| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0571/Э |
| Дугаар | 628 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 18.5.3., 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,
улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг,
шүүгдэгч Н.З-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Ц.Гансүх,
шүүгдэгч М.Г-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Н-ын З-,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт М-ы Г- нарт холбогдох эрүүгийн 201601000026 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
/Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Яллагдагч Н.З- нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 21 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн,
2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын гадна талын зогсоол дээр М.Г-т Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 21 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 4.000.000 төгрөгөөр худалдсан,
2016 оны 02 дугаар сарын 15-наас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд БНХАУ-ын Бээжин хотын Санлитун гэх газарт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 100.9 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалан 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн, улмаар 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто тээвэр шалган нэвтрүүлэх пост” хүртэл хууль бусаар өөрийн биедээ болон чемодантай хувцсан дундаа нуун хадгалж, Г.А-ын жолоодож явсан ... улсын дугаартай “Benz s-500” маркийн автомашинаар тээвэрлэсэн,
Яллагдагч М.Г- нь “2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын орчим НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 21 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг Н.З-аас 4.000.000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацааанд Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 5-37 тоот гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан,
2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын гадна талын зогсоол дээр 91-93 УНГ улсын дугаартай “Тоёота Хариер” маркийн автомашины дотор НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 0,6 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг ...д өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Н.З- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2012 онд “мөс”-ийг БНХАУ-д хэрэглэж үзсэн. Би А-тай багийн найзууд нэг байранд амьдардаг байсан. Би 2014 онд А-тай хамт амьдарч байхдаа 2014 оны 11 дүгээр сард жирэмсэн болсон боловч 7 сартай хүүхдээ алдаад сэтгэл санаагаар маш унасан. Тэр үеэс мөс дахин хэрэглэдэг болсон. Манай ээж БНСУ-д амьдардаг. А- 2016 оны 02 дугаар сард “Бээжин хот руу явах гэж байна, хамт явах уу” гэхээр нь хамт явсан. Надад хар тамхи хэрэглэх зорилго байгаагүй. А- бид хоёр муудалцсан байж байгаад эргэж эвлэрээд учраа олох гэж байсан. Бээжинд очоод А- ажилтай гээд гараад явахаар би ганцаараа буудалд үлдээд мөс хэрэглэх санаа төрсөн. Эхний өдөр мөс авч хэрэглэсэн. 2 дахь өдөртөө намайг хэрэглэсэн байхыг А- мэдээд бид хоёр муудалцсан. А- “хэрэв чи хилээр мөс авч гарах юм бол би чамтай хамт явахгүй” гээд гадаад паспортаа урахаар нь би ”чамайг явахгүй бол би явж яах юм бэ, би хилээр мөс авч гарахгүй” гэж амлаад өөрийн паспортаа мөн урсан. Маргааш нь мөс авсан хар арьстай хүнтэйгээ уулзахад “аваад явах уу” гэхээр нь “Хятадын хилээр авч явж чадахгүй, харин та нар өөрсдөө хүргэж өгөх бол авъя” гэсэн. Монголд байсан хүмүүстэй wechat-аар холбогдож мөнгөгүй байна гэж худал хэлээд мөнгө зээлж авсан. Надад 110 грамм “мөс” авах мөнгө байгаагүй. Нөгөө хар арьстай хүн надад “чи мөнгө үлдээчих, чамайг хилээр гарсны дараа манай хүн хүргэж өгнө” гэж хэлсэн. Тухайн өдрийн орой А- бид хоёр хамт жижиг тэргээр Эрээн рүү явсан. Хоёулаа гадаад паспортаа урсан учир хил дээр их удсан. Хилээр гарсны дараа 1000 төгрөгийн бичиг авдаг постон дээр нэг хүн машины хаалга онгойлгоод хар ууттай зүйл өгсөн. Надад хүн юм өгнө гэдгийг би мэдэж байсан болохоор авсан. А- машиндаа бензин авч байх зуур би юмаа шалгаж үзээд нэг ууттайг нь халаасандаа хийгээд, бусдыг нь ачаандаа хийсэн. Хүмүүст “мөс” олж өгч байгаагаа тусалж байна гэж боддог байсан. Би одоо охинтой болсон, ямар нэгэн буруу зүйл хийхгүй гэв.
Шүүгдэгч М.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хавтаст хэргээс:
Шүүгдэгч Н.З-, М.Г- нар мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд:
- Мөрдөн байцаалтанд Н.З-ын 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр өгсөн “...2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрийн бие болон гар цүнхэнд хадгалж Монгол улсын хилээр нэвтрүүлсэн нийт 10 ширхэг уутанд савалсан 100 орчим грамм жинтэй “мөс” гэдэг мансууруулах бодисыг 2016 оны 02 дугаар сарын 19-ний шөнийн 12 цагийн орчимд “Бүгд Найрамдах Хятад Ард Улс”-ын Бээжин хотын Санлитун гудамжинд байх “KFC” хоолны газрын гадна талаас хар арьст өөрийгөө “Дон” гэж танилцуулсан 30 орчим насны эрэгтэй хүнээс нэг уутыг нь буюу 10 граммыг 1500 юаниар нийт 10.300 юаниар авсан. “Мөс”-тэй цуг хураагдсан гаанснуудыг тэр гудамжинд байх дэлгүүрээс 1 ширхэгийг нь 4 юаниар худалдаж авсан. Уг “Мөс” гэх бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор болон өөрийн танил эгч Панпан Гааяа эгчийн захисны дагуу авчирсан. Гааяа эгч надад 4300 юань, 650.000 төгрөг буюу 7000 юань өгч “Мөс” гэх бодис захисан. Би өөрөө Адъяа гээд танил ахаасаа 2.5 сая төгрөг сарын хугацаатай зээлсэн түүгээрээ бас “Мөс” авсан. Худалдаж авсан мөснөөсөө Гааяа эгчид өгнө мөн өөрөө хэрэглэнэ гэж л оруулж ирсэн. Түүнээс яг зарна гэж төлөвлөсөн зүйл байхгүй. Би хар тамхийг 2011-2012 онд “Бүгд Найрамдах Хятад Ард Улс”-ын “Хөх” хотод биеэ үнэлдэг байхдаа хятадуудаас анх хэрэглэж сурсан. Түүнээс хойш байнга биш ч гэсэн хааяа хэрэглэх болсон. Би “Мөс” гэх бодисыг шилэн гаанс мөн хуванцар саваар хийсэн бонго зэргээр хэрэглэдэг. Хэрэглэсэн үед маш их тайвширал авдаг, ганцаараа голдуу хэрэглэдэг байсан.
.... А- шорлогны ресторан Монголд нээхээр өөрийн бизнесийн хамтрагчтай уулзахаар явна гэж байхаар нь “би хамт явъя” гээд түүнийг дагаад явсан. Би түүнтэй хамт явчихаад ирнэ гэж бодоод гарсан боловч буцаад ирэхэд байрны мөнгө гээд бөөн мөнгө төгрөгний хэрэг болно гэж бодоод А-аас нууж “Мөс” авчирахаар шийдсэн. Ингээд Монгол руу Гааяа эгч болон Адъяа ахтай холбогдож мөнгөний асуудлыг шийдсэн. Бээжинд байхад А- намайг хар тамхины хүмүүстэй холбогдоод байгааг миний утсыг үзээд мэдчихээд бөөн уур болоод түүнээс болоод бид 2 муудалцсан. А- намайг “чи ийм хогийн юмнуудтай харьцсан хэвээрээ байгаа юм уу, энэ бүхнээ дуусга л даа, яах гээд байгаа юм бэ, хэрвээ намайг ойлгохгүй, хүндлэхгүй, хэлсэн үгэнд минь орохгүй бол эндээ хоёулаа үлдье” гээд өөрийнхөө гадаад паспортыг урсан. Тэгэхээр нь би “чи үлдэж байгаа бол би ч гэсэн үлдье” гээд өөрийнхөө паспортыг урсан.
...үзлэгээр хураагдсан яг тэр байдлаар өөрийнхөө чемонданд 9 ширхэг булет, куртикны халаасанд 1 ширхэг булетийг оруулж ирсэн. А- намайг хилээр “Мөс”-тэй орж ирж байгааг мэдээгүй. А- бид 2 Бээжинд буудалд хамт хэрэглэсэн түүнээс өөрөөр хэрэглээгүй. Машинаас илэрсэн бонго надад байсан “Мөс”-ийг бага зэрэг хэрэглэх үедээ ашиглаад явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 11-12-р хуудас/,
- Мөрдөн байцаалтанд Н.З-ын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “... 2 хилийн зурвас буюу машин ариутгах хэсэгт ирээд машинаа ариутгуулчихаад жолооч түр буухад хаалга онгойлгоод нэг залуу хар жижиг гялгар тортой юм өгөхөөр нь би юу болохыг мэдэж байсан болохоор аваад өөрийнхөө жижиг хар гар цүнхэнд хийсэн. Монголын хил дээр орж ирээд бид 2 паспортоо урсан нь үнэн, хил нэвтрүүлж өгнө үү гэсэн утгатай өргөдөл бичиж өгөөд Замын-Үүдэд ирсэн. Замын-Үүдэд байхдаа би Цацрал руу залгаад бензиний мөнгө байвал явуулаач гэхэд Цацрал А-ын данс руу 80.000 төгрөг шилжүүлсэн байсан. Ингээд А- машиндаа бензин авангаа дэргүүрээс тосоол авах гээд буухад нь би цүнхээ онгойлгоод тортой юм аа үзэхэд миний бодож байснаас их хэмжээний “мөс” байхаар нь нэг уутыг авч халаасандаа хийгээд үлдсэнийг нь чемондандаа хийсэн....” гэх мэдүүлэг. /хх-ийн 3-р хавтас 240-241-р хуудас/,
- Мөрдөн байцаалтанд Н. З-ын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт “...Пан пан хочит Гантуяа эгч өөрийнхөө монетон бугуйвчаа ломбарданд 600.000 төгрөгөөр барьцаанд тавьж 600.000 төгрөгөө надад өгөөд “урагшаа явахдаа нэмэрлээрэй” гэж хэлсэн. Энэ нь урдаас “мөс” аваад ирээрэй гэсэн утгатай үг болох нь тодорхой байсан. Би Гантуяа эгчийн өгсөн мөнгийг Хятад явахаасаа өмнө үрчихсэн байсан болохоор мөнгө яаж олох тухай бодож байтал А- “би аавынхаа найзтай Бээжинд шорлогны хэрэгсэл судална, чи хамт явах уу” гэхээр нь “тэгье” гээд А-тай цуг 2016 оны 02 дугаар сарын 15-ны орой 11 цагийн үед машинаар нь Замын-Үүд рүү хөдөлсөн. Бээжинд очоод мөнгөгүй байсан болохоор Гантуяа эгчтэй Ви Чатаар холбогдоод мөнгөгүй байгаа талаараа хэлсэн. Тухайн үеийн мөнгийг өөрийнхөөрөө тооцоолоход өмнөх өгсөн 600.000 төгрөгтэй нь нийлээд 3 булет буюу ойролцоогоор 30 грамм мөсний мөнгө Гантуяа эгч надад өгсөн. Мөн А- ахаас 2.500.000 төгрөг зээлж авсан. ...нийт 10.000 юанийг Санлетун гэх газар байдаг Дон гэх хар арьстай залууд өгөөд мөсөө авсан. Би эхлээд өөрийнхөө өгсөн мөнгөнд 6-7 булет мөс ирэх байх гэж бодож байсан боловч надад 10 булет мөс өгсөн. Уг нь 1 булетийг 1500 юаниар тооцож байсан боловч илүүг нь урамшуулал болгоод өгсөн болов уу гэж бодсон. Тэгээд мөсөө аваад шөнө дөө Эрээн руу гарсан. ...Би Бээжинд байхдаа худалдаж авсан 10 булет мөсөө өөрийнхөө саарал өнгийн том чемонданд хувцсан дунд жинсэн өмдний халаасанд хийгээд Монгол улсын хилээр оруулж ирсэн. Хятад болон Монгол улсын хилээр гарахад гаалийн байцаагч нар миний цүнхийг шалгаагүй, А- бид 2-ын Бээжинд хэрэлдээд гадаад паспортаа урчихсан зөрчил дээр гол анхаарал нь төвлөрөөд цүнхийг нарийн шалгаагүй. ...Би нийтдээ 3 удаа мөс гэх мансууруулах бодис улсын хилээр оруулж ирж байсан. Баригдахаасаа өмнө нэг удаа мөс оруулж ирэхдээ би 20 граммыг Г- ахад зарсан. ... Би А- ахад 2 удаа, нэг танихгүй охинд 2 удаа мөс зарж байсан. Би нэг жилийн өмнөөс Гантуяа эгчийн мөсийг бусдад зарж борлуулж өгч байсан. ...Манай гэрээс хураагдсан тэмдэглэлийн дэвтэр дээрх тоонууд нь Гантуяа эгчийн мөсийг зарж өгөөд тэмдэглэсэн тэмдэглэлүүд байгаа. Хамгийн анх Бээжин явж мөс авч ирсэн нь 2015 оны 5 дугаар сард би жирэмсэн байхдаа Гантуяа эгчийн захиалснаар явсан. Монголд ирээд Гантуяа эгч манай гэрт мөсөө хадгалж байгаад надаар заруулж хөлсөнд нь надад 1.000.000 төгрөг өгч байсан. 2015 оны 6 дугаар сард миний хүүхэд эндээд сэтгэл санаагаар маш их унаад өөрийн мэдрэлгүй ийм үйлдэл хийчихлээ. Би Бээжингээс мөс гэх мансууруулах бодис худалдаж аваад Монгол улсын хилээр оруулж ирсэн нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 242-244-р хуудас/,
- Мөрдөн байцаалтанд Н.З-ын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт “...Гантуяа эгчийг надад мөс захисан гэж худлаа хэлсэн. Гантуяа эгч намайг Ганц худагт хоригдож байхад нэг ч удаа эргэж ирээгүй, илгээмж оруулахгүй мөнгөний хэрэгтэй болоод хүмүүсээр дамжуулж асуулгахад тус болоогүй болохоор нь Гантуяа эгчийг энэ хэрэгт холбогдолтой гээд хэлчихвэл надад тус болох болов уу гэж бодоод худлаа хэлчихсэн. Би А- эгчээс мөнгө зээлж авсан нь үнэн. Нэг удаа 2015 оны 07 дугаар сарын үед надаас зээлүүлсэн мөнгөө нэхээд ирэхээр нь би “мөнгө байхгүй надад мөс байна” гээд бид 2 дундаа хэрэглэж байгаад үлдсэн мөсийг нь Азаа эгч аваад явсан. Дараа нь 2016 оны 02 дугаар сарын сүүлээр бас мөнгөө нэхээд ирэхэд нь надад мөнгө байгаагүй тул гэртээ мөс соруулаад явуулсан. А- ахын гэрт 3 удаа хамт хэрэглэж байснаас зарж борлуулж байгаагүй. Г- ахын хувьд би түүнд мөс зарж байгаагүй, хамт хэрэглэж байсан. ... Миний цүнхнээс хураагдсан 13 ширхэг шилэн гаансыг Монголд зардаггүй. Бээжингийн Санлетун захаас нийтэд нь 30 юаниар буюу ойролцоогоор 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Би Г-т мөс гэх мансууруулах бодис зарж борлуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 248-249-р хуудас/,
- Мөрдөн байцаалтанд Н.З-ын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт “.... Г- ахад мөс зарж байсан удаа байхгүй харин хамт хэрэглэж байсан. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хилээр хар тамхи нэвтрүүлсэн асуудал байхгүй. Замын-Үүд дээр нэг хүн машины хаалга онгойлгоод ууттай мөс өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 241-р хуудас/,
- Мөрдөн байцаалтанд М.Г- 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ “...би Б-г танина. ... 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 14-15 цагийн үед Б-гийн 8084-тэй дугаар руу өөрийнхөө 96000221 гэсэн дугаараас залгаад “мөс авах уу” гэж асуугаад уулзахаар болсон. Тэгээд Б- бид хоёр 21-22 цагийн хооронд Хан-Уул дүүрэг байх “...” зочид буудлын гадаа уулзахаар болсон. Намайг уг зочид буудлын урд байх байранд автомат тоглоомын газар тоглож байхад Б- залгаад “би ирчихлээ” гэсэн. Б- цагаан өнгийн “Хариер” загварын машинтай ирчихсэн байсан би машинд нь суугаад 1 граммаар ууталж бэлдсэн мөсөө Б-д өгсөн. Б-д уг 1 грамм мөсөө 300.000 төгрөгөөр зарахаар тохирсон байсан. Б- мөсөө аваад буугаад эргээд 5 орчим минутын дараа эргэж машиндаа орж ирээд сууж байтал цагдаа нар ирээд бид 2-ыг баривчилсан. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед Анка залгаад “...” зочид буудлын гадаа уулзсан. Би Анкагаас 2 булет буюу 2 хэсэг ууттай 20 грамм мөс авсан. Би тэр оройдоо 1 грамм болгон өөрөө хэрэглэх зорилгоор тус тусад нь савлан бэлдсэн. Анка гэх эмэгтэйтэй Фэйсбүүкээр танилцсан. “Анка Анка” гэсэн фэйсбүүк хаягтай, би танилцаж харьцаж байгаад л мөс гэх бодис зардаг болохыг нь мэдсэн. Би Анка гэх эмэгтэй бүтэн нэрийг нь мэдэхгүй туранхай биетэй, дунд зэргийн нуруутай, хар өнгийн богино үстэй байсан. Би тэр эмэгтэйг хэнтэй, хаана амьдардаг талаар мэдэхгүй, ер нь их нууцлагдмал эмэгтэй байгаа. Би ч дотно танилцаж амжаагүй байсан. Би Анкагаас мөс гэх бодисыг 4-5 удаа худалдаж авч байсан. “...”-ийн гадаа уулзаад авдаг байсан. Яг хэдэн сарын хэдний өдөр хэдий хэмжээтэй мөс худалдаж авч байснаа санахгүй байна. Анка хаанаас хэнээс мөс гэх бодис авдаг талаар нь мэдэхгүй байна. Би 4.000.000 төгрөгийг 13 дугаар хороололд ПС тоглоомын газар ажиллуулж хурааж олсон. Би 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б-д 1 грамм мөс өгсөн мөнгийг нь аваагүй байсан. Б- мөнгөө одоо ингээд өгнө гэж ярьж байсан. урьд өмнө нь мөс гэх бодисын Б- болон өөр хэн нэгэнд зарж борлуулж, өгч байгаагүй. Миний шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестер ашиглан шалгахад илэрсэн метамфетамин гэх бодисыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийнхөө амьдардаг гэрийнхээ нойлын өрөөнд ганцаараа хэрэглэсэн. Би уг бодисыг хэрэглээд хагас жил болж байна, манай эхнэр намайг бодис хэрэглэдэг талаар мэдэхгүй. Анка гэх охиноос авч хэрэглэдэг. Сардаа 500.000-600.000 төгрөгийг уг мөс гэх бодис худалдаж авахад зориулдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 156-158-р хуудас/,
- Мөрдөн байцаалтанд М.Г-ийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт “...2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би 20 ширхэг тусдаа ууттай мөс гэх мансууруулах бодисыг зүс мэдэх Анка гэх эмэгтэйгээс 4.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 1 уутыг надад бонус гэж өгсөн. Худалдаж авсан мөсөө өөрийнхөө өмсөж явсан хувцасныхаа халаасанд хадгалж байгаад 01 дүгээр сарын 28-ны өдөр Мөрөн /Б-/ над руу залгаад “уулзъя” гэхээр нь “...” зочид буудлын зогсоол дээр орой 20 цагийн үед уулзсан. Б- цагаан өнгийн “Тоёота Хариер” загварын машинтай ирчихсэн байсан. Би мөсөө гаргаж тарианы шилэнд хийж, доороос нь шатааж утааг нь хуйлсан мөнгөн дэвсгэртээр 2-уулаа ээлжилж сороод сууж байтал цагдаа нар ирээд бид 2-ыг барьсан. Би өөрөө хэрэглэх зорилгоор мөс худалдаж авсан. Анка намайг “бөөнөөр нь авбал хямдруулаад өгье” гэхээр нь 4.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 1 граммыг нь 200.000 төгрөгөөр авсан, гадуур ханш нь 1 грамм нь 200.000 төгрөгнөөс үнэтэй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 160-164-р хуудас/,
- Мөрдөн байцаалтанд М.Г-ийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт “...З-аас анх авахдаа нэг нэг граммаар нь савласан 20 граммыг авсан 1 граммыг бонус болгож өгсөн. Надаас хурааж авахад нь тэр хэвээрээ байсан болохоор намайг зарж борлуулах гэж байна гэж үзээд байна. Би мөсийг өөрөө хэрэглэхээр 4.000.000 төгрөгөөр З-аас мөс худалдаж авсан. Би 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б-тэй уулзсан шалтгаан гэвэл Б- надаар нэг зөвшөөрөлтэй ангийн буу заруулах, би Б-д эвдэрхий монетон ээмэг, гинж зарна гээд бид 2 уулзахаар ярьсан байсан. Б- ирээд бид 2 машинд суугаад би 1 ууттай мөсөө гаргаад хамт сорж хэрэглэсэн. Гэтэл цагдаа нар ирээд бид 2-ыг барьсан. Би Б-д мөс зарж борлуулъя гэсэн бодол огт байгаагүй. Миний цүнхнээс хураагдсан электрон жин бол би ломбард ажиллуулдаг юм билүү гээд электрон жин хэдэн эвдэрхий ээмэг, бөгж, гинж зэргийг цуглуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хавтас 82-р хуудас/,
- Мөрдөн байцаалтанд М.Г- 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ “...мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Б-д зарж борлуулсан асуудал байхгүй. Би З-тай уулзаад сууж байтал нэг хүнтэй утсаар ярьж дууссаныхаа дараа “та энийг хадгалж бай, манай найз залуу ирж байна, би дараа тантай холбогдоод авна шүү” гээд тэр хар цүнхийг үлдээсэн. Би З-тай уулзаад 1-2 хоногийн дараа Б-тэй уулзсан. Надад З-ын үлдээсэн цүнхэнд мөс байгаа гэж би мэдэж байсан. З-ын гэрт нь хамт сорж хэрэглэсэн, тэрээр “найз залуу нь ирж байна” гээд хар цүнхтэй мөсөө өгөөд гаргасан. З-ын цүнхтэй мөсийг би биеэсээ салгаагүй, халаасандаа байлгаж байсан. Б-тэй уулзахдаа халаасандаа байлгаж байсан бөгөөд цагдаа нар ирэхэд нь сандраад суудал доор нь тавьчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хавтас 242-243-р хуудас/,
- Мөрдөн байцаалтанд М.Г- 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ “...Н.З- бэлтгэлийн хувцас зардаг гээд фэйсбүүк хаягаараа над руу урдаас авчирсан хувцаснуудаа үзүүлсэн юм. З-ын хувцаснуудыг үзээд сууж байхад надад юм байгаа гээд жижиг гар цүнх гаргаж ирээд онгойлгоод мөс гаргаж ирсэн. Бид 2 мөснөөс нь машин дотор хамт хэрэглэсэн. З-ын утас руу нэг хүн байн байн залгаад байхаар нь би “утсаа авахгүй юм уу” гэхэд “манай найз залуу байна, намайг мөс хэрэглэдэг гэж мэдэхгүй, мэдэх юм бол бөөн юм болох байх” гээд хар ууттай зүйлээ намайг “хадгалж байгаарай” гээд орхиод орсон. Би З-ын үлдээсэн жижиг хар ууттай зүйлийг онгойлгож үзээгүй. ... над руу ойлгомжгүй мессэж явуулаад байхаар нь “уулзъя” гэж хэлсэн. Тэгээд ... бид 2 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “...” буудлын ойролцоо уулзсан. Би З-ын үлдээсэн мөсийг сонирхуулж үзүүлээд бид 2 бага зэргийг хэрэглээд сууж байхад цагдаа нарт баригдсан. Тэр үед З-ын үлдээсэн жижиг хар өнгийн гялгар ууттай цүнхийг цагдаагийн байгууллагын ажилтангууд онгойлгож дотор нь байсан зүйлсийг нэг бүрчилэн гаргахад жин, зиплок түгжээ бүхий олон тооны уут мөс зэрэг байсан. ... Б-гийн машинд үзлэг хийж хурааж авсан жин бол З-ын жижиг хар цүнхэнд байсан. Би цагдаагийн албан хаагчдад баригдах үедээ Б-гийн машин доогуур хийчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хавтас 114-115-р хуудас/,
- Мөрдөн байцаалтанд М.Г- 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт “...З-аас “мөс” гэх зүйлийг худалдаж аваагүй. З- “дүүгийнх нь найз залуу энд ойрхон явж байна би уулзчихаад ирье, жижиг цүнхээ орхиод явчихъя би таньтай эргэж холбогдоод буцаж ирээд авна” гээд машинаас буугаад явсан. Тэгээд над руу яриагүй тэр чигээрээ алга болсон тэр цүнх нь надад яваад байсан. Тэр цүнхэнд мөс байсан, би өөр дээрээ байлгаж байгаад баригдсан нь үнэн. Би Б-д мөс өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хавтас 236-237-р хуудас/,
- Мөрдөн байцаалтанд М.Г- 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт “...би хүний юм өөр дээрээ байлгаж байгаад ийм асуудалд орсондоо туйлын харамсаж байна. Цагдаагийн байгууллагад анх баригдаж ирэхдээ би нэлээн мансуурсан байсан. З-ын хадгалуулж байсан мөснөөс Б- бид 2 хэрэглээд их мансуурсан үедээ буруу зөрүү зүйл ярьсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хавтас 95-97-р хуудас/,
Яллагдагч С.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаартай тогтоол /хх-ийн 7-р хавтас 214-217-р хуудас/,
Яллагдагч Б.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоол /хх-ийн 7-р хавтас 222-223-р хуудас/,
Яллагдагч ...д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай тогтоол, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай тогтоол /хх-ийн 7-р хавтас 224-225-р хуудас, 10-р хавтас 110-112-р хуудас/,
Яллагдагч Г.А-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай тогтоол /хх-ийн 9-р хавтас 208-212-р хуудас/,
Яллагдагч Г.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай тогтоол /хх-ийн 10-р хавтас 26-30-р хуудас/,
Яллагдагч Х.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаартай тогтоол /хх-ийн 10-р хавтас 31-33-р хуудас/
Шүүгдэгч Н.З-, М.Г- нарт холбогдох эрүүгийн 201601000026 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.З-, М.Г- нарыг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Н.З- нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 21 грамм “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-д хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, уг бодисыг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн,
2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын зогсоол дээр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 21 грамм “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг М.Г-т 4.000.000 төгрөгөөр худалдсан,
2016 оны 02 дугаар сарын 15-19-ний өдрийн хооронд БНХАУ-ын Бээжин хотын Санлетун гэх газарт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 100.9 грамм “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалан 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто тээвэр шалган нэвтрүүлэх пост” хүртэл өөрийн биедээ болон чемодантай хувцсан дундаа нуун хадгалж, Г.А-ын жолоодож явсан ... улсын дугаартай “Benz s-500” маркийн автомашинаар тээвэрлэсэн,
Шүүгдэгч М.Г- нь “2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын зогсоол дээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 21 грамм “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Н.З-аас 4.000.000 төгрөгөөр худалдан авч, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 5-37 тоот гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан болох нь:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ... улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн талаар /хх-ийн 2-р хавтас 128-134-р хуудас/,
2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: Н.З-ын биед үзлэг хийж мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 156-158-р хуудас/,
3. Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл: Н.З-ын амьдарч байсан Хан-Уул дүүргийн “Шинэ-Өглөө” хотхоны 23б байрны 41 тоот орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-р хавтас 159-166-р хуудас/,
4. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Н.З-ын авч явсан саарал өнгийн цүнхэнд үзлэг хийсэн талаар /хх-ийн 2-р хавтас 167-176-р хуудас/,
5. Эд зүйл хураан авсан тэмдэглэл: Н.З-ын бие болон цүнх, орон байранд үзлэг хийж хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн талаар /хх-ийн 2-р хавтас 177-178-р хуудас/,
6. Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Н.З-ын гар утас /хх-ийн 2-р хавтас 179-191-р хуудас/,
7. Н.З-ын түр оршин сууж байсан орон байрнаас хурааж авсан тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дэвтэрийн хуулбар /хх-ийн 2-р хавтас 192-212-р хуудас/,
8. Харьцуулсан шинжилгээнд хэв хэмжээ авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Н.З-аас хураан авсан зүйлээс шинжилгээнд дээж авсан талаар /хх-ийн 3-р хавтас 51-61-р хуудас/,
9. Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зураг: М.Г- нь Анка буюу Н.З-ыг таньсан талаар: / хх-ийн 1-р хавтас 53-54-р хуудас/,
10. Н.З-, Г.А- нарын Замын-Үүд авто замын боомтоор хил нэвтэрсэн тухай лавлагаа, хавсралт /хх-ийн 5-р хавтас 104-р хуудас/,
11. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын лавлагаа:
/Н.З-ын хил нэвтэрсэн баримт/ /хх-ийн 4-р хавтас 188-191-р хуудас/
12. Н.З-ын гар утсан дээрх Англи хэлний текстийн Монгол хэлний хөрвүүлэг /хх-ийн 4-р хавтас 46-51-р хуудас/,
13. Н.З-, М.Г- нарын банкан дахь харилцах дансны гүйлгээ болон гар утасны холболтын лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсралт /хх-ийн 4-р хавтас 56-57-р хуудас/,
14. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 91-93 УНГ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн /хх-ийн 1-р хавтас 14-18-р хуудас/,
15. М.Г-, ... нарын банкны харилцах дансны лавлагаа болон гар утасны холболтын лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 222-223-р хуудас/,
16. 80848788 дугаарыг эзэмшигч болон орсон гарсан дуудлага, мессежний дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 1-р хавтас 224-241-р хуудас/,
17. “Мобиком корпораци” ХХК 94697473, 99453371 дугаарууд эзэмшигчийн бүртгэлгүй гэсэн тус дугааруудад орсон гарсан дуудлага, мессежний дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 1-р хавтас 243-250-р хуудас, 2-р хавтас 1-10-р хуудас/,
18. “Скайтел” ХХК-ийн 96000221 /М.Г-/, 90078002 /.../ дугааруудын эзэмшигч болон орсон гарсан дуудлага, мессежний дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 2-р хавтас 13-45-р хуудас/,
19. М.Г-ийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 2-р хавтас 70-115-р хуудас/,
20. Эд мөрийн баримтаар тооцсон зүйлс, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-р хавтас 13-16-р хуудас/,
21. Хүний биед үзлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг: М.Г-ийн биед үзлэг хийх талаар /хх-ийн 1-р хавтас 24-р хуудас/,
22. М.Г-ийн биед тестер ашиглан үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 25-32-р хуудас/,
23. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: ...гийн унаж явсан автомашин болон М.Г-ийн биед үзлэг хийж хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн талаар /хх-ийн 1-р хавтас 41-47-р хуудас/,
24. М.Г-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 55-58-р хуудас/,
25. М.Г-ийн фэйсбүүк харилцаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 61-62-р хуудас/,
26. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг: М.Г-ийн биеэс болон тээврийн хэрэгслээс хураан авсан эд зүйлийн / хх-ийн 1-р хавтас 64-68-р хуудас/,
27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №2021 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 1-10 хүртэлх дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн тунгалаг мөс мэт зүйлүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн 1-10 хүртэлх дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн тунгалаг мөс мэт зүйлүүдэд метамфатамин/methamphetamine/ илэрсэн.
3. Метамфатамин/methamphetamine/ нь 1971 онд НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: /Н.З-аас хурааж авсан/ /хх-ийн 3-р хавтас 64-67-р хуудас/,
28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №2023 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн тагтай, тагийг 2 цоолж, дотор талдаа цагаан өнгийн гуурстай, мөн цэнхэр өнгийн гуурстай тунгалаг өнгийн хуванцар сав, 4.4 см урттай цагаан өнгийн резинэн гуурстай, шар өнгийн хуванцар гуурс, бор өнгийн гаанс мэт болгосон хуванцар гуурс, 3.6 см урттай нэг талдаа хар өнгийн зүйлээр бохирлогдсон шатсан байж болзошгүй бор өнгийн гаанс мэт болгосон хуванцар гуурс, 10 см урттай цагаан өнгийн соруул мэт зүйл, AJ9804092 гэсэн серийн дугаартай Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэртэд мар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй,
2. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил байж болзошгүй шил, 2.9 см урттай дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн резинэн гуурс, 3.7 см урттай цагаан өнгийн резинэн гуурс, AJ9804038 гэсэн серийн дугаартай хар өнгийн зүйлээр бохирлогдсон Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрт, AJ9804090 гэсэн серийн дугаартай хар өнгийн зүйлээр бохирлогдсон Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрт, AJ9804093 гэсэн серийн дугаартай хар өнгийн зүйлээр бохирлогдсон Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрт шинжилгээнд тэнцэнэ.
3. Шинжилгээнд ирүүлсэн AJ9804038 гэсэн серийн дугаартай хар өнгийн зүйлээр бохирлогдсон Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрт, AJ9804090 гэсэн серийн дугаартай хар өнгийн зүйлээр бохирлогдсон Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрт, AJ9804093 гэсэн серийн дугаартай хар өнгийн зүйлээр бохирлогдсон Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэртүүдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
4. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил байж болзошгүй шил, 2.9 см урттай дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн резинэн гуурс, 3.7 см урттай цагаан өнгийн резинэн гуурсанд метамфатамин/methamphetamine/ илэрсэн.
5. Метамфатамин/methamphetamine/ нь 1971 онд НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт, гэрэл зураг, Н.З-аас хурааж авсан эд зүйлс /хх-ийн 3-р хавтас 70-74-р хуудас/,
29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №2020 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 17.3 см урттай цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон резинэн гуурс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гаанс мэт зүйл, цагаан өнгийн тагтай, таган дээрээ шар өнгийн цорогтой, хажууд нь ягаан өнгийн гуурс мэт зүйл гаргаж түүн дээр резинэн гуурстай дотроо тунгалаг өнгийн шингэнтэй хуванцар сав нь шинжилгээнд тэнцэнэ,
2. Шинжилгээнд ирүүлсэн 17.3 см урттай цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон резинэн гуурс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гаанс мэт зүйл болон цагаан өнгийн тагтай, таган дээрээ шар өнгийн цорогтой, хажууд нь ягаан өнгийн гуурс мэт зүйл гаргаж түүн дээр резинэн гуурстай дотроо хуванцар савтай тунгалаг өнгийн шингэнд метамфатамин/methamphetamine/ илэрсэн.
3. Метамфатамин/methamphetamine/ нь 1971 онд НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт, гэрэл зураг Н.З-, А- нарын явсан тээврийн хэрэгслээс хурааж авсан эд зүйлс /хх-ийн 3-р хавтас 79-81-р хуудас/,
30. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №1816 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн гар утасны дотоод санах ойд хадгалагдаж үлдсэн мэдээлэл
1.хадгалагдсан дугаар 24
2.мессэж /харилцан яриа/ 36
3.зураг 1238
4.бичлэг 97
5.дуу 107
6.текст мэдээлэл 120
2. Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд нэмэлт санах ой /CD card, Memory stik/ зэрэг байхгүй, CИM карт нь түгжигдсэн байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд [email protected] гэсэн цахим хаягаар Facebook аппликайшныг ашиглаж байсан ба нууц үг нь байхгүй тул мэдээллүүдийг шалгах боломжгүй.
4. Шинжилгээнд ирүүлсэн гар утсаар дуудлага хийсэн болон дуудлага хүлээн авсан нийт 414 ширхэг түүх байна. Үүнийг CD-нд хуулбарлан хавсаргав.
5. Шинжилгээнд ирүүлсэн гар утас нь wifi сүлжээнд “00:08:22:50:8с:95” гэсэн MAC хаягтайгаар “sjjpjd3”, “Telemax0295”, “Univision.3314” гэсэн нэртэй wifi сүлжээнд хандаж байсан байна.
6. Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд “lnternet” гэсэн нэртэй интернет хөтчийн аппликайшнтай үүгээр“www.olloo.mn”, “www.gogo.mn”, www.baidu.com зэрэг цахим хуудаснуудад хандсан байна.
7. Шинжилгээнд ирүүлсэн гар утасны wechat аппликайшнд l’m гэсэн нэртэй, zayadulam гэсэн ID-тай хэрэглэгч бүртгэлтэй. Энэ хэрэглэгч нь “don50”, “adiya”, “* BMB*”, “lucky”, “babaa”, “Эгч”, “Time is mony”, “88114702” гэх нэртэй хэрэглэгчидтэй харьцаж байсан. Эдгээр харьцсан мэдээллүүдийг зургаар бэхжүүлж CD-нд хуулбарлан хавсаргав гэх дүгнэлт, гэрэл зураг, /Н.З-ын гар утас/ /хх-ийн 3-р хавтас 86-89-р хуудас/,
31. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №2703 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Тэмдэглэлийн дэвтэр”-ийн 3-11 хүртэл дугаарласан талд авагдсан шинжилж буй шар бичмэлүүд нь Н.З-ын гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирч байна гэх дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 98-104-р хуудас/,
32. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №2018 дугаартай дүгнэлтэнд:
1. Н.З-ын гэх шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн Н.З-ын гэх шээсэнд метамфатамин /МАМР/ илэрч байна.
3. Дээрхи илэрсэн метамфатамин /МАМР/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцэд багтдаг болно гэх дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 107-р хуудас/,
33. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №1453 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 20 ширхэг зиплок түгжээ бүхий мөс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн гуурс, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон толгой нь хагарсан тарианы хоосон шил, цагаан өнгийн эм мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн Монгол Улсын 100 төгрөгний 3 ширхэг дэвсгэртэд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.
3. Шинжилгээнд ирүүлсэн 1-20 хүртэл дугаарласан цагаан өнгийн мөс мэт зүйлд метамфатамин /methamphetamine/ илэрсэн.
4. Метамфатамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэнд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.
5. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн гуурсанд метамфатамин /methamphetamine/ илэрсэн.
6. Метамфатамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэнд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.
7. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон толгой нь хагарсан тарианы хоосон шилнээс метамфатамин /methamphetamine/ илэрсэн.
8. Метамфатамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэнд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.
9. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн эм мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэх дүгнэлт, гэрэл зураг, /М.Г-оос хурааж авсан/ /хх-ийн 1-р хавтас 96-99-р хуудас/,
34. Гэрч Э.Б-ын 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...З-ыг манай найз Энхбаярын найз бүсгүй гэдгээр нь зүс мэддэг, гэхдээ З- гэдэг нэрээр нь мэдэхгүй Заяа гэж дууддаг, заримдаа Анка ч гэж дууддаг...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 19-р хуудас/,
35. Гэрч Х.Э-ын 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...Би одоогоос 2 сарын өмнө байх Анка буюу З-тай танилцсан. Тэр цагаас хойш Анкатай хааяа уулздаг байж байгаад эр эмийн харьцаатай болсон. Анх З-тай танилцахад нөхөр нь А- гэж залуу байдаг байсан. Гэхдээ би З-ын хувийн амьдралын талаар асууж байгаагүй болохоор сайн мэдэхгүй. Би эхнэртэйгээ муудаад З-ын хөлсөлж байгаа байранд нь очсон. З- 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нөхөртэйгээ уулзана гэж гараад ирээгүй.... Би З-ыг бусад хүмүүстэй ярьж байгаа ярианаас нь сонсоод бас байгаа байдлыг нь ажиглаад мансууруулах бодис хэрэглэдэг байх гэсэн бодол төрж байсан. Хааяа архи уугаагүй байж хэл ам нь ээдрээд, нэг зүйлээ дахин дахин яриад, манарсан хүн шиг сонин болчихдог болохоор нь тэгж бодсон. Харин миний хажууд хэрэглэж байгаагүй болохоор би сайн мэдэхгүй байна. Би З-д” чи юм хэрэглэхээ боль” гэхэд өөдөөс эсэргүүцээд “би хэрэглэдэггүй” гэхээр нь итгээд дахиж энэ талаар яриагүй. З-тай анх танилцахад Анка гэж байсан сүүлд бүтэн нэрийг нь мэдсэн, бусад хүмүүс ч гэсэн Анка л гэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 21-22-р хуудас/,
36. Гэрч Г.А-гийн 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...З-ыг танина. З- надад хандаж “ямар их архи уудаг юм бэ, архи ууж байхаар үүнийг хэрэглэ” гээд мөс соруулж байсан. З-ыг мансууруулах бодис хэрэглэдэг гэж мэднэ. Надад “мөс” гэх бодисыг 1 граммыг нь хамгийн багадаа 350.000, дээд тал нь 450.000 төгрөгөөр зарж байсан. 2015 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд 2 удаа худалдаж авсан. Мөн 12 дугаар сарын 11-ний өдрөөс 28-ны хооронд нэг удаа 1 граммыг 400.000 төгрөгөөр, 2016 оны 01 дүгээр сард 2 удаа худалдаж авсан. 02 дугаар сарын 14-ний өдөр би мөнгөгүй байсан болохоор З-аас “мөс зээлээр өгөөч” гэхэд 14-нийхөө шөнө 02 цагийн үед манай гэрт 1 грамм хүрэхээргүй хэмжээтэй мөс авчирч өгсөн. Би 1 грамм мөсийг 14 хоног орчим хэрэглэдэг. Дараа нь З- надаас “мөнгө зээлүүлээч” гэсэн. 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр надаас З- руу “галзуурлаа шүү, дүү минь” гэж мессэж бичихэд “санаа зовмоор жаахан шүү ах, хүний шааж байсан юмнаас авцан” гэсэн хариу ирсэн байсан. 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 15 цаг 53 минутанд 5374296574 гэсэн Мөнхцацралын “Хаан банк”-ны данс руу “А-”-ээс гэж 2.500.000 төгрөг хийсэн нь З- “Хятад явчихаад ирье, 2 сарын дотор буцааж өгнө” гээд гуйгаад байхаар нь зээлүүлсэн юм. З-ын гар утсанд 02 дугаар сарын 19-ний өдөр миний 99082099 дугаараас очсон “шил мартваа” гэсэн мессэж бол “мөс” гэх бодисыг хэрэглэхэд ашигладаг шилэн гаансыг З-д зээлүүлсэн 2.500.000 төгрөгнийхөө 250.000 төгрөгөнд аваарай гэсэн мессэж байгаа юм. Би З-д мөнгө өгч мансууруулах бодис захисан зүйл байхгүй. З- надад бодис авчирч өгөхдөө “хүнээс авч байгаа шүү” гэж хэлдэг байсан. Яг хэнээс хэдэн төгрөгөөр авдаг талаар мэдэхгүй. Би З-аас нийтдээ 6 удаа “мөс” худалдаж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 39-40-р хуудас/,
37. Гэрч С.А-ын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Анка /З-/ ви чатаар холбогдоод “500.000 төгрөг өгчих, дүү нь Бээжинд зардлын мөнгөгүй гацчихаад байна, очоод дүү нь урьд авсан мөнгөтэйгээ нийлүүлээд өгье” гэхээр нь 5071283433 дугаартай А- гэж хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. З-ыг Улаанбаатарт ирээд зээлсэн мөнгөө өгөх байх гээд хүлээтэл сураггүй алга болсон. Би З-ыг хүмүүсээс сураглаад гэрт нь очиход танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр “Анка /З-/ цагдаад баригдаад хоригдсон” гэж хэлсэн. Анка /З-/ хаанаас ч юм бүү мэд “мөс” гэх мансууруулах бодис олоод хүмүүст зардаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 43-45-р хуудас/,
38. Гэрч ...гийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “...Г- ах надад “нөгөө сонирхоод байсан юм чинь байгаа, чи сонирхох уу” гэхээр нь би “тэгье” гээд “Энхтайван”-ны гүүр даваад “Шинэ өглөө” хорооллын харалдаа зогсож байтал Г- ах такситай ирээд машинд суугаад бид хоёр “...” зочид буудлын зогсоол дээр очсон. Тэгээд Г- ах өөрийнхөө авч явсан хар өнгийн жижиг цүнхнээс 1 ширхэг вакум гялгар ууттай мөс гэх мансууруулах бодис гаргаж ирээд өөрийнхөө электрон жин дээр жинлэхэд 0,5 грамм орчим болж байсан. Газар нь хазгай болохоор жин буруу заагаад байна гэж хэлж байсан. Би яаж хэрэглэдэг талаар асуухад Г- ах тарианы хоосон шил гаргаж ирээд дотор нь мөснөөсөө хийгээд доороос нь шатаагаад хуйлсан мөнгөн дэвсгэрт гаргаж ирээд утааг нь бид хоёр ээлжилж сорсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 73-р хуудас/,
39. Эд мөрийн баримтаар Н.З-ын бие, ачаа тээш, орон байрнаас хураан авсан эд мөрийн баримтууд: жижиг зиплок түгжээ бүхий 10 ширхэг гялгар уутанд хувааж хийсэн нийт 99.9 грамм бүхий “мөс” гэх метамфетамины агууламж бүхий бодис, жижиг жин, шилэн соруул 13 ширхэг, дотроо гуурс бүхий хуванцар сав, Монгол Улсын мөнгөн дэвсгэрт 10 төгрөг 4 ширхэг, асаагуур зэрэг эд зүйлсүүд, Н.З-ын Е серийн 1586368 дугаар бүхий Монгол Улсын гадаад паспорт,
40. М.Г-оос хураан авсан эд мөрийн баримтууд: тарианы хоосон шил, жижиг жин, зиплок түгжээ бүхий 20 ширхэг уутанд хувааж хийсэн нийт 17.2 грамм “мөс” гэх метамфетамины агууламж бүхий бодис болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийг Монгол Улс 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр соёрхон баталж, сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоожээ.
Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэдэг тул сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, худалдаалахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож Эрүүгийн хуулийн тусгай ангид “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг” гэмт хэрэгт тооцож хуульчилсан.
Мансууруулах төрлийн эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсан аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.
Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах нь дан ганц үнэ төлбөртэйгээр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй ба хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа бүхий л арга хэрэгслээр түгээх үйлдлийг ойлгох бөгөөд мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодисыг шилжүүлж байгаа аливаа хэлбэрийг үл хамааран худалдаалах зорилгоор үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Н.З-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, З.Хүрэлсүх нараас “...Н.З- ”мөс” гэх сэтгэцэт нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг зөвшөөрөхгүй. М.Г-т “мөс” гэх бодисыг 4.000.000 төгрөгөөр худалдаагүй, уг бодисыг худалдаалах зорилгогүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар,
шүүгдэгч М.Г-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нараас “гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй боловч Н.З-аас 4.000.000 төгрөгөөр худалдаж аваагүй, түүний үлдээсэн “мөсийг хэрэглэсэн” гэж хэргийн үйл баримтын талаар тус тус мэтгэлцэв.
Шүүгдэгч Н.З-, М.Г- нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч энэхүү эрхээ эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар нь илтэд худал мэдүүлэг өгч бусдыг гүтгэхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээр хязгаарлагдана.
Хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд: Шүүгдэгч Н.З-ын Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг БНХАУ-ын нутагт хууль бусаар олж авч, Монгол Улсын хилээр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 2016 оны 01 дугаар сарын 19-ний өдөр 21 граммыг, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 100.9 граммыг хууль бусаар тус тус нэвтрүүлж, өөрийн бие болон тээшинд хадгалж, Г.А-ын жолоодож явсан автомашинаар тээвэрлэсэн, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр М.Г-т 21 грамм “мөс” худалдсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул,
шүүгдэгч М.Г- нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо “...” зочид буудлын орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 21 грамм “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг Н.З-аас худалдан авч, мөн сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын 5-37 тоот гэртээ болон биедээ хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул, шүүгдэгч Н.З-, М.Г- нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.З- болон түүний өмгөөлөгч нараас гаргасан “ Монгол Улсын хил нэвтэрсний дараа үл таних хүн хар ууттай “мөс өгсөн” тул Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж худалдаалах зорилгогүйгээр сэтгэцэт нөлөөт бодисыг олж авсан, хадгалсан гэм буруутайд тооцож өгнө үү” гэх санал нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар няцаагдаж байна.
Улсын яллагчаас шүүгдэгч М.Г-ийг сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр ...д өгсөн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдад өгсөн” шинжийг шинээр гэмт хэрэгт тооцсон тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй үндэслэлээр 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 0.6 грамм “мөс” гэх сэтгэцэт нөлөөт бодисыг “...д өгсөн” гэх үйлдэлд гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.З-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх сэтгэцэт нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, “мөс” гэх сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт,
шүүгдэгч М.Г-ийг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Н.З- нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт “мөс” гэх сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч Н.З- тухайн улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн авто шалган нэвтрүүлэх товчоон дээр Н.З-ын зорчиж явсан ... улсын дугаартай автомашиныг Цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаснаар гэмт хэргийг илрүүлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.З-, М.Г- нар нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд буюу 2016 онд гэмт хэрэг үйлдсэн хэдий ч 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан прокуророос Н.З-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, М.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүхийн сэтгэц эмгэг судлалын №256 дугаартай дүгнэлтэнд:
1. Н.З- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.
2. Н.З- нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3. Н.З- нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
4. Н.З- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Н.З- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. Н.З- нь мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна.
7. Н.З- нь мансуурах дон сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй тул СЭТҮТ-д эмчлэгдэх шаардлагагүй.
8. Н.З-д нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.
9. Н.З- нь мансуурах дон хамаарлыг шинжилгээгээр тодруулах боломжгүй. /хх-ийн 3-р хавтас 118-120-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №124 дугаартай дүгнэлтэнд:
1. М.Г- нь урьд өмнө нь сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.
2. Одоо М.Г- нь сэтгэцийн хувьд “Сэргээгч эм бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй” байна.
3. М.Г- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. М.Г- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
5. М.Г- нь “Сэргээгч эм бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй” байна.
6. М.Г- нь “Сэргээгч эм бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй” байна. СЭМҮТ-д хордлого тайлах болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдах боломжтой.
7. М.Г-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.
8. М.Г-т мансуурах сэтгэц нөлөөт бодисын хараат байдлын хам шинж, сэтгэц нөлөөт бодисын донтолт үүсээгүй. “Сэргээгч эм бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй” байна. /хх-ийн 1-р хавтас 107-110-р хуудас/ гэсэн дүгнэлтээр шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас шүүгдэгч Н.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар 2 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, шүүгдэгч Н.З-ын биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч М.Г-т 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч нараас “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн бага насны хүүхэдтэйгээ амьдардаг хувийн байдлыг нь харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгч М.Г-ийн өмгөөлөгч Б.Тэнгисээс ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар М.Г-т тэнсэж үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Н.З-, М.Г- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан хохирол тогтоогдоогүй боловч энэхүү төрлийн гэмт хэрэг нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үр дагавартай нийгмийн аюулын шинж чанарыг ял оногдуулахдаа харгалзан үзэхийн зэрэгцээ Н.З- нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн /09 сартай/ охин З.Уянгын хамт амьдардаг ганц бие эх, шүүгдэгч М.Г-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас гаргасан ялын дүгнэлтийн хэмжээнд шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан “Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зохицуулалт нь “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх”-д хамаарах ба шүүгдэгч Н.З-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнд” гэмт хэргийн ангилалд хамаарах тул шүүгдэгч Н.З- болон түүний өмгөөлөгч нараас гаргасан “бага насны хүүхэдтэй тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Н.З-ын 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 298 хоногийг, шүүгдэгч М.Г-ийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт 88 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.З-, М.Г- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Mongolian Passport гэсэн бичигтэй улаан өнгийн хавтастай /голоор нь урж наасан байдалтай/ Н-ын З-ын Е серийн 1586368 дугаартай Монгол Улсын гадаад паспорт, Mongolian Passport гэсэн бичигтэй улаан өнгийн хавтастай /голоор нь урж наасан байдалтай/ Ганболдын А-ын Е серийн 1549770 дугаартай Монгол Улсын гадаад паспортыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж,
ZN5791683, AQ9369821, AL5107941 серийн дугаартай Монгол Улсын 100-тын мөнгөн төгрөг 3 ширхэг, AJ9804093, AJ9804092, AJ9804038, AJ9804090 серийн дугаартай зах ирмэг нь шатаж харласан шинжтэй Монгол Улсын 10-тын мөнгөн дэвсгэрт 4 ширхэгийг Монгол банкинд шилжүүлж,
Шүүгдэгч М.Г-оос хураагдсан зүйлс:
Натрихлорид 0.9% гэсэн бичигтэй толгой нь хагарсан тарианы хоосон шил 1 ширхэг,
Хамгийн сайн асаагуур гэсэн бичигтэй цагаан өнгийн асаагуур 1 ширхэг,
12.8 см урттай, 2 талыг нь халбаганы хэлбэр дүрсэнд оруулсан шинжтэй, цагаан өнгийн гуурс 1 ширхэг,
14х11 см хэмжээтэй, ямар нэгэн бичиггүй, цахилгаантай, гар бариултай, хар өнгийн, жижиг цүнх /пакс/ 1 ширхэг,
Хар өнгийн, амсар хэсэг нь задгай, савхи мэт гэртэй дотор нь “G&GPocket Scale” гэсэн бичигтэй нь таг нь дэлгэгддэг жин 1 ширхэг,
15х10 см хэмжээтэй улаан өнгийн туузан амсар бүхий зиплок түгжээтэй хоосон уут 1 ширхэг,
6х8.5 см хэмжээтэй амсар хэсэг нь задгай, баруун талын хэсгийг халааж наалдуулсан хоосон уут 1 ширхэг,
5х8 см хэмжээтэй улаан өнгийн туузан амсар бүхий зиплок түгжээтэй хоосон уут 3 ширхэг,
Нийт 20 ширхэг уут бүхий, 17.2 грамм жинтэй “мөс” гэх бодис,
Шүүгдэгч Н.З-ын бие, орон байр, ачаа тээшнээс хураан авсан зүйлс:
Хар өнгийн тортой, шилэн гаанс 13 ширхэг,
8х5 см хэмжээтэй улаан өнгийн туузан амсар бүхий зиплок түгжээтэй хоосон уут 1 ширхэг /№11/,
Ямар нэгэн бичиггүй ногоон өнгийн асаагуур 1 ширхэг /№25/,
Departure Card GanboldAnand гэсэн бичигтэй шар өнгийн, 10х8.5 см хэмжээтэй, дөрвөлжин цаас 1 ширхэг /№26/,
2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Авто, зам ашигласны төлбөр гэсэн бичигтэй, 7.5х5 см хэмжээтэй, хөх өнгийн цаас 1 ширхэг /№26/,
МТ Сайншанд Огноо: 2016-02-20 12:20 ШТС-134 Нийт 210000 гэсэн бичигтэй төлбөрийн баримт 1 ширхэг /№28/,
2016.02.20-ны өдрийн 12-19 цагийн 143.000, 50.000 төгрөгийн Хаан банкны зарлагын баримт 2 ширхэг /№29/,
Хөх өнгийн тагтай, дотроо цэнхэр өнгийн гуурстай хуванцар сав 1 ширхэг /№30/,
4.4 см урттай цайвар өнгийн рэзинен гуурсны нэг талын амсарт 16 см урттай шар өнгийн хуванцар гуурс шургуулсан /№31/,
Гаанс хэлбэрт оруулсан 5 см урттай, бор өнгийн гуурсны нэг талын амсарт цайвар өнгийн резинэн гуурсны үзүүрийг /№32/,
4 см урттай гол хэсгээрээ болон нэг талын үзүүр хэсгээрээ шатаж харласан шинжтэй бор өнгийн гуурс /№3/,
Нийт 11 см урттай, нэг талын үзүүрийг халбаганы хэлбэр дүрст оруулсан, нэг талд нь 0.5 мл/мл гэсэн улаан өнгийн бичигтэй бариултай хэмжигч /№35/,
Хөх өнгийн эвдэрхий асаагуур байх /№36/,
Дотор талдаа ягаан өнгийн гуурсан шилтэй, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон, толгой нь хагарсан тарианы шил байж болзошгүй, ямар нэгэн бичиглэлгүй, ёроол хэсэгт 3 нүх гаргаж цоолсон шил /№37/,
Хар өнгийн GNL Pocket Scale гэсэн бичигтэй, сөхөгддөг тагтай жин,
12.5х18.5 см хэмжээтэй, тууш шугамтай, хавтасгүй тэмдэглэлийн дэвтэр,
Нийт 10 ширхэг ууттай, нийт жин 99.9 грамм “мөс” гэх бодис,
Г.А-ын бие, тээврийн хэрэгслээс хураан авсан зүйлс:
... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын шалавчин дээрээс хураан авсан цагаан тагтай, таган дээрээ шар өнгийн цорготой, хажууд нь ягаан өнгийн гуурс мэт зүйл гаргаж, түүн дээр цайвар өнгийн резинэн гуурстай, дотроо тунгалаг шингэнтэй хуванцар сав 1 ширхэг /№21/,
... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын шалавчин дээрээс хураан авсан шилэн гаанс 1 ширхэг /№22/,
Тээврийн хэрэгслийн голын хайрцагнаас хураан авсан 1 талын үзүүрт нь шилэн гаанс шургуулсан резинэн соруул 1 ширхэг /№23/,
Тэс Петролиум, ШТС-08 Тээврийн товчоо, 2016/02/14 00:43:16, нийт дүн 141.000 гэсэн бичигтэй төлбөрийн баримт 1 ширхэг /№24/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар “энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хуул ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Н.З-ын бага насны хүүхэд болох 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин З.Уянга нь Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т заасан асран хамгаалалтад байх хүнд хамаарах тул түүнд асран хамгаалагч томилох, асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах зүйтэй.
Хан-Уул дүүргийн Засаг дарга хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн З.Уянгыг асрах үүргийг Хүүхэд асрах байгууллагад /Хүүхдийн төв сувилалд/ хариуцуулав.