| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0034/э |
| Дугаар | 0044 |
| Огноо | 2018-12-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 0044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ба.Эрдэнэбаатар
О.С, О.С нар нь өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: О.С, О.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О С, Б овогт О С нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806092932225 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт О С, 19 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, Засгийн газрын хэвлэх үйлдвэрт хэвлэгч ажилтай, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханы 1 дүгээр гудамжны 9в тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт О С, 19 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо Тэнүүн хотхоны хажуу талын нийтийн байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
О.С, О.С нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн дугаар байрны тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий төрсөн дүү О.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, бүгдийг үнэн зөв ярьсан, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, бүгдийг үнэн зөв ярьсан, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч О.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 17-ны орой би 24.00 цагийн орчимд дүү С очиж хоносон. Намайг очиход манай дүү Э байхгүй нэг ой гарантай хүүхэд нь манай охинтой унтаж байсан. Намайг очиход бүгд унтаж байсан болохоор би Э хаачсан талаар асуугаагүй. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16.00 цагийн орчимд Э гаднаас ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл орж ирсэн. Тэгээд хэвтээд байхаар нь би чи яасан юм бэ гэсэн чинь халуураад байна гэхэд нь манай дүү С чи гадуур тэнэлээ хоолтой хоолгүй явж байгаад өвчин авчихваа гэж хэлсэн чинь учиргүй уурлаад би машин мөргүүлээд халуураад хэвтэж байхад та нар намайг дарамталлаа гэж уурласан. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм тэр машиныхаа дугаарыг харсан уу цагдаад мэдэгдсэн үү гэхэд машиных нь дугаарыг хэлээд цагдаа эмнэлэг ирээд би гомдолгүй гэсэн чинь яваад өгсөн гэхээр нь би чи юу яриад байгаа юм авто осол чинь дотуур гэмтэл авдаг аюултай гэж хэлсэн. Тэгсэн чинь над руу дайраад чи яахаараа хүний асуудалд байнга оролцдог юм янханаа аваад зайл гэхээр нь би чи миний үерхэж байгаа хүнийг янхан гэж яаж мэддэг юм гэхэд тэр чинь янхан надад бичлэг нь хүртэл байна гээд байхаар нь би ах хүний хувьд уур хүрээд чи ер нь юу гээд байгаа юм гээд цохих гэтэл толгойгоо дарахаар нь гар дээр нь хоёр алгадсан. Өөр гар хүрээгүй над руу дайраад байхаар нь би цамцны захнаас нь барьж байгаад нэг түлхсэн. Э манай хоёр ах намайг алах гээд байна гэж л цагдаад дуудлага өгсөн юм шиг байсан. Би дүү С хүүхдийг харах гээд хөдөөнөөс ирчихсэн байсан юм. Би Э хамт байдаггүй болохоор занг нь сайн мэдэхгүй байсан сая л мэдлээ. Аав ээж хоёр болохоор Э уурлуулж болохгүй гээд байдаг байсан юм гэжээ. / хх-н 11/
Шүүгдэгч О.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай дүү Э 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20.00 цагийн орчимд найз нартайгаа уулзана гээд гарч яваад 2018 оны 11 дүгээр сарын 18-ний үүрээр 05.00 цагийн орчимд ганцаараа орж ирсэн. Тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан болохоор бид нилээн унтсан. Гэтэл Э хэвтээд ерөөсөө босохгүй байсан юм. Яасан бэ гэхэд халуураад гэсэн. Тэгээд юунаас болсон юм бол гэхэд өчигдөр найз нартайгаа явж байгаад осолд ороод гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа эмнэлэг болсон уу гэхэд болсон би гомдолгүй гэж хэлсэн гэхээр нь бие муутай байж гомдолгүй гэж яах гэж хэлсэн юм бэ гээд загнасан чинь Э өөрийгөө өмөөрөөд миний гадуур явах нь та нарт хамаагүй гээд байсан. Тэгэхээр нь хоёр ахыхаа үгийг даахгүй өмнөөс хэрэлдээд гэж хэлээд халуун тогооны залгуур аваад хоёр удаа цохисон. Тэгээд таньтай харьцахгүй төрсөн ахтайгаа харьцана гээд байсан чинь С хацар луу нь 2-3 удаа алгадсан. Би Э орон дээр сууж байхад нь зүүн гартаа тогооны залгуур бариад баруун мөрийг нь давуулаад нуруу руу нь хоёр удаа ороолгосон гэжээ. / хх- 13/
Хохирогч О.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 21.00 цагийн орчимд би найз нартайгаа уулзалдаад Сансарын орчимд байдаг нэг караокед орсон. Тэндээс шөнийн 01.00 цагийн орчимд гараад зам дагаад уруудаад явж байсан чинь гэнэт хойноос нэг машин ирээд баруун талын хөлийг машины хамраараа шүргээд би хамар дээр нь гарч суугаад газар унах гэж байхад манай найз барьж авсан. Тухайн машинаас 2 залуу гарч ирээд биднээс уучлалт гуйсан. Удалгүй цагдаа эмнэлэг ирээд намайг үзчихээд гайгүй байна гэсэн. Би гэртээ шөнийн 04.00 цагийн орчимд орж ирсэн. Гэрт манай хоёр ах манай охин унтаж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр би 16.00 цагийн орчимд халуураад гэртээ хэвтэж байхад манай ах С яасан юм халуураад байгаа юм уу гээд миний халууныг үзсэн. Халууны эм уугаад хэвтэж байтал ах яасан юм гэхээр нь би болсон асуудлыг хэлсэн. Гэтэл хоёр ах над руу уурлаад мангар тэнэг гомдолгүй гэж хэлсэн чинь буруу гээд намайг зодсон. Би дээрээ 3 ахтай. С ах бид хоёр нэг эцгийх, С, С ах хоёр нэг эцгийх юм гэжээ. / хх-н 5-9/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13847 тоот дүгнэлт:
1.О.Э биед хоолой, цээж, баруун ташаа, хэвлийн баруун хажуу тал, 2 шанаа, гуянд цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ. /хх-н 16/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 17-19/
О.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 23 /
О.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 24 /
О.С, О.С нарт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 25/, прокурорын тогтоол /хх-н 26-27/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28,31-32/
О.С, О.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 33-36/ зэрэг болно.
О.С, О.С нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн дугаар байрны тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий төрсөн дүү О.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн... хохирогч О.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би 16.00 цагийн орчимд халуураад гэртээ хэвтэж байхад манай ах С яасан юм халуураад байгаа юм уу гээд миний халууныг үзсэн. Халууны эм уугаад хэвтэж байтал ах яасан юм гэхээр нь би болсон асуудлыг хэлсэн. Гэтэл хоёр ах над руу уурлаад мангар тэнэг гомдолгүй гэж хэлсэн чинь буруу гээд намайг зодсон гэсэн мэдүүлэг. / хх-н 5-9/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13847 тоот дүгнэлтээр О.Э биед хоолой, цээж, баруун ташаа, хэвлийн баруун хажуу тал, 2 шанаа, гуянд цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэсэн дүгнэлт, шүүгдэгч О.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би машин мөргүүлээд халуураад хэвтэж байхад та нар намайг дарамталлаа гэж уурласан. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм тэр машиныхаа дугаарыг харсан уу цагдаад мэдэгдсэн үү гэхэд машиных нь дугаарыг хэлээд цагдаа эмнэлэг ирээд би гомдолгүй гэсэн чинь яваад өгсөн гэхээр нь би чи юу яриад байгаа юм авто осол чинь дотуур гэмтэл авдаг аюултай гэж хэлсэн. Тэгсэн чинь над руу дайраад чи яахаараа хүний асуудалд байнга оролцдог юм янханаа аваад зайл гэхээр нь би чи миний үерхэж байгаа хүнийг янхан гэж яаж мэддэг юм гэхэд тэр чинь янхан надад бичлэг нь хүртэл байна гээд байхаар нь би ах хүний хувьд уур хүрээд чи ер нь юу гээд байгаа юм гээд цохих гэтэл толгойгоо дарахаар нь гар дээр нь хоёр алгадсан. Гэсэн мэдүүлэгхх-н 11/, шүүгдэгч О.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Э хэвтээд ерөөсөө босохгүй байсан юм. Яасан бэ гэхэд халуураад гэсэн. Тэгээд юунаас болсон юм бол гэхэд өчигдөр найз нартайгаа явж байгаад осолд ороод гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа эмнэлэг болсон уу гэхэд болсон би гомдолгүй гэж хэлсэн гэхээр нь бие муутай байж гомдолгүй гэж яах гэж хэлсэн юм бэ гээд загнасан чинь Э өөрийгөө өмөөрөөд миний гадуур явах нь та нарт хамаагүй гээд байсан. Тэгэхээр нь хоёр ахыхаа үгийг даахгүй өмнөөс хэрэлдээд гэж хэлээд халуун тогооны залгуур аваад хоёр удаа цохисон. Тэгээд таньтай харьцахгүй төрсөн ахтайгаа харьцана гээд байсан чинь С хацар луу нь 2-3 удаа алгадсан. Би Э орон дээр сууж байхад нь зүүн гартаа тогооны залгуур бариад баруун мөрийг нь давуулаад нуруу руу нь хоёр удаа ороолгосон гэсэн мэдүүлэг /хх- 13/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
О.С, О.С нар нь өөрсдийн төрсөн дүү болох О.Э машинд мөргүүлчихээд гомдолгүй гэж хэллээ гэж маргалдан улмаар түүний биед хоолой, цээж, баруун ташаа, хэвлийн баруун хажуу тал, 2 шанаа, гуянд цус хуралтууд бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, зүйлчлэл зөв тохирсон байна.
Иймд О.С, О.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт О С, Б овогт О С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.С, О.Сл нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.С, О.С нар нь тус бүр торгох ялыг 1 сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.С, О.С нар нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. О.С, О.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.С, О.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.С, О.С нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.С, О.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН