Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах Хасбанкны Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Боржигин овогт Пүрэвсүрэнгийн Анхбаярын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дорнод аймгийн Халхгол сумын 1-р баг, Сүмбэрийн 37-р байрны 06 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоогоор Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4-р баг, Цэций хороолол, 4-р байрны 3 тоотод оршин суух Бэсүд овогт Доржсүрэнгийн Мөнхбат /РД:ДЮ81121910, утас: 95995488/,

            Хариуцагч: Дорнод аймгийн Халхгол сумын 1-р баг, Сүмбэр, нарлаг гудамжны 1-16 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоогоор Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 18-158 тоотод оршин суух Хатагин овогт Наранцэцэгийн Туяацэцэг /РД:УД83062501/ нарт холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 17 048 557.14 төгрөг гаргуулах тухай Хас банкны нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хасбанк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Мөнхбат нь Хасбанкны Цогтцэций салбараас 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1450002158 Барьцаат зээлийн гэрээгээр 17 000 000 /арван долоон сая/ төгрөгийг 30 хоногт 1.5 хувийн хүүтэй, Өрхийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авч Д.Мөнхбат, Н.Туяацэцэг нарын хамтын гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, ГД-000217045, Г-0607000045 улсын бүртгэлийн дугаартай 2500 м.кв талбайтай өмчлөлийн газар, Хасбанкны өмчлөлийн 48-45 УНТ улсын бүртгэлийн дугаартай сувдан цагаан өнгөтэй, “Toyota crown” суудлын автомашин тус тус барьцаалсан.

Зээлдэгч банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3.2, 3.3 дахь заалтуудыг зөрчсөн.

2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар Д.Мөнхбат болон хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Туяацэцэг нарын төлөх ёстой үндсэн зээлийн төлбөр 1450001207 тоот Барьцаат зээлийн гэрээний төлбөл зохих үндсэн зээл 12 557 010,14 төгрөг, хүү 4 146 575 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, 344 472 төгрөг нийт 17 048 557,14 төгрөг болоод байна.

Иймд зээлдэгч нарын зээлийн барьцаанд бариулсан барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах болон наториатад төлсөн зардлыг гаргуулж өгнө үү” гэжээ.                           

Хариуцагч Д.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Бэсүд овогтой Доржсүрэнгийн Мөнхбат миний бие Хасбанкны нэхэмжлэлтэй танилцлаа. Хас банкнаас гаргасан 17 048 557 төгрөгийг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уул уурхайн компаниуд зах зээлийн хаяралаас шалтгаалан хэвийн ажиллах боломжгүй болсонтой холбоотойгоор ажил, орлогогүй болсны улмаас зээлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж чадаагүй өдий хүрсэн. Уг зээлийг авах үед УД83062501 регистрийн дугаартай Хатагин овогтой Наранцэцэгийн Туяацэцэгтэй хамт амьдрач байсан бөгөөд харилцан ойлголцоогүйн улмаас гэр бүл салж, тусдаа амьдрах болсон. Энэ явдлаас хойш 2 жил болж байгаа тул зээлийг эргэн төлөх үүргээс Н.Туяацэцэгийг хасч өгнө үү. ” гэжээ.

Хариуцагч Н.Туяацэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хасбанкнаас гаргасан 17 048 557 төгрөгийг хамтран зээлдэгчээр төлөх нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг зээлийг авах үед Д.Мөнхбаттай хамт амьдарч байсан ба зээл авснаас 1 жилийн дараа тусдаа амьдрах болсон учир дээрх зээлийг Д.Мөнхбат төлнө” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хасбанкны нь хариуцагч Д.Мөнхбат, Н.Туяацэцэг нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл нийт 17 048 557 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Д.Мөнхбат нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаараа бичгээр тайлбар гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Н.Туяацэцэг нь уг зээлийг хариуцагч Д.Мөнхбат төлнө гэж тайлбар өгснийг хариуцагч Д.Мөнхбат нь хүлээн зөвшөөрч, дээрхи зээлийг буцаан төлөх үүргээс Н.Туяацэцэгийг хасч өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул хариуцагч нь Н.Туяацэцэгийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх зүйтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч Хасбанкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 243 084.32 төгрөгийн тал хувь болох 121 542.16 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 121 542.16 төгрөгийг хариуцагч Д.Мөнхбатаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Хасбанкинд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1.Хасбанкны нэхэмжлэлтэй Д.Мөнхбатад холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 17 048 557.14 /арван долоон сая дөчин найман мянга таван зуун тавин долоо/-н төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Нэхэмжлэгч Хасбанкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 243 084.32 төгрөгийн тал хувь болох 121 542.16 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын Төрийн банк дахь 211000020815 тоот данснаас, мөн тал хувь болох 121 542.16 төгрөгийг хариуцагч Д.Мөнхбатаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Хасбанкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА