| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 108/2018/0030/э |
| Дугаар | 0053 |
| Огноо | 2019-01-02 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 0053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Отгонмаа
улсын яллагч: Б.Энхмэнд
шүүгдэгчийн өмгөөлөгч : С.Батзаяа
шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт Н Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601080262 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт Н Б, 19 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эгч, хүргэн ах, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн дүгээр хороо Уурхайчдын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2005 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Налайх дүүргийн шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3,153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Налайх дүүргийн шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 7 жил 7 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг 2006 оны 7 дугаар 04-ний өдрийн өршөөл үзүүлэх комиссын 1779 дугаартай тогтоолоор өршөөн хэлтрүүлж байсан, РД:,
Холбогдсон хэргийн талаар:
Н.Ба нь Б.А бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны 51 тоотод эсгий урлалын үйл ажиллагаа явуулж байсан орон байранд нэвтэрч 88.000 төгрөгийн үнэтэй эсгийгээр хийсэн аппаратын гэр 8 ширхэг, 240.000 төгрөгийн үнэтэй 40х40 хэмжээтэй дэрний уут 30 ширхэг, 68.000 төгрөгийн үнэтэй 50х50 хэмжээтэй дэрний уут 8 ширхэг, 36.000 төгрөгийн үнэтэй 60х60 хэмжээтэй том дэрний уут 4 ширхэг, 220.000 төгрөгийн үнэтэй хөлний углааш 20 хос, 273.600 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний жижиг цүнх 9 ширхэг, 45.800 төгрөгийн үнэтэйжижиг эм цүнх 15 ширхэг, 432.000 төгрөгийн үнэтэй том зоосны уут 48 ширхэг, 228.000 төгрөгийн үнэтэй жижиг зоосны уут 3 ширхэг, 512.000 төгрөгийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүний сав 32 ширхэг, 720.000 төгрөгийн үнэтэй аягны суурь 120 ширхэг, 22.000 төгрөгийн үнэтэй утасны гар 2 ширхэг, 48.640 төгрөгийн үнэтэй том цүнх нэг ширхэг, 20.000 төгрөгийн үнэтэй бөөрөнхйи тавагны суурь 1 ширхэг, 80.000 төгрөгийн үнэтэй аравчаар хийсэн тавагны суурь 4 ширхэг, 285.000 төгрөгийн үнэтэй тавагны суурь 15 ширхэг, 334.400 төгрөгийн үнэтэй наалддаг таваг 22 ширхэгийг тус тус хулгайлан авч хохирогч А.Болысханд 4.063.640 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2017 оны 02 сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 1 дүгээр байрны орцонд Х.Ц зүүн бүсэлхий орчимд нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 2 дугаар сарын 13-ны орой найз нарын хамт архи уусан. Ц гэртээ байхад нь найзуудын хамт очоод хамт архи уугаад бид хоёр маргалдсан. Гадаа гаръя гэхээр нь тэгэе гээд Ц гэрийн түмбушк дээр байсан хутгыг бариад гарсан. Айлгах гээд орцон дотор хутга бариад бид заамдалцаж байсан. Ц заамдалцаж байгаад намайг татахад Цг нэг удаа хатгасан. Миний үйлдлээс болж Ц хөнгөн гэмтэл учирсан. Эмчилгээнд 200.000 төгрөг нөхөн төлсөн. 2016 оны 5 дугаар сарын 31-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 1-нийг шилжих шөнө Б.А хамт явсан. Анх Б.А намайг асууж гэрт очсон байсан. Тэгэхдээ манайхаас дүүгийн утас хулгайлаад явсан байсан. Налайх дүүрэгт айлд орсон. Тухайн айл модон хаалгатай байсан ба Б.А хаалгыг нь нарийн төмрөөр нээж орсон. Бид ороод эсгий урлалын зүйлсийг 2 шуудайнд хийж авсан. Бид тухайн зүйлсийг авч гараад тухайн байрны ард байдаг манай найз Ц хашаанд байсан хөргөгчинд хийсэн. Бид Ц гэрт хоносон. Өглөө нь Б. яваад би унтаж байгаад өдөр нь явсан. Ц бид хоёр хэд хоногийн дараа архи ууж байгаад мөнгөгүй болохоор нь хоёр шуудайтай зүйлээ 50.000 төгрөгөөр зарсан. 2-3 хоногийн дараа өнөөх эд зүйлс цагдаад хураагдсан байсан. Эсгий урлалын эд зүйлийн үлдэгдэл хохирлыг барагдуулсан. Архи уух гэж 50.000 төгрөгөөр эсгий урлал зарсан байсан хүн нь Налайхад байхгүй хөдөө байгаа гэсэн учир хохирлоо нөхөн төлөөгүй. Түүнтэй ярихад “миний данс хаалттай байгаа очоод авъя” гэж хэлсэн. Хохирогчийг О гэдэг гэв.
Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдөр багын найз Ц, М, нарын хамт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Налайх караокед 20.00 цагийн орчимд ороод 0.75 литрийн Хараа архи аваад дуулж байгаад гараад Налайх дүүргийн 2 дугаар хороо 1 дүгээр байрны 2 давхарт Ц түрээслэн амьдардаг гэрт нь ороод дэлгүүрээс дахин 0.75 литрийн Хараа архи авч ороод уусан. Ц урьд нь архи ууж байгаад намайг тасарсан байхад зодож миний духыг шалбалсан байсан. Тэгээд энэ талаар хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд Ц гал тогооны өрөөнд тумбочкин дотор нь байсан хар өнгийн иштэй богино жижиг хутгыг аваад ширээн дээр нь тавьж суух гэтэл Ц намайг гадаа гараад учраа олье гэхээр нь би ширээн дээр тавьсан хутгаа аваад гарсан. Бид хоёр орцонд бие биенийгээ заамдаж аваад харанхуйд зууралдаж байтал Ц чи намайг хутгалчихлаа ш дээ гэсэн. Тэгэхээр нь би хутгаа Ц өгөөд гэрт нь орсон. Тэгээд би Ц чи өмнө нь намайг зодож байсан би сая чамайг хутгалчихлаа ингээд нэг нэг боллоо гээд байж байтал хажуу айл нь цагдаад дуудчихсан байсан юм байлаа. 2016 оны 5 дугаар сарын 31-ны өдөр А бүлэглэн Налайх дүүргийн 2 дугаар хороо 6 дугаар байрны эсгий урлалын байрнаас эд зүйлс хулгайлсан гэжээ. / 2-р хх-н 70-72/
Хохирогч Х.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр манай найз охин И хоёр найзыхаа хамт манайд ирсэн. Тэгээд манайд ууж идээд Б бид хоёр урьдын хоорондын таарамжгүй байдлыг сөхөж маргалдацгаасан. Тэгээд бид хоёр нилээн маргаж байгаад гадагшаа гарч хэрэлдээд түлхэлцэж байгаад буцаад гэрт орсон. Тэгээд гэрт ороод ирсэн чинь хажуу талаар нойт оргиод байхаар нь харсан чинь цус болчихсон байсан. Тэгээд манайд манай нэг найз ирж таараад намайг шууд эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр ирээд би сандарсандаа жаахан уучихсан юм чинь унасан гээд худлаа хэлчихсэн юм. Эмнэлэг хэвлийн хөндий нэвтрээгүй шингэн алдалт байхгүй гээд намайг буцаасан. Б бид хоёр сүүлийн үед бие биендээ их таарамжгүй хандаад байгаа юм. Намайг яаж хутгалсан талаар би мэдэхгүй байгаа юм. Надад ерөөсөө мэдрээгүй гэжээ. / хх-н 115-117/
Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Налайх дүүргийн 2 дугаар хороо 6 дугаар байрны 51 тоотод хувиараа эсгийгээр бэлэг дурсгалын эд зүйл хийдэг юм. 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-д үзэсгэлэнд оролцохоор 120 ширхэг аяганы суурь,50 ширхэгзоосны уут, 30 жижиг гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг сав, 20 том гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг сав, 30 ширхэг углааш, 30 ширхэг дурний уут, 25 ширхэг таваг, 15 ширхэг тавагны суурь, 2 ширхэг том цүнх, 10 ширхэг эмэгтэй цүнх, 30 ширхэг жижиг зоосны уут, 6 ширхэг том дэрний уут, 15 ширхэг гэрэл зургийн аппартны гэр зэрэг эд зүйлс бэлдсэн байсан. Би хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 22.00 цагийн орчим үүдээ цоожлоод явсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 15-16 цагийн орчим очиход манай хаалгыг эвдээд хулгайч ороод дээрх бэлэг дурсгалын зүйлсийг бүгдийг нь аваад явчихсан байсан. Алдагдсан эд зүйлсийн нэг бүрийн үнэ нь аяганы суурь 8000 төгрөг, том зоосны уут 11.000 төгрөг, жижиг гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг сав 15.000 төгрөг, том гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг сав 18.000 төгрөг, углааш 29.000 төгрөг, жижиг дэрний уут 36.000 төгрөг, таваг 25.000 төгрөг, тавагны суурь 20.000 төгрөг, том цүнх 65.000 төгрөг, эмэгтэй цүнх 40.000 төгрөг, жижиг зоосны уут 10.000 төгрөг, том дэрний уут 55.000 төгрөг, аппаратны гэр 13.000 төгрөгний үнэтэй. Надад сэжиглэж байгаа хүн алга байна гэжээ. /хх-н 87-96/, / 6-р хх-н 155/
Хохирлын тооцоо /хх-н 97-100/
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 6 дугаар сарын 12-ны орой би Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 15-09 тоот гэртээ нөхөр 2 хүүхэдтэйгээ 4-үүлээ байж байтал шөнө 23.00 цаг өнгөрч байхад манай эмэгтэй дүү О над руу залгаад эгчээ 2 шуудайтай түрийвч, цүнх гээд эсгийгээр хийсэн зүйл байна та авахымуу энэ залуу 50.000 төгрөгөөр зарна гэж байна гэхээр нь би ямархуу зүйл юм бол үзийлдаа гэхэд эрүүндээ сахалтай нүд нь хөхөрсөн залуу манайд 2 шуудайтай зүйл бариад ороод ирсэн. Тэгэхээр нь би үзэж байгаад цүнх, дэрний уут, углаашыг тоолоод бусдыг нь худалдаж авсныхаа дараа тоолсон. Тэгээд авахаар болоод 50.000 төгрөг өгчих гэхээр нь би шууд өгөөд 2 шуудай зүйлийг нь авсан. Би хоёр шуудай зүйлээ тоолоод тэгээд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Тэрэлжийн Улаанбаатар явдаг постны наана байдаг бүргэд тэмээтэй П гэх ахад зараад өгчих гээд тоо ширхэгээр нь өгсөн. Тэгээд би өчигдөр П ах руу залгаад зарагдаж байгаа талаар асуутал зарагдахгүй байна ганц хоёр дэрний уут нь зарагдсан гэж хэлсэн. Тэгээд өнөө өглөө гэртээ байж байтал цагдаа нар ирсэн. Жижиг түрийвч 83 ширхэг, гоо сайхны том түрийвч 45 ширхэг, аяганы тавиур 89 ширхэг, том цүнх 9 ширхэг, углааш 6 ширхэг, дөрвөлжин кноптой зүйл 12 ширхэг, бөөрөнхий тавиур 14 ширхэг, том дэрний уут 3 ширхэг, жижиг дэрний уут 12 ширхэг байсан. Би тухайн надад юм зарсан хүнийг танихгүй. Би тухайн залуугаас хаанаас авсан юм гэж асуухад би машины наймаа хийдэг юм мөн эдгээрийг авчирч зардаг гэж хэлсэн гэжээ. хх-н 111-112/
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би цагийг нь сайн мэдэхгүй байна. Орой болж байсан юм би 1 дүгээр хорооны голд явж байгаад хорооны танил Б таархад утсаараа яриулчихаач гэхээр нь би утсаа өгтөл нэг найз руугаа ярьж байгаад надад зарах зүйлс байна авах хүн байна уу гэхээр нь би юу юм бэ гэхэд эсгийгээр хийсэн шинэ зүйлүүд байна хямдхан авчихаач гэхээр нь би эгч рүүгээ залгаад та эсгийгээр хийсэн зүйлс авах уу энд хүн хямд зарая гэнээ гэхэд харин гэхээр нь би Б цуг таксидаж яваад нэг найзынд нь очоод Б 2 шуудайтай зүйл бариад гараад ирсэн. Тэгээд 1 дүгээр хороо Баянзүрхийн 15-09 тоот эгч О утсыг нь өгөөд би өөрөө яваад өгсөн юм. Б манай найзынх байгаа юм хямдхан зарна гээд байхаар нь би эгчдээ хэлсэн юм гэжээ. / хх-н 113/
Гэрч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр манай найз охин И хоёр найзыхаа хамт манайд ирсэн. Тэгээд манайд ууж идээд Б бид хоёр урьдын хоорондын таарамжгүй байдлыг сөхөж маргалдацгаасан. Тэгээд бид хоёр нилээн маргаж байгаад гадагшаа гарч хэрэлдээд түлхэлцэж байгаад буцаад гэрт орсон. Тэгээд гэрт ороод ирсэн чинь хажуу талаар нойт оргиод байхаар нь харсан чинь цус болчихсон байсан. Тэгээд манайд манай нэг найз ирж таараад намайг шууд эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр ирээд би сандарсандаа жаахан уучихсан юм чинь унасан гээд худлаа хэлчихсэн юм. Эмнэлэг хэвлийн хөндий нэвтрээгүй шингэн алдалт байхгүй гээд намайг буцаасан. Баттулга бид хоёр сүүлийн үед бие биендээ их таарамжгүй хандаад байгаа юм. Намайг яаж хутгалсан талаар би мэдэхгүй байгаа юм. Надад ерөөсөө мэдрээгүй гэжээ. / хх-н 115-117/
Гэрч М.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би хувиараа Налайх дүүргийн 1 дүгээр хороо Тэрэлж явах зам дээр мөнгө хураадаг постны дэргэд эртний эдлэл, сувинер зарж бүргэдтэй зураг авахуулж илжиг унуулдаг ажил хийгээд бараг 10-д жил болж байна. 2016 оны 6 дугаар сарын эхээр яг сайн санахгүй байна О гэх 1 дүгээр хорооны таньдаг эмэгтэй ээжтэйгээ хамт ирээд Баян-Өлгийгөөс ирсэн эдлэлүүд байна зараад өгчих гэсэн. Тэгэхээр нь би үгүй би дандаа эртний эдлэл зардаг наадах чинь шороо болоод бороо орвол нороод зарахад хүндрэлтэй гэхэд та ашиг унагаагаад зарчих гэхээр нь би тэгье гэж тохироод 2 шуудай зүйл аваад дэлгээд зарах гэтэл 2 өдөр бороо ороод би гаргаж тавьж чадаагүй юм. Тэгээд 2 өдөр бороо орсны дараагийн өдөр нар гарахаар нь би зарья гэж бодоод машиныхаа хамар дээр дэлгэж тавиад зогсож байтал цагдаа нар хэдэн хүнтэй хамт ирээд хулгайн зүйл байна гээд аваад явчихсан гэжээ. / хх-н 118/
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би Н Бн төрсөн ах нь байгаа юм. Би айлын 3 дахь хүүхэд дээрээ 1 ах, 1 эгчтэй. Б нь миний доод талын дүү байгаа юм. Б 1988 оны 1 дүгээр сарын 29-нд төрсөн айлын бага хүүхэд юм. Баттулга хүнд итгэмтгий жаахан зөрүүд зантай, биеэ даагаад авч явах чадвар муутай. Баттулга өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан. Баттулга эхнэртэй байсан юм тэгээд түүнээсээ салаад манай эгч Г гэрт байсан. Гэмт хэрэг хийсэн талаар нь би мэдэхгүй байж байгаад сүүлд мэдсэн гэжээ. / хх-н 120/
Дамно ХХК-ны эд зүйлийн үнэлгээ / хх-н 196/
Сэжигтэн Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 5 дугаар сарын 31-ны өдөр Гитлер хочит Б гэх найзтайгаа хамт хэдэн зүс таних найзуудтайгаа архи ууж байгаад бид 2 тэд нараас салаад 00.00 цагийн орчимд 6 дугаар байрны урд явж байгаад яаж мөнгө олох вэ гэж ярьж байгаад 6 дугаар байрны 2 давхарын зүүн булангийн айлын гэрлүүд нь унтарчихсан байхаар нь Б бид хоёр тэр айл руу орье гэж тохироод орцонд нь ортол модон хаалгатай хүрээ хаалга хоёрых нь завсараар цоож нь харагдаж байхаар нь төмрөөр түлхтэл онгойхгүй байсан. Тэгтэл Б хаалганы хүрээг нь гараараа татаад хугалсан хүрээ нь хугараад цоож орж түгжигддэг хэсэг нь гараад ирэхээр нь би төмрөөрөө хөшиж онгойлгоод бид хоёр ортол тухайн гэрт авчихаар зүйл байхгүй байхаар нь бид хоёр үүдэнд байсан 2 шуудайг нэг нэгээр нь аваад цаад талын өрөөнд байсан эсгийгээр хийсэн зүйлүүдийг бүгдийг нь хийж авч гарсан. Тэгээд бид хоёр уг авсан зүйлээ Ц гэдэг айлын хашаанд амбаарт хийсэн. Ц тухайн үед юм авч ирж нуусан талаараа хэлээгүй гэжээ. / 2-р хх-н 43/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 111 тоот дүгнэлт:
1.Ц биед зүүн бүсэлхийд шарх гэмтэл тогтоогдлоо
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 139/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 73/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 27-30/
Т.Ц эсгийгээр урласан аппаратны гэрийг хураан авсан тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-н 47-48/
М.П 2 шуудай эсгийгээр урласан эд зүйлийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-н 49-51/
2 ширхэг аппаратны гэр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 52/
2 шуудай эсгийгээр урласан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 53-63/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 64/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 67-68/
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 66/
Л.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Н.Б нь Б.А бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны 51 тоотод эсгий урлалын үйл ажиллагаа явуулж байсан орон байранд нэвтэрч 88.000 төгрөгийн үнэтэй эсгийгээр хийсэн аппаратын гэр 8 ширхэг, 240.000 төгрөгийн үнэтэй 40х40 хэмжээтэй дэрний уут 30 ширхэг, 68.000 төгрөгийн үнэтэй 50х50 хэмжээтэй дэрний уут 8 ширхэг, 36.000 төгрөгийн үнэтэй 60х60 хэмжээтэй том дэрний уут 4 ширхэг, 220.000 төгрөгийн үнэтэй хөлний углааш 20 хос, 273.600 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний жижиг цүнх 9 ширхэг, 45.800 төгрөгийн үнэтэй жижиг эмэгтэй цүнх 15 ширхэг, 432.000 төгрөгийн үнэтэй том зоосны уут 48 ширхэг, 228.000 төгрөгийн үнэтэй жижиг зоосны уут 3 ширхэг, 512.000 төгрөгийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүний сав 32 ширхэг, 720.000 төгрөгийн үнэтэй аяганы суурь 120 ширхэг, 22.000 төгрөгийн үнэтэй утасны гар 2 ширхэг, 48.640 төгрөгийн үнэтэй том цүнх нэг ширхэг, 20.000 төгрөгийн үнэтэй бөөрөнхйи тавагны суурь 1 ширхэг, 80.000 төгрөгийн үнэтэй аравчаар хийсэн тавагны суурь 4 ширхэг, 285.000 төгрөгийн үнэтэй тавагны суурь 15 ширхэг, 334.400 төгрөгийн үнэтэй наалддаг таваг 22 ширхэгийг тус тус хулгайлан авч хохирогч А.Б 4.063.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Б мөрдөн байцаалтын үед өгсөн .. .манай хаалгыг эвдээд хулгайч ороод дээрх бэлэг дурсгалын зүйлсийг бүгдийг нь аваад явчихсан байсан. Алдагдсан эд зүйлсийн нэг бүрийн үнэ нь аяганы суурь 8000 төгрөг, том зоосны уут 11.000 төгрөг, жижиг гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг сав 15.000 төгрөг, том гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг сав 18.000 төгрөг, углааш 29.000 төгрөг, жижиг дэрний уут 36.000 төгрөг, таваг 25.000 төгрөг, тавагны суурь 20.000 төгрөг, том цүнх 65.000 төгрөг, эмэгтэй цүнх 40.000 төгрөг, жижиг зоосны уут 10.000 төгрөг, том дэрний уут 55.000 төгрөг, аппаратны гэр 13.000 төгрөгний үнэтэй гэсэн мэдүүлэг /хх-н 87-96/, / 6-р хх-н 155/
Сэжигтэн Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... орцонд нь ортол модон хаалгатай хүрээ хаалга хоёрых нь завсараар цоож нь харагдаж байхаар нь төмрөөр түлхтэл онгойхгүй байсан. Тэгтэл Б хаалганы хүрээг нь гараараа татаад хугалсан хүрээ нь хугараад цоож орж түгжигддэг хэсэг нь гараад ирэхээр нь би төмрөөрөө хөшиж онгойлгоод бид хоёр ортол тухайн гэрт авчихаар зүйл байхгүй байхаар нь бид хоёр үүдэнд байсан 2 шуудайг нэг нэгээр нь аваад цаад талын өрөөнд байсан эсгийгээр хийсэн зүйлүүдийг бүгдийг нь хийж авч гарсан. Тэгээд бид хоёр уг авсан зүйлээ Ц гэдэг айлын хашаанд амбаарт хийсэн гэсэн мэдүүлэг /2-р хх-н 43/
Гэрч М.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... О гэх 1 дүгээр хорооны таньдаг эмэгтэй ээжтэйгээ хамт ирээд Баян-Өлгийгөөс ирсэн эдлэлүүд байна зараад өгчих гэсэн. Тэгэхээр нь би үгүй би дандаа эртний эдлэл зардаг наадах чинь шороо болоод бороо орвол нороод зарахад хүндрэлтэй гэхэд та ашиг унагаагаад зарчих гэхээр нь би тэгье гэж тохироод 2 шуудай зүйл аваад дэлгээд зарах гэтэл 2 өдөр бороо ороод би гаргаж тавьж чадаагүй юм. Тэгээд 2 өдөр бороо орсны дараагийн өдөр нар гарахаар нь би зарья гэж бодоод машиныхаа хамар дээр дэлгэж тавиад зогсож байтал цагдаа нар хэдэн хүнтэй хамт ирээд хулгайн зүйл байна гээд аваад явчихсан гэсэн мэдүүлэг . / хх-н 118/
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...эрүүндээ сахалтай нүд нь хөхөрсөн залуу манайд 2 шуудайтай зүйл бариад ороод ирсэн. Тэгэхээр нь би үзэж байгаад цүнх, дэрний уут, углаашыг тоолоод бусдыг нь худалдаж авсныхаа дараа тоолсон. Тэгээд авахаар болоод 50.000 төгрөг өгчих гэхээр нь би шууд өгөөд 2 шуудай зүйлийг нь авсан. Би хоёр шуудай зүйлээ тоолоод тэгээд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Тэрэлжийн Улаанбаатар явдаг постны наана байдаг бүргэд тэмээтэй Памбий гэх ахад зараад өгчих гээд тоо ширхэгээр нь өгсөн гэсэн мэдүүлэг /хх-н 111-112/
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би эгч рүүгээ залгаад та эсгийгээр хийсэн зүйлс авах уу энд хүн хямд зарая гэнээ гэхэд харин гэхээр нь би Б цуг таксидаж яваад нэг найзынд нь очоод Баттулга 2 шуудайтай зүйл бариад гараад ирсэн. Б манай найзынх байгаа юм хямдхан зарна гээд байхаар нь би эгчдээ хэлсэн юм гэсэн мэдүүлэг /хх-н 11/
Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2016 оны 5 дугаар сарын 31-ны өдөр А бүлэглэн Налайх дүүргийн 2 дугаар хороо 6 дугаар байрны эсгий урлалын байрнаас эд зүйлс хулгайлсан гэсэн мэдүүлэг
Мөн Л.Б нь 2017 оны 02 сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 1 дүгээр байрны орцонд Х.Ц зүүн бүсэлхий орчимд нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хохирогч Х.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Хохирогч Х.Ц мөрдөн шалгах ажиллагааны өгсөн ...үед Б бид хоёр урьдын хоорондын таарамжгүй байдлыг сөхөж маргалдацгаасан. Тэгээд бид хоёр нилээн маргаж байгаад гадагшаа гарч хэрэлдээд түлхэлцэж байгаад буцаад гэрт орсон. Тэгээд гэрт ороод ирсэн чинь хажуу талаар нойт оргиод байхаар нь харсан чинь цус болчихсон байсан. Тэгээд манайд манай нэг найз ирж таараад намайг шууд эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг хэвлийн хөндий нэвтрээгүй шингэн алдалт байхгүй гээд намайг буцаасан гэсэн мэдүүлэг /хх-н 115-117/
Л.Б хэвлий тус газар нэг удаа хутгалсанаас Ц биед зүүн бүсэлхийд шарх гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 111 тоот дүгнэлт /хх-н 139/
Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн Ц урьд нь архи ууж байгаад намайг тасарсан байхад зодож миний духыг шалбалсан байсан. Тэгээд энэ талаар хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд Ц гал тогооны өрөөнд тумбочкин дотор нь байсан хар өнгийн иштэй богино жижиг хутгыг аваад ширээн дээр нь тавьж суух гэтэл Ц намайг гадаа гараад учраа олье гэхээр нь би ширээн дээр тавьсан хутгаа аваад гарсан. Бид хоёр орцонд бие биенийгээ заамдаж аваад харанхуйд зууралдаж байтал Ц чи намайг хутгалчихлаа ш дээ гэсэн. Тэгэхээр нь би хутгаа Ц өгөөд гэрт нь орсон гэсэн мэдүүлэг /2-р хх-н 70-72/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Л.Б үйлдсэн гэмт хэргүүд 2016 оны 5 дугаар 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө, 2017 оны 02 сарын 14-ний өдөр үйлдэгдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба прокуророос Л.Б дээрх хоёр үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар зүйлчилж ирүүлсэнийг эрх зүйн байдал нь дээрдсэн хуулийг буцаан хэрэглэхээр шийдвэрлэв.
Л.Б прокуророос 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар зүйлчилж ирүүлсэнийг эрх зүйн байдал нь дээрдсэн 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхээр шүүх шийдвэрлэв. Иймд Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Л.Б 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайг, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Л.Б 2017 оны 02 сарын 14-ний өдөр бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох бартимтаар тогтоогдсон, энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Л.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.
Л.Б бусдад төлөх төлбөргүй болно.
2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар Н.Б цагдан хоригдсон 254 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож 6 сарын хугацаагаар баривчлах ялыг эдлэсэнд тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.С овогт Н Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.
2. С овогт Н Б 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайг, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоосугай.
3.2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Н.Б эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
5.2002 оны Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар Н.Б цагдан хоригдсон 254 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож 6 сарын хугацаагаар баривчлах ялыг эдлэсэнд тооцсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхий Тамгын газарт шилжүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН