Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 0074

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Отгонмаа

улсын яллагч: Б.Ганбулган

шүүгдэгч: С.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт С Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806090802109  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт С Э, 19  оны  дугаар  сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам  бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт Баянзүрх  дүүргийн  дугаар хороо Хужирбулангийн   дүгээр гудамжны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Сум дундын 9 дүгээр шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.,60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг хорих 423 дугаар ангид эдлэж байгаад 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаартай Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 408 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж бүгд эдлэх ялыг 6 жил 3 сар 05 хоногийн хугацаагаар тогтоосон, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 227 дугаартай шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж 1 жил  05 хоногийн хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн, уг хорих ялаа эдлэж байгаад 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1651 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, РД:

Холбогдсон хэргийн талаар:

          С.Э нь 2018 оны 11 дугаар сарын 1-ний орой  Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ургац дэлгүүрийн гадна байсан Б.Э өмчлөлийн  УБЦ улсын дугаартай Дайхацу Хижет маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч  С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн  зуу айлд байдаг найзууд  дээрээ очиж  архи уусан.Тэгээд би согтуу гэр лүүгээ харих гээд явж байгаад зуу айлаас Шархад долоон буудлын автобусанд суугаад офицер дээр буугаад  Хужирбулангийн автобусанд суух ёстой байсан чинь унтаад Шархадны эцэс дээр очсон байсан. Тэр хавийн архи уудаг хүмүүс намайг ийш тийшээ чирч  оруулж куртик, гутал авч зэсрүүлэх  гээд байхаар нь  зугатаад  19.30-н үед  Шархадны ургац дэлгүүрийн үүдэн дээр асаалттай зогсож байсан. машиныг унаад гэртээ очсон байсан. Тэгээд гэртээ ороод унтчихаад өглөө босоод гараад ирсэн чинь машины аккумлятор нь алга болсон байсан. Яах вэ эзэнд яаж аваачиж өгөх вэ гээд бодож байгаад хойд талаар нь тойроод хартал амбаар нь онгорхой цоож байхгүй байхаар нь онгойлгоод үзсэн хэрчсэн гурилнууд гялгар ууттай  байсан. Амжиргаа цагаан гэдэг машин байсан.Тэгээд гэрийнхээ цоожийг авч амбаарыг нь цоожлоод  102 руу  залгаад хэлсэн чинь 102-н оператор нь яах гэж согтуу хүний машин авч явсан юм буцаагаад аваачаад өгөхгүй юу чи наадахыгаа  гэж загнасан, тэгэхээр би согтуу танихгүй хүний машин унаад ирсэн байна. Одоо яахаа мэдэхгүй байна гэсэн чинь 18001234 гэсэн дугаар луу залгаад машиныхаа дугаарыг сэртэй нь  өгчих гэсэн. Тэгээд 18001234  дугаар луу  залгаад дугаарыг нь өгөөч гэсэн чинь  дугаарыг нь өгдөггүй холбож өгдөг гэсэн. Би 12-ны орой машин унаж очсон байсан, хохирогч Э утас руу залгасан боловч утас нь холбогдохгүй нэг өдөр болсон.13-нд  хашааны үүдэнд өнжсөн Би 13-ны орой тагнуулын ерөнхий газарт ажилладаг  найз руугаа  залгаад хөгшин архи уугаад дүүрэн гурилтай машин унаад ирчихжээ яах вэ гэсэн чинь манай найз чи одоо гялс хэрчсэн гурилын хаяг дээрээс утасны дугаарыг хараад залгаад  утсаар нь яриад хэлээд гурилын үйлдвэр лүү нь унаад оч, би согтуу машиныг унаад явчихжээ, машины чинь  эд зүйл бүрэн байгаа, унаж явсан түлшийг нь өгье гэж хэлээд оч гэсэн. Тэгэхээр нь би гурилыг нь өгөхөөр очихоор чинь гурилын үйлдвэрийн  баахан залуучууд гарч ирээд зодоон нүдээн болоод бөөн юм болно. өөр ямар арга байна, чи  өөрөө системээрээ дамжуулаад  цагдаад хэлчих тэгэх үү гэсэн чинь юу гэж цагдаад хэлдэг юм, тэгсэн дорвол гурилын гадна байгаа хаягаар нь утсаар яриад хэл гэсэн. Орой нь би яриагүй, Шарданы эцсийн миний утсыг авчихсан байсан юм. Маргааш өглөө нь 7 цагийн үед нь охиныхоо утсаар яриад  2148УБЦ дугаартай машин танай түгээлтэд явдаг машин мөн үү, жолоочийн утасны дугаарыг өгөөч гэсэн та ямар учиртай яриад байгаа юм, энэ машин алдагдсан машин гээд тэр гурил дээр байсан утасны хүн хэлсэн гэхээр нь алдагдсан гэж дээ  би согтуу унаад ирсэн байна.Одоо манай хашааны  гадаа бүрэн бүтнээрээ байнаа гэсэн. Харин аккумлятор алдагдсан байна, ижилхэн эр хүмүүс байна. Аккумлятор эхний ээлжинд  олж ирээд машинаа ав ,би даруйхан олоод өгье. Манай гэр Хужирбулан  дугаар хороо далангийн энд байдаг, машиныг хоёр хүүхдээрээ харуулаад байж байя, би хараад тосож  байя гэсэн чинь эргээд холбогдое гэсэн. 8 өнгөрөөгөөд 9 цаг өнгөрөөд залгасан. Чи одоо хоёр өдөр миний машиныг маань унаад явчихлаа  одоо би машинаа авч болох уу хөө хэн гэдгийг мэдэхгүй гэжээ.

          Шүүгдэгч  С.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө аавын дүү Г бид хоёр нэг шил архи хувааж уусан Тэгээд Г ажил руугаа яваад би 100-н айлын 9 дүгээр дэлгүүр дээр чулууны үйлдвэр ажиллуулдаг хятад В В гэдэг найзтайгаа уулзаад 1 шил архи хувааж уусан. Тэгээд архи ч дуусаад надад 25000 төгрөг өгсөн.  Тэгээд би тэдний ажлаас гараад 32-ын тойрог ороод тэнд байдаг нэрийг нь мэдэхгүй хүмүүстэй 2 шил архи хувааж уусан. Тэгээд тэндээс яваад О гэдэг найзтайгаа очиж уулзаад буцаад 9 дүгээр дэлгүүр дээр очсон. Буцаад В дээр очоод дахин нэг шил архи авахуулж уусан ба тэндээс 5000 төгрөг аваад гэрлүүгээ явсан. Шар хадны автобусны буудал дээр сэрсэн. Тэнд архи уудаг хүмүүс намайг зодох гээд байхаар нь би нэг дэлгүүрт ороод найз нарыхаа бичиг баримтыг тавиад нэг шил архи  авах гэтэл худалдагч нь өгөөгүй. Дэлгүүр дотроос хартал нэг амжиргаа цагаан асаалттай байхаар нь орж суугаад явсан. Би тухайн машиныг унаж яваад гэрийнхээ гадаа авчирч тавьсан. Гэтэл аккумлятор нь алга болчихсон байсан. Би машиныг эзэнд өгчихсөн гэжээ. / хх-н

          Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би өөрийн эзэмшлийн  УБЦ улсын дугаартай DaihaTsu hiueT маркийн бага оврийн ачааныхаа машинтай компанийхаа барааг дэлгүүр дээр тарааж явдаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 19.20 цагийн орчим уг машинтай Шархадны эцэст байрлах Ургац дэлгүүрийн гадаа машинаа асаалттай нь үлдээгээд Ургац дэлгүүр лүү орж бараагаа өгчихөөд 2-3 минут болоод гараад иртэл машин алга болчихсон байсан. Миний машины арын ачаан дээр хагас боловсруулсан Амтат нэртэй 300 граммаар савласан хэрчсэн гурил 800 орчим ширхэг, 500 граммын урт болсон хэрчсэн гурил 100 орчим ширхэг байсан. Нийт үнэ нь 600-700 мянган төгрөгний бараа байсан юм. 500 граммын савлагаатай гурил нь 900 төгрөгний, 300 граммын савлагаатай нь 400 төгрөгний үнэтэй байдаг. Миний алдсан машин 1999 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2015 оны 12 дугаар сард Монголд орж ирсэн би өөрөө 2016 оны 1 дүгээр сард 3.5 сая төгрөгөөр худалдан авч байсан машин юм гэжээ.  /хх-н 13-15/

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-7/, илтгэх хуудас /хх-н 8-9/

         Эд зйүлийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21/

          Тод үнэлгээ ХХК-ны Дайхацу хижет маркийн 2015 онд Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгслийг 3.200.000 төгрөгөөр үнэсэн байна. /хх-н 22/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 23-24/

          С.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 35 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 31/

          С.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 25-29/

          С.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 30-31/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-33/ зэрэг болно.

          С.Э нь 2018 оны 11 дугаар сарын 1-ний орой  Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ургац дэлгүүрийн гадна байсан Б.Э өмчлөлийн 21-48 УБЦ улсын дугаартай Дайхацу Хижет маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах

шүүгдэгч  С.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Шар хадны автобусны буудал дээр сэрсэн. Тэнд архи уудаг хүмүүс намайг зодох гээд байхаар нь би нэг дэлгүүрт ороод найз нарыхаа бичиг баримтыг тавиад нэг шил архи  авах гэтэл худалдагч нь өгөөгүй. Дэлгүүр дотроос хартал нэг амжиргаа цагаан асаалттай байхаар нь орж суугаад явсан. Би тухайн машиныг унаж яваад гэрийнхээ гадаа авчирч тавьсан. Гэтэл аккумлятор нь алга болчихсон байсан. Би машиныг эзэнд өгчихсөн гэсэн мэдүүлэг

          Хохирогч Б.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Шархадны эцэст байрлах Ургац дэлгүүрийн гадаа машинаа асаалттай нь үлдээгээд Ургац дэлгүүр лүү орж бараагаа өгчихөөд 2-3 минут болоод гараад иртэл машин алга болчихсон байсан. Миний машины арын ачаан дээр хагас боловсруулсан Амтат нэртэй 300 граммаар савласан хэрчсэн гурил 800 орчим ширхэг, 500 граммын урт болсон хэрчсэн гурил 100 орчим ширхэг байсан. Нийт үнэ нь 600-700 мянган төгрөгний бараа байсан юм. 500 граммын савлагаатай гурил нь 900 төгрөгний, 300 граммын савлагаатай нь 400 төгрөгний үнэтэй байдаг. Миний алдсан машин 1999 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2015 оны 12 дугаар сард Монголд орж ирсэн би өөрөө 2016 оны 1 дүгээр сард 3.5 сая төгрөгөөр худалдан авч байсан машин юм гэсэн мэдүүлэг  /хх-н 13-15/ бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          С.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завшах зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           С.Э нь тээврийн хэрэгслийг эзэнд нь буцаан өгсөн ба аккумляторыг авч өгсөн, машинд ачаатай байсан хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох хэрчсэн гурил байсан энэ нь цаашид хэрэглэх боломжгүй болсон, үүний хохирлыг нэхэмжлэнэ гэж байх боловч энэ талаарх баримтаа мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна.           Иймд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

          С.Э нь төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

     

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт С Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  С.Э  420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хээгт зааснаар С.Э энэ тогтоолоор оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                             С.Э нь нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. С.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Э  нь бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдсугай.

8. Б.Э гэм хорын талаарх баримтаа зохих ёсоор бүрдүүлж ИХШХШТХ-д заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН