай нөхөрлөдөг гэжээ. /хх-н 30-31/
Гэрч Ө.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: О Б нь 19 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын дүгээр төрхөд төрсөн. Түүний ээж Н нь миний төрсөн охин байгаа юм. Н нь О гэдэг залуутай 1996 онд гэр бүл болоод 1997 онд Б, 2002 онд Ө төрүүлсэн. Гэр бүлийн маргаанаас болоод 2005 онд гэрлэлтээ цуцлуулсан. Түүнээс хойш охин Н 2 хүү нь над дээр байдаг юм. Ээж нь 2011 онд Турк улс руу явсан одоо тэндээ гадаад хүнтэй суугаад тэр газартаа амьдарч байгаа. Хааяа утсаар л ярьдаг юм. Түүнээс Монголдоо нэг ч удаа ирээгүй. Б бага сургуульд орохдоо Эрэл сургуульд орж суралцсан. Тэндээ 5 дугаар анги хүртэл явсан. Дараа нь дугаар сургуульд шилжин сураад тэндээ 10 дугаар ангиа дүүргээд -д орсон. 2017 онд 3 дугаар курсээсээ Солонгос улс руу яваад ажил хийж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 1-ны өдөр ирсэн. Эргэж сургуульдаа ороогүй. Б багаасаа над дээр өссөн болохоор хүний үгэнд оромтгой, ядарсан эмэгтэй, настай хүнийг их хүндэлдэг. Үг дуу цөөтэй, сэтгэл дотроо бодсон зүйлээ гадагшаа нээх их нээгээд байдаггүй юм. Халиунаатай 2017 оноос хойш найзалж байгаа юм. Түүний аав О нь хаана байдаг талаар би мэдэхгүй. Би хүүгээ хар тамхины хэрэгт холбогдсон талаар Замын цагдаагийн газар дээр очоод л мэдсэн. Учир нь манай хүү замын цагдаагийн газар шалгагдаж байсан юм. Машинтай явж байгаад хүн дайрсан хэргээр шалгагдаж байсан юм. Гэртээ ямар нэгэн байдлаар хар тамхи янз бүрийн юм хадгалж байгаагүй. Надаас их айдаг юм гэжээ. / хх-н 34-35/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 36/
2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11163 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.2.Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /deita-9 tetrahydrocannabinoi/ илэрч байна.
Дельта-9 тетрагидроканнабинол /deita-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна гэжээ. /хх-н 37-39/
2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11162 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.2.Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2018.10.22 О Б, 2018.10.23 Ц гэж хаягласан 2 ш шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.
Илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна гэжээ. /хх-н 43-45/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 40-41, 46-47/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 42/
Монгол улсын олон улсын гэрээ сэтгэцэд нөлөөлөр бодисын тухай конвенцийн хуулбар /хх-н 52-55/
О.Б сэжигтнээр тооцож авсан мэдүүлэг /хх-н 56/
О.Ббаривчилсан тухай тэмдэглэл /хх-н 65-66/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 46 тоот дүгнэлт:
1.О.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2.Одоо О.Б нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3.О.Бнь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
4.О.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5.О.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд хэрэг хариуцах чадвартай байсан байна.
6.О.Бнь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
7.О.Б нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
8.О.Б нь мансуурах донтой эсвэл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэжээ. /хх-н 129-130/
О.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 83,93/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 92 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 96/
О.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 67/, прокурорын тогтоол /хх-н 69-70/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 72-73/
О.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 74-75/ зэрэг болно.
О.Б нь Төв аймгийн Жаргалант сумын нутагт байрлах зоогийн газар орчимд машинаас бууж үлдээд замын хажуу талд ургаж хатсан байдалтай байсан Каннабис ургамлаас гялгар уутанд бага зэргийг өөрөө хэрэглэж үзэхээр түүж аваад өөрийнхөө ягаан өнгийн нэг үүргэвчтэй цүнхэнд хадгалж байгаад 2018 оны 10 дугаар сарын 22-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4713УНЕ улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутны хамт 26.44 грамм жинтэй өвс нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн... Шүүгдэгч О. мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Урьхан өнгөрч машинаас бууж үлдээд замын хажуу талд ургаж хатсан байдалтай байсан Каннабис ургамлаас гялгар уутанд бага зэргийг өөрөө хэрэглэж үзэхээр түүж аваад Улаанбаатар хот руу явах замын унаанд гар өргөж суугаад буцаж ирсэн. Түүсэн гэх өвсөө өөрийнхөө ягаан өнгийн нэг үүргэвчтэй цүнхэнд хадгалж байгаад түүнээсээ нэг удаа хэрэглэсэн харин өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны орой найз Б гэрийнхээ гадаа уулзаж түүний машинд орж суугаад өвснөөсөө бэлэн тамхины доторхи тамхийг нь гаргаж байгаад өвс гэх зүйлээсээ хийж татаж хэрэглээд офицерийн ойролцоо явж байгаад цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг /хх-н 56/, О.Б машинаас хураан авсан зүйлийг шинижлгээнд өгч шинжилүүлэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс №11163 дугаартай дүгнэлтээр НҮБ-н 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон хураан авсан гялгар уутны хамт 25.9 грамм жинтэй өвч гэх нэршилтэй бор өнгийн хатсан өвсийг эд мөрийн баримтаар тооцсон байна. /хх-н 25-26/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
О.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй гялгар уутанд савласан 25.9 грамм /гялгар уутны хамт/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт өвс нэршилтэй бодисыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овогт О Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр О.Б 2 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан зан үйлээ засах үүрэг, 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодисыг хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.
4.Энэ хэргийн улмаас О.Б нь 48 цаг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан болохыг дурьдсугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй гялгар уутанд савласан 25.9 грамм /гялгар уутны хамт/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт өвс нэршилтэй бодисыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН