Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Цэнд даргалж,  тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийж

     Нэхэмжлэгч: иргэн З овогт, Жийн Сгийн нэхэмжлэлээр

    Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, Аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Б, Анарт холбогдуулан үүсгэсэн

    Тус улсын байцаагч нараас буюу Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11-08-026/101, 11-08-026/102, 11-08-026/103, №11-08-023/113 тоот төлбөр тогтоосон актуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан  хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У, хариуцагч Б, А, шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Ж.С миний бие  “Эм эргэлтийн сан” ОНӨААТҮГ”-т 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор, 2013 оны 4 сарын 12-ны өдрөөс 2013 оны 11 сарын 16-ны өдрийг хүртэл захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан болно.

       Энэхүү албан  тушаалаа хүлээлгэн өгсний дараа буюу 2014 оны 05 сарын 02-ны өдрөөс 7 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар буюу  одоогийн аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны байцаагч нар “Эм эргэлтийн сан ОНӨААТҮГ”-ын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, намайг дуудан тайлбар тодруулга авсан юм.

       Гэтэл энэ үеэр буюу 2014 оны 07 сарын 31-ний өдөр надад хандаж 11-08-023/115, 11-08-023/113, 11-08-026/101, 11-08-026/102, 11-08-026/103, 11-08-026/104 дугаартай  улсын байцаагчийн төлбөр тогтоосон 6 акт  гарсан байх ба дээрхи актуудыг  надад огт танилцуулаагүй бөгөөд дээрхи актуудыг шүүгчийн захирамжаар баталгаажуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх болсноор анх мэдсэн. Улсын байцаагчийн  2014 оны 7 сарын 31-ний өдрийн 11-08-026/104 тоот актыг хүлээн зөвшөөрч төлбөрийг барагдуулсан, мөн 2014 оны 7 сарын 31-ний өдрийн 11-08-026/115 тоот актыг Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 11-ний өдрийн 167 тоот шүүгчийн  захирамжаар С.Баас төлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Харин үлдэх 4 актыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр  Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч хуульд заасан үндэслэлээр 2016 оны 7 сарын 18-ны өдрийн 72 тоот шүүгчийн  захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно.

        Иймд 2016 оны 7 сарын 28-ны өдөр  Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд  зааснаар  дээд шатны захиргааны байгууллага болох  аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад хандаж дээрхи актуудыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан ба тус байгууллагын 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 130 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр дээрхи захиргааны актуудыг хүчингүй болгох боломжгүй талаар мэдэгдэл ирүүллээ.

      Энэхүү мэдэгдэлдээ 2014 оны 7 сарын 31-ний өдөр тогтоосон улсын байцаагчийн дээрх актуудыг Ж.С танд танилцуулсан, эс зөвшөөрвөл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт  зааснаар гомдол гаргах эрхтэй талаар  тайлбарлаж өгсөн, мөн дээрхи актуудыг хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахаас татгалзаж байгаа тухайгаа тайлбар бичиж өгснөөр  улсын байцаагчийн  дээрхи актууд хүчин төгөлдөр болж,  шүүгчийн захирамжаар баталгаажуулсан тул гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй талаар хариу ирүүлсэн.

       Гэтэл надад тухайн үед улсын байцаагчийн төлбөр тогтоосон дээрхи актыг танилцуулаагүй бөгөөд миний бие хүлээн зөвшөөрөхгүй талаараа тайлбар бичиж өгсөн  зүйл огт байхгүй болно. Миний бие тус захиргааны байгууллагад  гаргасан гомдолдоо гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох тухай хүсэлтээ бичсэн боловч намайг оролцуулалгүй гомдлыг шийдвэрлэж, үндэслэлгүй хариу өгсөнд  гомдолтой байна. Улсын байцаагчийн 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 11-08-023/113, 11-08-026/101, 11-08-026/102, 11-08-026/103 тоот актууд нь  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар  хариуцлага хүлээх эзэн холбогдогчийг зөв тодорхойлж чадаагүй, цаг хугацаа, төлбөр тооцооллын зөрүүтэй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байгаа учир миний бие дээрхи актуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд  улсын байцаагчийн 2014 оны 07 сарын 31-ний өдрийн 11-08-023/113, 11-08-026/101, 11-08-026/102, 11-08-026/103 тоот актуудыг хянаж, зарим хэсгийг буюу Ж.С надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

       11-08-026/101 тоот актын хувьд гэвэл нөөцөөс хөнгөлөлттэй үнээр зарж борлуулж байсан зөрчлийг би 2012 оны жилийн эцсийн тайлангаар олж мэдэж, тухайн эмүүдийг хөнгөлөлттэй үнээр зарж борлуулах талаар гарсан ямар нэгэн эрх зүйн акт байхгүй байсан тул болохгүй гэдгийг хэлээд зогсоосон. Эм ханган нийлүүлэх байгууллага бол зөвхөн эмнэлэг, эмийн санд л бөөний үнээр эмийг нийлүүлэх ёстой юм билээ. Миний хувьд тухайн худалдан борлуулалтыг би өөрөө гардаж хийгээгүй, эмч зүйч нь бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авалт хийж, эмийн сан, байгууллагад борлуулалт хийх үйл ажиллагааг бие даан хариуцдаг байсан ба тэр үед эм зүйч Ц нь өөрөө эм зүйч байгаад мөн захирлын албан тушаалыг давхар хийдэг байснаар эм зүйчийн ажилд хяналт тавих боломжгүй байсан. Иймд уг актын төлбөрийг  эм зүйч нь дангаараа төлөх ёстой гэж үзэж байна.

       11-08-026/102, 113  тоот актуудын хувьд нэг төрлийн зөрчилд тогтоосон акт бөгөөд ер нь сумдуудын эмийн сангууд нь няравын тайлан буюу зарлагын падаан, бараа материалын тайландаа ямар шалтгаанаар тухайн эм, тариаг актлах болсон тухайг хугацаа дууссан, хагарч гэмтсэн гэх мэтээр бичиж ирүүлсэн байдаг тул тэдгээр баримтуудыг нь үндэслээд нягтлан бодох бүртгэлийн данснаас хасдаг байсан бөгөөд үүнийг миний зүгээс нягтлан бодогчийн хувьд хийж гүйцэтгэх үүргийнхээ дагуу хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Харин 102 тоот актад хамаарах хугацаа нь 2012 оных бөгөөд энэ онд актлагдсан эмийг 2013 оны 5 дугаар сард акталсан ба тухайн үед эм акталсан комиссын тэмдэглэл, гэрэл зураг байсныг надад үзүүлж байсныг би мэдэж байгаа юм, гэвч тухайн тэмдэглэл зэрэг баримтууд нь Ц дээр байхдаа алга болсон гээд шалгалт хийх үед улсын байцаагч нарт гаргаж өгөөгүй гэж байсан.

     113 тоот акт нь 2013 оны үед хамаарч байгаа ба миний хувьд 2013 оны 04 сарын 12-оос захиралын ажлыг авсан юм. Тэр үед ерөнхий ня-богоор Мягмарсүрэн гэж хүнийг авч ажиллуулсан байсан бөгөөд тэр үед Мягмарсүрэн гуай эм зүйч Цг санхүүгийн программаар нягтлан бодогчийн бүртгэлийн программ руу акталсан эмийг шууд данснаас хасалт хийсэн бичилт оруулаад байна гэсэн гомдлыг надад хэлсэн. Би тэр үед нь гурвуулаа сууж байгаад анхан шатны баримтгүйгээр акталж устгах талаар гарсан эрх зүйн баримт бичиг байхгүй байхад ингэж шууд хасалт хийх нь хууль бус гэдгийг нь хэлж сануулж байсан.

      Иймд энэ актаар тогтоогдсон төлбөрийг миний хувьд тухайн үед нягтлан бодогчийн ажил үүргийн дагуу холбогдох баримтыг үндэслэн актлагдсан эмийг данснаас хассаныг зөв гэж үзэж байгаа ба харин эм зүйч Цгийн зүгээс актлах талаар гарсан тушаал шийдвэргүй, анхан шатны баримтгүйгээр санхүүгийн программаас шууд бичилж хийдэг байснаараа дээрх төлбөрийг Цг бүрэн хариуцан төлөх ёстой гэж үзэж зөвшөөрөхгүй байна.

     11-08-026/103 тоот актын хувьд тэр үед сумдын эмийн сангуудын санхүүгийн баримтууд нь бүгд гар бичмэлээр хийгддэг байсныг би нэгтгэж жагсаалт хийж бичихдээ мөр алдаж ч юм уу бичсэнээр тооцоолол алдаатай болсон байж болзошгүй, түүнийг үндэслэн улсын байцаагч нараас шалгалтыг явуулснаар гарсан төлбөр байх гэж бодоод байгаа юм. Яг нарийн тооцоог сайн мэдэхгүй байна. Гэхдээ уг актаар тогтоогдсон төлбөрийг гол нь дутагдуулсан эзэд болох эд хариуцагч нараар төлүүлэх ёстой гэж үзээд зөвшөөрөхгүй байгаа юм.

      Иймд миний хувьд дээрх актуудаар тавигдсан төлбөрийг гол нь хариуцах ёстой этгээдийг зөв тогтоолгүйгээр тавигдсан төлбөр учраас би төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгчийн эрхийг хамгаалан түүнд эрхийн туслалцаа үзүүлж оролцож байна.Улсын байцаагч нарын 11-08-026/101, 11-08-026/102, 11-08-026/103, №11-08-023/113 тоот актууд нь бүхэлдээ материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл хэдийгээр улсын байцаагч нарт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гарсан боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэгжүүлсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

        11-08-026/101 тоот актын хувьд “Эрхийн актгүйгээр үнэ хямдруулан борлуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх”-ээр гарсан акт байдаг. Эм ханган нийлүүлэх байгууллагын эрх зүйн байдал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагддаг хуулийн этгээд юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх зүйлд заасан Захирлын эд хөрөнгийн эрх, үүрэгт “улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох” гэж заасан байгаагаар Эм эргэлтийн сангийн захирал нь өөрөө энэ эрхийн хүрээнд эмийг төсвийн байгууллагад үнэ бууруулан борлуулсан байдаг. Энэ нь хавтаст хэргийн материалд авагдсан Цгийн мэдүүлэгт “Эдгээр байгууллагуудаас эмийн санал ирсний дагуу бид үнэ бууруулан худалдан борлуулсан” гэж ярьсан байгаагаар тогтоогддог. Иймд энэ асуудалд буюу худалдан борлуулахад нягтлан бодогчийн үүрэг, оролцоо байгаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байдаг.

       Мөн тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь зүйлд “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэж зааснаар тухайн үед захирал байсан Ц өөрөө энэ бүгдийг бүрэн хариуцах хуулийн  үндэслэлтэй. Улсын байцаагч нарын зүгээс нягтлан бодогчийг шаардлага тавиагүй гэдгээр буруутгаад байгаа ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх зүйлд нягтлан бодогч нь удирдлагынхаа хууль тогтоомжид харшлах үйлдэл гүйцэтгэхийг бичгээр шаардсаныг биелүүлсэн байх юм бол энэ нь нягтлан бодогчийн хувьд хариуцлага хүлээх үндэслэл болохгүй байхаар зохицуулсан байдаг. Тэгэхээр захирал хүн өөрөө бараа материалаа худалдчихсан, худалдсан тайлангаа өгч байна гэдэг нь бичгээр шаардлага тавьж байгаатай нэгэн адил юм. Энэ тохиолдолд нягтлан нь түүнийг бүртгэхгүй байх, бүртгэхээс татгалзаж биелүүлэхгүй байх аргагүй юм. Нэгэнт зарлагадсан баримтыг бүртгэхээс өөр аргагүй байсан. Тийм учраас бичгээр тавьсан шаардлагыг биелүүлснийхээ төлөө байгууллагад учирсан хохирлыг С төлөх ямар ч үндэслэл байхгүй.

         Уг актад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь зүйл, 10.12.2 дахь зүйлийг барьсан байх гэж бодоод байгаа юм. Гэтэл техникийн алдаа гаргаад 12.12.2 гэсэн огт байхгүй зүйл заалтыг барьсан. Анхны шүүх хуралдаанд үүнийгээ залруулан хэлсэн учраас дурдахгүй байя.

        Энэ зүйл заалтаар хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг улсын орлого болгоно гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас хэдэн төгрөгийн орлого, ашиг олсон юм бэ, бодитоор олсон орлого тогтоогдохгүй байгаа учраас бариад байгаа эрхийн заалт өөрөө үндэслэлгүй болчихоод байгаа юм. Хариуцагч талаас хэлээд байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар байгууллагын удирдлага хариуцна гээд байгаа. Гэтэл нягтлан бодогч ч байгууллагын удирдлага, захирал нь ч удирдлага гэж яриад байх юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Эм эргэлтийн сангийн өдөр дутмын үйл ажиллагааг тухайн байгууллагын захирал удирдан зохион байгуулна гэж байгаа. Үнэхээр байгууллагын удирдлагад хариуцуулах гэж байгаа юм бол байгууллагын захиралд нь хариуцуулах ёстой. Тийм учраас 101 тоот захиргааны акт хуулийн шаардлага хангаагүй. Тиймээс Сгийн өөрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      103 дугаар тоот актын хувьд дутагдуулсан эмийг авлагаар бичээгүй зөрчил илэрсэн гэж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт зааснаар тухайн анхан шатны баримтыг үйлдсэн, шалгаж хүлээн авсан, зөвшөөрсөн ажилтан хариуцна гэсэн заалттай. Бодит байдал дээр хуулинд зааснаар хэн ямар дутагдал гаргасан юм бэ, бодит дутагдал гаргасан этгээд нь тодорхой байгаа. Түрүүнд улсын байцаагч нар ч өөрсдөө дутагдал гаргасан бодит эзэд нь тодорхой байгаа талаар хэлж байна. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хяналт шалгалтыг явуулахдаа хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод байх зарчимд үндэслэнэ гэж байгаа. Тэгвэл тэр дутагдуулсан эд хөрөнгийг энэ хүн хариуцаж байгаа нь шударга үйлдэл мөн үү. Тэгэхээр хуулийн энэ зарчим алдагдаж байгаа юм. Яагаад үүнийг буруу гэж үзэж байна гэхээр жишээ нь 115000 төгрөгийн дутагдал эд хариуцагч гаргасан байхад түүний 15000 төгрөгийг авлагаар тусгаагүй байна гээд түүнийг Сгаар төлүүлнэ гэжээ. Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт  нягтлан бодох бүртгэлийг хөтлөхөд алдаа гарсан бол алдааг залруулахдаа холбогдох баримт материалыг үндэслэн зөв үзүүлэлтийг бичсэн нэмэлт баримт бүрдүүлж залруулга хийсэн болон зөвшөөрсөн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна гэж зааснаар тухайн этгээдэд төлбөрийг ногдуулах ёстой.

         Энэ зүйл заалтаа бариад 15000 төгрөгийг хариуцсан, дутаасан хүн дээр нэмэлт бичээд гарын үсгийг нь зураад хуульд заасан шаардлагад нийцүүлээд асуудлыг шийдэх бүрэн боломж байгаа юм. Гэтэл шударга ёсны зарчимдаа нийцэхгүй, бодитой байх зарчимдаа нийцэхгүй дутагдуулсан эмийг байгууллагын нягтлан бодогч, захирал хоёр төлөх болчихсон нөхцөл байдал үүсээд байна.

         Тийм учраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8,  10.12.2 гэсэн зүйл заалт нь мөн адил үндэслэлгүй болчихоод байна. Өөрөөр хэлбэл  орлогод авагдаагүй, эд хариуцагч нарын гаргасан дутагдлаас болоод байгууллагын захирал нягтлан бодогч хоёр ямар орлого олчихоод байгаа юм бэ, зөвхөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд зааснаар л хариуцлага ногдуулах ёстой л гээд байх юм.

       Гэтэл алдаа дутагдлыг нь зөвтгөөд, өр авлагыг тайландаа тусга гэсэн даалгаврыг өгөөд асуудлыг шийдэх боломжтой байсан. Тийм тохиолдолд улсын байцаагчийн акт нь зорилгодоо  нийцсэн, үр нөлөөтэй, хууль ёсны шийдвэр болох байсан. Иймд 103 дугаар актыг зорилгодоо нийцээгүй, хууль ёсны байх болон материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

       102, 113 дугаар актууд нь агуулгын хувьд адилхан үндэслэлээр тавигдсан төлбөрүүд байдаг. Яагаад үндэслэлгүй байна гэж үзээд байгаа гэхээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд ажил үйлчилгээ гарсныг нотлох баримт, бусад нотолгоог анхан шатны баримт гэнээ гээд заачихсан байгаа. Тэгэхээр анхан шатны баримт гэдэгт зарлагын падан, түүний ар талд бичигдсэн тайлбар зэрэг зүйл нь орно. Энэ дээр заавал бусад нотолгоо гэж шаардаад байна. Заавал хурлын тэмдэглэл, зураг байх ёстой гээд байдаг. Гэтэл энэ байгууллага байгуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа актлагдсан эмийн устгал хийгээгүй байдаг. Эм эргэлтийн сангийн ирүүлсэн хариу албан бичигт ч энэ талаар байгаа. Цгийн хэлснээр нэг удаа устгал хийсэн, түүнийхээ баримтыг алга болгочихсон гэсэн байдаг. Тэгэхээр устгал хийгээгүй, эмийг устгаагүй зөрчил цаана нь байгаад байхад улсын байцаагчийн хяналт, шалгалтын зорилго нь биелэгдэхгүй байна.

        Тэгэхээр бүх үйл ажиллагаанд нь акт тавиад яваад байна гэсэн үг юм уу, эм гэдэг чинь зүгээр нэг хог хаягдал биш хугацаа нь дууссан эмнэлгийн хог хаягдлыг хэлдэг. Тусгай машинаар тээвэрлээд устгах ёстой байдаг. Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан байдаг. Хяналт тавих нь Мэргэжлийн хяналтын газар, бүх шатны Засаг дарга хэрэгжүүлэх үүрэгт байгаа. Гэтэл Мэргэжлийн хяналтын газар болон бүх шатны Засаг дарга нар үүргээ хэрэгжүүлээгүй байна. Эм эргэлтийн байгууллага өөрсдөө эмээ устгах биш устгуулах ёстой. Хог хаягдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж нь хог хаягдлыг аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр устгана гээд заачихсан. Гэтэл Эм эргэлтийн сангийн нягтланг нь чи устгаагүй байхад данснаас хаслаа гэдэг үндэслэлээр акт тавьж байгаа нь ямар ч хуулийн ач холбогдолгүй, хуульд нийцээгүй байна.

     Эдгээр зүйлүүдийг харгалзан үзээд улсын байцаагчийн гаргасан актууд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх захиргааны актын шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байгаа юм. Энэ хүмүүс сумдуудаас ирэх анхан шатны баримтаас гадна бусад нотолгоог хүлээх үүрэг хүлээх үү?, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.6-д зааснаар нягтлан бодох бүртгэл тасралтгүй үргэлжлэх ёстой. Үүний дагуу зөвхөн бусад нотолгоо байхгүй байна гээд бүртгэл, данс тооцоогоо хийхгүй яваад байх үндэслэл байгаа юу? Иймд дээрх актуудаар тогтоосон зөрчил, төлбөр нь миний үйлчлүүлэгч Сгийн гэм буруугаас буюу үүргээ биелүүлээгүйгээс үүссэн зөрчил биш учир үндэслэлдээ тохирохгүй байна.

     Үүнийг Мэргэжлийн хяналтын газар нарийн зөв нягтлан шалгасан бол энэ акт зорилгодоо хүрэх байсан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн барьж байгаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.12.2 дахь зүйлүүдэд заасан эрх хэмжээ нь захиргааны акт гаргах эрх хэмжээ мөн боловч энэ тохиолдолд үндэслэлдээ таараагүй байна. Эм эргэлтийн санд гаргасан алдаа дутагдал санхүүгийн зөрчлүүд нь үйл ажиллагаандаа өнөөдрийг хүртэл алдаа дутагдал нь арилаагүй, акталсан гэх эмүүдийг  одоог хүртэл устгаагүй байдаг. Ийм байдал тогтоогдоод байгаа учраас Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Үнэхээр захиргааны актаа бодитой болгохын тулд гараад байгаа алдаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.8 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг нь хангуулахаар шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна гэв.

      Хариуцагч Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2/42 тоот удирдамжийн дагуу Эм Эргэлтийн Сан ОНӨААТҮГазрын 2010-2013 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн.

      Улсын байцаагчийн тогтоосон 11/08/026-101 тоот актын талаар: Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих нийтлэг шаардлага МNS 5530:2009 стандартын 4-д “Эм ханган нийлүүлэх байгууллага нь Эмнэлэг, эмийн санг өндөр идэвхитэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагыг хэлнэ” гэсэн байдаг гэтэл эмнэлэг, эмийн санд бөөний үнээр эмийг худалдах байтал Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтэс, Хүүхдийн төлөө хэлтэст эмийг хямдруулан худалдсан байсан.

      Гэтэл тус байгууллагын ерөнхий нягтлан бодогч Ж.Сгийн ажлын байрны тодорхойлолтоор эмийн тайлан болон санхүү бүртгэлтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж байх эрх бүхий албан тушаалтан тул энэ үүргээ биелүүлээгүйд Ж.Сгаар төлүүлэхээр актыг тогтоосон болно.

      Улсын байцаагчийн тогтоосон 11/08/026-102 тоот актын талаар: Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог”, 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл 2012 онд эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэх боловч бүртгэлгүй, хэний буруугаас эвдэрч хэмхэрснийг нотлох баримтгүй, акталж устгасан талаар тушаал шийдвэр гараагүй, хэрхэн устгасан талаар хурлын тэмдэглэлгүй, устгасан нь тодорхойгүй зөвхөн зарлагын баримтаар устгасан байсан.

      Нягтлан бодогч Ж.С нь сумдаас ирж байгаа эмийн тайлангуудад “акталсан эм” гэж тусгаж ирүүлсэн байхад ямар тушаал шийдвэрээр акталсан, акталсан эмийг устгасан талаар тушаал шийдвэр байгаа эсэхийг нягтлаж шалгалгүйгээр данс бүртгэлээс хассан байсан.

    Улсын байцаагчийн тогтоосон 11/08/026-103 тоот актын талаар: Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана” гэж заасан байдаг.

     Гэтэл Ж.С сумдаас ирж байгаа эмийн тайлангуудын эхний үлдэгдэл болон эцсийн үлдэгдлийн дүн зөрүүтэй, эмийн үлдэгдэл тоолсон баримтаар дутагдал үүссэн байхад тус сумын эм зүйч нарт авлага үүсгээгүй, тайланг нягтлаж шалгаагүйгээс дээрх актыг тогтоосон болно.

      Улсын байцаагчийн тогтоосон 11/08/026-113 тоот актын талаар: Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог”, 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно”, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2002 оны 249/201 тоот тушаалаар баталсан “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах заавар”-ын 9.1-д “Эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж нь хаягдал тээвэрлэсэн, устгасан тухай тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд тээврийн хэрэгслийн дугаар, хаягдал устгасан арга, он сар өдөр, хугацаа, хүний нэр, албан тушаалыг тодорхой бичнэ” гэж заасан байдаг.

      Эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэх боловч бүртгэлгүй, хэний буруугаас эвдэрч хэмхэрснийг нотлох баримтгүй, акталж устгасан талаар тушаал шийдвэр гараагүй, хэрхэн устгасан талаар хурлын тэмдэглэлгүй, устгасан нь тодорхойгүй зөвхөн зарлагын баримтаар устгасан байсан.

       Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ” гэж заасны дагуу захирлаар ажиллаж байх хугацаанд НББ-тэй холбоотой гарах үүрэг хариуцлагыг дарга хүлээнэ гэсэн дагуу актын төлбөрийг ногдуулсан болно.

        Харин байгууллагын ерөнхий нягтлан бодогч Ж.Сгийн ажлын байрны тодорхойлолтоор эмийн тайлан болон санхүү бүртгэлтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж байх эрх бүхий албан тушаалтан тул энэ үүргээ биелүүлээгүйд Ж.Сгаар төлүүлэхээр актыг тогтоосон болно гэсэн тайлбарыг бичгээр гаргасан ба шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

         Улсын байцаагч А.Амгаланзаяагаас: Нийт тогтоосон 4 актын 113 дугаар актыг Бүрэнтэгш бид хоёр хамтарч гаргасан. 101, 102, 103 дугаар актуудад Бүрэнтэгш байцаагч дангаараа тайлбар өгөх байх.

        Миний хувьд 113 дугаар актаар тогтоосон төлбөрийн 50 хувьд хамаарах Ж.Стай холбоотой акт яригдах юм. Төлбөр тавьсан гол үндэслэл нь эм, эмнэлгийн хэрэгслийг акталж устгахдаа хурлын тэмдэглэл, захирлын тушаал шийдвэр гаргаагүй байхад тэдгээрийг данснаас хассан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.7 дахь заалтыг болон Эрүүл мэндийн сайд, байгаль орчны сайд нарын хамтарсан зааврын 9.1  дэх заалтыг зөрчсөн гэж үзэж дээрх мөнгөн дүнгээр акт бичсэн байгаа. Ж.Сгийн захирлаар ажиллаж байсан үеийн, нягтлан бодогчоор ажиллаж байсан үеийн гэх зэргээр ялгаж салгаж актын мөнгөн дүнг гаргаж ирсэн. Захирлаар ажиллаж байхад нь Гантуяа, Мягмарсүрэн гэж нягтлан бодогч нар ажиллаж байсан ба Гантуяаг ажиллаж байх үеийн болон Мягмарсүрэнг ажиллаж байх үеийн хугацаагаар тус тус ялган салгаж мөнгөн дүнгээр нь актыг тогтоосон.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснийг сонслоо. 113 дугаар акт дээр өмгөөлөгчийн зүгээс устгал хийх талаар ярьж байна. Устгал хийх нь нэг өөр хэрэг, данснаас хасч байгаа нь нэг өөр хэрэг юм. Устгалаас өмнө данснаас хассан асуудал яригдах ёстой юм. Данснаас хасчихаад дараа нь ийм ийм үндэслэлээр данснаас хассан гээд устгах шийдвэрийн талаар яригдах ёстой. Устгалаас өмнө данснаас хасах процесс нь хангалтгүй байсан учраас акт тавьсан. Сумдууд болон нөөцөөс данснаас хас гэсэн ч тэр эм, тариа нь үнэхээр хагарсан юм уу, үгүй юм уу гэдгийг нотлох бүртгэл байхгүй. Хугацаа нь хэтэрсэн юм уу, хагарч гэмтсэн юм уу гэдгийг нотлох зүйл байхгүй байгаа. Хурлын тэмдэгдэл, даргын шийдвэр байхгүй байсан учраас акт тогтоосон. Тиймээс актууд нь бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

          Улсын байцаагч Бээс: 101, 102, 103 дугаар акт дээр тайлбар хэлье. Эхний 101 дүгээр акт нь эрхийн актгүйгээр үнэ хямдруулан эм борлуулсан зөрчилд төлбөр ногдуулсан байгаа. “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавигдах ерөнхий шаардлага” MNS 5530:2009 стандартын 4 дэх заалтыг зөрчиж байгууллагуудад эм хямдруулж зарсан байдаг.

         102, 113 дугаар актууд нь ижил төрлийн зөрчилд буюу эрхийн актгүй устгаж акталсан эмийн талаар гаргасан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр акт тогтоогдсон. Сд ногдох нь актаар тогтоогдсон төлбөрүүдий тал хувь нь болж  байгаа.

       103 дугаар акт нь дутагдуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэхээр тогтоосон акт байгаа. Уг актаар тогтоосон гол үндэслэл нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар аж ахуйн нэгж байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн Олон Улсын стандартын дагуу данс бүртгэлд тусгах ёстой байсан. Нягтлан бодогч тухайн үед данс бүртгэл зөрүүтэй гэдгээ нягталж шалгаагүйгээр тайлан гаргасан. Үүнийг нь төлүүлэхээр акт тогтоосон байгаа.

      Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 дахь хэсэгт зааснаар төсөвт хохирол учруулсан зүйл яригдаж байгаа. Стандартад тодорхой заасан байхад түүнд зааснаас өөр байгууллагуудад хямдруулах ёсгүй эмийг үнэ хямдруулан борлуулж байна гэдэг нь байгууллагыг алдагдалтай ажиллахад хүргэж, тодорхой хэмжээгээр төсөв хохирч байгаа гэдгийг харуулж байгаа юм.

         Байгууллагын ерөнхий нягтлан бодогч гэдэг хүн юу хийх ёстой юм бэ гэдгийг сайн мэдэж байх ёстой. Хуульд зааснаар Ерөнхий нягтлан бодогч хүн байгууллагын удирдлагыг санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангаж байх үүрэгтэй. Ц хямдруулна гэж хэлсэн боловч хэн хямдруул гэж хэлсэн талаар нотлох хэрэгтэй.  Төсөв цаана нь хохирчихоод байхад байгууллага хариуцна гээд байгаад байж болохгүй. Ямар нэгэн арга хэмжээ авах ёстой.

      Мөн эмийг акталж устгах талаар шийдвэр гарахад нягтлан бодогч түүнийг үндэслээд тэмдэглэл үйлдэж байх ёстой юм байна, ийм юм комиссоор оруулах ёстой юм байна гэсэн санал санаачлагыг өгөөд явах ёстой байсан. Байгууллагын төсвийг хэмнэлттэй зарцуулахад удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангаж байх ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл дэх нягтлан бодох бүртгэл нь тасралтгүй байх ёстой гэсэн заалтыг хэлж байна, энэ зарчмыг ингэж тайлбарлаж болохгүй. Үүнийг зөв хэрэгжүүлэх ёстой, тасралтгүй байна гээд хууль бус зүйлийг бүртгээд байх асуудал биш бөгөөд энэ нь тухайн жилдээ үргэлжлээд явж байх асуудал юм гэв.

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

       Шүүх нэхэмжлэгч иргэн Ж.Сгийн нэхэмжлэлээр Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, Аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Б, Анарт холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дүгнэн нэхэмжлэгчийн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11-08-026/101, 11-08-026/102, 11-08-026/103, №11-08-023/113 тоот төлбөр тогтоосон актуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 327 тоот тогтоолын дагуу Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүрэг Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжихээс өмнө Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2014 онд хийх төлөвлөгөөт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдахаар олон нийтэд зарлагдсан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт дахь Дорноговь аймагт шалгах обьектын  8 дугаарт “Эмийн эргэлтийн сан ОНӨААТҮГазар” шалгуулахаар зарлагдсаныг /хх-ийн 97-100-р хуудас/ үндэслэн гарсан Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2014 оны 02/42 тоот удирдамжаар /хх-ийн 19,20-р хуудас/ тус аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазар болон аймгийн 13 сум дахь түүний 15 салбарын 2010-2013 онд дэвшүүлсэн зорилт, түүний санхүүжилт, санхүү материаллаг нөөц болон санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлт өгөх зорилгын хүрээнд хийгдсэн хяналт, шалгалтаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Амгаланзаяа, Б нар нь тус байгууллагын санхүүгийн 2010-2013 оны үйл ажиллагааг шалгаж 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Эрхийн актгүйгээр үнэ хямдруулан борлуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/101, “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/102, 11-08-023/113, “Дутагдуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/103 тоот актуудаар /хх-ийн 11-23-р хуудас/ нэхэмжлэгч Ж.Сгийн тус байгууллагад гүйцэтгэж байсан захирал болон нягтлан бодогчийн  ажил, үүргийн дагуу холбогдох төлбөрийг зохих этгээдтэй хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн захиргааны актыг гаргажээ.

           Нэхэмжлэгчийн зүгээс уг актуудын өөрт холбогдох хэсгийг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэнээр тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг дараахь байдлаар хянан шийдвэрлэв.

           1.“Эрхийн актгүйгээр үнэ хямдруулан борлуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/101 тоот актын тухайд:

           Уг актыг улсын байцаагчийн зүгээс Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазрыг 2012 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтэс, Хүүхдийн төлөө хэлтэс зэрэг байгууллагад эмийг хөнгөлөлттэй үнээр болон үнийг хямдруулах талаар гарсан холбогдох эрхийн актгүйгээр дур мэдэн үнэ хямдруулан худалдан борлуулсан нь “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих нийтлэг шаардлага” MNS 5530:2009 стандартын 4.1 дүгээр зүйл дэх эмнэлэг, эмийн санд бөөний үнээр эмийг худалдах шаардлагыг зөрчсөн гэсэн үндэслэлээр тус актаар нийт 322370 төгрөгийн төлбөр тогтоон, төлбөрийг нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч Ж.С болон захирал нараар хувь адил төлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд тухайн төлбөрийн холбогдох хэсгийг нэхэмжлэгчид ногдуулсан үндэслэлийг тайлбарлахдаа, Ж.С нь байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн хувьд ажлын байрны тодорхойлолтоор эмийн тайлан болон санхүү бүртгэлтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж байх эрх бүхий албан тушаалтны хувьд уг үүргээ биелүүлээгүй тул тодорхой хэмжээгээр хариуцан төлүүлэхээр актыг тогтоосон гэж,

         Харин нэхэмжлэгчийн зүгээс дээрх актаар тогтоосон тухайн төлбөрийг төлөх үндэслэлгүй болох талаар, стандартаар бол нөөцөөс зөвхөн эмнэлэг, эмийн сангуудад эмийг бөөний үнээр нийлүүлэхээр заасан байдаг юм билээ, гэтэл бусад байгууллагад хөнгөлөлттэй үнээр зарж борлуулах талаар гарсан ямар нэг шийдвэр байхгүй байсан бөгөөд  2012 оны жилийн эцсийн тайлангаар би үүнийг олж мэдээд ингэж болохгүй гэдгийг хэлж, зогсоосны хувьд мөн эм зүйч нь бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авалт хийх, эмнэлэг, эмийн сан, байгууллагад борлуулалт хийх үйл ажиллагааг бие даан хариуцдаг байсан, нөгөө талаар эм зүйч өөрөө захирлын албан тушаалыг давхар гүйцэтгэдэг байсан тул нягтлан бодогчоос эм зүйчийн ажилд хяналт тавих боломжгүй учраас тухайн төлбөрийг эм зүйч буюу захирал нь дангаараа төлөх үндэслэлтэй гэсэн тайлбарыг гарган тус тус маргаж байна.

         Харин нэхэмжлэгч Ж.С нь уг актаар миний нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй үеийг хамруулсан гэх цаг хугацааны болон төлбөр, тооцооллын зөрүүтэй гэж маргах асуудал байхгүй бөгөөд зөрчил тогтоогдож байгааг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг  шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс тодруулж авсан тайлбар болон шүүх хуралдаан дахь тайлбараараа гаргасныг дурдах нь зүйтэй байна.

          Хавтаст хэрэгт авагдсан дээрх актад холбогдох нотлох баримтууд болох тухайн үед улсын байцаагч нараас хяналт шалгалтдаа хамруулсан санхүүгийн баримтуудыг хянаж үзвэл 2012 онд Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазар нь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт эмийн үнийг 8240 төгрөгөөр хөнгөлөлттэй борлуулсан нь 2012 оны 10 сарын 30-ны өдрийн “Зарлагын падаан” болон мөн оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Бараа материалын тайлан” зэрэг баримтуудад бичигдсэн байгаагаар /хх-ийн 147,148-р хуудас/, аймгийн Онцгой байдлын хэлтэст 309000 төгрөгийн хөнгөлөлттэйгээр эмийг борлуулсан нь 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Зарлагын падаан”-д бичигдсэн байгаагаар /хх-ийн 149-р хуудас/, аймгийн Хүүхдийн төлөө хэлтэст худалдсан эмийн үнийг бүгд 5130 төгрөгийн хөнгөлөлттэй борлуулсан нь 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Зарлагын падаан”, 2012 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн “Зарлагын падаан”-нуудад бичигдсэн байгаагаар /хх-ийн 151,152-р хуудас/ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс асуусан гэрч Ц.Цгийн “...стандартаар эмнэлэг, эмийн сан, мал эмнэлэгт эмийг бөөний үнээр нийлүүлнэ гэж заасан байдаг, ...тэдгээр байгууллага нь манайхаас гаргасан үнийн саналыг сонгосон байсан учраас тэдгээр байгууллагад хөнгөлөлттэй үнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг зэргээр тус байгууллага нь  нийт 322370 төгрөгийн хөнгөлөлттэйгээр эмийг хямдруулж дээрх байгууллагуудад борлуулсан нь тогтоогдож байх ба дээрх санхүүгийн баримтууд нь хяналт шалгалтын үед шалгагдаж, актын үндэслэл болгосон нотлох баримтууд мөн болох талаар шүүх хуралдаанд хариуцагчийн гаргаж байгаа болон мөн нэхэмжлэгчээс уг баримтууд нь эмийг хөнгөлөлттэй үнээр бусад байгууллагад худалдан борлуулсан болохыг нотлох гол баримт мөн болох талаар тус тус гаргаж буй тайлбаруудаар давхар нотлогдож байна.

          Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23-д “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага” гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийг эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” ойлгохоор, Стандартчилал, Хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2009 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих нийтлэг шаардлага”-ыг тогтоосон MNS 5530:2009 стандартын 4.1-д “Эм ханган нийлүүлэх байгууллага /ЭХНБ/ - Эмнэлэг, эмийн санг өндөр идэвхитэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн байгууллага” байхаар тус тус зааж, зохицуулсан байх ба дээрх хууль, стандартад зааснаас үзэхэд Эм ханган нийлүүлэх байгууллага нь зөвхөн эмнэлэг, эмийн сан, мал эмнэлэгийн байгууллагыг эм, эмнэлгийн хэрэгслээр хангах үүрэг бүхий хуулийн этгээд байхын зэрэгцээ тэдгээрт эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэхдээ мөн зөвхөн бөөний үнээр нийлүүлж байхаар зохицуулагдсан байна.

          Гэтэл Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазар нь 2012 онд дээрх хууль болон стандартад заагдаагүй байгууллагуудад эмийн үнийг хөнгөлж борлуулсан нь дээр дурдсанаар тогтоогдож байгаа нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23 дахь зүйлд заасан шаардлага болон “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих нийтлэг шаардлага”-ыг тогтоосон MNS 5530:2009 стандартын 4.1-д заасан шаардлагад нийцэхгүй байгаагаар холбогдох хууль, стандартыг зөрчсөн байна.

          Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазар нь нь дээрх байдлаар хууль, стандартад заасан шаардлагыг зөрчсөн байгаагаар, мөн тухайн байгууллагын захиралаар ажиллаж байсан Ц.Ц нь шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгч Ж.С нь шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар зэргээр уг зөрчлийг  үгүйсгэхгүй байгаа зэрэг байдлуудаар хариуцагчийн гаргасан захиргааны актаар тогтоосон зөрчил нь үндэслэлтэй байхын хамт тус байгууллагын зүгээс уг зөрчлийн дүнд буюу хууль, стандартад заагдсанаас бусад байгууллагад эмийг бөөний үнээр худалдан борлуулснаас олсон орлого нь хууль бус байх тул хариуцагч нь хяналт, шалгалтын явцдаа илрүүлсэн дээрх зөрчилд төлбөр ногдуулж, төсвийн орлого болгохоор шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага ... хууль бусаар олсон орлого ...-ийг акт үйлдэж улсын орлого болгох”-оор заасантай нийцэж байна.

          Харин хариуцагчийн зүгээс төлбөр хариуцуулах этгээдийг тодорхойлохдоо дээрх актаар ногдуулсан нийт 322370 төгрөгийг тухайн үед тус байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан, нэхэмжлэгч Ж.Сг хамтран хариуцаж төлөхөөр шийдвэрлэсэн байх боловч  Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төрийн өмчийн үйлдвэрийн газар гэдэгт ... аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар...” гэж ангилна, 15.2-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ” гэж тус тус зааснаар хуульд заасан дээрх хуулийн этгээдэд хамаарч байгаа ба мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын Захирал удирдана...” гэж, мөн хариуцагчаас санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих нийтлэг шаардлага”-ыг тогтоосон MNS 5530:2009 стандартын 5.1-д “Эм ханган нийлүүлэх байгууллагын мэргэжлийн үйл ажиллагааг мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан эм зүйч гардан удирдана” гэж тус тус заасан байгаагаар Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазрын Захирал нь тухайн байгууллагын удирдлагыг хэрэгжүүлж байгаагийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ” гэсний дагуу тэрээр тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд гарсан зөрчлөөс үүссэн хариуцлагыг хүлээх үндэслэлтэй байна.

          Мөн нөгөө талаар зөрчил гарах тухайн үед гэрч Ц.Ц нь тус байгууллагын захирал буюу эм зүйчээр ажиллаж байсан нь Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны Б/26 тоот тушаал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.С, гэрч Ц.Ц нараас шүүхэд энэ талаар гаргасан тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байгаагийн зэрэгцээ гэрч Ц.Ц нь шүүхэд мэдүүлэхдээ “...Сгийн гаргасан намайг дангаар хариуцна гэж байгаа тайлбарт тодорхой хэлэх тайлбар алга...” гэсэн байгаагаас үзэхэд тэрээр захиралаар ажиллаж байх үедээ Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих нийтлэг шаардлага”-ыг тогтоосон MNS 5530:2009 стандартад эм, эмнэлгийн хэрэгслийг “бөөний үнээр хангах”-аар заасан байгаагаар “улсаас хатуу тогтоосон” эмийн үнийг хямдруулж, бусад байгууллагад борлуулсан буруутай үйл ажиллагаагаа зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй байх ба энэхүү үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль дахь “Захирлын эд хөрөнгийн эрх, үүрэг”-ийг зохицуулсан 20 дугаар зүйлийн 20.9-д “улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох”-оор заасан захирлын эрх, үүргийг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа болжээ.

          Үүнээс үзвэл тухайн үед Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазрын захиралаар  ажиллаж байсан Ц.Ц нь тухайн байгууллагын удирдлагыг хэрэгжүүлж байсны хувьд болон мөн хууль зөрчсөн дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлсний хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэж, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ” гэж тус тус зааснаар улсын байцаагчийн тоот 11-08-026/101 актаар тогтоогдсон нийт 322370 төгрөгийн төлбөрийг дангаар хариуцан төлөх үндэслэлтэй байна.

            Гэтэл хариуцагчийн зүгээс дээрх захиргааны актыг гаргахдаа зөрчил гаргасан этгээд болон түүнийг дангаар хариуцах этгээд тодорхой байхад нэхэмжлэгч Ж.Сгийн гүйцэтгэж байсан албан тушаалыг Нягтлан бодох бүртгэлийн  тухай хууль /2001 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан албан тушаалд шууд хамааруулан хуулийг буруу тайлбарлан хэрэгжүүлж нэхэмжлэгчийг дээрх захиргааны актаар тогтоосон төлбөрийг хамтран хариуцуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх ба үүгээр тухайн захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон тул Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “Эрхийн актгүйгээр үнэ хямдруулан борлуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/101 тоот актын нэхэмжлэгч Ж.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн  шаардлагыг хангах нь зүйтэй байна.

           2. “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/102 тоот актын тухайд:

           Тухайн актаар уг хяналт, шалгалтад хамрагдах хугацааны үед буюу 2012 онд Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазар нь эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэх боловч бүртгэлгүй, хэний буруугаас эвдэрч хэмхэрснийг нотлох баримтгүй, акталж устгасан талаар тушаал, шийдвэр гараагүй, хэрхэн устгасан талаар хурлын тэмдэглэлгүй, устгасан нь тодорхойгүй байхад зөвхөн зарлагын баримтаар 2100257 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг данс бүртгэлээс дур мэдэн хассан зөрчил гаргасан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог”, 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж байна гэсэн үндэслэлээр нийт 2100257 төгрөгийн төлбөр тогтоон, уг төлбөрөөс 1361792 төгрөгийн төлбөрийг Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазрын нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч Ж.С болон захирал нараар хувь адил төлүүлэхээр шийдвэрлэжээ.

         Тухайн шийдвэртэй холбогдуулан хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа, Ж.С нь байгууллагын ерөнхий нягтлан бодогч атлаа ямар тушаал шийдвэрээр эмийг акталсан болох, мөн акталсан гэх эмийг устгасан тухай шийдвэр, тэмдэглэл байгаа эсэхийг нягталж шалгалгүйгээр зөвхөн анхан шатны баримтад үндэслэн нягтлан бодох бүртгэлийн данс бүртгэлээс хассан буруутай үйл ажиллагаанд нь холбогдуулж төлбөрийг зохих хэмжээгээр хариуцуулсан бөгөөд шалгалтын явцад тэрээр акталсан эмийн устгал хийгдсэн, тэмдэглэл баримт байгаа талаараа хэлж байсан боловч энэ тухай нотолгоогоо аваад ир гэхэд эрээд алга болсон, иймд энэ нь баримтаар нотлогдоогүй учраас төлбөр тогтоосон гэж байх бөгөөд, харин нэхэмжлэгч Ж.С нь 2010-2012 онуудад актлагдсан бүх эм тариаг 2013 оны 5 дугаар сард комисс томилогдон устгасан, үүний тэмдэглэл, гэрэл зургийг тухайн үед эм зүйч Ц.Ц нь надад үзүүлж байсан боловч санхүүгийн хяналт, шалгалт хийгдэх үед захирал нь Баярням гэж хүн ажиллаж байсан бөгөөд түүний зүгээс устгалын талаарх баримтуудыг Цгийн үед алга болсон гэснээр гаргаж өгөөгүй юм билээ. Хэрэв тухайн үед устгалын комиссын үйлдсэн протокол, гэрэл зураг зэргийг гаргаж өгсөн бол энэ төлбөрийн акт тавигдах ёсгүй байсан.

         Миний хувьд сумдуудын эд хариуцагч нараас ирүүлдэг зарлагын падаан, бараа материалын тайлан гэсэн баримтууд дээр тухайн эмийг ямар шалтгаанаар акталж байгааг хамт бичиж ирүүлснийг үндэслэн актлахаар болсон нь нотлогдож байна гэж үзэж уг анхан шатны баримтуудыг үндэслэн данснаас хассан үйл ажиллагаагаа нягтлан бодогчийн хувьд хийх ёстой үүргээ биелүүлсэн гэж үзэж байна гэж тус тус тайлбарлан маргаж байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс тухайн акттай холбогдуулан нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй үеийг хамруулсан гэх цаг хугацааны болон төлбөр, тооцооллын зөрүүтэй гэж үзэж байгаа үндэслэл байхгүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд тайлбарлаж  байгааг дурдах нь зүйтэй байна.

            Хариуцагчаас хяналт, шалгалтдаа хамруулснаар шалгагдан тогтоогдож, төлбөр тогтоосон актын үндэслэл болгосон гэх, мөн нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед нягтлан бодох бүртгэлийн данснаас хасах үндэслэл болгосон анхан шатны баримтууд нь хэрэгт авагдсан баримтууд мөн гэж байгаагаар хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тус байгууллагын анхан шатны баримтуудыг хянаж үзвэл 11-08-026/102 тоот актын хавсралт болох “2012 оны Эм эргэлтийн сангийн акталсан эмийн задаргаа”-нд /1-р хх-ийн 16-р хуудас/ бичигдсэн байгаагаар 2012 оны 8 сард Айраг, Даланжаргалан, Мандах, Сайхандулаан сумдын эмийн сан болон Эм эргэлтийн сангуудаас нийт 494710 төгрөгийн эмийг акталсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 153,154,158,162,166,175 дугаар хуудсанд тус тус авагдсан байгаа 2012 оны 8 дугаар сард бичигдсэн дээрх сумд болон Эм эргэлтийн сангийн Бараа материалын тайлан, Бараа материалын тооцоо бодсон баримтуудаар, 2012 оны 9 дүгээр сард Алтанширээ, Улаанбадрах, Эрдэнэ сумд болон Баялаг тун эмийн сангуудаас нийт 95322 төгрөгийн эмийг акталсан нь мөн 1 дүгээр хавтаст хэргийн 155,164,169,171-172 дугаар хуудсан авагдсан 2012 оны 09 дүгээр сард бичигдсэн Бараа материалын тайлан, Бараа материалын тооцоо бодсон баримтуудаар, 2012 оны 10 дугаар сард Алтанширээ сумын болон Баялаг тун эмийн сан нь нийт 10930 төгрөгийн эмийг акталсан нь мөн хавтаст хэргийн 156,173 дугаар хуудсанд авагдсан 2012 оны 10 дугаар сард бичигдсэн Бараа материалын тайлангуудаар, 2012 оны 11 дүгээр сард Алтанширээ, Дэлгэрэх, Их-хэт, Мандах, Сайхандулаан сумд болон Баялаг  тун эмийн сангууд нь нийт 554580 төгрөгийн эмийг акталсан нь мөн хавтаст хэргийн 157,160,161,163,167-168,174 дүгээр хуудсанд авагдсан 2012 оны 11 дүгээр сард бичигдсэн Бараа материалын тайлан, Бараа материалын тооцоо бодсон баримт, Зарлагын баримтуудаар, 2012 оны 12 дугаар сард Даланжаргалан, Улаанбадрах, Эрдэнэ сумдын эмийн сан болон Эм эргэлтийн сан нь нийт 109890 төгрөгийн эмийг акталсан нь мөн 1 дүгээр хавтаст хэргийн 159,165,170,177 дугаар хуудсанд авагдсан 2012 оны 12 дугаар сард бичигдсэн Бараа материалын тайлангуудаар тус тус тогтоогдож байна.

         Харин уг акт буюу түүний хавсралтаар Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан нь 2012 оны 9 дүгээр сард 96360 төгрөгийн эмийг акталж данснаас хассан байна гэж үзэж төлбөр тогтоосон  боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас тухайн актад холбогдуулан хийж, гаргаж өгсөн тооцоондоо /2 дугаар хх-ийн 12-р хуудас/ “актын төлбөрөөс нотлох баримтаар 241760 төгрөгөөр бараа материалын тайланд тусгагдсан боловч 96360 төгрөгөөр акт тогтоогдсон байна” гэсэн тайлбарыг хийсэн байх ба шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааны явцад хэрэгт авагдсан тус эмийн сангийн нийт 241760 төгрөгийн эмийг хугацаа дууссан үндэслэлээр бичигдсэн Бараа материалын тайлан /1-р хх-ийн 176-р хуудас/-гаас үзэхэд актаар тогтоосон 96360 төгрөгийн эмийг акталсан байдал нотлогдоогүй бөгөөд уг нотлогдохгүй байгаа байдлыг үндэслэн хариуцагчийн зүгээс актын нэхэмжлэгчид холбогдох 1361792 төгрөгийн төлбөрийн хэмжээг 96360 төгрөгөөр багасгаж тооцохыг зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

         Дээрх нотлох баримтуудад байгаагаар тухайн эм, тариа, эмийн бодис зэргийг  “акталсан, хугацаа дууссан, хагарсан” гэсэн үндэслэл заасан тайлбарууд бичигдсэн байх ба харин тухайн баримтуудад улсын байцаагч нарын зүгээс хяналт шалгалтыг хэрэгжүүлж байх явцад тэдгээр анхан шатны баримтуудад бичигдсэн байгаа үндэслэлийн дагуу эрх бүхий этгээдээс тэдгээрийг акталж данснаас хасахыг зөвшөөрсөн талаар гаргасан шийдвэр байхгүй, түүнчлэн данснаас хасагдсанаар тухайн эмүүдийг акталж, устгасан тухайг нотлох баримт  байгаагүй болох нь нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан “тухайн анхан шатны баримтуудыг үндэслэж актлах талаар гарч байсан тушаал шийдвэр байгаагүй”, “устгалтай холбоотой баримт болох комиссын протокол, гэрэл зургийг туахйн үед улсын байцаагч нарт гаргаж өгсөн бол энэ акт тавигдах ёсгүй” гэсэн тайлбар, мөн хариуцагч нарын гаргаж буй “эдгээр байдал нь баримтаар нотлогдоогүй тул актыг тогтоосон” гэсэн тайлбаруудаар тогтоогдож байхын хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн байгууллагын санхүүгийн болон удирдлагаас гаргасан баримт бичиг, мөн хугацаа дууссан гэж байгаагаар хадгалагдаж буй эмнүүдэд явуулсан шүүхийн үзлэгээр 2012 онд акталсан эм, тарианд холбогдох баримт гарч ирээгүй /2-р хх-ийн 86-87-р хуудас/ байдлаар тус тус нотлогдож байна.

         Тухайн үед акталж буй эмүүдэд Бараа материалын тайлан, Бараа материалын тооцоо бодсон баримт, Зарлагын падаан зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд үйлдэгдсэн байх боловч эдгээр баримтууд нь уг байдлыг нотлох бусад нотолгоо болох эм, тариаг акталж данснаас хасаж, устгахыг зөвшөөрч эрх бүхий этгээдээс гаргасан тушаал, шийдвэр байхгүй, мөн устгасан тухайг нотолсон ямар нэг баримтгүй байгаагаар дангаараа тэдгээр эмийг акталснаар ажил, гүйлгээнээс гарсан болохыг бүрэн нотолсон баримт болж чадахгүй байх тул улсын байцаагчийн зүгээс эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэх боловч бүртгэлгүй, хэний буруугаас эвдэрч хэмхэрснийг нотлох баримтгүй, акталж устгасан талаар тушаал, шийдвэр гараагүй, хэрхэн устгасан талаар хурлын тэмдэглэлгүй, устгасан нь тодорхойгүй байхад зөвхөн зарлагын баримтыг үндэслэн нягтлан бодох бүртгэлийн данснаас хассан гэж үзсэн зөрчлийг гаргасан нь үндэслэлтэй байх ба дээрх байдал нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/ -ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ”анхан шатны баримт” гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог” ойлгохоор заасан байгааг болон мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

            Гэтэл тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч Ж.С нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй анхан шатны баримтанд тулгуурлан эмийг акталсан гэх үндэслэлээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “журнал” гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь эхэлж бүртгэх бичилтийг”, 3.1.6-д “ерөнхий дэвтэр” гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа дансдыг” хэлэхээр заасны дагуу Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазрын санхүүгийн тайланг бүрдүүлж буй нягтлан бодох бүртгэлийн данснаас хассан нь дээр тогтоогдож байгаагаар болон түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргаж буй “...тухайн анхан шатны баримтуудад актлах болсон үндэслэлээ тайлбарлаж бичсэнээр хамт ирүүлдэг тул актлах болсон нь нотлогдож байна гэж үзэж  эд хариуцагчийн хариуцаж байгаа эмийн дүнгээс хасалт хийж данснаас хасдаг энэ дагуу хасалтыг хийсэн...” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

           Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж, мөн хуулийн “Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийг зохицуулсан 20 дугаар зүйлийн 20.1.7-д “анхан шатны баримт бүрдүүлээгүй ... байх”-ыг хориглосон заалтуудыг тус тус зөрчсөн байхын хамт мөн уг хууль дахь “Нягтлан бодогчийн эрх, үүрэг”-ийг зохицуулсан 19 дүгээр зүйлийн 19.1.3-д “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах”, 19.1.5-д “19 дүгээр зүйлийн 19.1.5-д “эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэл болж байх тул улсын байцаагчийн 11-08-026/102 тоот актаар нэхэмжлэгч Ж.Сд холбогдох хэмжээгээр төлбөр хариуцуулсан захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/102 тоот актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

         Харин дээр дурдсаны дагуу шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааны явцад хариуцагчийн зөвшөөрч байгаагаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж заасныг үндэслэн уг актаар Ж.Сд хамааруулж, хамтран хариуцуулахаар тогтоосон төлбөр болох 1361792 төгрөгийн төлбөрийн хэмжээг 96360 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            3. “Дутагдуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/103 тоот актын  тухайд:

               Хариуцагчаас дээрх актыг тогтоохдоо Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазрын 2012 оны сумдын эмийн тайлангаар эд хариуцагч нар нийт 18786596 төгрөгийн эмийг дутагдуулсан байхад нягтлан бодох бүртгэлд нягтлан бодогчийн зүгээс тооцоо нийлсэн акт үйлдээгүй, авлагыг баталгаажуулаагүйгээс 18260383 төгрөгийн дутагдлыг авлагаар бүртгэж, 526213 төгрөгийн эмийн дутагдлыг авлагад тусгаагүй орхигдуулсан зөрчлийг гаргасан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аж ахуйн нэгж байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана” гэж заасныг зөрчсөн үндэслэлээр тухайн актаар нэхэмжлэгчид холбогдуулан 318229 төгрөгийн төлбөрийг захиралын хамт хувь адил төлүүлэхээр тогтоосон байна.

           Үүнийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч Ж.С нь сумдын санхүүгийн баримт нь гар бичмэлээр явагддаг байсан учир тэдгээрээс алдаж бичсэнээр санамсаргүй алдаа гарсан байж магадгүй гэж боддог, актын төлбөрийн дүн дээр ач холбогдол өгөхгүй байна. Гол нь эмийг дутагдуулсан эзэд болох эд хариуцагч нар нь байж байхад төлбөрийг тэдэнд хариуцуулаагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна гэж, харин хариуцагчийн зүгээс гарсан дутагдал нь баримтаар нотлогдож буй бодит дутагдал бөгөөд үүнийг тухайн байгууллагын эрх бүхий этгээдээс шийдвэр гаргаж төлбөрийг тухайн дутагдуулсан этгээдээр төлүүлсэн байх ёстой байсан, гэтэл Ж.С нь сумын эм зүйч нарт авлага үүсгээгүй буюу авлага үүсгэх үүргээ хэрэгжүүлээгүй тул уг үндэслэлээр төлбөрийг төлүүлэхээр актыг тогтоосон гэж тус тус тайлбарлан маргаж байна.

           Хэргийн оролцогчдын зүгээс дээрх актыг тогтооход гол үндэслэл болгосон гэж буй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хянаж үзвэл 11-08-026/103 тоот актын хавсралт болох “2012 онд сумдын бараа материалын тайлангаар дутагдуулсан эмийн тооцоо”-нд бичигдсэн байгаагаар /1-р хх-ийн 19-20-р хуудас/ 2012 оны 4 дүгээр улиралд Айраг сумын эмийн сангийн эд хариуцагч Ц.Цын нэр дээр нийт 15000 төгрөгийг бараа материалын тайлангаар дутагдуулсан нь нягтлан бодох бүртгэлийн 4 дүгээр улиралын авлагад бүртгэгдээгүй байгаа ба тухайн дутагдал нь тус сумын эмийн сангийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Бараа материалын тайлан дахь эцсийн үлдэгдлийн дүн болон “Тооллогын бүртгэлийн товчоо” гар бичмэл баримт дахь дүнгүүдийн зөрүүгээр /1-р хх-ийн 182-183-р хуудас/, 2012 оны 4 дүгээр удиралд Сайхандулаан сумын эмийн сангийн эд хариуцагч Э.Бгийн нэр дээр нийт 133335 төгрөгийг бараа материалын тайлангаар дутагдуулсан нь нягтлан бодох бүртгэлийн мөн 4 дүгээр улиралын авлагад бүртгэгдээгүй байх ба дээрх дутагдал нь тус сумын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бичигдсэн Бараа материалын тооцоо бодсон баримтын тухайн үед тооллогоор бэлэн байсан үлдэгдлийн дүн болон 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бичигдсэн Бараа материалын тайлан гэх баримт дахь эцсийн үлдэгдлийн дүнгүүдийн зөрүүгээр /1-р хх-ийн 178-179, 2-р хх-ийн 95-р хуудас/ тус тус тогтоогдож байна.

        Харин дээр дурдсан нотлох баримт болох тухайн актын хавсралт буюу “2012 онд сумдын бараа материалын тайлангаар дутагдуулсан эмийн тооцоо”-нд бичигдсэн байгаагаар Хатанбулаг сумын эмийн сангийн эд хариуцагч Мөнгөнзулын нэр дээр 2012 оны 3 дугаар улиралын бараа материалын тайлангаар болон мөн хугацааны нягтлан бодох бүртгэлийн авлагын бүртгэлийн зөрүүгээр 13996 төгрөгийн дутагдал, Ариунчимэгийн нэр дээр 2012 оны 3,4 дүгээр улиралын бараа материалын тайлангийн болон мөн хугацааны нягтлан бодох бүртгэлийн авлагын бүртгэлийн зөрүүгээр 169641 төгрөгийн дутагдал тус тус бичигдсэн байх ба энэ дагуу дээрх 11-08-026/103 тоот актаар тогтоосон төлбөрийг тодруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Бээс шүүхэд гаргаж өгсөн тооцоогоор /2-р хх-ийн 13-р хуудас/ Сайхандулаан сумын эмийн сангийн эд хариуцагчид 133335 төгрөг, Хатанбулаг сумын эмийн сангийн эд хариуцагч нарт 13996, 155645 төгрөг нийт 169641 төгрөг, Айраг сумын эмийн сангийн эд хариуцагчид 15000 төгрөг, Эрдэнэ сумын эмийн сангийн эд хариуцагчид 212 төгрөг бүгд  318188 төгрөгийн дутагдлыг авлагад бүртгээгүй гэсэн тооцооноос үзэхэд тухайн актаар тогтоосон нэхэмжлэгчид холбогдох 318229 төгрөгийн төлбөрөөс 41 төгрөгөөр багассан тооцоо гарсан байна.

         Мөн хариуцагч Б нь шүүхэд гаргаж өгсөн дээрх тооцоондоо Хатанбулаг сумын эмийн сангийн дутагдлаас 13996 төгрөгийн төлбөрийг хасагдах нь үнэн болно гэж байгаагаар уг тооцоон дахь үлдэж буй 155645 төгрөгийн дутагдал нь Хатанбулаг сумын эмийн сангийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Бараа материалын тайланд бичигдсэн эцсийн үлдэгдлийн дүнгийн болон Эмийн үлдэгдлийн тооцоо гэх баримт дахь нийт дүнгийн зөрүү нь 155645 төгрөг болж байгаагаар /1-р хх-ийн 180-181-р хуудас/ тогтоогдож байх тул тус сумын эмийн сангийн хувьд дээрх хэмжээний дутагдал авлагад бүртгэгдээгүй зөрчилтэй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хариуцагч нь Эрдэнэ сумын эмийн санд 212 төгрөгийн авлагын дутагдлыг тооцсон байгаа боловч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тухайн төлбөр нь нотлогдохгүй байгаагаар хариуцагчийн зүгээс уг төлбөрийг актын төлбөрт тооцохгүй байж болохыг зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй байна.

         Дээрх байдлаар тухайн актаар тогтоосон Айраг, Сайхандулаан, Хатанбулаг сумуудын эмийн сангуудын эд хариуцагч нарын зүгээс төсөвт авлагаар бүртгэгдээгүй дутагдал гаргасан зөрчил нь тогтоогдож, уг зөрчилд хариуцагчийн зүгээс төлбөр тогтоож, төлүүлэхээр шийдвэрлэсэн нь улсын байцаагчийн актад үндэслэл болгон баримталсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “... учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг ... шийдвэрлэх” гэж заасантай нийцэж байгаа хэдий ч төлбөрийг хариуцуулах этгээдийн хувьд хуулийн мөн дээрх заалт дахь  “... холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”-ээр заасан шаардлагад нийцэхгүй байна.

         Учир нь тухайн үед улсын байцаагчийн зүгээс төлбөрийг хариуцуулахдаа Дорноговь аймаг дахь Эм эргэлийн сан ОНӨААТҮГазрын эрх бүхий этгээд нь сумдын эмийн сангийн эд хариуцагч нарт эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх асуудлыг Хөдөлмөрийн  тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4 дүгээр зүйлүүдэд заасны дагуу тусгайлсан гэрээ болон хөдөлмөрийн гэрээндээ тусгаж шийдвэрлэсэн байгаа эсэхийг тогтоосны үндсэн дээр мөн хуулийн 132 дугаар зүйл /2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөс өмнөх үеийн/-ийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн  хариуцлага хүлээлгэнэ” гэж, 135.1.2-т “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан” гэж заасны дагуу хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байх явцдаа дутагдал гаргасан ажилтнууд болох сумын эмийн сангуудын эд хариуцагч нарт  уг дутагдлыг хариуцуулж шийдвэрлэхээр байсан нь хуульд заасан дээрх шаардлагад нийцэхээр байна.

           Иймд тухайн актаар тогтоосон төлбөрийг дутагдуулсан этгээдүүд тодорхой, мөн төлбөрийг хариуцуулах талаар холбогдох хуульд тодорхой заасан байхад Нягтлан бодох бүртгэлийн  тухай хууль /2001 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана” заасныг үндэслэл болгон тодорхой хариуцсан этгээдийн гаргасан дутагдал бүхий төлбөрийг нэхэмжлэгчид шууд хамааруулан төлүүлэхээр  шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд үүгээр тухайн захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “Дутагдуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/103 тоот актын нэхэмжлэгч Ж.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

           Харин хариуцагчаас тухайн актаар тогтоосон төлбөрийг энэ  талаар шүүхэд гаргаж өгсөн тооцоогоор 41 төгрөгөөр багасгасан, түүнчлэн Хатанбулаг сумын эмийн сангийн 13996 төгрөгийн, Эрдэнэ сумын эмийн сангийн 212 төгрөгийн дутагдлуудыг хасаж тооцохоор гаргаж байгаа тайлбар зэргээр хариуцагч нь актаар тогтоосон 318229 төгрөгийн төлбөрийн хэмжээг бүгд 14249 төгрөгөөр багасгахыг зөвшөөрч байгаа хэдий ч тухайн актаар тогтоосон төлбөрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь үндэслэлгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байгаагаар уг актын нэхэмжлэгч Ж.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул актаар тогтоосон төлбөрийн хэмжээг заавал багасгах шаардлагагүй гэж үзэв.

            4. “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-023/113 тоот актын тухайд:

  Дээрх актыг тогтоосон үндэслэлийг авч үзвэл Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазар нь 2010, 2013 онд эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа дууссан, эвдэрч хэмхэрсэн гэх боловч энэ талаар бүртгэл байхгүй, хэний буруугаас эвдэрч хэмхэрснийг нотлох баримтгүй, мөн тэдгээрийг акталж устгах талаар тушаал, шийдвэр гараагүй, устгасан тухай тэмдэглэл баримтгүй буюу хэрхэн устгасан нь тодорхойгүй байхад зөвхөн зарлагын баримтыг үндэслэж данс бүртгэлээс хассан нь холбогдох хууль, журамд заасныг буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.7 дахь зүйлд заасныг  болон Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2002 оны 249/201 тоот тушаалаар баталсан “Эрүүл мэндийн байгууллагын хог, хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах журам”-ын 9.1-д “Эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж нь хаягдал, тээвэрлэсэн, устгасан тухай тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд тээврийн хэрэгслийн дугаар, хаягдал устгасан арга, он, сар, өдөр, хугацаа, хүний нэр, албан тушаалыг тодорхой бичнэ” гэж заасныг тус тус  зөрчсөн гэж үзэж уг зөрчилд тухайн актаар нийт 4987184 төгрөгийн төлбөр тогтоон, төсвийн орлого болгохоор шийдвэрлэжээ.

         Үүний дотор дээрх төлбөрөөс 1119319 төгрөгийн төлбөрийг тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч Ж.Сд холбогдуулж захиралын хамт, 272730 төгрөгийн төлбөрийг тухайн үед захиралаар ажиллаж байсан Ж.Сд холбогдуулж нягтлан бодогчийн хамт, 2592268 төгрөгийн төлбөрийг мөн тухайн үед захиралаар ажиллаж байсан Ж.Сд холбогдуулж, нягтлан бодогчийн хамт тус тус төлүүлж  төсвийн орлого болгохоор заасан байна.

        Тухайн актыг эс зөвшөөрч буй үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлахдаа миний нягтлан бодогч байх үед хамаарах төлбөрийн хувьд акталсан эмийг данснаас хасахдаа анхан шатны баримтуудыг үндэслэн данснаас хассан үйл ажиллагаагаа нягтлан бодогчийн хувьд хийх ёстой үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа тул ижил төрлийн үндэслэлээр тавигдсан акт болох 11-08-026/102 тоот актыг зөвшөөрөхгүй байгаатай адил тайлбарыг гаргаж байна, захиралаар ажиллаж байх үед хамааруулж тогтоосон төлбөрийн хувьд 2013 онд эмийг актлах талаар гаргасан эрхийн акт байгаагүй бөгөөд мөн онд акталсан гэх эмийн устгал хийгдэж байгаагүй энэ талаар гарсан тушаал шийдвэр байхгүй юм, харин тэр үед ерөнхий нягтлан бодогч нь эм зүйч Цгийн санхүүгийн программаас эмийн хасалт хийсэн бичилт нягтлан бодох бүртгэлийн программ руу шууд орж ирээд байна гэсэн гомдол гаргасны дагуу миний зүгээс тэр хоёртой хамт гурвуулаа сууж байгаад акталж устгасан талаарх эрх зүйн болон анхан шатны баримтгүйгээр хасалт хийж байгааг хууль бус гэдгийг Цд хэлж сануулж байсан. Иймд тухайн төлбөрийн хувьд актлах талаар ямар нэг эрх зүйн баримтгүй байхад эм зүйчийн хувьд эдлэх давуу эрхээрээ нягтлан бодох бүртгэлийн данснаас хасалт хийсэн үйлдлээрээ эм зүйч Цг дангаараа хариуцах ёстой гэсэн агуулга бүхий тайлбарыг гарган маргаж байна.

          Харин нэхэмжлэгч нь энэ актаар нягтлан бодогчоор болон захиралаар ажиллаж байгаагүй үеийг хамруулсан гэх цаг хугацааны болон төлбөр, тооцооллын зөрүүтэй гэж үзэж байгаа үндэслэл байхгүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд тайлбарлаж  байгааг дурдах нь зүйтэй байна.

          Улсын байцаагчийн 11-08-023/113 тоот актаар тогтоосон зарим төлбөрийн нэхэмжлэгч Ж.Сд холбогдуулан захирал болон нягтлан бодогчтой тус тус хуваан төлүүлэхээр хариуцуулсан шийдвэрийг төлбөр тус бүрээр авч үзвэл:

 

           4.1 Улсын байцаагчийн 11-08-023/113 тоот актаар тогтоосон 1119319 төгрөгийн төлбөрийн тухайд:

             Уг төлбөр нь нэхэмжлэгч Ж.Сг тухайн үед Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазрын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд хамаарч байх ба хариуцагчаас хяналт, шалгалтдаа хамруулснаар шалгагдан тогтоогдож, төлбөр тогтоосон актын үндэслэл болгосон гэж байгаа болон мөн нэхэмжлэгчийн зүгээс хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа анхан шатны баримтуудыг үндэслэл болгож эмийг акталж нягтлан бодох бүртгэлийн данснаас хассан гэж байгаагаар хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тус байгууллагын анхан шатны баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Бээс шүүхэд дээрх 1119319 төгрөгийн төлбөртэй холбогдуулан  гаргаж өгсөн “2013 оны Сумдын эхний хагас жилийн тооцоо”-нд үндэслэн /2-р хх-ийн 14-р хуудас/ хянаж үзвэл 2013 оны 01 дүгээр сард Сайхандулаан сумын эмийн сан болон Баялаг тун эмийн сангуудаас нийт 91920 төгрөгийн эмийг акталсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 127-128, 137-138 дугаар хуудсанд авагдсан байгаа тухайн эмийн сангуудын 2013 оны 01 дүгээр сард бичигдсэн Бараа материалын тайлан болон Зарлагын баримтуудаар, 2013 оны 02 дугаар сард Өргөн, Даланжаргалан, Хөвсгөл сумдын болон Баялаг тун эмийн сангуудаас нийт 279778 төгрөгийн эмийг акталсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 108,109,117,122,123,139 дүгээр хуудсанд авагдсан байгаа тухайн эмийн сангуудын 2013 оны 02 дугаар сард бичигдсэн Бараа материалын тайлан ба Зарлагын баримтуудаар, 2013 оны 03 дугаар сард Өргөн, Алтанширээ, Дэлгэрэх, Улаанбадрах сумдын болон Баялаг тун эмийн сангуудаас нийт 179471 төгрөгийн эмийг акталсан нь мөн 1 дүгээр хавтаст хэргийн 110,111,125,126,132,133,134,135,140,141 дүгээр хуудсанд авагдсан байгаа тухайн эмийн сангуудын 2013 оны 03 дугаар сард бичигдсэн Бараа материалын тайлан ба Зарлагын баримтуудаар, түүнчлэн 2013 оны 1-3 дугаар сард Нөөц эмийн сангаас нийт 568150 төгрөгийн эмийг акталсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 143,144,145,146 дугаар хуудсанд авагдсан байгаа уг эмийн сангийн 2013 оны 1-3 дугаар саруудад бичигдсэн Бараа материалын тайлан ба Зарлагын падаан болох баримтуудаар тус тус тогтоогдож байгаагаар дээрх сумдын болон Баялаг тун, Нөөц эмийн сангуудаас нийт 1119319 төгрөгийн эмийг акталж Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “журнал” гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь эхэлж бүртгэх бичилтийг”, 3.1.6-д “ерөнхий дэвтэр” гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа дансдыг” ойлгохоор заасан данс болох Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазрын санхүүгийн тайланг бүрдүүлж буй нягтлан бодох бүртгэлийн данснаас хассан нь улсын байцаагчийн актаар тогтоосон үнийн дүнтэй тохирч байна.

            Харин Хөвсгөл сумын эмийн сангаас акталсан гэсэн үндэслэлээр төлбөр тогтоосон 217588 төгрөгийн баримтыг хянаж үзвэл /1-р хх-ийн 122,123-р хуудас/ тус эмийн сангийн 2013 оны 02 дугаар сарын 18, 28-ны өдрүүдийн  Бараа материалын тайлан гэх баримтуудад акталсан эм тарианы зарлага бичигдээгүй байх бөгөөд гэтэл улсын байцаагч нарын зүгээс дээрх баримтанд бичигдсэн нийгмийн даатгалын төлбөрийн зарлагыг акталсан эмийн төлбөрт хамааруулж тооцсон нь үндэслэлгүй байна. Үүнтэй холбогдуулан хариуцагч Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж өгсөн дээр дурдсан “Сумдын эхний хагас жилийн тооцоо”-гоор тухайн төлбөрийг хасаж тооцох нь үнэн гэж байгаагаар болон шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааны явцад төлбөрт хамаарахгүй үндэслэлээр акт тогтоосноо зөвшөөрч байх тул уг актаар тогтоосон 1119319 төгрөгийн төлбөрийн хэмжээг 217588 төгрөгөөр багасгах нь зүйтэй байна.

          Уг төлбөрийн үндэслэл болж буй  дээрх санхүүгийн анхан шатны баримтууд болох Бараа материалын тайлан ба Зарлагын баримтуудад “акталсан, хугацаа дууссан, хагарсан” гэсэн үндэслэл заасан тайлбарууд бичигдсэн байх боловч тухайн баримтуудад уг үндэслэлийн дагуу эрх бүхий этгээдээс акталж данснаас хасахыг зөвшөөрсөн талаар гаргасан тушаал, шийдвэр байхгүй, түүнчлэн данснаас хасагдсанаар тухайн эмүүдийг акталж, устгасан тухайг нотлох баримт  байгаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазрын тухайн үеийн санхүүгийн болон удирдлагаас гаргасан баримт бичиг, мөн хугацаа дууссан гэж байгаагаар хадгалагдаж буй эмнүүдэд явуулсан шүүхийн үзлэгийн явцад тогтоогдоогүй нөхцөл байдлаар /2-р хх-ийн 83, 86,87-р хуудас/ болон мөн энэ талаар нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргаж буй “акталсан эмийг данснаас хасахдаа анхан шатны баримтуудыг үндэслэн данснаас хассан үйл ажиллагаагаа нягтлан бодогчийн хувьд хийх ёстой үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа тул ижил төрлийн үндэслэлээр тавигдсан акт болох 11-08-026/102 тоот актыг зөвшөөрөхгүй байгаатай адил тайлбарыг гаргаж байна” гэж тайлбарлаж байгаа зэрэг байдлуудаар улсын байцаагчийн актаар тогтоосон зөрчил нь үндэслэлтэй болох нь нотлогдож байна.

          Гэтэл уг нотлогдож буй байдал нь улсын байцаагчийн зүгээс актыг тогтоох үндэслэл болгосон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/ -ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ”анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог” ойлгохоор заасан байгааг болон мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байхад тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэгч Ж.С нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй анхан шатны баримтанд тулгуурлан эмийг акталсан гэх үндэслэлээр байгууллагын нягтлан бодох бүртгэлийн данснаас хассан нь дээрх Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж, мөн хуулийн “Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийг зохицуулсан 20 дугаар зүйлийн 20.1.7-д “анхан шатны баримт бүрдүүлээгүй ... байх”-ыг хориглосон заалтуудыг тус тус зөрчсөн байхын хамт мөн уг хууль дахь “Нягтлан бодогчийн эрх, үүрэг”-ийг зохицуулсан 19 дүгээр зүйлийн 19.1.3-д “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах”, 19.1.5-д “19 дүгээр зүйлийн 19.1.5-д “эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэл болж байх тул улсын байцаагчийн 11-08-023/113 тоот актаар тогтоосон 1119319 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Ж.Сд хамтран  хариуцуулахаар шийдвэрлэсэн захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна гэж үзэж “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-023/113 тоот актын 1119319 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэгч Ж.Сд хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

         Харин дээр дурдсаны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааны явцад хариуцагчийн зөвшөөрч байгаагаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” гэж заасныг үндэслэн уг актаар Ж.Сд хамааруулж, хамтран хариуцуулахаар тогтоосон төлбөр болох дээрх 1119319 төгрөгийн төлбөрийн хэмжээг 217588 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

           4.2 Улсын байцаагчийн 11-08-023/113 тоот актаар тогтоосон 272730 төгрөгийн төлбөрийн тухайд:

            Тухайн төлбөр нь нэхэмжлэгч Ж.Сг захиралаар ажиллаж байх хугацаанд хамаарч байх ба хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан сумдын эмийн сангуудаас ирүүлсэн анхан шатны баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Бээс дээрх 272730 төгрөгийн төлбөртэй холбогдуулан шүүхэд гаргаж өгсөн “2013 оны сумдын эхний хагас жилийн тооцоо”-нд үндэслэн /2-р хх-ийн 14-р хуудас/ хянаж үзвэл 2013 оны 04,05 дугаар саруудад Өргөн сумын эмийн сан бүгд 56800 төгрөгийн эмийг акталсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 112, 114 дүгээр хуудсанд байх Бараа материалын тайлан ба Зарлагын баримтаар, Эрдэнэ сумын эмийн сан 04 дүгээр сард 26050 төгрөгийн эм акталсан нь мөн хавтаст хэргийн 115,116 дугаар хуудас дахь Бараа материалын ба Зарлагын баримтаар, Даланжаргалан сумын эмийн сан 04,05 дугаар саруудад бүгд 86840 төгрөгийн эмийг акталсан нь мөн 1 дүгээр хавтаст хэргийн 118,119,120 дугаар хуудас дахь Бараа материалын тайлан ба Зарлагын баримтаар, Айраг сумын эмийн сан 04 дүгээр сард 32840 төгрөгийн эм акталсан нь мөн хавтаст хэргийн 121 дүгээр хуудас дахь Бараа материалын тайлан баримтаар, Зүүнбаян эмийн сан 05 дугаар сард 15300 төгрөгийн эм акталсан нь мөн хавтаст хэргийн 124 дүгээр хуудас дахь Бараа материалын тайлан баримтаар, Сайхандулаан эмийн сан 04,05 дугаар саруудад бүгд 26700 төгрөгийн эмийг акталсан нь мөн хавтаст хэргийн 129, 130, 131 дүгээр хуудас дахь Бараа материалын болон зарлагын баримтаар, Улаанбадрах сумын эмийн сан 05 дугаар сард 15500 төгрөгийн эмийг акталсан нь мөн хавтаст хэргийн 136 дугаар хуудас дахь Бараа материалын тайлан баримтаар, Баялаг тун эмийн сан 04 дүгээр сард 12700 төгрөгийн эмийг акталсан нь мөн 1 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар хуудас дахь Бараа материалын тайлан баримтуудаар тус тус тогтоогдож байгаагаар дээрх сумдын болон Баялаг тун эмийн сангуудаас нийт 272730 төгрөгийн эмийг акталсан нь улсын байцаагчийн актаар тогтоосон үнийн дүнтэй тохирч байна.

            Дээрх нотлох баримтуудтай холбогдуулан шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Сгийн “...нягтлан бодох бүртгэлийн данснаас хасах бичилтийг нягтлан бодогч хийх ёстой, гэхдээ энэ дагуу яг данснаас хассан эсэхийг би мэдэхгүй байна ...” гэсэн тайлбар, хариуцагч Бийн “...бид зөвхөн няравын тайлан буюу Бараа материалын тайлан, Зарлагын падааныг үндэслэж данснаас хассан гэж үзэж актыг тогтоосон, ер нь тухайн сарууддаа нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй буюу ерөнхий дэвтэр дээр дансны хасалт бичигдэж явах ёстой. Анхан шатны баримтаар бол хасагдсан, харин ерөнхий дэвтэр дээр программаасаа хасагдаагүй ...” гэсэн тайлбаруудаас үндэслэн дээрх нэр бүхий эмийн сангуудын анхан шатны баримтаар актлагдсан гэх бүгд 272730 төгрөгийн эмийг мөн тухайн үндэслэлээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6 дэх зүйлд заасан данс болох байгууллагын нягтлан бодох бүртгэлийн данснаас хасалт хийгдсэн эсэхийг хянаж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазрын санхүүгийн тайланг бүрдүүлж буй “Ерөнхий журнал” /Дэлгэрэнгүй журнал/ нэртэй, 2013 оны 04-06 дугаар саруудын санхүүгийн баримтанд шүүхийн явуулсан үзлэгээр улсын байцаагчийн актаар тогтоогдсон  нийт 272730 төгрөгийн эмийг акталсан үндэслэлээр байгууллагын “Ерөнхий журнал” буюу нягтлан бодох бүртгэлийн данснаас хассан байдал тухайн хугацааны бүртгэлд бичигдэж, хөтлөгдсөн байдал байхгүй байгаа нь тус үзлэгийн тэмдэглэлээр /2 дугаар хх-ийн 115-119-р хуудас/ тогтоогдсон болно.

            Энэхүү тогтоогдож буй байдлыг дүгнэвэл тухайн үед нягтлан бодогчийг  дээрх нэр бүхий эмийн сангуудаас акталсан гэх эмийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/ -ийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх зүйлд заасан шаардлагад нийцэхгүй байгаа анхан шатны баримтуудыг үндэслэл болгон байгууллагын нягтлан бодох бүртгэлийн гол данс “Ерөнхий журнал”-аас хассан болох талаар буруутгах үндэслэлгүй байх ба харин тэрээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/ -ийн 3  хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж, мөн тус хуулийн “Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийг зохицуулсан 20 дугаар зүйлийн 20.1.7-д “анхан шатны баримт бүрдүүлээгүй ... байх”-ыг хориглоно” гэж заасныг үндэслэл болгосноор тухайн акталсан гэх эмүүдийг байгууллагын данснаас хасах үйл ажиллагааг явуулаагүй болох нь мөн дээрх хууль дахь “Нягтлан бодогчийн эрх, үүрэг”-ийг зохицуулсан 19 дүгээр зүйлийн 19.1.3-д “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.5-д “эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх”-аар тус тус заасан нягтлан бодогчийн хувьд хэрэгжүүлэх эрх, үүрэгт нийцсэн байна гэж үзэхээр байна.

         Өөрөөр хэлбэл уг актаар тогтоосон төлбөрийн хувьд акталсан гэх эмүүд нь тухайн эмийн сангуудын санхүүгийн тооцооноос анхан шатны баримтаар хасагдсан боловч тэдгээрийг тухайн үед нягтлан бодогч нь холбогдох хуульд заасныг үндэслэн нягтлан бодох бүртгэлийн данснаас хасаагүй байхад улсын байцаагчийн зүгээс зөвхөн анхан шатны баримтыг үндэслэж нягтлан бодох бүртгэлийн данснаас хассан зөрчил гаргасан гэж үзэж актыг тогтоосон нь үндэслэл муутай байна.

          Улсын байцаагчийн зүгээс нэхэмжлэгчид тухайн төлбөрийг холбогдох этгээдийн хамт хуваан төлүүлэхээр хариуцуулахдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ” гэж заасныг үндэслэл болгосон байгаагаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан захиралын албан тушаалд хуулиар хүлээлгэсэн үүрэг, хариуцлагатай нь холбогдуулж төлбөрийг зохих хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байгаа хэдий ч тухайн байгууллагын нягтлан бодогчийн зүгээс дээр тогтоогдож буй байдлаар улсын байцаагчийн актаар тогтоосон зөрчлийг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ байдалтай холбогдон мөн нэхэмжлэгчийн хувьд тус актаар тогтоосон төлбөрийг хариуцах үндэслэлгүй байна.

          Иймд дээрх байдлаас үндэслэн тухайн захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон нь тогтоогдож байна гэж үзэж “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-023/113 тоот актын 272730 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэгч Ж.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

           4.3 Улсын байцаагчийн 11-08-023/113 тоот актаар тогтоосон 2592268 төгрөгийн төлбөрийн тухайд:

        Дээрх төлбөр нь нэхэмжлэгч Ж.Сг Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазрын захиралаар ажиллаж байх үед хамаарах төлбөр байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Амгаланзаяагаас тухайн төлбөртэй холбогдуулан шүүхэд гаргаж өгсөн “Сумдын 2013 оны эхний болон сүүлийн хагас жил, мөн Нөөцийн сүүлийн хагас жилийн тооцоо”-нд /1-р хх-ийн 50,51-р хуудас/ үндэслэн  хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тухайн эмийн сангуудын анхан шатны баримтуудыг хянаж үзвэл 2013 оны 06-12 дугаар саруудад Өргөн сумын эмийн сан нийт 116656 төгрөгийн эмийг акталсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 52-56 дугаар хуудсанд авагдсан  2013 оны 06,08,09 дүгээр саруудад бичигдсэн Бараа материалын тайлан болон Зарлагын баримтуудаар, Эрдэнэ сумын эмийн сан нь нийт 42420 төгрөгийн эмийг акталсан нь мөн хавтаст хэргийн 57-61 дүгээр хуудсанд авагдсан 2013 оны 06,12 дугаар саруудын Бараа материалын тайлан, Бараа материалын тооцоо бодсон баримт, Зарлагын баримтуудаар, Хатанбулаг сумын эмийн сан нь нийт 15180 төгрөгийн эмийг акталсан нь мөн хавтаст хэргийн 62,63 дугаар хуудсанд авагдсан 2013 оны 11 дүгээр сарын Эд хариуцагчийн тооцоо бодсон акт, Бараа материалын тайлан баримтаар, Даланжаргалан сумын эмийн сан нь нийт 56475 төгрөгийн эмийг акталсан нь мөн 1 дүгээр хавтаст хэргийн 64-70 дугаар хуудсанд авагдсан 2013 оны 06,07,10,12 дугаар саруудын Бараа материалын тайлан ба Зарлагын баримтуудаар, Хөвсгөл сумын эмийн сан нь нийт 154960 төгрөгийн эмийг акталсан нь мөн хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан 2013 оны 11 дүгээр сарын Тооцоо бодсон акт баримтаар, Зүүнбаян эмийн сан нь нийт 47070 төгрөгийн эмийг акталсан нь мөн хавтаст хэргийн 72,73 дугаар хуудсанд авагдсан 2013 оны 07,12 дугаар саруудын Бараа материалын тайлан ба Бараа материалын тооцоо бодсон баримтуудаар, Сайхандулаан эмийн сан нь нийт 290786 төгрөгийн эмийг акталсан нь мөн 1 дүгээр хавтаст хэргийн 74-79 дүгээр хуудсанд авагдсан 2013 оны 06,07,10 дугаар саруудын Бараа материалын тайлан ба Зарлагын баримтуудаар, Дэлгэрэх сумын эмийн сан нь нийт 58005 төгрөгийн эмийг акталсан нь мөн хавтаст хэргийн 80-83 дугаар хуудсанд авагдсан 2013 оны 09,10,12 дугаар саруудын Бараа материалын тайлан баримтуудаар, Иххэт сумын эмийн сан нь нийт 93580 төгрөгийн эмийг акталсан нь мөн хавтаст хэргийн 84-87 дугаар хуудсанд авагдсан 2013 оны 10,12 дугаар саруудын Бараа материалын тайлан баримтууд болон устгасан эмийн жагсаалтаар, Мандах сумын эмийн сан нь нийт 48940 төгрөгийн эмийг акталсан нь мөн хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудсанд авагдсан 2013 оны 07,10 дугаар саруудын Бараа материалын тайлан ба Зарлагын баримтаар, Улаанбадрах сумын эмийн сан нь нийт 153890 төгрөгийн эмийг акталсан нь мөн хавтаст хэргийн 91-94 дүгээр хуудсанд авагдсан 2013 оны 10,11 дүгээр саруудын Бараа материалын ба Зарлагын баримтаар, Баялаг тун эмийн сан нь нийт 99987 төгрөгийн эмийг акталсан нь мөн хавтаст хэргийн 95-99 дүгээр хуудсанд авагдсан 2013 оны 08,12 дугаар саруудын Бараа материалын ба Зарлагын баримтуудаар тогтоогдож байхын хамт мөн Нөөц эмийн сан нь 2013 оны 07,09 дүгээр саруудад нийт 1414319 төгрөгийн эмийг акталснаар дээрх нэр бүхий эмийн сангууд нь бүгд 2592268 төгрөгийн эм, тариа, бодисыг анхан шатны баримтанд “акталсан, хугацаа дууссан, хагарсан” гэсэн үндэслэл заан акталсан нь тогтоогдож байх бөгөөд энэ нь актаар тогтоосон дээрх төлбөрийн үнийн дүнтэй тохирч байна.

      Харин уг актаар тогтоосон  2592268 төгрөгийн төлбөрөөс Хөвсгөл сумын Эмийн санд холбогдох баримт болох “Тооцоо бодсон акт” гэх /1-р хх-ийн 71-р хуудас/ баримтанд тооллогын үед бэлнээр байсан мөнгө болох 82200 төгрөгийг акталсан гэх эмийн төлбөрт оруулан тооцож гаргасан нь үндэслэлгүй байх ба төлбөрт тооцогдсон уг 82200 төгрөгийг үндэслэлгүй тавигдсан төлбөр болохыг хариуцагч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

     Уг нотлох баримтууд болон мөн дээр дурдснаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Сгийн “...нягтлан бодох бүртгэлийн данснаас хасах бичилтийг нягтлан бодогч хийх ёстой, гэхдээ энэ дагуу яг данснаас хассан эсэхийг би мэдэхгүй байна ...” гэсэн тайлбар, хариуцагч нарын “...бид зөвхөн няравын тайлан буюу Бараа материалын тайлан, Зарлагын падааныг үндэслэж данснаас хассан гэж үзэж актыг тогтоосон, ер нь тухайн сарууддаа нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй буюу ерөнхий дэвтэр дээр дансны хасалт бичигдэж явах ёстой. Анхан шатны баримтаар бол хасагдсан, харин ерөнхий дэвтэр дээр программаасаа хасагдаагүй ...” гэсэн тайлбар зэрэгт үндэслэн төлбөр тогтоогоод байгаа нийт 2592268 төгрөгийн эмийг акталсан үндэслэлээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6 дэх зүйлд зааснаар байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа данс болох Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазарт хөтлөгддөг нягтлан бодох гол бүртгэл буюу тус газрын 2013 оны 07 дугаар сараас 12 дугаар сар хүртлэх хугацааны бүртгэл хөтлөгдсөн “Ерөнхий журнал” /Дэлгэрэнгүй журнал/ баримтанд бичилт хийж данснаас хассан эсэх байдлыг тогтоох үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад актад хамаарах хугацаагаар дээрх баримтанд шүүхээс явуулсан үзлэгээр  /2 дугаар хх-ийн 85,86-р хуудас/ тус байгууллагын Нөөц эмийн агуулахын 1501010001 тоот дансаар 2013 оны 07 дугаар сарын 01-нээс мөн оны 09 дүгээр сарын 24-ны өдөр хүртэл хийгдсэн гүйлгээгээр 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дээрх данснаас 8701010000 тоот данстай харьцсан гүйлгээний кредит талд 950530,30 төгрөг бичигдсэн байдал тогтоогдож байна.

       Үүнийг хавтаст хэрэгт авагдсан тус эмийн сангийн 2013 оны 09 дүгээр сарын 24,30-ны өдрүүдэд бичигдсэн Бараа материалын тайлан ба Зарлагын падаанд “актлах эм” гэснээр 950530 төгрөгийн үнийн дүнгээр /1-р хх-ийн 102,103-р хуудас/ бичигдсэн байдал болон шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэх ажиллагааны явцад шүүхээс тодруулсны дагуу  хариуцагч нараас “...тухайн дүнгээр кредит талд бичигдсэн нь данснаас хасагдсан байгааг харуулж байгаа юм ...” гэж, нэхэмжлэгчээс “... одоо сайн санахгүй байна, гэхдээ 8701010000 гэсэн данс нь актлах эмийн данс байх ...” гэж тус тус тайлбарлаж байгаа зэрэг нотлох баримтуудаас үндэслэн тухайн актаар тогтоосон 2592268 төгрөгийн төлбөрөөс хариуцагч А.Амгаланзаяагийн шүүхэд гаргаж өгсөн “Сумдын 2013 оны эхний болон сүүлийн хагас жил, мөн Нөөцийн сүүлийн хагас жилийн тооцоо”-нд бичигдсэний дагуу Нөөц эмийн сангаас 2013 оны 9 дүгээр сард 950530 төгрөгийн эмийг акталж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн данснаас буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар тус байгууллагын санхүүгийн дансыг бүрдүүлж байгаа баримт болох “Ерөнхий журнал”-аас хассан нь нотлогдож байна гэх үндэслэлтэй байна.

             Гэтэл тухайн 950530 төгрөгийн үнийн дүнд хамаарах эмийг актлах, устгах мөн данснаас хасах талаар эрх бүхий этгээдээс гарсан ямар нэг шийдвэр байхгүй байсан болох нь нэхэмжлэгч Ж.Сгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11-08-023/113 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаарх “...тухайн төлбөрийн хувьд актлах талаар ямар нэг эрх зүйн баримтгүй байхад эм зүйчийн хувьд эдлэх давуу эрхээрээ нягтлан бодох бүртгэлийн данснаас хасалт хийсэн үйлдлээрээ эм зүйч Цг дангаараа хариуцах ёстой ...” гэж гаргасан тайлбар, түүнчлэн уг байдалтай холбогдуулан явуулсан шүүхийн үзлэгээр тогтоогдсон /2-р хх-ийн 86-89-р хуудас/ тус байгууллагад хугацаа дууссан гэснээр одоо хадгалагдаж байгаа боловч тэдгээрийг хэрхэх талаар гарсан шийдвэр байхгүй, мөн эмийн сав, баглаа боодол дээрх хугацаагаар 2013-2016 онуудад хугацаа дууссан эмийг бөөнд нь хольж хийсэн байгаагаар аль онд хамаарч акталсан, мөн устгах гэж байгаа эсэх нь тогтоогдох боломжгүй байгаа нөхцөл байдал болон мөн шүүхийн үзлэгийн явцад тус байгууллагын 2013 оны “Захиралын тушаал” бүхий архивын баримтанд хийсэн үзлэгээр энэ талаарх тушаал шийдвэр гарч ирээгүй зэрэг байдлаар нотлогдож байгаа нь улсын байцаагчийн акт дахь төлбөрийн тухайн хэмжээнд буюу 950530 төгрөгийн төлбөрт хамаарах хэсэгт уг актаар тогтоосон зөрчил нь үндэслэлтэй болохыг харуулж байна.

        Харин дээрх байдлаар Нөөц эмийн агуулахын 2013 оны 09 дүгээр сард хамаарах төлбөрөөс бусад хугацаанд буюу 2013 оны 06-08 саруудын болон 10-12 дугаар саруудын хугацаанд хамаарах нэр бүхий сумдын болон Баялаг тун, Нөөц эмийн сангуудын /1-р хх-ийн 50,51-р хуудас/ акталсан эмийг нягтлан бодогчийн зүгээс хэрэгт авагдсан анхан шатны баримтуудыг үндэслэн тус байгууллагын нягтлан бодох бүртгэл болох “Ерөнхий журнал”-аас хассан байдал тогтоогдохгүй байгаа нь мөн дээр дурдсан баримт болох Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазарт хөтлөгддөг нягтлан бодох гол бүртгэл болох тус газрын 2013 оны 07 дугаар сараас 12 дугаар сар хүртлэх хугацааны дансны гүйлгээ хөтлөгдсөн “Ерөнхий журнал” /Дэлгэрэнгүй журнал/ баримтанд шүүхээс явуулсан үзлэгээр тухайн эмийн сангуудын 12, 15 дугаараар эхэлсэн дансуудаар тухайн хугацаанд актлах эмийн данс буюу 8701010000 тоот данстай харьцсан гүйлгээ хийгдээгүй байгаа байдлаар тогтоогдож байгаа нь үзлэгийн тэмдэглэлээр /2-р хх-ийн 82-86-р хуудас/ нотлогдож байна.

     Иймд уг тогтоогдож буй байдлуудаас дүгнэхэд Дорноговь аймаг дахь Эм эргэлтийн сан ОНӨААТҮГазрын нягтлан бодогч нь улсын байцаагчийн 11-08-023/113 тоот актаар тогтоосон төлбөрийн нэг хэсэг болох 2592268 төгрөгийн төлбөрт хамаарч буй тус байгууллагын Нөөц эмийн сангаас 2013 оны 09 дүгээр сард 950530 төгрөгийн эмийг акталсан үндэслэлээр тус байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж буй дансуудыг нэгтгэж буй нягтлан бодох бүртгэлийн гол бүртгэл болох “Ерөнхий журнал” /Дэлгэрэнгүй журнал/-аас хасахдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/ -ийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дүгээрт заасан шаардлагыг хангаагүй анхан шатны баримтыг үндэслэл болгосон үйлдэл нь түүний зүгээс мөн хууль дахь “Нягтлан бодогчийн эрх, үүрэг”-ийг зохицуулсан 19 дүгээр зүйлийн 19.1.3-д “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.5-д “эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх”-аар тус тус заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар мөн уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэж, мөн хуулийн “Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийг зохицуулсан 20 дугаар зүйлийн 20.1.7-д “анхан шатны баримт бүрдүүлээгүй ... байх”-ыг хориглоно” гэж байгаагаар хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан хууль бус үйлдэл болсон байна.

       Иймд нягтлан бодогчийн дээрх хууль бус үйлдэлтэй холбогдон нэхэмжлэгч Ж.С нь захиралын хувьд Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “тогтоосон журмын дагуу анхан шатны бүртгэлийг хөтөлж нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн үнэн зөвийг хариуцах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ” гэж зааснаар нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулахаар хуулиар хүлээсэн эрх, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдал нь тухайн зөрчил гаргахад нөлөөлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул дээрх зөрчилд буюу 950530 төгрөгийн зөрчилд хамаарах төлбөрийг нэхэмжлэгч Ж.С нь хамтран хариуцах үндэслэлтэй байна.

         Харин улсын байцаагчийн 11-08-023/113 тоот актаар тогтоосон 2592268 төгрөгийн төлбөрөөс хууль зөрчсөн нь тогтоогдож буй 950530 төгрөгийн зөрчилд хамаарахаас бусад төлбөр нь дээр дүгнэснээр зөрчилтэй болох нь нотлогдохгүй байгаа нөхцөл байдлаас үндэслэн нягтлан бодогчийн зүгээс байгууллагын нягтлан бодох бүртгэлийн “Ерөнхий журнал” /Дэлгэрэнгүй журнал/ бүхий данснаас улсын байцаагчийн актад буруутгаж буй үндэслэлээр эмийг акталж, данснаас хассан үйлдэл гаргаагүй байна гэх үндэслэлтэй байх ба энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/ -ийн  7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно”, мөн хуулийн “Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийг зохицуулсан 20 дугаар зүйлийн 20.1.7-д “анхан шатны баримт бүрдүүлээгүй ... байх”-ыг хориглоно” гэж заасныг болон  мөн хууль дахь “Нягтлан бодогчийн эрх, үүрэг”-ийг зохицуулсан 19 дүгээр зүйлийн 19.1.3-д “нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардан гаргуулах” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.5-д “эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх”-аар тус тус заасныг зөрчөөгүй байгаагаар түүний буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байх тул улсын байцаагчийн актаар тогтоосон бусад төлбөрт хамаарах зөрчил нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

      Дээрх байдлаар нягтлан бодогчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байгаа нөхцөл байдалтай холбогдон нэхэмжлэгчийг давхар буруутгах үндэслэлгүй байх ба иймд нэхэмжлэгч Ж.Сд улсын байцаагчийн тухайн актаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ” гэж заасныг үндэслэн хамтран хариуцуулж тогтоосон 2592268 төгрөгийн төлбөрийн 950530 төгрөгт хамаарахаас бусад төлбөрт хамаарах шийдвэрийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж түүний нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, тухайн хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна. Харин Хөвсгөл сумын Эмийн санд холбогдох баримт болох “Тооцоо бодсон акт” гэх /1-р хх-ийн 71-р хуудас/ баримтанд тооллогын үед бэлнээр байсан мөнгө болох 82200 төгрөгийг акталсан гэх эмийн төлбөрт оруулан тооцож гаргасан нь үндэслэлгүй байх ба үүнийг хариуцагч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрч байгаа боловч нэгэнт тухайн төлбөрт хамаарах нэхэмжлэгчид холбогдох шийдвэр хүчингүй болж байгаатай холбогдуулан актаар тогтоосон тухайн хэсэгт хамаарах төлбөрийн хэмжээг заавал багасгаж шийдвэрлэх шаардлагагүй байна.

       Улсын байцаагч нарын зүгээс дээрх 11-08-023/113 тоот актад Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2002 оны 249/201 тоот тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагын хог, хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах журам”-ын 9.1 дүгээрт заасныг зөрчсөн талаар үндэслэл болгосон байх боловч Эрүүл мэндийн сайдын 2011 оны 305 тоот тушаалаар хүчингүй болсон журмыг баримталсан байгаа нь захиргааны шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй байна

5. Иймд дээрх үндэслэлүүдээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Эрхийн актгүйгээр үнэ хямдруулан борлуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/101 тоот актын нэхэмжлэгч Ж.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

          Мөн улсын байцаагчийн “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/102 тоот актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах”-аар заасныг үндэслэн уг актаар Ж.Сд хамтран хариуцуулахаар тогтоосон 1361792 төгрөгийн төлбөрийн хэмжээг 96360 төгрөгөөр багасгаж,

           Мөн улсын байцаагчийн “Дутагдуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/103 тоот актын нэхэмжлэгч Ж.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 

         Мөн “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-023/113 тоот акт дахь 1119319 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэгч Ж.Сд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасныг үндэслэн уг актаар Ж.Сд хамтран хариуцуулахаар тогтоосон 1119319 төгрөгийн төлбөрийн хэмжээг 217588 төгрөгөөр багасгаж, мөн акт дахь 272730 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэгч Ж.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хангаж, харин мөн акт дахь 2592268 төгрөгийн төлбөрөөс 950530 төгрөгийн төлбөрт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, уг төлбөрийн үлдэж буй төлбөрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэснээр нэхэмжлэгч Ж.Сгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.13 дахь зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                 ТОГТООХ нь:

 

        1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1,15.2, 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.5, 20.9, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.5, 20 дугаар зүйлийн 20.1.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйл /2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөс өмнөх үеийн/-ийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.4, 135.5 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Эрхийн актгүйгээр үнэ хямдруулан борлуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/101 тоот, “Дутагдуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/103 тоот, “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-023/113 тоот акт дахь 272730 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг болон мөн акт дахь 2592268 төгрөгийн төлбөрийн 950530 төгрөгөөс бусад төлбөрт хамаарах актуудын нэхэмжлэгч Ж.Сд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

            2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, 7 дугаар зүйлийн 7.7, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/102 тоот актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэгчид хамтран хариуцуулахаар тогтоосон 1361792 төгрөгийн төлбөрийн хэмжээг 96360 төгрөгөөр багасгаж, “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-023/113 тоот акт дахь 1119319 төгрөгийн төлбөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэгчид хамтран хариуцуулахаар тогтоосон 1119319 төгрөгийн төлбөрийн хэмжээг 217588 төгрөгөөр багасгаж, мөн акт дахь 2592268 төгрөгийн төлбөрөөс 950530 төгрөгийн төлбөрт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсүгэй.

              3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  хариуцагч нараар нөхөн төлүүлж, нэхэмжлэгч Ж.Сд буцаан олгосугай.

      4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ЦЭНД