Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Баруунсайханы 12-19 тоотод оршин суух Боржигон овогт Түвшинтөрийн Хонгорзул /КЮ84091909/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум,  3 дугаар баг Цагаан-Овоо Тавантолгой тосгон 24-20 тоотод  оршин суух Сайнхүү овогт Намхайнарын Шинэхүү /РД:КЮ86010171/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав, хариуцагч Н.Шинэхүү, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Т.Хонгорзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Т.Хонгорзул би Н.Шинэхүүтэй үерхэж байгаад 2003 оноос хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2007 оны 09 дүгээр сард охин Ш.Аялуун төрсөн. Охиноо нэг нас өнгөртөл бид хамтран амьдарч энэ хугацаанд маргалдах зүйл байхгүй байсан. Н.Шинэхүү ажил хийж хөдөө тусдаа амьдарч удалгүй эхнэртэй болж, охин бид хоёрыг орхин явсан. Ингээд түүнийг эцэг хүний үүргээ биелүүлэх байх гэж бодсон боловч тэрээр биелүүлэлгүй 9 жил болж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “...Хонгорзул нь өвдөх ч эрхгүй 8,9 жилийн амьдралыг үзсэн. Хэнтэйгээ амьдардаг, хэдэн ам бүл ганцаараа тэжээдгийг хариуцагч хэлүүлэхгүй мэдэх байх. Хүүхэд нь олон жилийн хамтын амьдралын үүднээс төрсөн. Иймээс хүүхдийн асрамжийн тал дээр маргахгүй байх. Эхний жилүүдэд Шинэхүү нь баяр ёслолын үер ирж уулздаг байсан бол сүүлийн жилүүдэд холбоо барихгүй, утсаа авахгүй болсон. Хүүхэд нь том болж байгаа учир аавыгаа асуудаг баяр ёслолын үеэр хамт байхыг хүсдэг. Хамгийн эхэнд хүүхдийн эрх ашгийг бодож эцэг хүний үүргээ биелүүлэх ёстой учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэв.

Хариуцагч Н.Шинэхүү шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “...Миний зүгээс ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эцэг хүнийхээ үүргийг биелүүлэх үүрэгтэй учир хүүхэддээ тэтгэлэг өгнө. Бидэнд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар ямар нэг маргаан байхгүй.” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, гэрлэгчдийн №0062216 дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар, Охин Ш.Аялуун №0088368 б/д224 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн “Энхийн хүслэн”  өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар сургуулийн захирлын тодорхойлолт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Хонгорзул нь хариуцагч Н.Шинэхүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Зохигч Т.Хонгорзул, Н.Шинэхүү нар нь 2003 оноос хамтран амьдарч, 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2007 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр охин Шинэхүүгийн Аялуун төрсөн нь зохигчийн тайлбар болон, гэрлэгчдийн №0062216 дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн №0088368 б/д224 дугаартай гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

            Зохигчийн хооронд хүүхдийн асрамжийн талаар болон хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурдах нь зүйтэй байна.

            Хариуцагч Н.Шинэхүү нь гэр бүлийн харьцаатай хүнтэй болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь зохигчийн шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, Сум дундын 15 дугаар шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Э.Ууганчимэгийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тэмдэглэл”-ээр тогтоогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан эвлэрүүлэх урьдчилсан арга хэмжээ авахгүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

            Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар эцэг Н.Шинэхүү нь охин Ш.Аялууныг тэжээн тэтгэх үүрэгтэй.

            2007 оны 09 дүгээр сарын 18-нд төрсөн Шинэхүүгийн Аялуун нь эх Т.Хонгорзулын асрамжид амьдарч байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг 11 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Н.Шинэхүүгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Шинэхүүгээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Хонгорзулд олгуулж мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /81.500х12=978.000 төгрөгт ногдох/ улсын тэмдэгтийн хураамжид 28,022 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулбал зохино.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Түвшинтөрийн Хонгорзул, хариуцагч Сайнхүү овогт Намхайнарын Шинэхүү нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 09 дүгээр сарын 18-нд төрсөн Сайнхүү овогт Шинэхүүгийн Аялууныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Шинэхүүгээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Н.Шинэхүүд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Т.Хонгорзул нарт тус тус даалгасугай. 

5. Зохигчийн хооронд хүүхдийн асрамжийн талаар болон хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүйг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар Т.Хонгорзул, Н.Шинэхүү нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Шинэхүүгээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Хонгорзулд олгох, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгосонтой холбогдуулан хариуцагч Н.Шинэхүүгээс 28,022 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА