| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1617/э |
| Дугаар | 0025 |
| Огноо | 2018-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: А.Сайнбаяр
шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Батдэлгэр
шүүгдэгч: О.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт О Г холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806012451967 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт О Г, 19 оны 03 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Сөүл авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 3, эхийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо Доржийн гудамжны тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,
Холбогдсон хэргийн талаар:
О.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Эс караоке пабад үл ялих зүйлээр шалтаглан Ш.Б нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-6/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 7-8/
Шүүгдэгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүргэн ах Т, түүний найз С хамт караокены зүүн талын караокелүү 22.00 цагийн орчимд орсон. Тухайн газраас бид нар 7-8 шил пиво авсан би уугаагүй. Надад цохиулдаг залуу миний хажуу талын ширээнд сууж байсан. Бид нарыг тэнд сууж байтал манай найз охин найз М хамт орж ирээд надад цохиулдаг залуугийн ширээн дээр суусан. Гэтэл миний уур гэнэт хүрээд ширээн дээр нь очоод тухайн ширээн дээр сууж байсан залуугийн нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд би шууд гараад явчихсан эргэж ирээд нөгөө залуутай уулзах гэтэл байгаагүй. Би хардалтаас болоод ийм хэрэг хийсэн гэжээ. /хх-н 42/
Хохирогч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наран караокены хажуу талын эс караокед орсон. Тухан караокег ажиллуулж байсан залуу над дээр ирээд ширээ алга наана чинь 2 хүн суулгачих уу гэхээр нь би зөвшөөрсөн. Гэтэл удалгүй нэг залуу ирээд чи миний эхнэртэй явалддаг залуу мөн байна гэж хэлээд намайг 2 удаа нүүрэн тус газар цохичихоод гараад явчихсан. Баарны бармен залуу намайг нойл орж цусаа угаа гэсэн. Намайг бие засах газарт байхад нөгөө залуу эргээд орж ирж байсан. Миний үүдэн дээд 3 шүд унаж уруулын дотор тал язарч хавдсан байсан. Тухайн үед миний ширээн дээр ирж суусан эмэгтэй уг залуугийн салсан эхнэр нь байсан гэсэн. Тухайн залуу намайг яагаад зодсоныг би мэдэхгүй байна гэжээ. /хх-н 36-38/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 43/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 44 тоот акт: Дүгнэлт:
1.Ш.Б 3 шүд унасан дээд уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.
3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52.2-т зааснаар 10% алдагдана гэжээ. /хх-н 44/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 56-57/
Хохирогч Ш.Б харилцан тохиролцож учирсан хохиролд 500.000 төгрөг төлсөн баримт /хх-н 60/
О.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 46 /
О.Г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 47/, прокурорын тогтоол /хх-н 48-49/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-52/
О.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 54-55/ зэрэг болно.
О.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Эс караоке пабад үл ялих зүйлээр шалтаглан Ш.Б нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Гэтэл удалгүй нэг залуу ирээд чи миний эхнэртэй явалддаг залуу мөн байна гэж хэлээд намайг 2 удаа нүүрэн тус газар цохичихоод гараад явчихсан. Баарны бармен залуу намайг нойл орж цусаа угаа гэсэн. Намайг бие засах газарт байхад нөгөө залуу эргээд орж ирж байсан. Миний үүдэн дээд 3 шүд унаж уруулын дотор тал язарч хавдсан байсан гэсэн мэдүүлэг/хх-н 36-38/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 44 тоот актын дүгнэлтээр Ш.Б 3 шүд унасан дээд уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52.2-т зааснаар 10% алдагдана гэжээ. /хх-н 44/
Шүүгдэгч О.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай найз охин О найз М хамт орж ирээд надад цохиулдаг залуугийн ширээн дээр суусан. Гэтэл миний уур гэнэт хүрээд ширээн дээр нь очоод тухайн ширээн дээр сууж байсан залуугийн нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг. / хх-н 42/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
О.Г нь Эс караокед сууж байхад нь хохирогчийг үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогдсон ба түүнд холбогдох хэргийг зүйлчилж иүүлсэн хуулийн зүйл хэс эг зөв тохиросн байна.
Иймд О.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ш.Б 500.000 төгрөг төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцсон, хохирогч гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
О.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г овогт О Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Г нь торгох ялыг гурван сарын дотор нэг сард 166.667 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтооусгай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Г нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. О.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН