Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 0048

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Б.Чимгээ

хохирогч: Н.Ц

шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт У овогт Г Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  ирүүлсэн 1806092482246  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Г Б, 19  оны 12 дугаар  сарын 06-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   дүгээр хороо Консулын  дугаар гудамжны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:,

Холбогдсон хэргийн талаар:

          Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой Баянзүрх дүүргийн   дүгээр хороо Консулын  дугаар гудамжны  тоотод өөрийн гэртээ эхнэр Н.Ц сандлаар цохих, хуванцар саваар шийдэх, түлхэж унагах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

          Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Ц бид хоёр хамтран амьдраад 15 жил болж байна. 14 настай нэг охинтой. 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гэртээ байж байтал тогны мөнгөнөөс болоод маргаан гарсан. Би мөнгөө төлсөн байтал тогны мөнгө төл гэсэн мессэж ирсэн. Би хэд хоногийн өмнө эхнэртээ зохицуулчихаарай гэж хэлж байсан юм. Гэтэл уулзаагүй байсан болохоор нь маргаан үүссэн. Тэгээд би уурлаад хуванцар сандал аваад шидэхэд толгой руу нь оносон. Дахиад шидэхэд гар руу нь оносон. Тэгээд бие рүү нь цохиж зодсон. Бид хоёрыг маргаж байхад манай охин дүү байсан гэжээ. /хх-ийн 15/

          Хохирогч Н.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б бид хоёр хамт амьдраад 13 жил болж байна. Дундаасаа нэг охинтой. 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр нөхрийн 2 дүү хөдөөнөөс ирсэн байсан. Миний утсан дээр тогны мөнгө гэж 100 гаран мянган төгрөг төл гэсэн мессэж ирсэн. Энэ талаар би нөхөртэй хэлтэл нөхөр би 80.000 төгрөг шилжүүлчихсэн гэж надад хэлсэн. Тэгээд үүнээс болоод бид хоёр маргалдсан. Гэтэл манай нөхөр над руу хуванцар сандал авч ирээд хэд хэдэн удаа толгой руу цохитол сандал нь юу ч үгүй болж хагарсан. Тэгснээ хоолны хуванцар сав аваад шидэхэд зүүн хацар дээр оносон. Тэгэхээр нь би уурлаад айлгах гээд хутга бариад автал эмэгтэй дүү нь боль гээд би хутгаа тавьсан. Тэгтэл нөхөр дүүгийнхээ хажуугаар миний хөл гар бие рүү өшиглөөд тавагтай хоол над руу цацсан. Би барьцалдаад автал намайг ор руу түлхэж унагаад нуруу руу өшиглөсөн. Бид хоёрыг нөхрийн эмэгтэй дүү нь салгасан. 8 жилийн өмнө мөн зодоод би цагдаад хандаж байсан. Манай нөхрийн хоёр дүү маргааш нь хөдөө рүүгээ буцчихсан. Охиндоо янз бүрийн цагдаа сэргийлэх үзүүлмээргүй байна гэжээ. шидсэн.  /хх-н 8-14/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 17/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13370 тоот дүгнэлт:

1.Н.Ц биед нуруунд цус хуралт, зүүн дал, духанд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөрөөлөхгүй гэжээ.  /хх-н 19/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 20-21/

          Г.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22-23/

          Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 23/ ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 32/

          Г.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 25/, прокурорын тогтоол /хх-н 26-27/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/ зэрэг болно.

          Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой Баянзүрх дүүргийн  14 дүгээр хороо Консулын  дугаар гудамжны  тоотод өрийн гэртээ эхнэр Н.Ц тогны мөнгө төлсөн байхад мессэж ирлээ очиж уулзаад зохицуулчихаарай гэж байхад зохицуулсангүй гэж уурлан түүнийг сандлаар цохих, хуванцар саваар шийдэх, түлхэж унагах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Н.Цн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... бид хоёр маргалдсан. Гэтэл манай нөхөр над руу хуванцар сандал авч ирээд хэд хэдэн удаа толгой руу цохитол сандал нь юу ч үгүй болж хагарсан. Тэгснээ хоолны хуванцар сав аваад шидэхэд зүүн хацар дээр оносон. Тэгэхээр нь би уурлаад айлгах гээд хутга бариад автал эмэгтэй дүү нь боль гээд би хутгаа тавьсан. Тэгтэл нөхөр дүүгийнхээ хажуугаар миний хөл гар бие рүү өшиглөөд тавагтай хоол над руу цацсан. Би барьцалдаад автал намайг ор руу түлхэж унагаад нуруу руу өшиглөсөн гэсэн мэдүүлэг   /хх-н 8-14/, Г.Б зодсоны улмаас Н.Ц биед нуруунд цус хуралт, зүүн дал, духанд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдсон,  гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй тул эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөрөөлөхгүй гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт / хх-н 19/, Шүүгдэгч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би хэд хоногийн өмнө эхнэртээ зохицуулчихаарай гэж хэлж байсан юм. Гэтэл уулзаагүй байсан болохоор нь маргаан үүссэн. Тэгээд би уурлаад хуванцар сандал аваад шидэхэд толгой руу нь оносон. Дахиад шидэхэд гар руу нь оносон. Тэгээд бие рүү нь цохиж зодсон гэсэн мэдүүлэг  /хх-ийн 15/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Иймд Г.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргахгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгийн улмаас Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. У овогт Г Б   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Г.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                    Г.Б нь торгох ялыг нэг сарын дотор төлөхөөр тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Г.Б нь  шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

        8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН