Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 101

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Билгэх, 2-р багт оршин суух Боржигин овогт Энхтөрийн Сүглэгмаа /РД: ЕЙ83100909/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Билгэх, 2-р багт оршин суух Тэх овогт Амарбаясгалангийн Баяржаргал /РД: КН82012378/-т холбогдох,

            Гэрлэлтийн баталгааг цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Сүглэгмаа, хариуцагч А.Баяржаргал, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Э.Сүглэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Баяржаргалтай 2002 оноос танилцан дотносон хамтран амьдарч 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын бүртгэлийн хэлтэсд гэрлэлтээ батлуулж гэж бүл болсон. 2003 оны 05 дугаар сарын 29-нд хүү Б.Баяржавхлан, 2007 оны 10 дугаар сарын 21-нд охин Б.Буманцэцэг нар төрсөн. Одоо хүү Б.Баяржавхлан 13 настай, охин Б.Буманцэцэг 9 настай. А.Баяржаргал нь сүүлийн жилүүдэд архи улам их ууж, ааш зан нь эвдэрч согтуугаар агсам тавьж, хэрүүл маргаан тасрахгүй, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байсаар тусдаа амьдарч 2014 оны 07 дугаар сарын 01-нд эвлэрүүлэн зуучлалын туахй хуулийн 28-р зүйлийн 28.1.4-т заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хамтран амьдрах боломжгүй гэж дуусгавар болсон. Одоо хүү Б.Баяржавхлан, Б.Буманцэцэг нар Э.Сүглэгмаа миний асрамжинд эрүүл саруул, сургуульд явж, амар тайван амьдардаг тул цаашид миний бие хүү Б.Баяржавхлан, охин Б.Буманцэцэг нараа өөрийн асрамжиндаа авч, А.Баяржаргалаас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. А.Баяржаргал бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаартай гэрлэлтийн баталгааг цуцалж, хүү Б.Баяржавхлан, охин Б.Буманцэцэг нарт А.Баяржаргалаас тэтгэлэг гаргуулж өгнө үү ” гэжээ.

   Хариуцагч А.Баяржаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А.Баяржаргал миний бие Э.Сүглэгмаагийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие А.Баяржаргал нь нэхэмжлэгч Э.Сүглэгмаатай 2002 оноос танилцан дотносож хамтран амьдраад 2007 он оны 04 дүгээр сарын 30-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлсэн нь үнэн. Гэвч нэхэмжлэгч Э.Сүглэгмаа нь гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэж, гэр бүлийн уур амьсгалыг эвдэж, гэр бүлээ тогтворгүй байдалд оруулсан учир надад бухимдах, гэр бүлд хэрүүл маргаан үүсэх үе байсан. Ийм нөхцөл байдалд амьдрах боломжгүй байсан учир тус тусын амьдралаар амьдрах болсон. Иймэээс нэхэмжлэгч Э.Сүглэгмаагийн хүсэлтийн дагуу гэрлэлт цуцлуулах хүсэлтийг хүлээн авч зөвшөөрч байна. Хариуцагч миний бие нэхэмжлэгч Э.Сүглэгмаатай хамтран амьдрах хугацаандаа хүү Б.Баяржавхлан, Б.Буманцэцэг гэх 2 хүүхдийг гаргасан нь үнэн. Гэвч хариуцагч миний бие нь хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэлийн хуулийн дагуу өгөх боломжгүй учраас 2 хүүхдээ өөрийн боломж бололцоогоор харж хандаж, мөнгө болон бусад хэрэгтэй зүйлсээр тэтгэж байна. Тэтгэлэг өгч чадахгүй шалтгаан нь А.Баяржаргал миний бие нь тогтсон орлогогүй хөдөө хүний мал маллаж, эхнэр 3-н хүүхдийн хамт амьдардаг” гэжээ.

            Нэхэмжлэгч Э.Сүглэгмаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Баяржаргал бид 2 тусдаа амьдраад 3 жил болж байна. Энэ хүн тусдаа амьдарч байх хугацаандаа хүүхдүүдэд ямар нэгэн тусламж үзүүлж байгаагүй. Эцэг хүний үүргээ биелүүлэх ёстой гэсэн үүднээс гэрлэлтээ цуцлуулж 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тусдаа амьдраад 3 жил болоход нэг ч удаа ярьж, анхаарал тавьдаггүй байсан учраас би боломжоороо тэтгэлэг төлнө гэдэгт итгэхгүй байна” гэв.

Хариуцагч А.Баяржаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах асуудалыг хүлээн зөшвөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудал дээр надад боломж байхгүй байна. Би хөдөө айлын мал малалдаг. Хүүхдүүдээ боломжоороо туслаад явна гэсэн бодолтой байна....” гэв.

            Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э.Сүглэгмаагийн нэхэмжлэл болон иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Буманцэцэг, Б.Баяржавхлан нарын төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энэрэхүй-Ухаан” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №А/48, №А/49 тоот тодорхойлолтууд, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, түүний шүүхэд өгсөн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э.Сүглэгмаа нь хариуцагч А.Баяржаргалд холбогдуулан гэрлэлтийн баталгааг цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч Э.Сүглэгмаа, хариуцагч А.Баяржаргал нар нь 2006 онд гэр бүл болж, 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон нэхэмжлэгч хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

            Э.Сүглэгмаа, А.Баяржаргал нар нь 2013 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд тус тусдаа гэр бүлтэй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь зохигчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байх шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан урьдчилсан арга хэмжээ авах боломжгүй гэж үзэв. 

            Нэхэмжлэгчийн хүсэлт болон хүү Б.Баяржавхлан, охин Б.Буманцэцэг нарын саналыг харгалзан Б.Баяржавхлан, Б.Буманцэцэг нарыг эх Э.Сүглэгмаагийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

            Тиймээс гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлд  зааснаар гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэг хүлээх тул хариуцагч А.Баяржаргал нь хүү Б.Баяржавхлан, охин Б.Буманцэцэг нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Ингэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Баяржавхлан, Б.Буманцэцэг нарыг сар бүр түүний оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувийг 11 нас хүртэл нь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч А.Баяржаргалаас гаргуулж цаашид зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулснаар тэтгэлэг олгох хэлбэр, хугацааг өөрчилж болохыг дурдах нь зүйтэй.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгосонтой холбоотойгоор хариуцагч А.Баяржаргалаас 61894 төгрөгийг гаргуулан Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.             

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Боржигин овогт Энхтөрийн Сүглэгмаа, хариуцагч Тэх овогт Амарбаясгалангийн Баяржаргал нарын 2007 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 20 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2003 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Тэх овогт Баяржаргалын Баяржавхлан, 2007 оны 10 дугаар сарын 26-ний өдөр төрсөн охин Тэх овогт Баяржаргалын Буманцэцэг нарыг эх Э.Сүглэгмаагийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Тэх овогт Баяржаргалын Баяржавхлан, Тэх овогт Баяржаргалын Буманцэцэг нарт тус бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.Баяржаргалаар тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүйг  дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар Э.Сүглэгмаа, А.Баяржаргал нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

            6. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баяржаргалаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Сүглэгмаад олгуулах, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгосонтой холбоотойгоор хариуцагч А.Баяржаргалаас 61894 төгрөгийг гаргуулан Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                Д.БАТТУЛГА