Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 0045

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: Д.Отгонмаа

улсын яллагч: М.Үүрийнтуяа

шүүгдэгчийн өмгөөлөгч : С.Соронзонболд

шүүгдэгч: Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт О овогт Э Х  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806095712250  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Э Х, 20  оны 4 дүгээр  сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд   төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой мэргэжилгүй, Батлан хамгаалахын их сургуулийн  дүгээр курсын оюутан,   ам  бүл 2, ахын  хамт Баянзүрх дүүргийн   дүгээр хороо Зүүнхүрээ хотхоны  дугаар байрны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ,

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 21.00  цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Оюутаны хотхоны орчимд насанд хүрээгүй Б.Ч маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж  түүний эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Э.Х  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн гэв.

          Шүүгдэгч Э.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20.00 цагийн орчимд би өөрийн нутгийн найзууд болох Н, Б нарын хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо Арслантай гүүрний урд талд гүүрний хашлага налаад юм яриад зогсож байтал бидний ардуур 3 залуу  өнгөрч явахдаа миний хөлийг болон үүргэвчтэй цүнхийг шүргээд өнгөрсөн. Тэгтэл манай найз болох Н тэднийг цаашаа хараад алхаж байхад нь ардаас нь дуудтал нөгөө 3 эргэж хараад яасан гэхээр нь би тэр 3 залуугийн нэг болох дээгүүрээ хар өнгийн өвлийн хүрэм өмссөн ойролцоогоор 170 см орчим өндөртэй залуу руу явж очоод түүний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Гэтэл нөгөө залуутай хамт явж байсан хоёр залуугийн нэг болох дээгүүрээ хар өнгийн куртиктэй 170 см орчим өндөртэй залуу над руу ирэхээр нь би түүний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл манай найз Б хажуунаас орж ирээд тэр залуугийн толгойн хэсгээс бариад өөрлүүгээ татаж аваад тэр хоёр зууралдсан. Гэтэл нөгөө залуутай хамт явж байсан 2 залуу нь зугтаачихсан. Тэгэхээр нь би үлдсэн залууд танай найз нар зугтаачихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд нөгөө залууг найзууд дээр нь хүргэж өгөөд харахад хамарнаас нь цус гарчихсан хамар нь муруйчихсан харагдсан. Тэгэхээр нь би кармаандаа байсан цаасыг өгөөд уг залуугаас уучлалт гуйсан гэжээ.  / хх-н

          Өсвөр насны хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өнөөдөр 21.00 цагийн орчимд найз М, Д нарын хамт Спортын төв ордноос гараад Арслантай гүүрнээс урагш Натур худалдааны төвийн зүгт гэртээ харих гээд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Сэлбэ голын далан дагуу оюутны хотхоны дэргэд явж байтал далан дагуу зогсож байсан үл таних хүний хөл дээр гишгэсэн чинь тэр 3 хүний нэг нь биднийг яаж алхаад байгаа юм гээд хүрээд ирсэн чинь манай хоёр найз зугтаад явчихсан. Би үлдээд байж байтал өөрийгөө Т гэж хэлсэн хар бараан өнгийн хувцастай 20 орчим насны эрэгтэй миний хамран тус газар цохихоор нь зөрүүлээд нүүрэн тус газар нь 2 удаа цохисон чинь хамт явсан 2 залуу нь миний нүүрэн тус газар цохиж зодсон. Тэгээд уг хүмүүс намайг цохиж зодож байгаад больсон ба удалгүй манай хоёр найз эргээд ирэхэд нөгөө залуучууд та нар яагаад найзыгаа орхиод явж байгаа юм гэхээр нь би нөгөө хүмүүст хандаад та нар намайг зодоод миний хамрыг ийм болгочихлоо ш дээ гэж хэлсэн. Намайг түрүүлж цохисон залуу өөрийгөө Т гэдэг юм гэж хэлээд надад дугаараа өгсөн. Уг дугаар нь ломбарданд байсан тул найзыхаа дугаарыг өгсөн. Т нь миний найзын ээж нь өнгөрчихөөд мөн найз охинтойгоо асуудалтай байгаад ууртай байсан учраас ийм үйлдэл хийчихлээ гэж хэлээд надаас уучлалт гуйгаад утасныхаа дугаарыг өгсөн гэжээ. /хх-н 5-9/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 12/

          Э.У Натур эмнэлэгийн КТГ-н шинжилгээ /хх-н 17

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 14150 тоот дүгнэлт:

1.Б.Ч биед тархины зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, хамрын ясны хугарал, зовхи, хамрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-н 13/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 14-15/

          Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20.00 цагийн орчимд би өөрийн нутгийн найзууд болох Н, Х нарын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хажууд байрлах TSE  нэрийн шөнийн цэнгээний газар орж бид хүний нэг нэг пиво уусан. Тэндээс гарч ирээд арслантай гүүрний урд талд гүүрний хашлага налаад юм яриад зогсож байтал бидний ардуур 3 залуу өнгөрч явахдаа миний найз болох Х хөл дээр нь гишгээд мөрөөрөө түлхээд өнгөрсөн. Тэгтэл манай найз Н тэднийг цаашаа хараад алхаж байхад нь ардаас нь та нар яаж яваад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Х тэр 3 залуугийн нэг болох дээгүүрээ урт хар өнгийн өвлийн куртиктэй 175 см өндөртэй залуу руу  явж очоод нүүрэн хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон. Гэтэл тэр залуутай хамт явж байсан залуу нь очоод Х зодолдоод байхаар нь бид нар очоод салгасан гэжээ. /хх-н 16-17/

        Хохирогчийн хохирлын талаар баримтууд /хх-н 39-43/

        Э.Х  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 48-49/

        Э.Х  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/, байнга оршин суугаа газрын   тодорхойлолт /хх-н 33/ ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 32 /

          Э.Х Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 44/, прокурорын тогтоол /хх-н 45-46/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-48/,  зэрэг болно.

          Э.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны орой 21.00  цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Оюутаны хотхоны орчимд насанд хүрээгүй Б.Ч маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж  түүний эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Өсвөр насны хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Сэлбэ голын далан дагуу оюутны хотхоны дэргэд явж байтал далан дагуу зогсож байсан үл таних хүний хөл дээр гишгэсэн чинь тэр 3 хүний нэг нь биднийг яаж алхаад байгаа юм гээд хүрээд ирсэн чинь манай хоёр найз зугтаад явчихсан. Би үлдээд байж байтал өөрийгөө Т гэж хэлсэн хар бараан өнгийн хувцастай 20 орчим насны эрэгтэй миний хамран тус газар цохихоор нь зөрүүлээд нүүрэн тус газар нь 2 удаа цохисон чинь хамт явсан 2 залуу нь миний нүүрэн тус газар цохиж зодсон гэсэн мэдүүлэг /хх-н 5-9/

        Б.Ч биед тархины зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, хамрын ясны хугарал, зовхи, хамрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 14150 тоот дүгнэлт

          Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... бидний ардуур 3 залуу өнгөрч явахдаа миний найз болох Х хөл дээр нь гишгээд мөрөөрөө түлхээд өнгөрсөн. Тэгтэл манай найз Н тэднийг цаашаа хараад алхаж байхад нь ардаас нь та нар яаж яваад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Х тэр 3 залуугийн нэг болох дээгүүрээ урт хар өнгийн өвлийн куртиктэй 175 см өндөртэй залуу руу  явж очоод нүүрэн хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон гэсэн мэдүүлэг  /хх-н 16-17/

          Шүүгдэгч Э.Х  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... бидний ардуур 3 залуу  өнгөрч явахдаа миний хөлийг болон үүргэвчтэй цүнхийг шүргээд өнгөрсөн. Тэгтэл манай найз болох Н тэднийг цаашаа хараад алхаж байхад нь ардаас нь дуудтал нөгөө 3 эргэж хараад яасан гэхээр нь би тэр 3 залуугийн нэг болох дээгүүрээ хар өнгийн өвлийн хүрэм өмссөн ойролцоогоор 170 см орчим өндөртэй залуу руу явж очоод түүний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Гэтэл нөгөө залуутай хамт явж байсан хоёр залуугийн нэг болох дээгүүрээ хар өнгийн куртиктэй 170 см орчим өндөртэй залуу над руу ирэхээр нь би түүний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Э.Х холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирогчид эмчилгээний зардалд 3.424.800 төгрөгийг төлсөн ба хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг   хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О овогт ЭХ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Э.Х 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                    Э.Х нь торгох ялыг нэг  сарын дотор  төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Э.Х нь  шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Э.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Э.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Х  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

        8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол          Э.Х авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН