| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0015/э |
| Дугаар | 0052 |
| Огноо | 2019-01-02 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 0052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: О.Сарангэрэл
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов
шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Д Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1802004790272 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Д Б, 19 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Баянгол дүүргийн дугаар хороо дугаар байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн дугаартай тогтоолоор эрүүгийн хариуцлагаас чөлөөлж эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, РД:
Холбогдсон хэргийн талаар:
Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутагт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, түүнийг агуулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг хэрэглүүр болон тарианы усны шилийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн зүс таних хүнээс мөс гэх бодис 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гуйж авсан. Би уг хүний нэрийг одоо хэлмээргүй байна. Уг хүнтэй тухайн өдөр холбогдоод өөрийн оршин суух UB палас төвийн гадна хаалганы манаачийн байрны хажууд тавиулаад дараа нь өөрөө очиж аваад ганцаараа гэрийнхээ орцонд хэрэглэсэн. Харин каннабис гэх ургамал нь надад бага зэрэг байсныг би өөрөө татаж хэрэглэсэн. Хэзээ хаанаас уг өвсийг олж авсан талаараа санахгүй байна. Миний биеэс хураагдсан тарианы усны шил, хуйлсан мөнгөн дэвсгэртийг мөс гэх бодис хэрэглэхдээ ашиглаад куртикны халаасандаа хийгээд мартчихсан байсан. Би энэ хэргийн талаар өөр зүйл ярьж мэдүүлэг өгмөөргүй байна гэжээ./хх-ийн 51/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-10/: Д.Б биед үзлэг хийсэн байна.
Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 11-13/
Олон төрлийн мансууруулах бодис, /MOP.COC.MET.AMP.TNC./ хүний шээснээс илрүүлэх тест /хх-н 14/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 23-27/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 48-50/
Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай ах Б нь 19 оны 2 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бид эхээс 3-уулаа бөгөөд Б ах айлын ууган хүүхэд байгаа юм. Манай аав Д аймгийн хүн байж байгаад уг аймагтаа ажиллах үед Б ах өвөө, эмээ дээр байсан юм. Бага насаа цэцэрлэг сургуулиар явж өнгөрөөсөн. 10 жилийн сургуулиа төгсөөд хувийн сургуульд нийгмийн ажилтан мэргэжлээр бакдавар хамгаалаад дараа нь -ийн их сургуулийг магистр зэргээр суралцаж төгссөн. 2004 онд гэх эмэгтэйтэй танилцаад гэр бүл болоод 2005 онд охинтой, 2008 онд дахин охинтой болсон. Одоо эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. Манай ах мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Зан байдлын хувьд их нээлттэй бүх л болсон зүйлээ хүнд хэлнэ. Архи ерөөсөө хэрэглэдэггүй юм. Манай ах ном унших их дуртай. 2-3 жил Америкт амьдарч байсан бөгөөд гадаад хэл сурах дуртай. Найз нөхдийх нь талаар мэдэхгүй гэжээ. /хх-н 54--55/
Гэрч Н.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2 долоо хоногийн өмнө би Б уулзсан. Тухайн өдөр Б надтай өөрөө уулзая гээд хэдэн төгрөг зээлж авсан. Одоо өр авлагын асуудал байхгүй. 2018 оны 9 дүгээр сарын 21,22-ны өдөр байх Б над руу залгаад хаана байна гэсэн би эхнэр төрсөн аав болсон эмнэлэг дээр байна гэсэн чинь хөгшин чинь өрөө өгөх гэсэн юм гэхээр нь би авах гээд очсон. 100.000 төгрөг авах ёстой байсан юм. Тэгээд би 13 дугаар хороололд очоод залгасан чинь одоохон очлоо, энд байна тэнд байна гээд байсан. Сүүлдээ утсаа авахгүй алга болчихсон. Тэр өдрөөс хойш Б уулзаагүй. Гэтэл тэр өдөр цагдаад баригдсан гэж ярьж байсан. Би хар тамхины талаар ямар нэгэн ойлголтгүй тийм зүйл хэрэглэж байгаагүй гэжээ. /хх-н 56-57 /
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 58/
2018.10.05-ны өдрийн 9966 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.2.Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 10 төгрөгийн мөнгөн тэмдэгт /AL7178721 серийн дугаартай/, ЛИДОКАИН гэсэн бичиглэл бүхий ам нь хагарсан тарианы шил метамфетамин /methamphamine/ илэрч байна.
Метамфетамин /methamphamine/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна.
Хуйлсан 10 төгрөгийн мөнгөн тэмдэгтэд наалдсан гялгар уутны хайлсан хэлтэрхийнээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй гэжээ. /хх-н 59-60/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 61/
2018.9.28-ны өдрийн 9969 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн “” 18.09.21 гэж хаягласан шээс шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн 18.09.21 гэж хаягласан шээсэнд метамфетамин /methamphamine/ илэрч байна.
3.Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphamine/ нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцэд багтдаг болно гэжээ. /хх-н 62-63/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 64/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 65/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 986 тоот дүгнэлт
1.Д.Б нь урьд өмнө нь СЭМҮТөвд 2010 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд нийт 7 удаа хэвтэж эмчлүүлж байсан өвчний түүх байна.
2.Д.Б нь одоо F06.2 органик дэмийрлийн /шизофрен төст/ эмгэг, засралын байдалтай/ олон төрлийн сэтгэц идэвхит бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх төрх үйлийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна.
3.Д.Б дээрх эмгэгүүд нь олдмол сэтгэцийн эмгэг болно.
4.Д.Б нь одоогоор мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5.Д.Б нь СЭМҮТөвд 2018 оны 5 дугаар сарын 28-наас 2018 оны 6 дугаар сарын 26-г хүртэл F06.2 органик дэмийрлийн эмгэг F 19 Олон төрлийн сэтгэц идэвхит бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх төрх үйлийн эмгэг оношоор хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх байна. Уг хугацаанд СЭМҮТөвд хэвтэн эмчлүүлж байх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан байх боломжтой байна. Харин 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ШСЭСШинжилгээ хийлгэх үед сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6.Д.Б нь одоогоор сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
7.Д.Б нь ял эдлэх чадвартай эсэхийг тогтоох боломжгүй байна.
8.Д.Б эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Д.Б нь харъяа дүүргийн сэтгэц наркологийн эмчийн хяналтанд байх шаардлагатай байна.
9.Д.Б нь олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хамааралтай байна гэжээ. /хх-н 66-68/
Шинжээч эмч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр гарсан 986 дугаартай дүгнэлтийг хүлээн авч танилцлаа. Олон Улсын өвчний 10 дугаар ангиллын 5 дугаар бүлэгт F06 буюу тархины гэмтэл ба үйл ажиллагааны хямралаас шалтгаалсан сэтгэцийн эмгэгүүд гэсэн заалтын орнаник дэмийрлийн эмгэг гэсэн бүлэгт уг онош орно. Д.Б хувьд 2009 онд тархиндаа хүнд гэмтэл авч тоосгоор цохиулж ГССҮ төвд хэвтэн эмчлүүлж байсан ба түүнээс хойш сэтгэцийн хурц эмгэг буюу органик дэмийрлийн эмгэг дагалдах онош нь олон төрлийн сэтгэцэд идэвхит бодисыг хослуулан хэрэглэсний улмаас үүсэх төрөх үйлийн эмгэг оношоор /F 19/ 2010 оноос 2018 он хүртэл СЭМҮТөвд 7 удаа хэвтэн эмчлүүлж байсан. Өвчний түүхэнд тусгагдсан байдлуудаар онош нь баталгаажсан байдаг. Гэхдээ Д.Б дээрх онош нь өвчин сэдэрч хий үзэгдэл дэмийрэл сэтгэл хөдлөлийн эмгэг зэрэг үүссэн тохиолдолд өөрийгөө хянах жолоодох чадвар нь сэтгэцийн эмгэгийнхээ улмаас суларч хэрэг хариуцах чадваргүй байж болно. Уг эмгэг нь эмнэлэгт болон амбулторийн сэтгэцийн эмчийн хяналтанд байж эмийн эмчилгээ хийсэн тохиолдолд эерэг сайжралын байдалд орж өөрийгөө удирдан жолоодох чадвартай буюу хэрэг хариуцах чадвартай байдаг. Хэдийгээр Д.Б нь дээрх эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадвартгүй гэж үзээд албадан эмчилгээнд орж байсан боловч манай комиссын сэтгэцийн үзлэг хийх үед сэтгэцийн хурц байдалтай засрал сайжралын байдалтай байсан тул хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гаргасан. Ийм учраас Д.Б эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй харъяа дүүргийн сэтгэц наркологийн эмчийн хяналтанд байж шаардлагатай үед эмийн болон сэтгэц заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн. / хх-н 69-74/
Д.Б өвчний түүхийн хуулбарууд /хх-н 113-143/
Д.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 75-76/
Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 93/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 94 /, оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 144/, Д.Билгүүний хувийн байдлын таларх баримтууд /хх-н 145-153/
Д.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал / хх-н 77/, прокурорын тогтоол / хх-н 80-82/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 83-86/, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 70 дугаартай тогтоолын хуулбар /хх-н 98-101/ зэрэг болно.
Д.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутагт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, түүнийг агуулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг хэрэглүүр болон тарианы усны шилийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчдийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн өөрийн үйлдлийн талаар хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Д.Б нь өөрийн биедээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг хэрэглүүр болон тарианы усны шилийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, ЛИДОКАИН гэсэн бичиглэл бүхий ам нь хагарсан тарианы шил метамфетамин илэрсэн, өөрөөс авсан шээсний дээжээс мөн энэ бодис илэрсэн зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх ба энэ үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.
Иймд Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Д.Б бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдпаж буй №36й гэж дугаарласан лидокиан гэсэн бичиглэл бүхий орой хэсэг нь хагарсан тарианы усны шил, №35 гэж дугаарласан AL71788721 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэгийг тус бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Г овогт Д Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Д.Б оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Энэ хэргийн улмаас Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай
5.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдпаж буй №36й гэж дугаарласан лидокиан гэсэн бичиглэл бүхий орой хэсэг нь хагарсан тарианы усны шил, №35 гэж дугаарласан AL71788721 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэгийг тус бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН